| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 1906019680851 |
| Дугаар | 2024/ДШМ/1281 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ДШМ/1281
2024 11 28 2024/ДШМ/1281
Д.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Ганбаатар,
яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Батмөнх,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/2467 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ариунтөрийн бичсэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.Б-д холбогдох 1906019680851 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
... овгийн ......-гийн Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ............../;
Яллагдагч Д.Б нь 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 хэсэг, ..-.... тоотод
оршин суух Б.Г-ийн эзэмшлийн монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд,
эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар шатаан 2.454.000 төгрөгийн хохирол
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.
Гэтэл мөн хуулийн ерөнхий ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2. гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3. тэмт хэргийн сэдэлт, зорилго, 1.4. Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6. гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг мөрдөн щалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Прокуророос яллагдагч Д.Б нь 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 хэсэг, ..-.... тоотод оршин суух Б.Г-ийн эзэмшлийн монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар шатаан 2.454.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэгсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр хэргийг ирүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Г-ийн “... 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хагас сайн өдөр байсан учир хүүхдүүдийн хичээл амраад эхнэр хүүхдүүдээ аваад хадмынх руугаа явсан. Тэндээ хонохоор болоод амарч байтал 00 цаг 20 минутад манай аав Б над руу залгаад танай гэр шатаж байна гэхээр нь хадмынхаасаа гараад шууд гэртээ ирэхэд гэрийн баруун урд хатавч шатаад унтраачихсан байсан. ... тэгсэн миний төрсөн дүү Учралын найз гэх Б манай аав руу залгаж “Гараад ир чамайг цустай чинь хутгаад өгье, гэрийг чинь мэднэ” гэж ярьсан байсан. Манай гэрт одоо хүн амьдрах боломжгүй болсон. Мөн гэрийн тавилга болох хувцасны шкаф, нүүр гарын угаалтуур, гутлын тавиур, үүдний амбаарын баруун талын хэсэг шатсан. ...” /хх 9-14/, “... Манай гэрт хүн амьдардаг эсийг мэдэх л ёстой гаднаас нь харахад л хүн амьдардаг нь тодорхой харагдаж байгаа шүү дээ. ...” /хх 122-123/,
гэрч Д.Б-гийн “... 2019 оны 03 дугаар сарын 24-ний орой 22 цагийн орчимд миний ... утас руу 1 залуу залгаад “У-тай ярья” гэхээр нь “энэ дугаар дээр байхгүй, битгий залга” гэж хэлтэл удалгүй дахин залгаад “лалар минь” гээд хэл амаар доромжлоод байхаар нь утсаа тасалтал 80202401 гэсэн дугаараас мессеж ирсэн. “Арай л баярлалаа лалар минь нийлүүлээд чадна. Эвий минь уучлах байлгүй дээ. Баярлалаа, гомдлоо хэ хэ” гэсэн мессеж ирүүлсэн юм. ... Ингээд манай хүү Г жорлонд сууж байтал нь гудамжаар машин ирээд хашааны үүдэн дээр зогсоод удалгүй хөдлөөд явсан гэсэн. Хүү жорлонгоос гарч иртэл хүүгийн гэрээс утаа гарч эхэлсэн тул хүү Г гэрт орж ирэн “гал гарч байна, Ганаа ахын гэр шатаж байна” гэхээр нь гарч очоод байшинд байсан галын хороор галыг унтраасан юм. ...” /хх 15-16/,
гэрч Н.О-ын “... Тэгэхэд Б У-ын аав руу залгаад “зодолдъё лалраа, гараад ир” гэж хэрэлдээд байсан. ... Б би гэрээсээ даавууны өөдөснүүд савтай бензин авч гараад айлын хашаа шатаагаад, тэгээд гал команд ирээд бөөн юм боллоо гэхээр нь би үнэмшээгүй. ...” /хх 17-20/,
гэрч Б.У-ын “... Б-г танина. 2018 оны 12 сард танилцаж байсан. Б намайг машинтайгаа гэрт хүргэж өгч анх танилцаж байсан. Тэрнээс хойш 10 гаран хоног үерхээд салсан. Салах шалтгаан нь намайг харилаа гэхээр уурлаад харааж загнаад байдаг болохоор нь больсон. Тэгээд холбоогүй байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б над руу залгаад “би Цагаан хаданд байна, энд ажил олдохгүй юм шиг байна, хот руу очлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь “би наанаа гүрийж байгаад ажил төрлөө олж хий” гэсэн чинь Б “хотод очно оо, хоёулаа байр түрээслээд амьдаръя” гэсэн. Би Бд “би чамд их гомдсон, тийм болохоор чамтай эргэж дотно харьцаа байхгүй, цаашдаа найз нөхөд байя, нэг бол мэндийн зөрүүтэй бай” гэж хэлсэн чинь “үгүй би чам дээр очно” гээд байсан. Тэгээд утсаа салгасан. Тэрнээс хойш дахиж яриагүй. Тэгсэн 23-ны орой аавын утас руу залгаж надтай ярья гээд тэгээд аав намайг байхгүй гэж хэлсэн чинь аавтай муудалцаад би танай гэрийг мэднэ гэх мэтээр баахан хэрүүл хийсэн байсан. Ер нь надад уурлаад л манай ахын гэрийг шатаачихсан байхаа. Ахын гэрийг шатаачихсаны дараа утсаар ярихад Б би чамд дургүй хүрээд гэж байсан. Манай гэрийг Бгаар би нэг удаа манай гэртээ хүргүүлж байсан болохоор мэдэж байгаа...” /хх 21-22/, “... Б нь Г ахын гэрт яг Г ахынх амьдардаг гэж бол мэдэхгүй. Ер нь уг гэрт айл амьдардаг гэдгийг бол мэднэ. Яагаад гэхээр нь Г ахын гэрийг шатаахаас 10 гаран хоногийн өмнө Б нь намайг манай гэрт хүргэж өгч байсан. Тэгэхэд бол Ганхуяг ахын хоёр хүүхэд нь гэртээ орж гарч байхыг бол харсан. Өдрийн цагаар намайг хүргэж өгсөн учир хүн амьдардаг нь илт мэдэгдэж байсан. ...” /хх 124-125/,
насанд хүрээгүй гэрч Б.Г-ын “... 2019 оны 03 дугаар сарын 24-ний орой 00 цаг өнгөрч байх орчимд хашаандаа 00-д сууж байтал хашааны гадаа үүдэнд жижиг суудлын машин ирээд зогссон. Тэгээд төд удалгүй ах Г-ийн гэрийн баруун булангаас утаа саагаад эхэлсэн. Тэгээд би жорлонгоос гарч ирээд хартал Ганхуяг ахын гэрийн баруун урд хатавчны гадна талаас нь гал нэлээн дүрэлзээд асаж байхаар нь хойшоо гэр рүү орж аавыг дуудаад галын хор авч өөрсдөө галыг унтраасан. ... машин ирээд зогссон газраас манай ахын гэрийн баруун хатавч хүртэл гутлын мөр маш тод гарсан байсан, уг мөр буцаад гарсан байсан. Манай гэрийн тэнд сул элсэрхэг шороо ихтэй байдаг. Тийм учраас мөр тод гарсан байсан. Тухайн үед манай хашааны машин ордог том хаалга
онгорхой байсан. ...” /хх 25-26/, “...Би 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад ах Ганхуягийн гэрт нь гоймон дэвтээж орхичхоод 00 гэрлийг нь асаалттай 00 ороод бие засаж байхад гадаа хашааны үүдэнд машин ирээд зогссон. Удалгүй ахын гэр шатаж эхэлсэн. Би ах Г-ийн гэрт 00 цагийн орчим ороод гэрлийг нь асаагаад ус халаагад гоймонгоо дэвтээчихээд жорлон гарсан. Мэдээж гаднаас нь харахад бол гэрэлтэй харагдаж байсан. Тооноор нь гэрэл гарч байсан. ...” /хх 126-127/ гэсэн мэдүүлгүүд,
хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 33-34/,
Гамшиг судлалын хүрээлэн, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2019
оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12-54 тоот дүгнэлт /хх 35-36/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч Ж.Баттулгын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2079 дугаар “... 1.Шинжилгээнд ирүүлсэн зураг №1-д харуулсан гутлын мөрийн хэмжээг ойролцоо байдлаар тогтоож, хээний ерөнхий шинжээр харьцуулан шинжлэх боломжтой. Зураг №2-д харуулсан мөрийн хэмжээг тогтоох боломжгүй, харин хээний ерөнхий шинжээр харьцуулан шинжлэх боломжтой байна. 2. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №1, 2-т харуулсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн баруун хөлийн өмсгөлийн гутлын ултай хээний ерөнхий шинж, тэмдгээрээ ижил байна. 3. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №1-д харуулсан баруун хөлийн өмсгөлийн гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн баруун хөлийн өмсгөлийн гутлын улны хэмжээтэй ойролцоо байна. 4. Хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №1-д харуулсан баруун хөлийн өмсгөлийн гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын баруун хөлийн өмсгөлийн улаар дарагдсан байж болно. ...” гэх дүгнэлт /хх 60-63/,
мөрдөн шалгах ажиллагаанд Д.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...согтуу У-ын гэрт нь очоод ах Г-ийн гэрийг шатаачихсан байсан. Яг яаж шатааснаа санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд ухаан орсон байсан. Тэгээд өглөө нь О руу утсаар ярьсан чинь О чи өчигдөр У-ын гэрийг нь шатаачихсан гэж надад хэлсэн. Тэгээд чи өөрөө У руу залгаж уучлаарай, би танайхыг шатаачихлаа гэж хэлсэн байсан. ... Миний хувьд архи уугаад их согтсон байсан учир юу ч санахгүй байгаа, хэрвээ санаж байсан бол юу гэж айлын гэр шатаах билээ. ...” гэх мэдүүлэг /хх 49-50/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд:
Д.Б нь 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих хаврын шөнө согтуурсан үедээ хуучин найз хүүхэн Б.У-ын эцгийг гар утсаар ярьж, мессеж бичин элдвээр заналхийлж доромжлон, урьд нь нэг удаа л гадаа нь ирж байсан гэх Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 хэсэг, ..-.... тоот хашаанд оршин суух Б.Г-ийн эзэмшлийн монгол гэрийг тэнд хүн унтаж байгаа эсэхийг мэдэх боломжтой атлаа олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, шатах материал зориуд авчирч галдан шатааж эд хөрөнгийн хохирол учруулахдаа тухайн хашаа байшин, гэрт амьдардаг хүмүүсийг тэдний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алахыг завдсан эсэхийг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай байна.
Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Яллагдагч Д.Б-д урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн эрэгтэй хос гутал нь Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Д.Б-д холбогдох 1906019680851 дугаарт эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ариунтөр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Үйл баримтын хувьд энэхүү хэрэг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний учирсан хохирлыг тогтоож зүйлчлэлийг Эруүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэг болгон өөрчилсөн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний “хэргийн материалаас үзэхэд, бусдын амь насыг санаатайгаар хохироохыг завдсан шинж байж магадгүй” гэх үндэслэлээр хэргийг шүүхээс прокурорт буцаан шийдвэрлэж байсан. Үүний дараа прокурор яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ба шүүх үүнийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр эд хөрөнгө устгасныг зүйлчилсэн хэсэгтэй холбоотой дүгнэлт дутуу гэх шалтгаанаар мөн шүүхээс хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн байдаг.
Прокуророос мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон гэж үзэж яллагдагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2024/ШЗ/2467 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлээд байна.
Хэргийг прокурорт буцаах процесс бол хүний, эрх, мөрдөн шалгах ажиллагааны алдааг засах нөхцөлийг л хангах ёстой асуудал байдаг. Энэ хэргийн хувьд мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Эрүүгийн хуульд зааснаар хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Яллагдагчийн үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг байхын тулд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Олон хүний амь бие, эрүүл мэндэд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” хүнийг алахаар завдах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив санааны хувьд хүнийг алах шууд санаатай бодлыг агуулсан байх ёстой. Үүнд хүнийг алахыг хүсэх болон тухайн үйлдлээс олон хүн үхэхийг мэдэх гэсэн хоёр нөхцөл байдал тогтоогдох ёстой. Гэтэл зөвхөн гэрч Б.У-ыг урьд өмнө нь тухайн айлд хүргэж өгч байсан, хүн байсныг нь харсан гэх үндэслэлээр монгол гэрт хүн байгааг мэдэх боломжтой байсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.
Эрүүгийн хуульд тодорхойлогдсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.
Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг
прокурорт буцаахдаа “мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэх тодорхойгүй байдлаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдэх хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчиж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. ...” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/2467 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Б.Ариунтөрийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Б-гийн үйлдэлд хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзсэн. Прокуророос мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хүнийг санаатай алахыг завдах гэмт хэрэг үйлдэгдээгүй, эд хөрөнгө устгах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч Д.Б нь гэрч Б.Учралтай уулзуулаагүй гэх шалтгаанаар Б.У-ын эцэг Б-тай гар утсаар маргалдаж, дараа нь хохирогч Б.Г-ийн гэрийг гадна талаас нь бинзен асгаж шатаасан үйл баримт тогтоогдсон. Тухайн гэрт хүн амьдардаг гэдгийг мэдэж, нөхцөл байдалд дүгнэлт хийж, тухайн хүнийг алахаар галдан шатаасан буюу хүнийг алахыг завдах гэмт хэрэг үйлдэгдээгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор яллах болон цагаатгах талын нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ хүрээнд 2019 оны 04 дүгээр сар болон 2024 онд яллагдагч Д.Б-гаас нийт 2 удаа мэдүүлэг авахад “эцэг Баасантай нь маргалдаж, гэрт нь очоод гэрийнх нь хаалгыг татахад хүн байгаагүй тул гадна талаас нь шатаасан” гэж мэдүүлсэн. Тухайн үйл баримт болохоос өмнө яллагдагч Д.Б нь хохирогч Б.Г, түүний хүүхдүүд, Б.У, түүний эцэг Баасан нарыг таньдаггүй байсан бөгөөд өс хонзонгийн сэдэлт, заналхийлсэн үйл баримт тогтоогдоогүй. Иймд прокуророос хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. ...” гэв.
Яллагдагч Д.Б-гийн өмгөөлөгч Д.Батмөнх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оноос буюу мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон. Энэ гэмт хэрэг 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, дараа нь мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, дараа нь 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн. Прокурорын саналыг дэмжиж байна. Яллагдагч Д.Б нь Турк улсад хоригдсон. Тэрээр Б.Г гэх хүнийг танихгүй, Б.У гэх хүнтэй зөрчилдсөний улмаас согтуу байхдаа гэрийг нь шатаасан бөгөөд хүнийг санаатай алах субъектив санаа байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд яллагдагч Д.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт болгон өөрчилсөн. Дараа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өөрчлөн зүйлчлэхэд би оргон зайлсан. Турк улсаас өөрийн саналаар ирсэн бөгөөд тэнд 1 жил 5 сар хоригдож, одоогийн байдлаар нийт 2 жил орчим хоригдож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.
Прокуророос Д.Б-г 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 хэсэг, ..-.... тоотод
оршин суух Б.Г-ийн эзэмшлийн монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд,
эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар шатаан 2.454.000 төгрөгийн хохирол
учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “…Б.Г-ийн эзэмшлийн монгол гэрийг тэнд хүн унтаж байгаа эсэхийг мэдэх боломжтой атлаа олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, шатах материал зориуд авчирч галдан шатааж эд хөрөнгийн хохирол учруулахдаа тухайн хашаа байшин, гэрт амьдардаг хүмүүсийг тэдний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар алахыг завдсан эсэхийг шалган тогтоох зайлшгүй шаардлагатай. ...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан байна.
Хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх” тухай давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, энэ талаар шүүгчийн захирамждаа нэг бүрчлэн тодорхой үндэслэлүүдээр дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй тогтоох талаар заасан. Яллагдагч Д.Б-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ыг бүрэн тодорхойлж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Д.Б нь 2019 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 хэсэг, ..-.... тоотод
оршин суух Б.Г-ийн эзэмшлийн монгол гэрийг олон хүний амь бие, эрүүл мэнд,
эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар шатаасан үйлдэл нь эд хөрөнгөд нь чиглэн халдага хийсэн үү, эсхүл хүнийг хохирооход чиглэсэн үйлдэл хийсэн үү гэдгийг тогтоох шаардлагатай.
Д.Б-гийн гэмт үйлдэлдээ хандсан сэдэлт, санаа зорилгыг хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоож чадаагүйн хэргийн зүйлчлэлийг үндэслэлтэй, зөв тогтоож чадаагүй нөхцөл байдал үүсчээ. Иймд дээр дурдсан шалгавал зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж, хууль зүйн дүгнэлт өгөх зүйтэй байна.
Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн зүйлчилж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР