| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/03926/И |
| Дугаар | 191/ШШ2025/08434 |
| Огноо | 2025-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/08434
| 2025 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 191/ШШ2025/08434 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ... дүгээр хороо, ... байр, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, .... дугаар хороо, .... дугаар хороолол, ******* ******* ******* гудамж, байр, тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан *******лүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, .. давхарт байрлах, ХК /РД:/
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Д.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.******* нь Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, ******* ******* ******* гудамж, байр, тоот орон сууцыг иргэн Б.аас 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1517 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдах авах гэрээ-ний дагуу 165,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 35,000,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 130,000,000 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 04-ны өдөр банк ХК-тай тоот Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулснаар худалдагчид бүрэн төлж орон сууцны өмчлөх эрхийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Уг орон сууцаа бусдад хөлслүүлэх замаар орон сууцны зээлээ төлж дуусгах зорилготой байсан тул тухайн үед хувь хүмүүст түрээслэх бодолтой байсан. Гэтэл 2024 оны 7 дугаар сард ХК-ийн захирал гэх Д. нь Ц.*******тэй уулзаж түүний өмчлөлийн орон сууцыг 180,000,000 төгрөгөөр худалдаж авах санал тавьж түүнийг нь Ц.******* хүлээн зөвшөөрч аман байдлаар дараах хэлцлийг хийжээ. Үүнд, худалдан авагч Д. нь орон сууцны зээлийг сар бүр хуваарийн дагуу төлөх, үнийн зөрүү 50,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон хэдий ч 2024 оны 08 дугаар сарын 29-нд 20,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, орон сууцны зээлийг хуваарийн дагуу 5 сар төлөөд дахин зээл болон зөрүү мөнгийг огт төлөөгүй алга болсон тул Ц.******* нь түүнээс хойш орон сууцны зээлээ өөрөө төлж байгаа бөгөөд Д. гэгч нь холбогдохгүй удаан хугацаанд алга болсон тул өөрийн өмчлөлийн орон сууцандаа ирэхэд огт танихгүй Д.******* гэх хүн амьдарч байсан.
Нэхэмжлэгч Ц.******* нь түүнд уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг хэлж, орон сууцыг нэн даруй *******лж өгөхийг шаардсан боловч Д.гаас тухайн орон сууцыг худалдан авсан тул *******лөх боломжгүй, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлээрэй гэх тайлбар хэлж өмчлөгчийн эрхийг зөрчиж, орон сууцыг *******лж өгөхгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг үндэслэн Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, ******* ******* ******* гудамж, байр, тоот орон сууцыг Д.*******ийн хууль бус эзэмшлээс *******лүүлж өгнө үү гэв.
2.Хариуцагч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Анх би ХК-тай би гэрээ хийсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.******* гэж хүнийг хараагүй. Миний бие багш нарыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдаад сар бүр 500,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд төлөөд байрандаа орж, үлдэгдэл төлбөрийг үргэлжлүүлж төлөхөөр тохиролцож, 2021 оны 5 дугаар сард н ХК-тай гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу 500,000 төгрөгийг сар бүр 3 жилийн хугацаанд төлсөн. Ингээд гэрээгээр тохиролцсон нөхцлийг хангаж, байраа хүлээж авахаар болж, 2024 оны 8 дугаар сард ХК-ийн захиралтай уулзахад нэг байр байна үзээрэй гэсний дагуу одоогийн амьдарч байгаа 85а тоот байрыг очиж үзээд худалдаж авахаар тохиролцсон. ХК-иас гэрээний дагуу 50 сая төгрөг өгөөд түлхүүрээ аваарай гэсний дагуу 50 сая төгрөгийг төлж, түлхүүрээ аваад байрандаа 2024 оны 8 дугаар сарын 29-нд очиж 9 сарын дунд хүртэл засвар хийгээд орсон. Энэ байрандаа одоо хүртэл амьдарч байгаа. 2025 оны 3 дугаар сард Ц.*******ийн нөхөр нь гэх хүн ирж уурласан. Ингэж анх мэдсэн бөгөөд компантай гэрээ хийж орсон гэдгээ хэлсэн. Миний бие эдгээр хүмүүсийн хооронд ямар тохиролцоотой байсныг мэдэхгүй. Өөрийн зүгээс гэрээний дагуу мөнгөө төлж ямар нэг зөрчил гаргаагүй бөгөөд хууль бусаар эзэмшээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.*******ийн зүгээс 2024 онд 7 дугаар сард ХК-ийн захирал Д.тай уулзаж байраа худалдах санал тавьсны дагуу Ц.*******ийн байрыг худалдаж авах гэрээ хийгээд энэ гэрээг хийхдээ банкны зээлийн төлөлтөнд төлсөн 24,520,000 төгрөгийг нь төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүр банкинд төлөхөөр тохиролцсон. Ингээд энэ гэрээ, хэлцлийн дагуу Ц.*******т нийт 51,930,000 төгрөгийг төлсөн байгаа. Ц.******* нь манайхтай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тохирохдоо байрны үнийг 165 сая төгрөгөөр тохиролцсон бөгөөд бид байрыг авч багш нарыг орон сууцжуулах төслийн дагуу Д.*******ийн зүгээс байрны үнийг төлөх тохиролцоо байсан. Д.*******ийн хувьд байрны үнийг манай байгууллагатай байгуулсан гэрээний дагуу сар бүр төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул байрыг шилжүүлж өгсөн. Ингээд Д.******* нь байрандаа орж, засвар хийж, орж амьдарснаас хойш нэхэмжлэгч Ц.******* болон түүний нөхөр нар байраа авъя гэж хэл ам хийх болсон. Тухайн үед хуучин захирлууд хоорондын маргаан үүсгээд иргэдийн гомдлоор манай дансыг барьчихсан байсан тул Д.*******т мөнгө төгрөгийг нь шилжүүлэхгүй цаг хугацааны хувьд удаасан зүйл байдаг. Үүнийг нь Д.******* маш сайн мэдэж байгаа бөгөөд бидний хоорондын гэрээ дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байгаа.
Нэхэмжлэгчийн өөрсдөө хийж чадахгүй байсан засварыг Д.******* хийчихсэн байгааг хараад өмчлөгч гэдэг байдлаар байраа буцааж авах гээд энэ нэхэмжлэлийг гаргаж байгаан болов уу гэж бодож байна. Мөн Д.*******ийг хариуцагчаар татсан нь буруу гэж үзэж байна. Хэрэв маргаж байгаа бол манай байгуулага буюу / / ХК-тай маргаан үүсгэж худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудлаа дуусгах нь зөв байх. Бидний хувьд байгуулсан гэрээний дагуу Ц.*******ийн данс руу төлбөр тооцоо шилжүүлж байсан. Харин манай шилжүүлсэн мөнгийг бүрэн дүүрэн тооцож нэхэмжлэлдээ бичээгүйд гайхаж байна. Ц.******* нь энэ маргаантай асуудлыг шийдвэрлээгүй байж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж харж байна. Манай байгууллагын хувьд хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй бөгөөд мөнгө шилжүүлэх тал дээр бага зэрэг хугацаа алдсан зүйл байгаа гэв.
4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, банк ХК болон Ц.******* нарын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №ЗҮ/202351854458 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн № дугаартай Барьцааны гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг,
хариуцагчаас, ХК болон Д.******* нарын хооронд байгуулсан 2023 оны №130-7/ГӨ-087 дугаартай Орон сууц хөтөлбөрийн гэрээ, 2023 оны 7 сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №130 дугаартай Эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ дүгнэх акт, Авлага, өглөгийн дэлгэрэнгүй тайлан, Харилцагчтай хийх тооцоо нийлсэн акт, захиалагчтай хийх тооцоо нийлсэн акт, Зарлагын баримтуудыг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан, Нийслэлийн .... дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /13342/, ******* ******* ******* гудамж, байр, тоот хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан *******лүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Маргааны зүйл болох Нийслэлийн .... дүүргийн .. дугаар хороо, ... дугаар хороолол /13342/, ******* ******* ******* гудамж, байр, ... тоот хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.******* бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагчийг хууль бусаар уг орон сууцыг эзэмшиж байгаа үйлдлийн улмаас өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж тодорхойлж байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1. дэх хэсэгт заасан эрхийг хүлээн зөвшөөрүүлэх аргаар зөрчигдсөн эрхээ хамгаалуулах шаардлага гаргасан гэж үзэхээр байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох / / ХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж байгаа гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан Хувьцаат орон сууц хөтөлбөрийн мастер гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ, Орон сууцжуулах хамтын ажиллагааны гэрээ дүгнэх акт, харилцагчтай тооцоо нийлсэн акт, захиалагчтай тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Д.******* нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдож байна.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох / / ХК-ийн гаргасан .. нэхэмжлэгч Ц.*******ийн гаргасан хүсэлтийн дагуу манай компани багш, эмч нарыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдуулж, Ц.*******тэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд компанийн данснаас нийт 51,963,000 төгрөгийг Ц.*******ийн дансанд шилжүүлсэн. Энэ гэрээний дагуу хариуцагч Д.*******тэй орон сууцны гэрээ байгуулж, Д.******* нь гэрээнд заасан төлбөрийг төлсөн тул орон сууцыг түүний эзэмшилд шилжүүлсэн өгсөн. Ц.*******тэй байгуулсан энэ хэцлэл дуусгавар болоогүй байхад гэнэт байраа *******лөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарт нэхэмжлэгч талаас маргаагүй.
Гуравдагч этгээдийн гаргасан дээрх тайлбар нь хэрэгт авагдсан .... дүүрэгт, .. дугаар хороо ... байр ... тоот байрыг худалдаж буй Ц.*******тэй нийлсэн төлбөр тооцооны акт болон талуудын тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч Д.******* нь гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл болон тухайн хэлцлийн үндсэн дээр байгуулагдсан гэрээний үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, ашиглаж байна гэж үзэхээр байна.
4.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагчаас шаардаж байх бөгөөд энэ тохиолдолд хуульд зааснаар нэг талаас хууль ёсны өмчлөгч байх, нөгөө талаас хууль бус эзэмшил байх гэсэн хоёр нөхцөл тавигдаж байна.
Хэдийгээр хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа баримтаар нэхэмжлэгч Ц.******* нь .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ******* ******* ******* дугаар байрны ... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч байх хэдий ч хариуцагчийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. Тодруулбал, хариуцагч нь гэрээний үндсэн дээр тухайн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байх гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол /13342/, ******* ******* ******* гудамж, байр, ... тоот хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан *******лүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3. дахь хэсэгт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн Нийслэлийн ..... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол /13342/, ******* ******* ******* гудамж, байр, ... тоот хаягт байршилтай, 66 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Д.*******ийн хууль бус эзэмшлээс *******лүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА