Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 599

 

 

 

                                  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

Улсын яллагч Н.Анхбаяр,

Иргэний хариуцагч Н.Ган-Очир,

Шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Гд холбогдох 1803 00001 0133 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н. Г.

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

          Шүүгдэгч Н.Г нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 /шөнийн/ цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн замд “97-22 УНС” улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино."..гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Лхагвасэмжааныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ ярьсан учир одоо нэмж ярих зүйлгүй…Би хохирогчид мөнгө олж өгөх гэж нилээн ажил хийж ядарсан тул хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Н.Ган-Очир мэдүүлэхдээ: “Н.Гминий хамгийн бага дүү маань байгаа юм. Уул нь архи дарс уудаггүй, хүнд тусархуу, элдэв зуршилгүй хүн байгаа юм. Миний хувьд машин маань хуучин машин байсан учраас гомдол саналгүй.” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-23/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-25/, хохирогч Б.Лхагвасэмжааны өгсөн мэдүүлэг /хх-34-37/, иргэний хариуцагч Н.Ган-Очирын өгсөн мэдүүлэг /хх-70-71/, гэрч Ч.Мөнх-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-81-82/, гэрч М.Сан-Агаагийн өгсөн мэдүүлэг /хх-84-85/, гэрч Б.Ганбаатарын өгсөн мэдүүлэг /хх-87-88/, гэрч Б.Сүхбаярын өгсөн мэдүүлэг /хх-93-94/, ЦЕГ-ын бүртгэл, хяналтын төвийн албан бичиг /хх-196/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 14688 дугаартай дүгнэлт /хх-116-117/, Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай дүгнэлт /хх-171-172/, хохирол төлсөн баримт /хх-38, 200-201/, зээлийн гэрээ /хх-202/, шүүгдэгч Н.Гансүхийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-188/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Г нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 /шөнийн/ цагийн үед Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр Хужирбулангийн замд “97-22 УНС” улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино."..гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Лхагвасэмжааныг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь: 

         

          Мөрдөн байцаалтад хохирогч Б.Лхагвасэмжааны өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний орой ажил тараад өөрийн найз Б.Ганбаатар, М.Санагаа нартай хамт Хужирбулан руу айлын найранд очих гээд явж байгаад замдаа Ч.Мөнх-Эрдэнийг аваад цаашаа хөдөлсөн. Тэгээд тэр айлынхаа найранд бид дөрвүүлээ очиж оролцоод архи ууж байгаад тэндээсээ шөнийн 02 цаг дөхөж байхад Хужирбулангийн замын хойд талд зогсож байгаад такси барих гээд зам дээр зогсож баруун тийшээгээ хараад гар өргөөд зогсож байтал нэг машин гэнэт ирээд мөргөсөн юм.

         Хохирогчоор түүний дахин өгсөн: “…Миний урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв бөгөөд иргэний хариуцагч Н.Ган-Очир ах болон түүний дүү жолооч Н.Гнараас бэлнээр 2 сая төгрөг авсан. Үлдсэн 1 сая төгрөгийг гэрээ хийж зун 7 сард өгч авахаар тохиролцсон учир миний зүгээс гаргах санал хүсэлт, гомдол байхгүй. Мөн нэхэмжлэх зүйлгүй болно. Гэм буруугаа ойлгосон жолооч Н.Ггомдолгүй тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна.” /хх-34-37/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Н.Ган-Очирын өгсөн: “…Би түүнд машин жолоодох зөвшөөрөл өгсөн...Түүнд тээврийн хэрэгсэлтэй холбогдуулан миний зүгээс гаргах гомдол, санал байхгүй болно....Би бусдад учруулсан хохирлыг барагдуулахыг бодно.” /хх-70-71/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мөнх-Эрдэнийн өгсөн: “…Б.Лхагвасэмжаа “замын нөгөө талаас такси бария” гээд ганцаараа зам хөндлөн гарч явах үед баруунаас зүүн чиглэлтэй явж байсан тоёота приус 10 юм уу 11 маркийн автомашин нь Б.Лхагвасэмжааг мөргөчихөөд зогсолгүй замын хойд тал руу зүүн гар тийш эргээд гэр хорооллын гудамж руу зугтаад явсан.” /хх-81-82/ гэх мэдүүлэг,

         

         Мөрдөн байцаалтад гэрч М.Сан-Агаагийн өгсөн: “…Тэгтэл Б.Лхагвасэмжаа замын нөгөө талаас такси барья гээд зогсож байтал ганцаараа зам хөндлөн гарч явах үед зам дээр гэнэт хүчтэй дуу чимээ гарсан. Тэгтэл манай найзууд “Б.Лхагвасэмжааг машин дайрчихлаа” гээд орилохоор нь зам руу хартал найз маань хэвтэж байхаар нь би гүйгээд очтол толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан толгойноос нь цус гарчихсан дээш харсан хөдөлгөөнгүй хэвтэж байсан...Тэр машин найзыг маань мөргөөд замын хойд тал руу гэр хорооллын гудамж руу ороод буцаж гарч ирээд машин зам руу ороод Гачуурт чиглэлтэй зугтаагаад явсан” /хх-84-85/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Ганбаатарын өгсөн:  “…Машинд мөргүүлсөний дараа найзын маань толгой ертөнцийн зүгээр урагшаа харсан толгойноос нь цус их гарсан дээшээ харсан ямар нэгэн хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь бид хүрч очоод босголгүй зам дээрээс машин зогсоогоод...Найзыг маань мөргөсөн машин зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй шууд зугтаад явсан.” /хх-87-88/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Сүхбаярын өгсөн: “…Амгалангийн замаар Гачуурт чиглэлтэй явсан юм. Би нэг мэдсэн чинь замдаа унтсан байсан. Тэгээд замдаа унтаад явж байтал гэнэт машин тоормозлоод хүч дуу чимээ гарах шиг болохоор сэрээд хартал Хужирбулангийн зам дээр явж байсан ба машины урд жолооч талын салхины шил хагарсан байсан.” /хх-93-94/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтад гэрч С.Батсайханы өгсөн: “…Миний том хүү Б.Лхагвасэмжаа нь Улаанбаатар хотод зун 6 сараас хойш барилга дээр найзуудтайгаа хамт ажиллаж байгаа юм. Би 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 05 цагийн үед Өвөрхангай аймгийн Баянгол сумын 3 дугаар баг “Цагаан булан” гэх газар гэртээ унтаад байж байтал утас дуугарсан. Тэгтэл манай хүүгийн найз Мөөгий ярихдаа “шөнө Б.Лхагвасэмжаа нь машинд мөргүүлээд Гэмтлийн эмнэлэг дээр байна” гэсэн. Энэ мэдээг эхнэр бид хоёр сонсоод өглөө нь эмнэлэг дээр очиход хүү Б.Лхагвасэмжаа маань 2017 оны 11 дүгээр сарын 21-ний шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн Хужирбулангийн зам дээр машинд мөргүүлээд ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирээд эмчлүүлж байсан. Миний сонссоноор хүүг маань мөргөсөн машин зугтаад явсан гэж байсан. Тэгээд өнөөдрийн хүртэл хүүгээ Гэмтлийн эмнэлэг дээр ээлжилж хараад байж байна.” /хх-75-76/ гэх мэдүүлэг,  

 

          Мөрдөн байцаалтад гэрч Н.Эрдэнэбаярын өгсөн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн орой 20 цагийн үед өөрийн гэртээ дүү нартайгаа байж байтал найз Б.Сүхбаяр манай гэрт ирээд араас нь Н.Гөөрийн төрсөн ах Н.Ган-Очирын машин болох 97-22 УНС улсын дугаартай тоёота приус 10 маркийн автомашиныг жолоодоод гэрт хүрээд ирсэн. Тэгээд бид гурав манай гэрт хамт кино үзэж байгаад хот руу “Офицеруудын ордон” руу багийн найз Батбаярын гэрт очиж халуун усанд орж бөөнөөрөө хоноцгооё гээд шөнийн 00 цаг өнгөрч байхад манайхаас гарсан…Тэгээд бид гурав “Генерал” бааранд орж суугаад 1 шил архи хэдэн пиво захиалаад Б.Сүхбаяр бид хоёр 0.5 граммын Соёрхол нэртэй архийг хувааж уусан. Бааранд байж байхад гэв гэнэт миний толгой эргээд уусан архиндаа болоод тасраад унасан…Тэгээд нэг сэрсэн чинь Гачууртын Баяндөхөмын гүүрний хойд талд машины хажууд Н.Гансүх, Б.Сүхбаяр хоёрын хажууд зогсож байсан. Тэр үед тоёота приус 10 маркийн автомашин гүүрэн дээрээс замын хойд хэсэг рүү жалга руу жолооч талаараа унасан байсан. Би тэр үед зам дээр юу болсон гэдгийг сайн мэдээгүй.” /хх-99-100/ гэх мэдүүлэг,   

 

         Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн шинжээч эмчийн №14688 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. "Б.Лхагвасэмжээгийн биед тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины баруун талын дух, чамархайн эд дэх цус хуралт, цусархаг няцрал, зүүн чөмөгний дунд 1/3-ийн зөрөөтэй далд хугарал, баруун шаант ясны шарх, баруун чих, хамар, баруун бугуй, зүүн сарвууны 1, 2 дугаар хуруунд зулгаралт, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ байна.
  2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  4. Нэг шүдний хугарал, булгарал нь ерөнхий хөдөлмөрийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5 % нөлөөлнө.” /хх-117/ гэх дүгнэлт,

 

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6375 дугаартай дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгсэл нь их хэмжээний гэмтэлтэй эд анги бүрэн бус, эд анги элэгдэж үйлдвэрээс заасан элэгдлийн хязгаарт хүрсэн гэмтлүүдтэй байх тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Автомашины баруун тал /кузов/ бүхэлдээ хонхойж нугарсан, урд, хойд талын цонхны болон салхины шил, хаалганы цонхны шилнүүд хагарсан. Урд, хойд бамбай байхгүй, тээшний тагны баруун хэсэг дотогш нугарч хонхойж гажсан, баруун, зүүн талын их гэрэл байхгүй, баруун хойд талын гэрэл байхгүй, гэрлийн суурь дотогш шахагдсан, баруун урд талын жолооны хөндлөн татуурга гулзайсан, баруун хойд талын гар хугарсан зэрэг гэмтлүүдтэй байна.

3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд зам орчны нөхцөл байдал автомашины тоормосны механизмын бүрэн бус байдал зэргээс автомашины тоормосны эд ангийн бүрэн бус байдал, эд ангийн элэгдэл нь осолд нөлөөлсөн байх үндэслэлтэй.

4. Автомашины тоормосны шингэн дамжуулгатай. АВS системтэй байна.

5. Тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг туршилтаар тогтооно.

         6. Автомашин асаж явах боломжгүй тул спидометрын ажиллагааг шалгах боломжгүй байна. Ажиллагааг шалгах боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.” /хх-129-130/ гэх мэдүүлэг,

 

        Хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-131-139/ гэх дүгнэлт,         

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 6377 дугаартай дүгнэлтэд:

         1. Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрмэнд 27 мм, 60 мм, 15х10 мм, 4х1.5 мм, 22х25 мм, 40 мм хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас гарсан шинэ гогдолт байна.

        -Мөн гадуур хүрмэнд 110х140 мм, саарал өнгийн өмдөнд 65 мм, хар өнгийн өнгийн дотортой дотуур өмдөнд 40 мм, 120 мм, 40 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шин ханзралтууд гарсан байна.

        -Түүнчлэн гадуур хүрмэнд 145 мм, 75 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ урагдалтууд гарсан байна.

        2. Дээрхи хувцаснууд гарсан гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан

болохыг тогтоох боломжгүй байна.

        3. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна. /хх-151-152/ гэх дүгнэлт,

     

        Хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-153-156/ гэх дүгнэлт,

      

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

         1. “Тоёота приус” маркийн “97-22 УНС” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Гнь 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослыг зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

         2. Явган зорчигч Б.Лхагвасэмжаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” мөн дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

         3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.” /хх-165-166/ гэх дүгнэлт,

 

              Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

              1. “Тоёота приус” маркийн “97-22 УНС” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Гнь 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно”: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослыг зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” мөн дүрмийн 2.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              2. Явган зорчигч Б.Лхагвасэмжаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” мөн дүрмийн 3.9 “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

              3. Тоёота приус” маркийн “97-22 УНС” улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Гнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.”          /хх-171-172/ гэх дүгнэлт,

 

              -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-23/,

              -Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-25/,

              -Хохирогч Б.Лхагвасэмжааны өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-29-30/,

              -Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-63-68/,

              -Хохирол нэхэмжилсэн баримтууд /1хх-136-186/,

              -ЦЕГ-ийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-213/,

             -Шүүгдэгч Н.Гын ял шалгах хуудас /хх-188/ тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Н.Гял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хохирогч Б.Лхагвасэмжээ нь шүүгдэгч Н.Гансүхтэй 3.000.000 төгрөгөөр хохирлыг тооцож гэрээ байгуулсан байх бөгөөд хохирогчид 2.000.000 төгрөгийг төлсөн байна.  Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн       505.1-д тус тус зааснаар 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Мөн хохирогч Б.Лхагвасэмжаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

            Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.Ган-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”Миний хувьд машин маань хуучин машин байсан учраас гомдол саналгүй.” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн зүгээс машины хохиролд /иргэний нэхэмжлэгчид/ төлөх төлбөргүйд тооцлоо.

 

            Хэдийгээр шүүгдэгч Н.Гнь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлж байх боловч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, .2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

           

            Шүүгдэгч Н.Гнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Н*гийн Г нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Гансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн     2.1-д тус тус зааснаар Н.Гоногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 1 сарын хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Н.Гоногдуулсан нийт 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Гнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Н.Гоногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолсугай.

7. Хохирогч Б.Лхагвасэмжаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

  9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

           10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Гавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ