Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00771

 

 

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00771

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У******* хот, С******* дүүрэг, 43 дугаар хороо 743 тоотод оршин суух хаягтай, Г******* Ч*******, РД:/МЬ65101234/-ийн нэхэмжлэлтэй

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай, 316/2025/01058/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Г.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Ч******* миний бие 1981 оны 06 сарын 24-ний өдрөөс 1983 оны 06 сарын 10-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн З******* дахь сангийн аж ахуйн нарийн ногоо бригадад илгээлтээр очиж, ногоочноор ажиллаж байсан юм Гэтэл тус сангийн аж ахуйн "Илгээлтээр ирсэн хүүхдүүдийг хүлээн авч ажиллуулах" талаар ажилд авсан тушаал гарсан гарч, энэ нь эрхиваас гарч ирсэн боловч, ажлаас чөлөөлсөн тушаалын лавлага архиваас гарч ирэхгүй байна. Ажлаас чөлөөлсөн тушаал тухайн үедээ гарсан эсэхийг мэдэхгүй, миний бие 1983 оны 06 сарын 10-ны өдрөөс цэрэгт татагдаж, хугацаат цэргийн алба хаасан юм. Сэлэнгэ аймгийн З******* дахь санлийн аж ахуйн нарийн ногоо бригадад ногоочноор ажиллаж байсан талаарх бичиот миний эзэмшлийн 217007 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 4-5 дугаар талд бичигдсэн байдал болон, ажилд авч ажиллуулсан тушаал, хамт илгээлтээр очиж байсан гэрч Д.Ч*******, Т.Г******* нарын тодохойлолт зэргийг үндэслэн, 1981 оны 06 сарын 24-ний өдрөөс 1983 оны 06 сарын 10-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн З******* дахь сангийн аж ахуйн нарийн ногоо бригадад ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Хоёр. Г.Ч******* миний бие Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харьаяа Барилга цахилгаан сантехникийн засварын ангид 1986 оны 07 сарын 06-ны өдрийн 219 дүгээр тушаалаар "Сантехникчаэр 1985 оны 07 сарын 05-ны өдөр ажилд орж, 1987 оны 11 сарын 02-ны одоийг хүртэл ажниласан. Тухайн үед өөрийн хүсэлтээр гурил тужээлийн комбинатын васен цех рүү шилжсэн. Ажлаас гарах тушаал 1987 оны 11 сарын 02-ны өдрийн 432 дугаартай тушаал гарч байсан. Энэхүү ажилласан байдлын талаарх бичилт миний эзэмшлийн 217007 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 8-9 дүгээр талд бичигдсэн байгаа. Гэтэл ажилд орсон, болон ажлаас гарсан тушаалыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ийн архивын тасгаас авах гэтэл манан байгууллагын бичиг баримт шилжиж ирээгүй тул лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэсэн. Иймд Г.Ч******* намайг 1986 оны 07 сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл Сэлэнгэ лимецийн Нийтийн эхуй үйлчилгээний газрын харьаяа Барилга цахилгаан сантехникийн засварын ангид "сантехникчээр" ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Гурав. Г.Ч******* миний бие Салангийн Усан замын гээврийн захиргаанд 1988 оны 06 сарын 21-ний өдөр туслах ажилч зар ажилд орж, 1990 оны 08 сарын 10-ны өдрөөс өөрийн хүсэлтээр тус байгууллагана: жолооч боли. 1994 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл жолоочоороо ажиллаж, эрон тосны цомхотголоор ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Гэтэл Сэлэнгийн Усан замын тэзариин захиргаанд ажилд орсон, гарсан тушаалын лавлагаа Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ийн архивын тасагт байхгүй тул дээрх улсад ажилласан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай боллоо. Тус ажилласан байдал нь миний эзэмшлийн 217007 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 12-15 дугаар талд бичигдсэн болно. Иймд Сэлэнгийн Усан замын тээврийн захиргаанд 1986 оны 06 сарын 21-ний өдрөөс 1990 оны 08 сарын 10-ны өдрийг хүртал туслах ажилчнаар, 1990 оны 08 сарын 11-ний өдрөөс 1994 оны 10 сарын 20-ныг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх Г.Ч*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

Г.Ч******* нь 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл З*******гийн сангийн аж ахуйд ногоочин, 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 02-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилга цахилгаан сантехникийн засварын ангид сантехникч, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Усан замын тээврийн захиргаанд туслах ажилтан, 1990 оны 08 сарын 11-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Усан замын тээврийн захиргаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэргийн 1-19, 29-37 дугаар талд авагдсан нэхэмжлэл, түүний №217007 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн З******* дахь сангийн аж ахуйн даргын 1981 оны 07 сарын 04-ний өдрийн 237 тоот тушаалын хуулбар, хавсралт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн магадлагаа, тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн усан замын тээврийн захиргааны даргын 1991 оны 07 сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хуулбар, Г.Ч*******гийн цалингийн тооцооны хүснэгт, гэрч Д.Ч*******, Т.Г*******, Б.Г, Ц.Ц нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г******* Ч*******г 1981 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл З*******гийн сангийн аж ахуйд ногоочин, 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 02-ныг хүртэл Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа Барилга цахилгаан сантехникийн засварын ангид сантехникч, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Усан замын тээврийн захиргаанд туслах ажилтан, 1990 оны 08 сарын 11-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Усан замын тээврийн захиргаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН