Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 116/ШШ2026/0014

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал би, Дорнод аймгийн Прокурорын ******* Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* дүгнэлттэй, ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын ******* Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Холбогдогч “ ”-т 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худгийн усыг гэрээ байгуулалгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Харин эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна … 1.3 дахь заалтад … тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх … гэж заасныг зөрчин усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн 15.2 гэх хуульд байхгүй зүйл, заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан, мөн маягт-1 шийтгэлийн хуудасны 7 дахь заалтад “үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулах талаар” заасан байхад торгууль, нөхөн төлбөрийг төлөх үүргийг нөхөн биелүүлэх талаар даалгасан нь үндэслэлгүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан дээрх шийдвэрийг хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “ ”-т 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн 15.2 дахь заалтад заасны дагуу” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу” гэж, шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 7 дахь заалтад “торгууль, нөхөн төлбөрийг төлөх үүргийг нөхөн биелүүлэх” гэснийг “эрх бүхий албан тушаалтны даалгаварт заасан үүргийг нөхөн биелүүлэх” гэж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч миний бие 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “ ”-т 5,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Прокуророос дээрх шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорнод аймгийн Прокурорын ******* Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх нь ... “ ” нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр худгийн усыг гэрээ байгуулалгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч уг зөрчилд 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.15 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн 15.2 гэх хуульд байхгүй зүйл, заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан, мөн маягт-1 шийтгэлийн хуудасны 7 дахь заалтад “үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулах талаар” заасан байхад торгууль, нөхөн төлбөрийг төлөх үүргийг нөхөн биелүүлэх талаар даалгасан нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* дүгнэлтийг, хариуцагч ******* ******* ******* ******* ******* захиргааны ******* ******* хяналтын улсын байцаагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.АМАРЖАРГАЛ