| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00397/И |
| Дугаар | 311/ШШ2025/00490 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 311/ШШ2025/00490
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн*******ын ******* баг, ******* хэсгийн ***-*** тоотод оршин суух хаягтай, Б.*******ийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн, нэхэмжлэгч Б.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Б.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие******* овогтой ******* нь 1970 оны 08 дугаар сарын 29-нд төрсөн. 1989 онд Завхан Худалдааны техникум төгсөөд 1989 оноос аймгийн Боловсрлын хэлтэст тогоочоор ажиллаж байгаад 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 9-р цэцэрлэгт ахлах тогоочоор ажиллаж байгаад 1991 оны 09 дүгээр сарын 01-нд 10 дугаар цэцэрлэгт шилжиж дахин тогоочоор ажиллаж тасралтгүй 1995 оныг хүртэл ажиллаж байсан үеийн тушаалууд байхгүй тогоочоор ажилласан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1989 оны 06 сарын 30-ны өдрөөс аймгийн Боловсролын хэлтэст тогоочоор 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, 1991 оны 09 сарын 01-ний өдрөөс 9-р цэцэрлэгт ахлах тогоочоор ажиллаж байгаад 1991 оны 09 дүгээр сарын 01-нд 10 дугаар цэцэрлэгт шилжиж дахин тогоочоор ажиллаж тасралтгүй 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 50 дугаартай тушаал, түүний 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч өгсөн мэдүүлгийн: А.*******ийн “.... 1993-1998 он хүртэл Завхан аймгийн*******ын 10 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан. Тухайн үед би багш ажилтай, ******* эгч тогооч хийдэг байсан. Манай ахлах тогооч байсан...” гэх хэсэг
гэрч өгсөн мэдүүлгийн: Р.*******ийн“....1991-1999 он хүртэл Завхан аймгийн*******ын 10 дугаар цэцэрлэгт хамт ажиллаж байсан. Тухайн үед би багшаар, Б.******* нь тогоочоор ажиллаж байсан юм...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Б.*******ийн дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнхбатын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч******* овогт*******ийн *******ийг 1989 оны 06 сарын 30-ны өдрөөс аймгийн Боловсролын хэлтэст тогоочоор 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, 1991 оны 09 сарын 01-ний өдрөөс ***-р цэцэрлэгт ахлах тогоочоор, 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар цэцэрлэгт тогоочоор 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг тогоочоор тус тус тууварчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ