Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 201/МА2022/00013

 

*******ий нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00818 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох,

Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ******* ******* цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 797 510.222 төгрөгийг гаргуулах, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч *******ий давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч В.Давааням, гуравдагч этгээдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан гомдолд болон түүний өмгөөлөгч В.Давааням нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн Боловсрол соёл урлагийн газраас зохион байгуулсан ******* ******* цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд зарлагдсан төрийн албаны шалгалтанд орж хамгийн өндөр оноо буюу 80,1 оноогоор нэгдүгээрт жагсаж, Дорнод аймгийн Засаг даргын 2018.12.10-ны өдрийн А/40 тоот захирамжаар ******* ******* цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Ийнхүү ажиллаж байтал Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Боловсролын тухай хуулийг удирдлага болгосон байсан. Миний бие нь Дорнод аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ингэхдээ ямар нэг алдаа дутагдал гаргаагүй байсан. Би төрөөс зарласан сонгон шалгаруулалтанд өөрийн эрхийн дагуу оролцож хамгийн дээд оноо авсан энгийн нэг албан хаагч. Ажлаас чөлөөлөхдөө Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг үндэслэл болгосон. Эдгээр шийдвэрүүдэд намайг ажлаас чөлөөлөх ёстой гэсэн шийдвэр гараагүй. Боловсролын тухай хуулийг баримталсан байсан. Тус сургуулийн захирлын ажил, албан тушаал нь Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг, ТҮБД-5-3 ангилалд хамаардаг хөдөлмөрийн гэрээт албан хаагч. Бидний үйл ажиллагааг Боловсролын тухай хуулиар зохицуулж, хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулдаг. Миний хувьд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль хэсэгт заасан үндэслэлээр шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Намайг чөлөөлсөн захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.5-д заасан үндэслэлээс алийг нь баримталсан, ямар алдаа зөрчил гаргасан талаар огт дурдаагүй байна. Тиймээс намайг ажил албан тушаалаас буруу халсан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд намайг ******* ******* цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Миний дундаж цалин сүүлийн 3 сар буюу 2020 оны 5-7 дугаар саруудад авсан цалин болох 3 588 796 төгрөгийг ажлын нийт 63 хоногт хуваавал нэг өдрийн дундаж цалин 56 966 төгрөг болж байна. Тиймээс ажлаас чөлөөлснөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт ажлын 14 хоногийн цалин 797 510.222 төгрөгийг гаргуулж, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан одоо бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 2020 оны 9 сараас 2021 оны 8 сарын 02 гэж тооцоод *******т ажил хүлээлгэн өгсөн өдөр хүртэл хугацааг тооцож 11 165 336 төгрөг болгож нөхөн олговорыг нэмэгдүүлж байна.

Ажил олгогчийн санаачлагаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.4-т заасан үндэслэлийг баримтлахыг шаарддаг. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал дээр энэ тухай баримталсан зүйл байдаггүй. Хариуцагчийн төлөөлөгч өөрөө шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах шаардлага байгаагүй гэж хэлж байна. ******* ******* цогцолбор сургуулийн захирал нь Төрийн үйлчилгээний албан тушаалтан байдаг. Энэ талаар Засгийн газрын тогтоол гарсан байдаг. ******* нь 2018 оны 12 дугаар сард Аймгийн Засаг даргын захирамжаар ажилд томилогдсон. 2020 оны 01 дүгээр сараас сургуулийн захирлыг томилох эрх нь сумын Засаг даргад шижлсэн. Сумын Засаг дарга сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө Боловсрол соёл урлагийн газраас гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлж болохоор заасан. Гэтэл ийм хүсэлтийг гаргасан зүйл байхгүй гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж хэлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-ээс 40.1.4-т заасан ямар ч үндэслэл яригдахгүй байх тул үйлчилгээний албан хаагчийг буруу халсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг баримталсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж захирамж гарсан. Энэ захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захирамж болж байна. Шүүхийн шийдвэр дээр ******* нь сонгон шалгаруулалтанд оролцохгүйгээр захирлын албан тушаалд томилогдсон ч 12 жилийн хугацаанд ямар ч алдаа зөрчил гаргаж байгаагүй. Хүн ажилласаар байтал сул орон тоо гэж үзэх боломжгүй гэдэг дүгнэлтийг гаргаж шийдвэр гаргасан. Шүүхээс нэхэмжлэгч ******* буруугүй гэж шийдвэрлэсэн. Энэ ажил, албан тушаалтай холбоотой хоёр иргэний гомдол гаргасан. Хоёр иргэний эрх зөрчигдөөд яваад байгаа. Нэгдсэн нэг шийдвэр гарах ёстой байсан гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэж хэлж байна. Хуучин хуулиараа сумын Засаг дарга томилдог байсан. Нэг хэсэг аймгийн Засаг даргад эрх нь шилжсэн боловч эргээд сумын Засаг даргад эрх шилжсэн зүйл л байгаа. Мөн нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийн гэрээг хэрэгт хавсаргах ёстой байсан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Борхүүхэн нэхэмжлэлээ 2020 оны 9 сард гаргасан. Энэ үед иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. Тийм учраас эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад намайг ажлаас чөлөөллөө гэсэн үндэслэл заасан байгаа. Өнөөдөр анхан шатны шүүх дахин хуралдаж байгаа нөхцөлд бол иргэний болон захиргааны хэргийн сонгон шалгаруулалттай холбоотой болоод *******ийг хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. Сонгон шалгаруулалтын талаар нэхэмжлэгч өнөөдөр яриад байна. Энэ хурал бол сонгон шалгаруулалттай холбоотой хурал биш. Сонгон шалгаруулалтыг хууль бус болсон байна гэдгийг Захиргааны хэргийн шүүх эцэслэн шийдвэрлэн тогтоосон. Тийм болохоор өнөөдрийн маргаан дээр сонгон шалгаруулалтын талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна. Нөгөө талаар *******ийг хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслээд ажлаас чөлөөлсөн байдаг. Тийм учраас *******ийг чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гээд 3 шатны шүүх шийдвэрлэсэн, мөн Борхүүхэн нь УДШ-ийн ерөнхий шүүгчид хандаад шийдсэн. Улсын дээд шүүх ямар үндэслэлээр буцаасан бэ гэхээр Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг нотлох баримтын шаардлага хангаж хэрэгт аваагүй хирнээ түүнийг үндэслэл болгоод шийдвэрлэсэн гэх үндэслэлээр буцаасан байдаг. Борхүүхэн сонгон шалгаруулалтад орсныхоо төлөө маш их хохирсон гээд ярьж байна. Үнэхээр сонгон шалгаруулалттай холбоотой хохирсон байх юм бол сонгон шалгаруулалт зарласан газартайгаа маргах ёстой. Ажлаас чөлөөлсөн захирамж нь Борхүүхэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж 2 шатны шүүх дүгнэсэн. 2-рт: 11 сая төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Шүүгч нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж нэмэгдүүлж төлсөнтэй холбоотой асуулт асуусангүй. Тийм болохоор нэхэмжлэлийн тодруулга дээр эргэлзэж байна. 3 шатны шүүхийн тогтоол, магадлал бүрэн гарсан учраас захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан гэж үзэж Борхүүхэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна гэв.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00818 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ******* ******* цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 165 336 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч *******ий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, ... шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах гомдол гаргаж байна.

Тухайн шүүхийн шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримталсан байна. Уг хуулийн заалтууд нь шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн маргааны харьяаллыг заасан ерөнхий зохицуулалт юм.

Шийдвэрийг үндэслэх хэсэгт: Дорнод аймгийн Засаг дарга 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******ийг ******* ******* цогцолбор сургуулийн захирлаар томилсны дагуу нэхэмжлэгч ******* 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байсан үйл баримтын талаар талууд маргадаггүй. Харин Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээс үзвэл ... сонгон шалгаруулалтын хэсгийг шүүх хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосноор ажил олгогч Дорнод аймгийн Засаг дарга, ажилтан ******* нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй. ...*******ийг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй, түүнтэй байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймгийн Боловсрол, соёлын газрын саналыг үндэслээгүй шалтгаан нь нэхэмжлэгч *******ий шаардах эрхийн үндэслэл болж буй субьектив эрхийг хөндсөн гэж үзэх боломжгүй байхаас гадна *******ийг ажлаас чөлөөлсөн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэлүүдтэй хамааралгүй байна. гэх мэтээр илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтүүд хийжээ.

Нэхэмжлэгч ******* миний бие Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс ******* ******* цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэхүү албан тушаал нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар ТҮБД-5 зэрэглэлтэй, Төрийн үйлчилгээний удирдах албан тушаал юм.

Иймд нэхэмжлэгч ******* нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул Хөдөлмөрийн тухайн хуулийн холбогдох зохицуулалт үйлчлэх юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Дорнод аймгийн Засаг дарга, ажилтан ******* нарын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа мөн хүчингүй болсон гэж үзнэ. гэсэн дүгнэлтээс үзвэл талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэдэг дүгнэлтэнд шүүх хүрсэн байна.

Харин шүүхийн шийдвэрт дурьдсанчлан талуудын хооронд үүссэн Хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болсон гэх дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн тухайд Хөдөлмөрийн тухай хуульд Хөдөлмөрийн гэрээний харилцаа хүчингүй болох гэдэг ойлголт, зохицуулалт тусгагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37, 38 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох болон цуцлах үндэслэлүүдийг заасан байна.

Үүсч буй харилцаанд Засаг дарга захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн байх тул Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасны дагуу, 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бүрдсэн тохиолдолд ажил олгогч санаачилж буюу Засаг дарга ажлаас халах зохицуулалттай.

Хариуцагч талаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40.1.1ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийг баримталж ажлаас чөлөөлөөгүй, баримтлах шаардлагагүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхээс нэгэнт хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа хуульд байхгүй Хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон гэх ойлголтод үндэслэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй төдийгүй, хууль хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Шүүхээс Хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон гэж үзэж байгаа бол энэ талаар нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолтой холбогдуулан гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан. Шүүх хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудад зөв дүгнэлт хийж, хууль зөв тайлбарласан гэж үзэж байна. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хуульд зааснаар ач холбогдолтой, үндэслэлтэй талаас нь зөв дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нээлттэй зарласан сонгон шалгаруулалтад иргэний хувьд орж хуулийн дагуу тэнцэж ажилд томилогдсон. *******ийн нэхэмжлэлийн дагуу сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл эцсийн шийдвэр гараагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн байгаа. Эцсийн шийдвэр гарах хүртэлх 1 жилийн хугацаанд би ажлаа хийж байх ёстой байсан гэж ойлгож байна. Тиймээс ажлаас үндэслэлгүй халагдсан учраас ажилгүй байсан хугацааны цанинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна. ...*******ийн хувьд сонгон шалгаруулалтад ороогүй гэж ажлаас чөлөөлөгдөж сонгон шалгаруулалт зарласан. Одоо ч энэ хүний хувьд сонгон шалгаруулалтад орохгүйгээр ажлаа үргэлжлүүлэн явуулаад байх юм. ******* бид хоёрын нөхцөл байдал яг ижил гэж үзэж байна. Гэтэл төр нь иргэнээ хохироож байгаа системийн асуудал гарч байгаад харамсаж байна. Би одоо сонгон шалгаруулалт өгөхгүйгээр тухайн албан тушаалд очиж болдог гэж ойлгож байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В. Давааням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч болох нь тогтоогдсон. ...Хөдөлмөрийн тухай хуулиас гадуур ямар ч хуулийн үйл ажиллагаа явагдаж болохгүй гэдгийг илэрхийлсэн. Зөвхөн тухайн хуульд заасны дагуу иргэнийг ажлаас чөлөөлнө. ...Хөдөлмөрийн тухай хуулийн гол зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэсэг мөн. Анх 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гомдол гаргасан. Эрх зүйн аливаа дүгнэлтийг хийхдээ 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр буюу тухайн үед хууль бус шийдвэр гарсан эсэхийг шалгах ёстой гэж үзэж байна. Яг ажлаас чөлөөлөх үед *******ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр гараагүй байсан. ...Улсын Дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цаг хугацааг хүртэл ******* ажлаа үргэлжлүүлэн хийж байх ёстой байсан. Энэ үеэс урьд нь ажиллаж байсан хүн шүүхийн шийдвэрээр буцаан томилогдсон бол гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх ёстой байсан. Энэ цаг хугацааны асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгон шалгаруулалт хууль бус болсон гэдгийг гурван шатны шүүхээс дүгнэсэн. Таныг томилсон сонгон шалгаруулалт хүчингүй болсон гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Яг одоо тухайн албан тушаал дээр ******* гэдэг хүн ажиллаж байгаа. Тиймээс таныг дахин ажилд томилох боломж байхгүй. ...Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гэдэг нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй. гэв.

 ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Нэхэмжлэгч *******ий гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан Ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ******* ******* цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 797 510.222 төгрөгийг гаргуулах, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргасан байна. /хх-ийн 1-8/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие нь Дорнод аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. ...Намайг чөлөөлсөн захирамжинд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- 40.1.5-д заасан үндэслэлээс алийг нь баримталсан, ямар алдаа зөрчил гаргасан талаар огт дурдаагүй байна. Тиймээс намайг ажил албан тушаалаас буруу халсан гэж үзэж гомдол гаргаж байна. ...Тиймээс ажлаас чөлөөлснөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт ажлын 14 хоногийн цалин 797 510.222 төгрөгийг гаргуулж, ажилгүй байх хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан одоо бол нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 2020 оны 9 сараас 2021 оны 8 сарын 02-н гэж тооцоод *******т ажил хүлээлгэн өгсөн өдөр хүртэл хугацааг тооцож 11 165 336 төгрөг болгож нөхөн олговрыг нэмэгдүүлж байна... гэж,

Хариуцагчийн төлөөлөгч ******* сумын Засаг даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасныг баримталсан. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолыг үндэслэж захирамж гарсан. Энэ захирамж нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн захирамж болж байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэж хэлж байна. Хуучин хуулиараа сумын Засаг дарга томилдог байсан. Нэг хэсэг аймгийн Засаг даргад эрх нь шилжсэн боловч эргээд сумын Засаг даргад эрх шилжсэн зүйл л байгаа. Мөн нэхэмжлэгч өөрөө хөдөлмөрийн гэрээг хэрэгт хавсаргах ёстой байсан. Гэвч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч *******: ...Борхүүхэн нэхэмжлэлээ 2020 оны 9 сард гаргасан. Энэ үед иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан. Тийм учраас эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад намайг ажлаас чөлөөллөө гэсэн үндэслэл заасан байгаа. Өнөөдөр анхан шатны шүүх дахин хуралдаж байгаа нөхцөлд бол иргэний болон захиргааны хэргийн сонгон шалгаруулалттай холбоотой болоод *******ийг хууль бусаар чөлөөлсөнтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байгаа. ...*******ийг хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслээд ажлаас чөлөөлсөн байдаг. Тийм учраас *******ийг чөлөөлсөн нь үндэслэлгүй байна гээд 3 шатны шүүх шийдвэрлэсэн, мөн Борхүүхэн нь УДШ-ийн ерөнхий шүүгчид хандаад шийдсэн. ... 3 шатны шүүхийн тогтоол, магадлал бүрэн гарсан учраас захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан. Иймд Борхүүхэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзэж байна. ... гэж тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх ******* ******* цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан *******ийг ажлаас чөлөөлсөн үндэслэл болсон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа нь хүчингүй болсон байх бөгөөд уг асуудлыг шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон, мөн иргэний шүүх *******ийн ажлаас үндэслэлгүй халсан, ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг тус шүүх хүлээн авч 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 138/ШШ2020/00384 дугаар шийдвэрээр түүнийг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоосон байх ба 2020 оны 5 сарын 25-ны өдрийн 201/МА2020/0015 дугаар магадлалаар шийдвэр хэвээр үлдэж шийдвэрлэсэн бөгөөд 2021 оны 6 сарын 02-ны өдөр 001/ХТ2021/00585 дугаар Хяналтын шатны иргэний хэргийн тогтоолоор дээрх хоёр шатны шүүхийн шийдвэрлэлт хэвээр батлагдсан байна. гэж дүгнээд нэхэмжлэгч *******ий Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ******* ******* цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11 165 336 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Дорнод аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. /хх 224-231/

Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр шийдвэрлэж, *******ийг ******* ******* цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00585 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хавтаст хэргийн 175-204 дүгээр талд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч *******ий ...Хариуцагч талаас чөлөөлсөн захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40.1.1-ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийг баримталж ажлаас чөлөөлөөгүй, баримтлах шаардлагагүй гэж тайлбарласныг шүүх хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхээс Хөдөлмөрийн харилцаа хүчингүй болсон гэж үзэж байгаа бол энэ талаар нарийвчлан зохицуулсан хуулийн зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах ёстой... гэх гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд түүний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******ий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 138/ШШ2021/00818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нь гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг духдах нь зүйтэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД Я.АЛТАННАВЧ

С.ОЮУНТУНГАЛАГ