Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00772

 

 

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 316/ШШ2025/00772

Сэлэнгэ аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д*******-Уул аймгийн Д******* сум ** дугаар баг * дүгээр хороолол, * дүгээр байр ** тоотод оршин суух хаягтай, Ш******* овогт Д******* Б******* /РД: М*******/-ын нэхэмжлэлтэй

Улсад ажилласан байдал тогтоолгох тухай, 316/2025/01062/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдөр анх Сэлэнгэ аймгийн мод боловсруулах үйлдвэрт ажилд орсон. 1992 онд өмч хувьчлалаар Сэлэнгэ компани, Ар хөвч компани болж хоёр хуваагдсан. Би Сэлэнгэ компанидаа үлдэж .. хийж байсан. 1987-1989 онд цэргийн албанд яваад цэргээс халагдаад эргэн ажилдаа орж, 1995 он хүртэл ажилласан. Тэтгэвэрт гарах гэхэд энэ хугаацаанд ажилласан жил байхгүй архиваас баримт гарч ирэхгүй байгаа учраас шүүхэд хандсан гэв.

 

Шүүх Д.Б*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

Д.Б******* нь 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл мөн 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сүхбаатар хотын мод боловсруулах комбинатын зүсмэлийн заводод бутлах машинчаар, тогоонд мод оруулагчаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтаст хэргийн 1-16, 25-31 дүгээр талд авагдсан нэхэмжлэл, түүний №192407 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар Мод боловсруулах комбинатын захиргааны 1986 оны 03 сарын 10-ны өдрийн 71б тоот, 1987 оны 10 сарын 24-ний өдрийн 379 тоот, 1989 оны 10 сарын 26-ны өдрийн 427 тоот, 1990 оны 12 сарын 01-ний өдрийн 438 тоот тушаалын хуулбарууд, хавсралт, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн тодорхойлолт, гэрч А.Г*******, Д.З******* нарын тодорхойлолт, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш******* овогт Д******* Б*******ыг 1986 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл мөн 1989 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймаг /Сүхбаатар хот/ -ын мод боловсруулах комбинатын зүсмэлийн заводод бутлах машинчаар, тогоонд мод оруулагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН