| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00430/И |
| Дугаар | 137/ШШ2025/00588 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 137/ШШ2025/00588
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Т.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,164,876.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..... давхарт байрлах, Т.ББСБ ХХК /ХХД: ..., РД:..., утас:.../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б нь Т.ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр .... тоот гэрээний дагуу 688,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ... тоот гэрээний дагуу 2,498,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ...тоот гэрээг байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн. Тиймээс ... тоот гэрээний үүрэгт 546,443.11 төгрөг, ... тоот гэрээний үүрэгт 781,381.70 төгрөг, ЗГ2025040158813 тоот гэрээний үүрэгт 2,837,051.55 төгрөг нийт 4,164,876.36 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж өнгө үү гэжээ.
Хариуцагч .... тоотод оршин суух, Б.Б /РД: ..., утас: .../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Б нь Т.ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн үнийн дүн болох 4,164,876.36 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,164,876.36 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэг 4,164,876.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Т.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох 4,164,876.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,588 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 40,794 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 40,794 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Б нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б