Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 157/ШШ2025/00381

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж,                                                                                    

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .......... багт хаягтай, “*******” ХХК-ийн ..........тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Б-д холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,089,042,33 (зургаан сая наян есөн мянга дөчин хоёр төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад                                                                                                                                            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн .... тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* овогтой ******* нь Банкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 08 сарын 16-ний өдөр 1430085795 дугаартай барыдаат зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь2023 оны 08 сарын 16-ны өдөр зээлдэгч А.******* нь Банк дахь 5004923751 тоот дансанд 25,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430085795 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 07 сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй 80 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 6,089,042.33 (зургаан сая наян есөн мянга дөчин хоёр төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг хариуцагч А.*******аас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт *******ын ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* овогтой ******* миний бие нь ******* банкны .... тооцооны төвтэй 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1430085795 дугаартай хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, цалингийн зээл болох 25,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай авсан ба түүнээс хойш гэрээний үүргийнхээ дагуу 2025 оны 07 дугаар cap хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулж байсан.

Миний бие 2025 оны 07 дугаар сарын сүүлээс эхлэн өвдөж нарийн мэргэжлийн эмнэлэгээр онош тодруулах, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага гарч 2025 оны 08 дугаар сараас эхлэн өнөөг хүртэл Улаанбаатар хотод ЭМЖЖ эмнэлгийн хяналтанд байж, шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэж байна. 2025 оны 07 дугаар сараас хойш тодорхой эрхэлсэн ажилгүй (эрүүл мэндийн шалтгааны улмаас) байгаа, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжээс өөр орлого байхгүй, эмчилгээ, үйлчилгээний зардал төлсөн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийг 08 дугаар сараас хойш төлөөгүй ба банк тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 900,000 төгрөгийн зээл төлөлтийг хийсэн болно.

банкны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын дүн 6,089,042 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд сүүлд төлсөн 900,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж, үлдсэн үндсэн зээлийг гэрээний хүчинтэй хугацаанд төлж барагдуулах болно.” гэжээ.

 

3.Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч А.******* нь “ банк”-наас нэхэмжилсэн 6,089,042 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 900,000 төгрөгийн төлөлт хийсэн. Үлдэгдэл дүнг зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд төлж барагдуулна гэж байгааг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ... тооцооны төв нь хариуцагч А.Б******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 6,089,042,33 (зургаан сая наян есөн мянга дөчин хоёр төгрөг гучин гурван мөнгө) төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нь хариуцагч А.*******тай тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 6,089,042,33 төгрөгөөс 900,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр хасаж, үлдэгдэл 5,189,042 төгрөгийг гаргуулахаар эвлэрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

3.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

4.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв, хариуцагч А.******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

5.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 5,189,042 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

            6.Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 5,189,042 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн, нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн дүнг хасаж тооцохыг зөвшөөрч тайлбарыг ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,375 төгрөгийн тал хувь болох 56,187 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 56,187 төгрөг 50 мөнгийг, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 56,187 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь нэхэмжилсэн 6,089,042,33 (зургаан сая наян есөн мянга дөчин хоёр төгрөг гучин гурван мөнгө) төгрөгөөс 900,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр хасаж, үлдэгдэл 5,189,042 (таван сая нэг зуун наян есөн мянга дөчин хоёр) төгрөг гаргуулахаар эвлэрч, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,375 төгрөгийн тал хувь болох 56,187 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 56,187 төгрөг 50 мөнгийг, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамж 56,187 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ