Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/01099

 

 

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 320/ШШ2025/01099

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Х***ны төв байранд байрлах, Х*** (нээлттэй) хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.М***,

Хариуцагч: Н.Н***  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 13,569,286 ( арван гурван сая таван зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/01215/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х*** хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х*** нь харилцагч Н.Н***, Т.М*** нарт 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2010106298 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 18,000,000.00 (арван найман сая) төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1, дэх хэсгүүд, 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.8 дахь заалт 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгүүдэд тус тус заасны дагуу харилцагч нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан цахимаар зээлийн хүсэлт гаргаж, зээлийн гэрээг байгуулсан болно. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7,391,728 төгрөг төлсөн. Х***ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 117 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 13,569,286 (арван гурван сая таван зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаа) төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н***, Т.М*** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.Н*** миний бие Хөвсгөл аймгийн *** газарт ажиллаж байхдаа цалингийн зээл авсан бөгөөд ажлаа солиод өөр ажилд орох хугацаандаа зээлийн төлбөрөө хийгээгүй удаасан юм. Н.Н*** би 8 сарын 21-ний өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь ***  ХХК-д *** өөр ажиллах болсон бөгөөд цалингийн орлоготой болсон.

Иймд хариуцагч Н.Н***, Т.М*** бид нараас нэхэмжлэгч Х*** ХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,707,081 төгрөг, зээлийн хүү 847,364 төгрөг 50 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 14,840 төгрөг, 87 мөнгө, нийт 13,569,286 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х*** (нээлттэй) хувьцаат компани нь хариуцагч Н.Н***, Т.М*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13,569,286 (арван гурван сая таван зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Н***, Т.М*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 13,569,286 (арван гурван сая таван зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаа) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Х*** (нээлттэй) хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,796 (хоёр зуун хорин таван мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгөөс 112,898 (нэг зуун арван хоёр мянга найман зуун ерэн найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 112,898 (нэг зуун арван хоёр мянга найман зуун ерэн найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Н***, Т.М*** нараас 225,796 (хоёр зуун хорин таван мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгийн тал хувь болох 112,898 (нэг зуун арван хоёр мянга найман зуун ерэн найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х*** (нээлттэй) хувьцаат компани нь хариуцагч Н.Н***, Т.М*** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 13,569,286 (арван гурван сая таван зуун жаран есөн мянга хоёр зуун наян зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Н.Н***, Т.М*** нар нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** (нээлттэй) хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,796 (хоёр зуун хорин таван мянга долоон зуун ерэн зургаа) төгрөгөөс 112,898 (нэг зуун арван хоёр мянга найман зуун ерэн найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 112,898 (нэг зуун арван хоёр мянга найман зуун ерэн найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Н***, Т.М*** нараас 112,898 (нэг зуун арван хоёр мянга найман зуун ерэн найм) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА