| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00803/И |
| Дугаар | 305/ШШ2025/00708 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 305/ШШ2025/00708
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****** нэхэмжлэлтэй
Мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ****** оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт тус тус мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ****** өдөр Шарга суманд төрсөн. 1981 онд Шарга сумын Ерөнхий боловсролд орж 1989 онд төгссөн. 2005 оны 09 дүгээр сарын 18-нд ****** гэр бүл болж одоо 3 хүүхдийн хамт амьдарч байгаа. 2005 онд Шарга сумын Улаан туг багт мал маллаж байсан. Эдгээр зүйлийг үндэслэл дээрх оны малын А дансыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03-10/6271 дугаартай архивын лавлагаа
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03-10/6272 дугаартай архивын лавлагаа
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 531 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны эх хувь баримтын хуулбар
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 523 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ******** 1990-1991, 1996 онуудын мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 526 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ******** 1998 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 525 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ******** 2002 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 524 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ******** 2005 оны мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар
- Төрсний гэрчилгээ
- Төрөл садангийн лавлагаанууд
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ****** нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.
Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
3. Нэхэмжлэгч ****** нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт тус тус мал маллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 523 дугаартай тус аймгийн Шарга сумын Улаантуг багийн малчин, өрхийн тэргүүлэгч ****** мал маллаж байсан хугацаа 1990-1991, 1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
- Нэхэмжлэгчийн дүү ****** 1990-1991, 1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 526 дугаартай тус аймгийн Шарга сумын Улаантуг багийн малчин, өрхийн тэргүүлэгч ****** мал маллаж байсан хугацаа 1998 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
- Нэхэмжлэгчийн дүү ****** 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 525 дугаартай тус аймгийн Шарга сумын Улаантуг багийн малчин, өрхийн тэргүүлэгч ****** мал маллаж байсан хугацаа 2002 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,
- Нэхэмжлэгчийн зээ дүү ****** 2002 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03-10/6271 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ****** 43 настай, охин ****** 15 настай, хүү ****** 11 настай, охин ****** 6 настай нар нь Говь-Алтай аймгийн ****** сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,
- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03-10/6272 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ****** 54 настай, охин ****** 19 настай, ****** 26 настай, ач/зээ ****** 10 настай нар нь Говь-Алтай аймгийн ****** сумын ****** багийн хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,
- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 531 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 02 сарын 16-ны өдрийн 34 дүгээр зарлигаар Шарга сумын харъяат ****** алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай. ****** хүүхдүүдэд ****** 4 настай, ****** 2 настай, ****** 13 настай, ****** 11 настай, ****** 9 настай гэж бүртгэгдсэн архивын лавлагаа,
- ****** 1973 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрснийг 1973 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын 20-рт бүртгэсэн төрсний гэрчилгээ,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2251014000102 дугаартай ******, ****** нар нь гэр бүл болсныг 2006 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын 16 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн CVL2582000001001940 дугаартай ****** нь ****** дүү гэж бүртгэсэн төрөл садангийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн CVL2582000001001939 дугаартай ****** нь ****** эгч гэж бүртгэсэн төрөл садангийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн CVL25820000010019401 дугаартай ****** нь ****** нагац гэж бүртгэсэн төрөл садангийн лавлагаамзэргээр нотлогдож байна.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ****** нь 1990-1991, 1996 онуудад төрсөн ах ******, 1998 онд төрсөн дүү ******, 2002 онд зээ дүү ****** өрхөд харьяалагдаж байсан болох нь тус тус нотлогдож байна.
4. Иймд ****** 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт тус тус мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч ****** мал маллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ****** 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт тус тус мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР