| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00420/И |
| Дугаар | 311/ШШ2025/00495 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 311/ШШ2025/00495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, *******, ******* багт оршин суух хаягтай, ******* овогт *******ийн *******ы нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.******* нь 1970 онд төрсөн, одоо Завхан аймгийн *******ын ******* багт амьдарч байна. Би 1986 онд ******* аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн эх барих бага эмчийн ангид элсэн 4 жил суралцаад төгсөх шалгалт дөхсөн үед ар гэрийн гачигдлаар шалгалтаа өгч чадалгүй сумдаа ирсэн. Намайг ирсний дараа сумын эмнэлгээс ажиллах хүн олдохгүй байна чи ******* бригадын бага эмчээр ажиллаад өгөөч гэсний дагуу 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд 1991 оны 06 дугаар сард ******* аймаг явж төгсөх шалгалтаа өгөөд дипломоо авч Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай тушаалаар *******ын ******* бригадын бага эмчээр томилогдон 1993 он хүртэл ажиллаад 1993 оноос *******ын хүний эмнэлэгт асрагчаар томилогдон тухайн оныг дуустал ажилласан. 1994 онд эргээд багийн эмчээр томилогдон ажиллаж түүнээс хойш эмнэлгийн салбарт одоог болтол ажиллаж байна. Ажиллаж байсан талаараа аймгийн архиваас тодруулахад зарим баримт гарч ирэхгүй байна. Иймд намайг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******ын Хүний эмнэлгийн ******* бригадын эмчээр, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын Хүний эмнэлэгт асрагчаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Завхан аймгийн *******ын Хүний эмнэлгийн ******* бригадын эмчээр ажиллаж байсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь 1970 онд төрсөн. Завхан аймгийн *******ын ******* багт амьдардаг. 1986 онд ******* аймгийн Анагаахын дунд сургуулийг эх баригч эмч мэргэжлээр 4 жил суралцаад, төгсөх хугацаанд ар гэрийн гачигдлаар шалгалтаа өгч чадахгүйгээр гэртээ ирсэн. *******ын Хүн эмнэлгийн ******* бригадын бага эмчээр ажиллах хүн олдохгүй байгаа тул ******* багийн бага эмчээр ажиллаад өгөөч гэж гуйсны дагуу 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *******ын Хүн эмнэлгийн ******* бригадын бага эмчээр ажилласан. 1991 оны 06 дугаар сард ******* аймгийн Анагаахын дунд сургуулийн төгсөх шалгалтаа өгч дипломоо авсан. Завхан аймгийн эрүүл мэндийн газрын даргын 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 59 дугаартай тушаалаар *******ын Хүн эмнэлгийн ******* бригадад эмчээр томилогдон, 1993 он хүртэл ажилласан. 1993 оноос *******ын хүн эмнэлэгт асрагчаар томилогдон 1993 оныг дуустал ажилласан. 1994 онд *******ын Хүн эмнэлгийн ******* бригадад эмчээр томилогдон ажилласан. 1994 оноос хойш эмнэлгийн салбарт өнөөг хүртэл ажиллаж байна.
Иймд Д.*******ыг 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******ын Хүн эмнэлгийн ******* бригадын эмчээр, 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын хүн эмнэлэгт асрагчаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын Хүн эмнэлгийн ******* бригадын эмчээр ажиллаж байсан болохыг тус тус тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 14-нийг хүртэл Завхан аймгийн *******ын эмнэлэгт ******* бригадын бага эмчээр,
-1991 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 15-ныг хүртэл Завхан аймгийн Эрүүл мэндийн газарт сувилагчаар,
-1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ын эмнэлэгт ******* бригадын бага эмчээр,
-1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын эмнэлэгт асрагчаар,
-1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын эмнэлэгт ******* бригадын эмчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 168413 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн 1990 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 372129 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1991 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 59 дугаартай “Анагаах ухааны их, дунд сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаал, түүний хавсралт, *******ын хүний эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай, мөн эрхлэгчийн 1993 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаартай, мөн эрхлэгчийн 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай, мөн эрхлэгчийн 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай тушаалууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж, хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Б.*******гийн өгсөн мэдүүлгийн: “...Би 1990 он *******ын хүн эмнэлэгт угаагч хийдэг байсан. Тухайн үед ******* нь ******* бригадын багийн эмч хийдэг байсан. ...дараа нь бага эмч, асрагчаар ажилладаг байсан. Одоо хүртэл *******ын хүн эмнэлэгтээ ажиллаж байна. ...” гэх хэсэг,
гэрч Д.гийн өгсөн мэдүүлгийн: “...Би 1989 оноос хойш *******тай хамт ажиллаж байна. ******* нь 1990 оноос хойш ******* багийн эмч, мөн түр хугацаагаар асрагч зэрэг ажлуудыг хийдэг байсан. Одоо бол дүн бүртгэгчээр ажиллаж байна. ...” гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Д.******* дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ыг 1990 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 6 дугаар сарын 14-нийг хүртэл Завхан аймгийн *******ын эмнэлэгт ******* бригадын бага эмчээр,
-1991 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Эрүүл мэндийн газарт сувилагчаар,
-1992 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн *******ын эмнэлэгт ******* бригадын бага эмчээр,
-1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын эмнэлэгт асрагчаар,
-1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******ын эмнэлэгт ******* бригадын эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ