| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Паламын Амаржаргал |
| Хэргийн индекс | 116/2026/0017/З |
| Дугаар | 116/ШШ2026/0012 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 116/ШШ2026/0012
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын ******* Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* дүгнэлттэй, ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын ******* Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Холбогдогч “******* ” ХХК нь улсын байцаагчийн өгсөн албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй зөрчил үйлдсэн үндэслэлээр 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Харин эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчлийг шалгахдаа 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл үйлдэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 4, 5, 11 дэх хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:
1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;
1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх; …,
6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт … Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална … гэж заасныг тус тус зөрчин зөрчилд холбогдсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ эсхүл улсын бүртгэлийн лавлагааг авч ямар хуулийн этгээд зөрчилд холбогдсон болохыг тогтоох, тухайн хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, холбогдогчоор мэдүүлэг авах зэрэг ажиллагааг огт явуулаагүй, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шатанд зөрчлийг шалгаж тогтоох боломжгүй бол зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах бүрэн боломжтой байхад зөрчил шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулж ямар хуулийн этгээд зөрчил үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоолгүйгээр 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгүүлснээс 1 хоногийн дараа “******* ” гэх амралтын ******* нэрээр шийтгэл оногдуулсан байх ба холбогдогч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахад “ ” ХХК нь тус амралтын газрыг ажиллуулж байсан болох нь тогтоогдсон байна.
Иймд хуульд заасан журмыг зөрчиж шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр холбогдогч “******* ” гэх компанид Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч миний бие 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “******* ” ХХК-д 500,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Прокуророос дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох тухай гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын ******* Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх нь ... “ ” ХХК нь улсын байцаагчийн өгсөн албан шаардлагын биелэлтийг ирүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч уг зөрчилд 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шийтгэл оногдуулахдаа ... зөрчилд холбогдсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ эсхүл улсын бүртгэлийн лавлагааг авч ямар хуулийн этгээд зөрчилд холбогдсон болохыг тогтоох, тухайн хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийн тогтоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, холбогдогчоор мэдүүлэг авах зэрэг ажиллагааг огт явуулаагүй, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн шатанд зөрчлийг шалгаж тогтоох боломжгүй бол зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах бүрэн боломжтой байхад зөрчил шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулж ямар хуулийн этгээд зөрчил үйлдсэн болохыг нотлох баримтаар тогтоолгүйгээр 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр буюу зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлд бүртгүүлснээс 1 хоногийн дараа “******* ” гэх амралтын ******* нэрээр шийтгэл оногдуулсан байх ба холбогдогч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авахад “ ” ХХК нь тус амралтын газрыг ажиллуулж байсан болох нь тогтоогдсон байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* дүгнэлтийг, хариуцагч ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ