| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0556/Э |
| Дугаар | 663 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 663
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч О.Багшбаяр,
Шүүгдэгч Ө.Амнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ө.Амаржаргалд холбогдох эрүүгийн 1806 0110 80486 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 25-нд өдөр Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа сийлбэр хийдэг, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Шагдар овгийн Ө6 А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Ань 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ц.Дулмаад гэрийн тавилга хийж өгнө гэж 450.000 төгрөгийг авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Амэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй…Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох хохирогч Ц.Дулмаагийн өгсөн мэдүүлэг /хх-14/, Ч.Өлзийбаярын “Хаан” банкны дансны хуулга /хх-45-46/, гэрч Д.Найдансүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-19/, шүүгдэгч Ө.Аяллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42/, шүүгдэгч Ө.А иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, шүүгдэгч Ө.Аял шалгасан хуудас /хх-24/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Ань 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр иргэн Ц.Дулмаад гэрийн тавилга хийж өгнө гэж 450.000 төгрөгийг авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Дулмаагийн өгсөн: “…Миний хадам дүү болох Б.Янжинхорол нь 2017 оны 5 дугаар сард өөрийнхөө гэрт зориулж сийлбэртэй тавилгыг Ч.Өлзийбаяр гэгч залуугаар хийлгүүлж байсан юм. Тэгэхээр нь би 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрийн гэртээ сийлбэртэй тавилга хийлгэхээр нөгөө Ч.Өлзийбаяртай 85111577 дугаарын утсаар холбогдоод учир явдлаа хэлэхэд “би таны захиалсан сийлбэртэй тавилгийг хийж өгч чадна, болно бүтнэ 14 хоногийн дотор хийгээд өгье” гэсэн. Тэгэхээр нь уг залуугийн өгсөн Хаан банкны 5720854049 дугаартай данс руу нь өөрийн 5809052320 дугаарын данснаас бэлэн 450.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Ингээд түүнээс хойш нөгөө залуу болох Ч.Өлзийбаяр нь утсаа авахгүй байсан ба тавилга хийж өгнө гэсэн хугацаандаа огт тавилгыг маань хийж өгөөгүй утсаар залгахаар утсаа авахгүй, утсаа авхаараа худал үнэн юм яриад алга болчихдог байсан. Ингээд би түүнд залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Ө.Ань надад учирсан 450.000 төгрөгнийхөө 300.000 төгрөгийг нь төлж барагдуулсан одоо 150.000 төгрөг өгөх дутуу байгаа..." /хх-15-16/ гэх мэдүүлэг,
Мөн түүний шүүхэд гаргасан: “Миний бие Ц.Дулмаа нь иргэн Ө.А-аас хохирол 450.000 төгрөгөө барагдуулж авсан тул гомдолгүй болно.
Мөрдөн байцаалтад гэрч Д.Найдансүрэнгийн өгсөн: “…Өнгөрсөн жил манай дүүгийн нэг эмэгтэй монгол гэрийн уран сийлбэртэй авдар хийлгэхээр тохирсон юм байна лээ. Тэгээд манай дүү Ө.Амнь товлосон хугацаанаасаа 4-5 хоног өнгөрсөн чинь нөгөө эмэгтэй нь манай дүү рүү залгаад авдар захиалсан мөнгөө авна гэсэн байсан. Манай дүү Ө.Амаржаргал нь одоо авдар захиалсан мөнгийг нь олж буцааж өгнө гээд байгаа.” /хх-19/ гэх мэдүүлэг,
Мөн Ч.Өлзийбаярын "Хаан" банкны дансны хуулга /хх-45-46/,
Шүүгдэгч Ө.А яллагдагчаар өгсөн: “…. Хаан банкны 5720854049 гэсэн дугаартай данс манай аав Өлзийбаярын данс байгаа юм. Би тэр Ц.Дулмаа гэдэг эмэгтэйгээс мөнгө авахдаа аавын данс руу хийлгэж байсан юм.” /хх-42/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Аиргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/,
Шүүгдэгч Ө.Аял шалгасан хуудас /хх-24/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ө.Амаржаргалыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж авсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Амнь Ц.Дулмаад учруулсан хохирол болох 450.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Ө.Аял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.Амнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шагдар овгийн Ө-А-ыг залилах гэмт хэргийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Ө.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Ө.Амнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ө.Аурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий
этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС