| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00491/И |
| Дугаар | 311/ШШ2025/00489 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 311/ШШ2025/00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг сум ******* багт байрлах хаягтай овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Т.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Т.******* нь 1970 онд төрсөн, одоо Завхан аймгийн сумын ******* багт мал маллан амьдарч байна. Би сургуульд суугаагүй бөгөөд бага наснаасаа эхлэн аав ээжийн хамт Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж 2 жилийн цэргийн алба хаагаад 1990 онд халагдаж ирсэн, цэргээс тус бригададаа малаа маллаж байгаад 1993 онд улсын малыг хүлээлгэж өгөөд түүнээс хойш хувийн малаа маллаж байна. Ажиллаж байсан талаараа аймгийн архиваас тодруулахад зарим баримт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Т.******* нь 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр *******гийн ******* нь 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* ХХК-д малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/818 тоотод дугаартай архивын лавлагаа, 1986 оны Завхан аймгийн сумын ******* багийн 70 дугаар данс, 1987 оны Завхан аймгийн сумын ******* багийн 70 дугаар данс, 1988 оны Завхан аймгийн сумын ******* багийн 70 дугаар данс, 1990 оны Завхан аймгийн сумын ******* багийн 70 дугаар данс, 1991 оны Завхан аймгийн сумын ******* багийн 70 дугаар данс зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч өгсөн мэдүүлгийн: Г.*******ийн “... 1986 оноос хойш л ******* Завхан аймгийн сумын ******* бригадад мал малладаг хүн байсан. Энэ хүн насаараа мал малласан хүн, одоо хүртэл мал маллаж байгаа. Тухайн үед би тасгийн дарга, инженер хийдэг байсан...” гэх хэсэг
гэрч өгсөн мэдүүлгийн: Ц.*******“... ******* 1986 оноос хойш л Завхан аймгийн сумын ******* нэгдэлд мал маллаж байсан. Энэ хүн насаараа л мал маллаж байгаа юм. Би ч гэсэн сумын ******* багт мал маллаж байгаа. Насаараа л хөдөө мал маллаж байна…” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Т.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч овогт *******гийн *******ын 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн сумын ******* ХХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ