| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00411/И |
| Дугаар | 311/ШШ2025/00492 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 311/ШШ2025/00492
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн оролцов.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.******* 1965 онд төрсөн, 1973 оноос 1983 онд Завхан аймаг Улиастай сумын дунд сургуульд 1984 оны 06 дугаар сарын 30-нд цэргийн албанд татагдаж, 1987 оны 06 дугаар сарын 30-нд цэргийн албанаас чөлөөлөгдсөн. Одоо би тэтгэвэрт орох болсон бөгөөд 1987 оны 10 дугаар сарын 31-нээс 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрийн авто баазад галч, тэрэг тавиулагчаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30 -ны өдөр хүртэл *******ий удирдах газар төмөрчнөөр 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 20-ны хүртэл Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт авто баазад жолоочоор 1994 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 1-р сар хүртэл Улиастай сумын сувиллын яамд галч, сахиулагчаар ажилаж байсан бөгөөд миний ажилд орсон болон гарсан зарим тушаалууд олдохгүй байгаа юм. 1987 оны 10 дугаар сарын 31-нээс 1987 оны 12 дугаар сарын 01-ны хүртэл нэгдэл дундын үйлдвэрт галч, тэрэг тавиулагч, 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Ахуй үйлчилгээний удирдах газар төмөрчнөөр, 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үйлчилгээний газар хог тээврийн жолоочоор 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сар хүртэл сувиллын яамд галч, сахиулаар тус ажиллаж байсныг тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1987 оны 10 дугаар сарын 31-нээс 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрийн авто баазад галч, тэрэг тавиулагчаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30 -ны өдөр хүртэл *******ий удирдах газар төмөрчнөөр 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 20-ны хүртэл Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт авто баазад жолоочоор, 1994 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1-р сар хүртэл Улиастай сумын сувиллын яамд галч, сахиулагчаар ажиллаж байсан болох нь түүний 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймаг *******ий удирдах газрын даргын 169 дугаартай тушаалаар С.*******ыг ажлаас чөлөөлж хэлтэст шилүүлсэн тухай тушаал, Завхан аймаг *******ий удирдах газрын даргын 252 дугаартай тушаалаар С.*******ыг төмөрчнөөр томилсон тухай тушаал, 1987 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай Завхан аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын тушаал С.*******ыг машин халаагчаар түр ажилд томилсон тушаал зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч өгсөн мэдүүлгийн: М.******* “....Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар тартал ******* нь ажиллаж байсан. Яг хэдэн онд нийтийн аж ахуйн үйлчилгээний газарр...” гэх хэсэг
гэрч өгсөн мэдүүлгийн: Г.******* “...1987 онд цэргээс ирээд нийтийн ахуйн үйлчилгээний төмрийн тасагт төмөрчин хийдэг байсан. Би тухайн үед жолооч хийдэг байсан. ******* нь 1988 оноос эхлээд нийтийн аж ахуй үйлчилгээний газарт хог тээврийн жолооч хийсэн. 1993 онд хувьчлал болсон, үүний дараа ******* нь өөр ажил хийсэн…” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч С.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал өөрт болон архивт хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Алаг адуу овогт Сандуйжавын *******ыг 1987 оны 10 дугаар сарын 31-нээс 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрийн авто баазад галч, тэрэг тавиулагчаар, 1987 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30 -ны өдөр хүртэл *******ий удирдах газар төмөрчнөөр, 1988 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 07 дугаар сарын 20-ны хүртэл Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газарт авто баазад жолоочоор, 1994 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 1-р сар хүртэл Улиастай сумын сувиллын яамд галч, сахиулагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ыг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ