Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00378

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч  давхарт хаягтай, “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М-д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,201,328,29 (зургаан сая хоёр зуун нэг мянга гурван зуун хорин найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад.                                                                    

    

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №93001-124696 дугаартай цахим зээлийн гэрээгээр 4,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3,75% хүүтэй,2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №93001-124747 дугаартай цахим зээлийн гэрээгээр 800,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3,75% хүүтэй зээлж авсан. Б.М******* нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-124696 дугаартай зээл 341 хоног, 93001-124747 дугаартай зээл 310 хоног, хугацаа хэтэрч, зээлийн гэрээнүүдэд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал 93001-124696 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 3,527,954.12 төгрөг, зээлийн хүү 1,592,917.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 69,279.26 төгрөг, нийт 5,190,151 төгрөг, 93001-124747 дугаартай зээлэнд үндсэн зээлийн үлдэгдэл 679,810.01 төгрөг, зээлийн хүү 281,945.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11,921.62 төгрөг, нийт 973,677.29 төгрөг. "******* ******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.М******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.М******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 553959 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 93001124696 дугаар 93001-124747 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,207,764.13 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,874,863.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 81,200.88 төгрөг, нотариатын зардалд 37,500.00 төгрөг, бүгд 6,201,328.29 (зургаан сая хоёр зуун нэг мянга гурван зуун хорин найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.М*******аас гаргуулж, ******* ******* ******* ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогтой М*******д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...бичиг баримттай танилцсан. Сар бүр хугацаандаа цалин дээрээс төлөөд явна” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.М*******д холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,201,328,29 (зургаан сая хоёр зуун нэг мянга гурван зуун хорин найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

    

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.М******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,201,328,29 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,201,328,29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

            6.Хариуцагч Б.М******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,201,328,29 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,171 төгрөгийн тал хувь болох 57,085 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,085 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.М*******аас улсын тэмдэгтийн хураамж 57,085 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,201,328,29 (зургаан сая хоёр зуун нэг мянга гурван зуун хорин найман төгрөг хорин есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.М******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,171 төгрөгийн тал хувь болох 57,085 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 57,085 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.М*******аас улсын тэмдэгтийн хураамж 57,085 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.М******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.ЭНХМАНДАХ