Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ДШМ/1282

 

 

 

 

   2024           11            28                                         2024/ДШМ/1282

 

А.А, Н.А, Б.Б,

Л.Б, Э.Б, Н.Б,

Б.М, Х.М, Б.У,

Б.Т, О.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч А.А,

шүүгдэгч Б.М,

шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч С.Мөнхтулга, И.Хонгор,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1011 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.М-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор А.А, Н.А, Б.Б, Л.Б, Э.Б, Н.Б, Б.М, Х.М, Б.У, Б.Т, О.Э нарт холбогдох 2002004290255 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...................,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;    

2. .............................;

3. ...........................,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 165 дугаар шүүгчийн захирамжаар 2 жил 3 сарын хорих ялаас чөлөөлсөн;

4. .......................,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

5. .............................;

6. ....................../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 762 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

7. ..........................,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

8. .........................,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 672 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Орхон аймагт дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

9. ..........................,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 533 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 8-ны өдрийн 679 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

10. .....................,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 775 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, /тус ял нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болсон/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 714 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

11. ..............;

1. Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр, байнга тогтвортойгоор:

“WD500GB” гэсэн бичигтэй төмөр саванд хийсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай нийт 156.5047 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хад 29 дүгээр гудамжны 460А тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

гэмт хэрэгт хамтран оролцож, Э.Б-тай урьдчилан үгсэн тохиолцож, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер молл” төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Бд өгсөн,

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 29 дүгээр гудамжны 460а тоот хашааны төмөр шонд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 20.5204 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор иргэн Б.А-ийн иргэний үнэмлэх болон “DHL” ХХК-ийн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “DHL” ХХК-ний 103 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, нийт 9.9176 грамм цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд иргэн Б.Бд 4.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2023 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 9 дүгээр гудамжны 266А тоот хашаан дахь сууцанд нийт 867.1142 грамм цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар хадгалсан,

“Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар Л.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, Олон Улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Б-ийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр зохион байгуулагчаар оролцсон,

2. Шүүгдэгч Л.Б нь Б.Т-тай “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, Олон Улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Б-ийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг гүйцэтгэгчээр оролцсон,

3. Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэгт хамтран оролцож, Б.Т-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер молл төвийн орчим Б.Т-аас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, улмаар хадгалсан уг бодисоо худалдаалах зорилгоор хууль бусаар Э.Баттөрд өгч, түүнийг 2020 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчим худалдаалах зорилгоор хууль бусаар Э.Б-ийн биед болон ..-.. ... улсын дугаартай “Nissan Note” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн,

4. Шүүгдэгч Б.Б нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфемтамин агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар 2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Т-аас олж авсан,

улмаар Н.А-тай урьдчилан үгсэн тохиролцож, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богины ам” задгайд байрлах түр оршин суух гэрээсээ уг сэтгэцэд нөлөөт бодисоос худалдаалах зорилгоор 0.6962 граммыг хууль бусаар А.А-ад өгч, түүгээр уг бодисоо тээвэрлэх ..-.. ... улсын дугаартай Toyota Crown маркийн автомашин өгөх, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ний орчим нуун байршуулах зэргээр гэмт хэргийн хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчийн үүрэгтэй оролцсон,

үргэлжилсэн үйлдлээр Н.А, Х.М нартай бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богинын ам” задгайд байрлах түр оршин суух гэртээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийт 9.9176 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй, Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамин агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд иргэн Б.Т-аас 4.000.000 төгрөгөөр худалдан олж авч, биедээ хадгалсан,

5. Шүүгдэгч Н.А нь Б.Б, А.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 0.6962 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богинын ам” задгайд байрлах түр оршин суух гэрээсээ худалдаалах зорилгоор Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ний орчим нуун байршуулахаар хууль бусаар А.А-ад өгсөн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Х.М нартай бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, 2020 оны 8 дугаар сарын 25- ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богинын ам” задгайд байрлах түр оршин суух гэртээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

6. Шүүгдэгч А.А нь Б.Б, Н.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 0.6962 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богины ам” задгайд Н.А, Б.Б нараас худалдаалах зорилгоор буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ийн орчим нуун байршуулахаар хууль бусаар олж авч, ..-.. ....улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар уг бодисоо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

мөн Б.М-тэй бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 207 дугаар байрны 27 тоотод иргэн А.Батбаатарын гарыг нь мушгин доош дарах, цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн цаг, гинж, бөгж, гар утас, ээмэг, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч нийт 18.141.750 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Б, Б.У, Б.М нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ц-ын и-мэйл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Ц-ын Хаан банкны .......... тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны ...., ... тоот дансаар шилжүүлэн авсан,

ганцаараа 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын орчим Д.Б-ын Iphone XS загварын гар утсыг худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгө шилжүүлсэн гэж төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

7. Шүүгдэгч Х.М нь Н.А, Б.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг олох арга замыг заах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчийн үүрэгтэйгээр, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богинын ам” задгайд байрлах Н.А, Б.Б нарын гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

8. Шүүгдэгч О.Э нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 0.8149 грамм жинтэй “өвс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

9. Шүүгдэгч Б.М нь А.А-тай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 207 дугаар байрны 27 тоотод иргэн А.Б-ын гарыг нь мушгин доош дарах, цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн цаг, гинж, бөгж, гар утас, ээмэг, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч нийт 18.141.750 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Н.Б, Б.У, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ц-ын и-мейл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдан компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Ц-ын Хаан банкны 5077056334 тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны ....., .. тоот дансаар шилжүүлэн авсан,

ганцаараа 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд “гар утас зарна” гэсэн фейсбүүк дээр тавьсан зарын дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрлийн байрны орчимд иргэн Н.А-тай уулзаж “Iphone 13” маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн авч, мөнгө шилжүүлсэн гэсэн хуурамч баримтыг утаснаасаа харуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “гар утас зарна” гэсэн фейсбүүк дээр тавьсан зарын дагуу хохирогч Ц.Т-тэй холбогдож, 18 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ 7 дугаар төвийн ойролцоо уулзаж, түүний эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг худалдаж авахаар тохирч, мөнгөө шилжүүлчихлээ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Н.Б нь Б.У, Б.М, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ц-ын и-мейл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдан компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Ц-ын Хаан банкны ...... тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны ........, ... тоот дансаар шилжүүлэн авсан,

11. Шүүгдэгч Б.У нь Н.Б, Б.М, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ц-ын и-мейл хаяг, интернэт банканд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Ц-ын хаан банкны ... тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хаан банкны ......, ....... тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар,

Л.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар,

Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Н.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Х.М-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Б.У, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б.Т-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэргийг байнга тогтвортой Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Л.Б-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Э.Б-г “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б.Б-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Н.А-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Х.М-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч О.Эг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд,

шүүгдэгч А.А-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан”, гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн хамтран оролцсон, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Мг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Н.Б, Б.У нарыг “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зуйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.У-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.А-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Б.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 4 сарын хугацаагаар,

шүүгдэгч Н.Б-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял дээр,

шүүгдэгч Б.У-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус туст нь эдлүүлж,

шүүгдэгч Б.Мд энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 679 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 хоногийг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 4 жил 4 сар 11 хоногийн хугацаагаар,

шүүгдэгч Н.Б-ад энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарыг нэмж нэгтгэн нийт биеэр эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож,

2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч О.Э-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Э-д мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.У-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь хорих ялыг хойшлуулсан хугацаанд хүүхдээ асраж хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэмэгдүүлэн оногдуулахыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т, Л.Б, Э.Б, Б.Б, Н.А, Х.М, А.А, Б.М, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн еренхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т-ын цагдан хоригдсон 1001 хоног, шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 375 хоног, Б.Б-ын цагдан хоригдсон 330 хоног, Х.М-ийн цагдан хоригдсон 313 хоног, шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 395 хоног, Б.М-гийн цагдан хоригдсон 478 хоног, шүүгдэгч Э.Б-гийн цагдан хоригдсон 312 хоног, шүүгдэгч Л.Б-ийн цагдан хоригдсон 807 хоноги, Н.А-ын цагдан хоригдсон 176 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч шүүгдэгч Б.М-гээс 11.799.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-т 249.000 төгрөг, хохирогч Э.Ц-д 2.600.000 төгрөг, хохирогч Н.А-д 2.500.000 төгрөг, иргэний нэхэмжпэгч Ж.Ж /Завьяа тэгш ломбард/-т 1.250.000 төгрөг, иргэний нэхэмжпэгч Д.Э /Нандиа ломбард/-д 2.500.000 төгрөг, иргэний нэхэмжпэгч Ж.Б /Smart ломбард/-д 2.700.000 төгрөг, шүүгдэгч Б.У-гоос 2.500.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ц-д тус тус олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.А-ын Төрийн сангийн ....... дугаартай дансанд байршуулсан 2.499.000 төгрөгөөс хохирогч А.Б-т 249.000 төгрөгийг, Э.Ц-д 2.600.000 төгрөгийг, Д.Б 1.000.000 төгрөгийг, иргэний нэхэмжпэгч Д.Э /Нандиа ломбард/-д 650.000 төгрөгийг тус тус шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Iphone 6s” загварын гар утсыг шүүгдэгч А.А-ад, “Жигүүрт:99492820, 96095155” гэсэн бичэглэлтэй, гадуураа бүхэлдээ скочоор ороосон, цагаан өнгийн цаасан дотор Нокиа гэсэн 2 сим ордог, жижиг гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Х.М-т, Б.Т-ын Е0768644, Е2797746 дугаар гадаад паспорт, Хаан банкны 6234580083362760 дугаар виса карт, Богд банкны 4773925011522724 дүгээр виса карт зэргийг шүүгдэгч Б.Т-д олгож, 13-72 УНА, РЕ 81-44 дүгээр улсын дугаарыг “Авто тээврийн үндэсний төв”-д, 2 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины амны задгайд байх байшинд үзлэг хийж хураан авсан №4 гэж дугаарласан зиплок ууттай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, №5 гэж дугаарласан зиплок ууттай хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг “Монгол банк”-д хүргүүлэх, шүүгдэгч А.А-аас хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг 1.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг /нийт-141.000 төгрөг/, шүүгдэгч Б.Т-ийн биед үзлэг хийх явцад хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 52 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 17 ширхэг, түүний гэрт нэгжпэг хийх явцад хураан авсан 10.000 төгрөгийн дэвсгэрт 72 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 89 ширхэг /нийт - 3.020.860 төгрөг/, шүүгдэгч Л.Б-өөс хураан авсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг /нийт - 270.580 төгрөг/-ийг улсын орлого болгох, Хилээр нэвтрүүлсэн тоглоом доторх бодис зэрэгт 2020 оны 10 дугаар 29-ний өдөр үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон №1 дугаартай гялгар уутанд хийсэн 1.1-1.42 гэж дугаарласан бодис бүхий тоглоомууд 42 ширхэг, №2 дугаартай гялгар уутанд хийсэн 2.1-2.31 гэж дугаарласан бодис бүхий тоглоомууд 31 ширхэг, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богины амны задгайд байх байшинд үзлэг хийж хураан авсан №1 гэж хаягласан зиплок түгжээтэй гялгар ууттай “мөс” мэт цагаан өнгийн нунтаг зүйл уутны хамт 0.28 грамм, №2 гэж дугаарласан мөс мэт зүйл уутны хамт 4.17 грамм, №3 гэж дугаарласан мөс мэт зүйл уутны хамт 5.17 грамм, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хад 29-460а тоотод нэгжлэгээр хураан авсан 5 хэсэг зиплок түгжээтэй гялгар ууттай мөс мэт талстлаг, цагаан өнгийн нунтаг зүйл уутны хамт нийт 21.8 грамм, “POCKET SCALE” гэсэн бичиглэлтэй хар өнгийн гар жин, зиплок уутнууд, улаан өнгөтэй, ажлын өрөөсөн бээлий 1 ширхэг шүүгдэгч А.А-ын биед болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хураан авсан 1 хэсэг гялгар ууттай мөс мэт цагаан өнгийн нунтаг зүйл уутны хамт 0.9 грамм, толгой хэсэг нь хагарсан тарианы усны шил, хар өнгийн цүнхтэй бор өнгийн зүйлээр бохирлогдсон хөзөр 3 ширхэг, претка 2 ширхэг, жижиг гялгар ууттай ургамал мэт зүйл 2 ширхэг, ургамал мэт зүйлийн үлдэгдэлтэй хар өнгийн гялгар уут 1 ширхэг, “WD 500GВ” гэсэн хаягтай 2 ширхэг төмөр хайрцаг /хард диск/, зип лок түгжээ бүхий гялгар уутанд савласан 1 гэж дугаарласан 2 давхар гялгар уутны хамт 85 грамм талстлаг мөс мэт зүйл /цэвэр жин: 78.2912 грамм/, 2 гэж дугаарласан 2 давхар гялгар уутны хамт 85.1 грамм талстлаг мөс мэт зүйл /цэвэр жин: 78.2009 грамм/, шүүгдэгч Б.Т-ын биед үзлэг хийх явцад хураагдсан “1” гэж дугаарласан 3 давхар зип локтүгжээ бүхий цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 10 грамм /цэвэр жин: 7,5028 грамм/, 3 гэж дугаарласан 3 давхар зип лок түгжээ бүхий цагаан енгийн гялгар ууттай уутны хамт 2 грамм /цэвэр жин: 0,8120 грамм/ Метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис, 1 ширхэг гар жин, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотоос хураан авсан нийт цэвэр жин 10.757 грамм сэтгэцэд нөлөөт бодис, Цахилгаан жин 1 ширхэг, төмөр таслагч 1 ширхэг Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 9 дүгээр гудамжны 266А тоотоос хураан авсан нийт 867.1142 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис болон цахилгаан жин, гялгар уут, 2 хос 4 ширхэг гутал, шүүгдэгч Б.Б-ын биед үзлэг хийх явцад хураан авсан нийт 9.9116 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис болон ИО:3138 дугаартай саарал өнгийн жин хэмжигч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц холбогдох мэргэжпийн байгууллагатай хамтран устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ын хүүхдүүд болох 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Боржигон овогт Б-ын М /РД:........./, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн Боржигон овогт Б-ын ..... /РД:........../, 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн ..... овогт Б ............ /РД:........./, шүүгдэгч Н.А-ын хүүхдүүд болох 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн ...... овогт ...-ын .... /РД:........./, 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн ......... овогт ....-ын ......... /РД:............./ нарын асрамжийн асуудлыг асран хамгаалагч томилох, асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Т-ын “Хаан” банкны 5018299673 тоот дансанд байх 1.262.965 төгрөгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Т, Л.Б, Э.Б, Б.Б, Х.М, А.А, Б.М, Н.Б, Н.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.У, О.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.М-ийн өмгөөлөгч И.Хонгор хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор үйлчлүүлэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Өмгөөлөгч нар болон шүүгдэгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйл 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэргийн зүйлчлэлд гэм буруугийн асуудлаар маргаж оролцсон бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.’’ гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлд “урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Х.М нь Н.А, Б.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг “олох арга замыг заах” зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчийн үүрэгтэйгээр, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 8,6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын богины ам” задгайд байрлах Н.А, Б.Б нарын гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж үзэж гэм буруутайд тооцсон. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулийн хамжигчийн үүрэгт “олох арга замыг заах” гэсэн шинж огт байхгүй болно. Х.М нь энэ гэмт хэрэг гарахад “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэдгийг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй, хэргийн материалаар нотлогдохгүй байхад хэргийн үйл баримтад нийцээгүй дүгнэлт өгч, хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Гэмт хэргийн “хамжигч” нь үйл ажиллагаагаа гэм буруугийн зөвхөн санаатай хэлбэрээр явуулах бөгөөд өөрөө хамжигчаар оролцож байгаа гэмт хэргийн нийгмийн хор аюул, тухайн гэмт хэргийн улмаас бий болох хор уршгийг ухамсарлан ойлгож, улмаар ийм хор уршиг бий болгохыг хүсэж үйлдсэн байдаг. Шүүх, прокуророос хүний гэм бурууг эргэлзээгүй баримтаар тогтоосон байхыг шаардах ёстой атал эргэлзээтэй ч баримт байхгүй байхад таамаг төсөөлөлд тулгуурлан гэм буруутайд тооцож байгаа нь хуульд заасан шударга ёсны зарчимд харшилж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх бөгөөд шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн шинжлэх, шүүгдэгчийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг нэг бүрчлэн судалсны дээр хэргийг шийдвэрлэдэг. Шүүх шүүхийн шийдвэрт нөлөөлж болох эргэлзээтэй, зөрүүтэй нотлох баримтуудыг заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой. Няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “in dubio рго reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмыг хэрэглэнэ. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолд тодорхой тайлбарласан. Шүүгдэгчийн гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болгосон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, тухайн шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал анхан шатны шүүхээс Х.М-ийг гэм буруутай үйлдэл хийсэн гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаас иш татан шийтгэх тогтоолд дурдаж буй баримтууд нь Х.М-ийн хийж буй үйлдэлд хамааралгүй, чухал ач холбогдолтой биш, үйлдэл, оролцоог хангалттай тогтоож чадаагүй, болсон үйл явдлыг хэлбэрийн төдий тодорхойлсон баримт байгаа нь харагддаг. Иймд анхан шатны шүүх дүгнэлт өгөхдөө хэт нэг талын баримтад тулгуурлаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Х.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Х.М-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч И.Хонгорын гаргасан тайлбарыг дэмжиж байна. Шүүгдэгч Н.А, Б.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг олох арга замыг заасан гэж буруутгасан боловч Н.А, Б.Б нар нь Б.Т-тай нэгдэж, Б.Т-аас худалдаж авсан асуудалд Б.Бд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэтэл шүүгдэгч Х.М-ийг тухайн хэрэгт нь холбогдуулж яллагдагчаар татаагүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Б, Н.А нарт олох арга замыг заасан гэдэг боловч Н.А-тай  хамаарал, харилцаа байхгүй, гар утсаар яриагүй, уулзаагүй, мессеж бичиж холбогдоогүй. Хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т, Б.Б нар “бид хоёрын хоорондын мансууруулах бодис худалдан авсан асуудлыг Х.М мэдэхгүй” гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүхээс хар тамхины юм хийсэн гэж үзэж, шүүгдэгч Б.Т захиа бичсэн гэх агуулгаар дүгнэсэн. Тухайн захиа нь гар утасны худалдаатай холбоотой бөгөөд тухайн захиандаа гар утасны талаар л бичсэн. Шүүгдэгч Х.М өмнө нь тухайн төрлийн гэмт хэрэгт шийтгэгдэж байсан, түүний төрсөн эгч нь “Тэди” худалдааны төвд лангуутай тул Х.М гар утас авчирч зарж борлуулдаг байсан талаар эгч нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Үүнээс үзвэл шүүгдэгч Б.Т, Х.М нарын хооронд гар утасны худалдаатай холбоотой харилцаа байсан бөгөөд үүний цаана халхавчилсан өөр ямар нэгэн харилцаа байгаагүй. Энэ гэмт хэрэгт олох арга замыг заасан гэж ялласан нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Х.М-тэй адил статустай найз охин нь Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан. Сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын богины ам” задгайд байрлах Н.А, Б.Б нарын гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэж үзсэн тухайд, шүүгдэгч Н.А, Б.Б нарын санаа зорилго л байгаа болохоос, шүүгдэгч Х.М энэ гэмт хэрэгт ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй, тухайн бүтээгдэхүүн байгаа, түүнийг зарах гэж байсан талаар мэдээгүй. Тухайн гэрийн тоот хаяг шүүгдэгч Х.Мт хамааралгүй, тухайн хаягт шүүгдэгч Н.А, Б.Б нар амьдарч байсан нь тогтоогдсон. Тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг адилхан хэрэглэсэн хүн зөрчлийн арга хэмжээ авахуулсан байхад шүүгдэгч Х.М-ийг худалдаалах зорилготой байсныг мэдэж байсан, олох арга замыг зааж өгсөн гэж хүнд зүйл ангиар ялласан нь шударга ёсны зарчим болон хэргийн бодит байдалтай нийцээгүй. Гар утасны дугаар өгсөн, өгөөгүй гэдэг асуудал яригддаг. Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс үзэхэд, Б.Б Б.Т-ын фэйсбүүк хаягийг асуусан, Б.Т нь Б.Б-той чатаар холбогдож энэ асуудлыг ярьж тохиролцсон, Х.М аль алийг нь мэдээгүй байдаг. Прокурор, шүүх таамаглалд тулгуурлан шүүгдэгч Х.М-т ял оногдуулсан. Шүүгдэгч Х.М тухайн нутаг дэвсгэрийн тоот хаягт очиж сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх асуудал яригдаж, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл яригдана гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Х.М-ийг гэм буруутай талаар нотолсон нотлох баримт байхгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 15 дугаар хороонд оршин суудаг. Миний биеийн байцаалтад эрхэлсэн тодорхой ажилгүй гэж бичсэн байсан, гэхдээ “Магнай трейд” ХХК-д шатахуун түгээгчээр ажиллаж байсан. Би гэм буруу дээр маргадаггүй, хохирол төлбөрөө төлсөн тул надад оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Х.М-т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Б.Б, Б.Т нартай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдэг боловч би ямар гэмт хэрэгт яаж бүлэглэж оролцсоноо ойлгохгүй байна. Би энэ талаар прокурорт санал, хүсэлт гаргахад прокурор “шүүх шийдвэрлэнэ” гэж хэлсэн. Гэтэл шүүх ингэж шийдвэрлэж, би хоригдсон. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Б-гийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, оролцогчийн эрхийг хязгаарласан гэх асуудлаар давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид холбогдуулан хэргийн үйл баримт, цаг хугацаанд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ба гэх хүнд баригдсан үйл баримтаас хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдахад маргаантай асуудлууд байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан худалдан борлуулах зорилгоор хадгалсан гэх үйл баримтын гэм буруу дээр маргаагүй тул цаг хугацаа, оролцсон хэлбэр зэргийг харгалзан анхаарч үзнэ үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүндрэл учруулаагүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас хасаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Шүүгдэгч Х.М болон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан буюу анхдагч эзэн болох Б.Т нар хоорондоо 2016-2017 онд Хятад Улсын засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод хамт ял эдэлж байсан гэх хамаарал бүхий нөхцөл байдлууд байдаг. Эдгээр хүмүүсийн хооронд нийт 7.200.000 төгрөгийн орлого, зарлага буюу хөрөнгийн шилжилт хөдөлгөөн тогтоогддог. Хэн аль нь мэдүүлэгтээ бие биеэ таньдаг буюу дээр дурдсан нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр мэдүүлсэн. Шүүгдэгч Х.М-ийн танил гэх шүүгдэгч Б.Б-ын зүгээс метамфетамины агууламжтай хэрэглээний “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хайж олох, хэрэглэх, худалдах боломжийг эрэлхийлж, Х.М-ээс холбогдох мэдээллийг тодруулсан. Шүүгдэгч Б.Т энэ мэдээллийг тодруулсан. Шүүхийн шийтгэх тогтоолд заасанчлан шүүгдэгч Б.Т нь их хэмжээний “мөс” гэх нэршилтэй бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад өгч, худалдсан. Тухайн цаг хугацаанд шүүгдэгч Х.М-ийн зүгээс урьдын танил болох Б.Т-ын мэдээллийг Б.Б-д өгсөн. Б.Б-ын яллагдагчаар болон сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Б.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт энэхүү нөхцөл байдал дурдагддаг. Шүүгдэгч Б.Б нь энэ мэдээллийг олж аваад аппликейшн болон гар утсаар Б.Т-тай холбогдож, энэ бодисыг олж авах үндсэн эх үүсвэрийг тодорхойлж, эдгээр хүмүүсийн хооронд харилцаа үүссэн. Энэ хооронд шүүгдэгч Х.М-ийн зүгээс дэмжлэг үзүүлж, гэмт хэрэг үйлдэгдэх анхны суурийг тавьж, энэ хоёр хүн хоорондоо холбогдох боломжийг олгосон. Шүүгдэгч Б.Т-аас тухайн бодисыг олж авахын тулд Б.Б идэвхтэй үйлдэл хийх зайлшгүй шаардлага гарна. Шүүгдэгч Х.М нь Б.Б-той хамт уг бодисыг тавьсан гэх хорих ангийн урд талын байранд очсон идэвхтэй үйлдэл байхгүй тул энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзээгүй. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт “Корона вирус”-ын цар тахлын үед өөрсдийгөө тусгаарласан байсан Б.Б, Н.А нарын гэрт шүүгдэгч Х.М очсон идэвхтэй үйлдэл, энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж прокуророос ялласан үйлдэл болох тухайн цаг хугацаанд худалдаалах зорилгоор 8,6 грамм хэмжээтэй бодисыг Н.А, Б.Б нартай худалдаалах зорилгоор хамтран оролцож хадгалсан. Шүүгдэгч Х.М Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх зуслангийн байшинд очсон даруйдаа “мөс” байгааг мэдэж байсан. Учир нь, тухайн үед айсан, сандарсан, эмээсэн, тээнэгэлзсэн, эсхүл татгалзах үйлдэл гаргаагүй, харин бодис байгаа гэдгийг мэдсэн даруйдаа хамтарч хэрэглэсэн. Мөн өөрийн найз охин Б-г авчирсан. Б гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “1 сарын өмнөөс эхлэн сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж эхэлсэн, тухайн үед Х.М-тэй хамт хэрэглэсэн” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Т буюу бодисын анхдагч эх үүсвэр болсон субъектийг Х.М зааж өгсөн тул Б.Б, Н.А нарт метамфетамины агууламжтай хэрэглээний “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис байсан талаар мэдэж байсан. Шүүгдэгч Х.М очиж хамт хэрэглэсэн үйл баримт нь Б.Б, Н.А нарын үйлдэж буй гэмт хэрэг хамтран оролцсон хэлбэр гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр Баасансүрэн, Б.Б, Н.А, Х.М нарын биеэс авсан биологийн дээж буюу шээсэнд метамфетамины агууламж илэрсэн тул эдгээр хүмүүс эсрэг ашиг сонирхолгүйгээр нэгдэж бодисыг хэрэглэсэн, тухайн орон зайд хадгалсан гэж үзсэн. Шүүгдэгч Х.М, Б.Т нар хоорондоо хамааралтай талаар нэг баримт нь захиа бөгөөд уг захиаг бичсэн субъект Б.Т захианы үндсэн агуулгыг “Х.М-ийн лангууг ашиглаж гар утас заруулах гэж байсан, үүнтэй холбогдуулан Хятад Улсаас гар утас ирэх тул түүнийг аваарай гэж захиж үлдээсэн” гэж тайлбарладаг. Гар утасны худалдаа нь захианаас хойших асуудалд яригддаг. Захианы үндсэн агуулга нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойших цаг хугацааны талаар дурдсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг хамтран оролцсон гэж үзэж байна. Гэм буруугийн эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байдлаар гэм буруутайд тооцох эсэх асуудлыг дүгнэх нь зүйтэй. Үндсэн гэмт хэргийн гүйцэтгэгч буюу шүүгдэгч Н.А, Б.Б нарын зүгээс 8,6 грамм жинтэй бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан нь шүүгдэгч А.А-ын мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч Н.А, Б.Б нараас тухайн бодисыг 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр авч, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны 2-ын “Эрмон билэг” ХХК-ийн хажууд блок байршуулж тавьж байх үедээ цагдаагийн албан хаагч нарт баригдсан талаараа мэдүүлсэн. Уг мэдүүлгээр шүүгдэгч Н.А, Б.Б нар нь тухайн бодисыг худалдаалах зорилгоор хадгалж, А.А-ыг ашиглаж худалдан борлуулж, А.А тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон. Үндсэн гэмт хэргийн гүйцэтгэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тохиолдолд хамтран оролцсон этгээдийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасны дагуу хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж үзэж шүүгдэгч А.А-ад тусгай ангид заасан боломжит хамгийн бага хэмжээгээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээ нь шүүхэд үүрэг болгосон биш, эрх олгосон заалт бөгөөд шүүгдэгч Э.Б-д тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас хамгийн бага хэмжээгээр тус тус эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээнд тохирсон байх тул шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагатай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг хэрэглэхтэй холбоотой алдаа, зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.М-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр, байнга тогтвортойгоор:

“WD 500 GB” гэсэн бичигтэй төмөр саванд хийсэн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Метамфетамины агууламжтай нийт 156.5047 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар хад 29 дүгээр гудамжны 460А тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

гэмт хэрэгт хамтран оролцож, Э.Б-тай урьдчилан үгсэн тохиолцож, түүгээр дамжуулан худалдаалах зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Компьютер молл” төвийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.Б-д өгсөн,

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 29 дүгээр гудамжны 460а тоот хашааны төмөр шонд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 20.5204 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалах зорилгоор иргэн Б.А-гийн иргэний үнэмлэх болон “DHL” ХХК-ийн Олон улсын шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “DHL” ХХК-ний 103 тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай 883.75 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, нийт 9.9176 грамм цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд иргэн Б.Б-д 4.000.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан,

2023 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө өөрийн түр оршин суух Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 9 дүгээр гудамжны 266А тоот хашаан дахь сууцанд нийт 867.1142 грамм цэвэр жинтэй, мөс гэх нэршилтэй, Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор, хууль бусаар хадгалсан,

“Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар Л.Б-тэй урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, Олон Улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Б-ийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилсан, удирдсан, гэмт хэрэг үйлдэгчийн үүрэг, оролцоог хуваарилах зэргээр зохион байгуулагчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 29-460А тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 98-101/,

21-49 УБЯ улсын дугаартай “Sonota-7”, 88-77 УБЭ “Mercedes Benz” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 103-107/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 107-112/,

шүүгдэгч Б.Т-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт /1 хх 115-116/,

шүүгдэгч Б.Т-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 117-119/,

“Монгол шуудан” ХХК-ны 51 дүгээр салбарын 264 дүгээр хайрцагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 131/,

2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр прокурорын зөвшөөрлөөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө “ЭНБ” ХХК-ийн байрны 103 тоот үйлчилгээний албаны өрөөнд байсан “Бээжин Амарбилэг” гэх хаягтай илгээмжийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 133-167/,

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газрын “DHL” дэх салбарын рентген төхөөрөмж, ачаа олгох хэсэг, гадна талын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 191-197/,

2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “DHL” ХХК-ийн Гаалийн хяналтын бүсийн хяналтын камерын бичлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 8-11/,

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6539 дүгээр “Монгол Шуудан” ХК-ийн Шуудангийн үйлчилгээний 51 дүгээр салбарын 264 дүгээр шуудангийн хайрцгийн төлбөр төлсөн баримт, шуудангийн хайрцагны бүртгэл /2 хх 57-59/,

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /2 хх 14-18/,Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2 хх 19-21/,“DHL” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр илгээмж ирсэн баримт /2 хх 66-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4698 дугаар “...Шинжилгээнд дээжүүд нь тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай мөс мэт зүйлүүд гар жин тус бүрээс Метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай ” конвецийн жагсаалтад хамаарна. “Rocket Scale” гэсэн бичигтэй гар жин, ажлын бээлий 1 ш, зиплок түгжээ бүхий гялгар уутнууд зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн 5 ш гялгар ууттай мөс мэт зүйлийн уутны хамт нь 21.9421 гр, 20.5204 гр цэвэр жин байсан ба мөс мэт зүйл тус бүрээс 0.02 гр-г шинжилгээнд зарцуулав. ...” /2 хх 154-155/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2020
оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4699 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Т 2020.08.25” гэж хаягласан шээснээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. ...” /2 хх 160-161/,

“Жигүүрт:99492820, 96095155” гэх бичиглэлтэй, гадуураа бүхэлдээ скочоор ороосон, цагаан өнгийн цаасан дотор Б-гийн А гэх хүний цахим үнэмлэх, Nokia гэсэн бичиглэлтэй, дотроо 2 симтэй, жижиг хэлбэртэй гар утас, гар бичмэл захиаг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /1 хх 126-127/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 3893 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Жигүүрт:99492820, 96095155” гэж хаягласан цагаан өнгийн дугтуйн дотор байсан шинжилж буй гар бичвэр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Жигүүрт:99492820, 96095155” гэж хаягласан цагаан өнгийн дугтуйн дотор байсан шинжилж буй гар бичвэр нь шинжилгээнд
харьцуулах загвараар ирүүлсэн Б.Т-ын гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирно, нэг хүн бичсэн байна. ...” /2 хх 164-185/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв”-ийн 2020 оны 10 дугаар сарын 02- ны өдрийн 1081 дугаар “...Б.Т нь өвчний түүхийн №1626 дугаар Ds:F10.4 буюу Архины шалтгаант дэмийрэн балартах хам шинж өвчний учир 2019.3.13-наас 2019.03.22-ны өдрийн хүртэл 9 хоног хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх байна. Одоогоор Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх шинж тэмдэг үгүй байна. Б.Т нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Т сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Т нь мансуурах эсвэл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Б.Т нь мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. ...” /2 хх 188-190/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5375 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн 1-1-12 дугаартай “Динозавр” тоглоомд байсан гэх мөс мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1-1-42 дугаартай “Динозавр” тоглоомд байсан гэх мөс мэт зүйл /42 ширхэг/ тус бүрээс Метамфетамин /Methamphetamine/ илрэв. Шинжилгээгээр илэрсэн Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай ” конвецийн жагсаалтад багтдаг. ...” /2 хх 239-245/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5370 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн 2-1-31 дугаартай тоглоомд байсан гэх мөс мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2-1-31 дугаартай тоглоомд байсан гэх мөс мэт зүйл /31 ширхэг/ тус бүрээс Метамфетамин /Methamphetamine/ илрэв. Шинжилгээгээр илэрсэн Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай ” конвецийн жагсаалтад багтдаг...” /3 хх 36-40/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1241 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгөтэй жин нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгөтэй жингээс метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. ...” /6 хх 12-13/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1244 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн “WD 500 GВ” гэсэн шошготой “1”, “2” гэж хаягласан төмөр сан, “1”, “2” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “WD 500 GВ” гэсэн шошготой “2” гэж хаягласан төмөр сав, “1” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл, “2” гэж хаягласан гялгар ууттай мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. “WD 500 GВ” гэсэн шошготой “1” гэж хаягласан төмөр савнаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөхтухай”
конвенц, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна. Шинжилгээнд илэрсэн метамфетамин...нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлийн ууттай жин 83,0181 грамм, цэвэр жин нь 78,2912 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 78,2009 грамм болов. “2” гэж дугаарласан гялгар ууттай талстлаг мөс мэт зүйлийн ууттай жин 83.0494 грамм, цэвэр жин нь 78.3320 грамм, шинжилгээнд авч үлдсэн жин нь 78,2135 грамм болов. ...” /6 хх 20-25/ гэсэн дүгнэлтүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны
өдрийн 161 дүгээр дүгнэлт /22 хх 95-99/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний
өдрийн 160 дугаар дүгнэлт /22 хх 102-105/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Золзаяагийн 2024 оны 01
дүгээр сарын 03-ны өдрийн 159 дүгээр дүгнэлт /22 хх 114-118/,

шүүгдэгч Б.Т-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 167-168/,

шүүгдэгч Б.Т-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 172/,

“DHL” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 20/190 дугаар “... 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн онгоцоор Б А нэр дээр 7012722010 дугаартай 1 хайрцаг илгээмж ирсэн” гэх албан бичиг /4 хх 231-233/,

гэрч Б.Б-гийн /2 хх 42-43, 22 хх 64-65/, Г.М-ын /2 хх 44-45/, Н.А-гийн /2 хх 54-55/, Б.Б-гийн /2 хх 60-62/, Б.Ц-ын /2 хх 63-65/, Б.Д-ийн /2 хх 68-69/, А-ийн /2 хх 110-112/, Г.Н-гийн /3 хх 169/, О.Б-гийн /5 хх 223-224/, Р.Л-ийн /12 хх 113-115/, Ц.Б-ын /12 хх 125-126/, Н.Т-ын /22 хх 52-53/, Л.Э-ын /22 хх 82-84/ гэсэн мэдүүлгүүд,

“Монгол шуудан” ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10/853 дугаар албан тоот /4 хх 235/,

шүүгдэгч Б.Т-ын эзэмшдэг Богд банкны 8130000301 тоот дансанд
үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 87-95/,

2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархад 29-460А тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 130-132, 135-136/,

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Rooms” буудлын 9 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 139-142/,

шүүгдэгч Б.Т-ын “Vivo S1” маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 160-170/,

2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн: “... Шүүгдэгч Б.Т-ын гэрээс
хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай...” мөрдөгчийн тогтоол /5 хх 210-213/,

Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн газрын 01/138
дугаартай албан бичиг, түүний хавсралт /6 хх 124-125/,

шүүгдэгч Б.Т-ын эзэмшдэг “Хаан” банкны 5018299673 тоот
дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх 127-140, 117-119/,

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11 хх 128-187/,

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 29-460А тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /11 хх 188-193/,

мөрдөгч Г.Түвшинтөгөлдөрийн 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн илтгэх хуудас /11 хх 194/,

Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газрын рентген төхөөрөмжийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12 хх 5-6 дугаар тал/,

хэргийн газраас хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /12 хх 1-3/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэгийн тэмдэглэл
/12 хх 10-76/,2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ” /12 хх 116-223, 130/,

2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэрч Ц.Б-ын мэдүүлгийг шалгах зорилгоор зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /12 хх 134-136/,

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 9 дүгээр гудамж 266 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /22 хх 5-10/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /22 хх 11-15/,

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 798 дугаар эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /22 хх 37-38/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /22
дугаар хх-ийн 66-72 дугаар тал/,

2. Шүүгдэгч Л.Б нь Б.Т-тай “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах" гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, 208.82905 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Африкийн Малави Улсаас захиалж, Олон Улсын буухиа шуудан илгээмжийг /Карго/ ашиглан, Л.Б-ийн нэр дээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, улмаар дээрх бодисыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхийг гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Дэвших өргөө” хотхоны 2 давхрын 208 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11 хх 128-187/,

2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо,
Шархадны 29-460А тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /11 хх 188-193/,

мөрдөгч Г.Түвшинтөгөлдөрийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн илтгэх хуудас /11 хх 194/,шүүгдэгч Л.Б-ийн “Samsung Note 20” маркийн улаан өнгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /11 хх 215-220/,Олон улсын шуудан илгээмжийн гаалийн газрын рентген төхөөрөмжийнхяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /12 хх 5-6/,эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэгийн тэмдэглэл /12 хх 10-76/,

2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ” /12 хх 116-223, 130/,гэрч Б.Б-ын /12 хх 79-84/, Т.Т-ын /12 хх 86-87/, Б.Б-гийн /12 хх 87-88/, Р.Л-ийн /12 хх 113-115/, Ц.Б-ын /12 хх 125-126/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11 -ний өдрийн 3050 дугаар дүгнэлт /12 хх 170-183/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3512 дугаар дүгнэлт /12 хх 187-193/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3519 дүгээр дүгнэлт /12 хх 205-221/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3511 дүгээр дүгнэлт /12 хх 222-227/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3288 дугаар дүгнэлт /12 хх 238-243/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3518 дугаар дүгнэлт /13 хх 8-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3517 дугаар дүгнэлт /13 хх 18-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3515 дугаар дүгнэлт /13 хх 33-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3516 дугаар дүгнэлт /13 хх 48-61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3514 дүгээр дүгнэлт /13 хх 63-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3513 дугаар дүгнэлт /13 хх 79-82/,

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны
өдрийн 493 дугаар “...Л.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Л.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Б сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Б нь сэтгэц идэвхт бодисоос хараат байдал үүссэн гэх шинж, баримт үгүй байна. Л.Б нь сэтгэц идэвхт бодисын хараат байдал үүссэн гэх баримт үгүй байна.. ..” дүгнэлт /13 хх 104-105/,

шүүгдэгч Л.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл
зургийн үзүүлэлт /13 хх 137-152/,

шүүгдэгч Л.Б-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5114497520 тоот дансны
дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /13 хх 232-250/,

шүүгдэгч Б.Т-ын эзэмшлийн “Богд” банкны 8130000301 тоот
дансны дэлгэрэнгүй хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /13 хх 242-246, 14 хх 217-218/,

“Туушин” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 33/555 дугаар
албан бичиг, хавсралт /14 хх 30-39/,

3. Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэгт хамтран оролцож, Б.Ттай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай нийт 8.3148 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2020 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Компьютер молл төвийн орчим Б.Т-аас худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалсан, улмаар хадгалсан уг бодисоо худалдаалах зорилгоор хууль бусаар Э.Баттөрд өгч, түүнийг 2020 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кино театрын орчим худалдаалах зорилгоор хууль бусаар Э.Б-ийн биед болон ..-.. .. улсын дугаартай “Nissan Note” маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн болох нь:

шүүгдэгч Э.Б-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт /7 хх 181-182/,

шүүгдэгч Э.Б-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тест, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 196-197/,

77-42 УБЛ улсын дугаартай “Toyota crown” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 201-203/,

..-.. ....улсын дугаартай “Nissan Note” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх 134-138/,

шүүгдэгч Э.Б-гийн “Redmi” маркийн гар утсанд үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7 хх 205-207/,

эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /7 хх 223/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны
өдрийн 426 дугаар “...Э.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг үгүй байна. Э.Б нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Э.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Э.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Э.Б нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримтаар одоогоор үгүй байна ..” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хх 93-94/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2760 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс Метамфетамин /Methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “2” гэсэн хаягтай жингээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн
гялгар ууттай жин нь 7.8880 грамм, цэвэр жин нь 7.5028 грамм, “3” гэсэн хаягтай
гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0.8616
грамм цэвэр жин нь 0.8120 грамм байна. ...” /8 хх 13-14/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2764 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. “05.10 Б 23.16” гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. ...” /8 хх 18-19/,

гэрч Ч.Б-ын /5 хх 249-250, 12 хх 134-136/, Э.Б-ийн /7 хх 224-225/ гэсэн мэдүүлгүүд,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар
сарын 11-ний өдрийн 17д/572 тоот албан бичиг /6 хх 211-212/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 176/1258 тоот албан бичиг /8 хх 133-134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 11 -ний өдрийн 3050 дугаар дүгнэлт /12 хх 170-183/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3512 дугаар дүгнэлт /12 хх 187-193/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3519 дүгээр дүгнэлт /12 хх 205-221/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3511 дүгээр дүгнэлт /12 хх 222-227/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3288 дугаар дүгнэлт /12 хх 238-243/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3518 дугаар дүгнэлт /13 хх 8-11/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3517 дугаар дүгнэлт /13 хх 18-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 3515 дугаар дүгнэлт /13 хх 33-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3516 дугаар дүгнэлт /13 хх 48-61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3514 дүгээр дүгнэлт /13 хх 63-67/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3513 дугаар дүгнэлт /13 хх 79-82/,

4. Шүүгдэгч Б.Б нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфемтамин агууламжтай нийт 9.3507 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар 2020 оны 7, 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Т-аас олж авсан,

улмаар Н.А-тай урьдчилан үгсэн тохиролцож, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богины ам” задгайд байрлах түр оршин суух гэрээсээ уг сэтгэцэд нөлөөт бодисоос худалдаалах зорилгоор 0.6962 граммыг хууль бусаар А.А-ад өгч, түүгээр уг бодисоо тээвэрлэх ..-.. ....улсын дугаартай Toyota Crown маркийн автомашин өгөх, Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ний орчим нуун байршуулах зэргээр гэмт хэргийн хамтран үйлдэгчийн үүрэг оролцоог хуваарилж, зохион байгуулагчийн үүрэгтэй оролцсон,

үргэлжилсэн үйлдлээр Н.А, Х.М нартай бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богинын ам” задгайд байрлах түр оршин суух гэртээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

мөн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийт 9.9176 грамм цэвэр жинтэй, “мөс” гэх нэршилтэй, Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метафетамин агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байрны орчимд иргэн Б.Т-аас 4.000.000 төгрөгөөр худалдан олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах Яргайтын богинын аманд байрлах хувийн байшинд нэгжлэг
хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 33-42/,

шүүгдэгч Б.Б-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
/1 хх 45-46/,

шүүгдэгч Б.Б-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд
нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 47-48/,

шүүгдэгч Б.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 49-51/,

..-.. ....улсын дугаартай “Тоуоtа crown” маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /4 хх 238/,

шүүгдэгч Б.Б-ын эзэмшдэг Хаан банкны .... тоот дансанд
үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 18-33/,

00-67 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /23
хх 9-10/,

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар “Мөрдөн шалгах
ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол /23 хх 6-7/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /23 хх 30/,

гэрч Д.Б-гийн /2 хх 27/, М.М-ийн /2 хх 31-32/, Ё.С-ийн /2 хх 33-34/, О.Г-ын /2 хх 53/, Э.Б-гийн /23 хх 26-27/ гэсэн мэдүүлгүүд,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /23 хх 85-87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4691 дүгээр дүгнэлт /2 хх 115-116/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн
162 дугаар дүгнэлт /23 хх 38-42/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №132165 “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б УК93032612 2020.08.25” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /МАМР/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна...” /2 хх 120-124/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны
өдрийн 1048 дугаар “...Б.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг үгүй байна. Б.Б Сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхгүйц хэрэглээтэй байна. Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь Сэргээгч эм бодис метамфетамины хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй байна. ..." гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хх 192-194/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 155 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б УК93032711 2023.12.09” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б УК93032711 2023.12.09”  гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин илэрсэн. Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарна. ...” гэх дүгнэлт /23 хх 45-47/,

5. Шүүгдэгч Н.А нь Б.Б, А.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 0.6962 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богинын ам” задгайд байрлах түр оршин суух гэрээсээ худалдаалах зорилгоор Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ний орчим нуун байршуулахаар хууль бусаар А.А-ад өгсөн,

мөн үргэлжилсэн үйлдлээр Б.Б, Х.М нартай бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй гэмт хэрэгт хамтран оролцож, 2020 оны 8 дугаар сарын 25- ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богинын ам” задгайд байрлах түр оршин суух гэртээ худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын богинын аманд байрлах хувийн байшинд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 33-42/,

Шүүгдэгч Н.А-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
/1 хх 82-83/,

шүүгдэгч Н.А-ын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт /1 хх 113-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4691 дүгээр дүгнэлт /2 хх 115-116/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4700 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Н.А 2020.08.25” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /МАМР/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна. ...” /2 хх 126-127/ гэсэн дүгнэлт,

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний
өдрийн 872 дугаар “...Н.А нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг үгүй байна. Н.А нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Н.А нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. ...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хх 204-205/,

гэрч Д.Б-гийн /2 хх 27/, шүүгдэгч А.А-ын /3 хх 117-118/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Н.А-ын эзэмшдэг Хаан банкны ........ тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 39-59/,

6. Шүүгдэгч А.А нь Б.Б, Н.А нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 0.6962 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богины ам” задгайд Н.А, Б.Б нараас худалдаалах зорилгоор буюу Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Эрмон билэг” ХХК-ийн орчим нуун байршуулахаар хууль бусаар олж авч, ..-.. ....улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, улмаар уг бодисоо 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчим худалдаалах зорилгоор хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

мөн Б.М-тэй бүлэглэн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 207 дугаар байрны 27 тоотод иргэн А.Б-ын гарыг нь мушгин доош дарах, цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн цаг, гинж, бөгж, гар утас, ээмэг, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч нийт 18.141.750 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Б, Б.У, Б.М нартай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 06-наас 07-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ц-ын и-мэйл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Ц-ын Хаан банкны ....... тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны ......, ............. тоот дансаар шилжүүлэн авсан,

ганцаараа 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн автобусны буудлын орчим Д.Б-ын Iphone XS загварын гар утсыг худалдаж авна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөнгө шилжүүлсэн гэж төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч А.А-ын биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 60-61/,

шүүгдэгч А.А-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 52-53/,

..-.. ....улсын дугаартай “Toyota crown” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 54-57/,

шүүгдэгч А.А-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт /1 хх 60-64/,

гэрч М.М-ийн /2 хх 31-32/, Ё.С-гийн /2 хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4721 дүгээр дүгнэлт /2 хх 135-137/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4702 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х.М НЙ92092336 2020.08.25”, “А ТА98081817 2020.08.26” гэж хаягласан /2ш шээсний дээж тус бүрээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /2 хх 145-146/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны
өдрийн 870 дугаар “...А.А нь сэтгэцийн өвчингүй байна. А.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. А.А нь мансууруулах, донтуулах бодисын хамааралтай гэх баримт үгүй байна. ...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хх 201-202/,

шүүгдэгч А.А-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 119-120/,

шүүгдэгч А.А-ын эзэмшдэг Хаан банкны ... тоот дансанд үзлэг
хийсэн тэмдэглэл /5 хх 96-112/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /16 хх 107/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16 хх 109-112/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /16 хх 116-121/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Ж “Завьяа тэгш” ломбарданд 400.000 төгрөг
хүлээлгэн өгсөн тэмдэглэл /16 хх 115/,

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар “Эд мөрийн баримт /эд зүйл,
баримт бичиг/-ыг хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл /16 хх 125-132/,

 хохирогч А.Б-ын “...Тэгтэл хамт орж ирсэн залуу нь гар мушгиад доош нь дарсан. Намайг дарж байх хойгуур бусад нь гэр орон ухаад хамаг үнэт эдлэл аваад явсан. 10 цэнгийн шижир алтан гинж, 5 цэнгийн шижир алтан бөгж, 4 цэнгийн шижир алтан гинж, 2 цэнгийн шижир алтан бөгж, цагаан алтан бөгж, ээмэг зэрэг бүх эд зүйл. Мөн “I phone 6 plus” гар утсыг минь аваад явсан. Зодож цохиогүй. ...” /16 хх 137-139, 142-143, 146, 19 хх 93/,

гэрч Э.М-ийн “...2021 оны 07 дугаар сарын 16-ны шөнө 01 цаг болж байхад би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 2-35 тоот гэртээ утсаа оролдоод хэвтэж байхад Н.Б над руу утсаар яриад “гараад ирээч” гэж хэлээд би байрны гадаа гарахад Н.Б надад цагаан өнгийн “I phone 6 plus” загварын гар утас “өөртөө байлгаж байгаарай" гэж хэлэхээр нь би “за” гэж хэлээд тухайн гар утсыг аваад гэртээ ороод унтаж амарсан. Маргааш нь би ажилтай болоод завгүй явахад нэхэж магадгүй гэж бодоод утсыг таньдаг пабад зөөгч охинд үлдээгээд “Н.Б ирж авах байх” гэж хэлээд үлдээгээд явсан. 2021 оны 07 дугаар сарын 19-ний өглөө А.А над руу залгахаар нь би Пабаас гар утсыг нь очиж аваад цагдаа дээр авчирч өгсөн. ...” /16 хх 159/,

гэрч Н.Б-ын “...А.А, Б.М нар бичиг баримт байхгүй гээд миний иргэний үнэмлэхээр ломбардад эд зүйл барьцаалчих гээд би зөвшөөрч эд зүйлсийг барьцаалсан. Би тухайн эд зүйлийг ямар эд зүйлс байсан тухай мэдээгүй. А.А, Б.М нар тийм эд зүйлс биш, санаа зоволтгүй гэж хэлсэн. Надад мөнгөнөөс өгөөгүй, А надад өрөө төлсөн. ...” /16 хх 162-163, 17 хх 216/,

гэрч М.М-ын “... 2021 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Тэрэлжийн МТ колонк дээр очоод Н.Б, найз н.Ч гэх манай байрны залуутай хамт тосож авч уулзаад цаашаа амралт руу яваад бид гурвыг амралтад очиход Э.Аг, Б.М гэх танихгүй 2 эмэгтэй хүн А.А гэх манай 10 жилийн нөгөө ангийн залуу, Б.М гэх танихгүй А.А-ын дүү гэх хүн хамт байсан. Бид нар амралтад пиво, виски ууж унтаж амраад 2021 оны 07 дугаар сарын 17-ны өглөө босоод хоол унд идээд өдөржин пиво ууж тоглож өнгөрүүлээд байж байхад цагдаа нар орой ирж бид нарыг хэлтэс дээр авч ирсэн. ...” /16 хх 165/,

гэрч Э.А-ийн “...н.Ч намайг А.А, Б.М, Н.Б гэх хүмүүсийн хамт Хайлаастаас авсан. Тэрэлжид очоод бид нар архи уусан. ...” /16 хх 167/,

гэрч Б.М-гийн “...амралтын мөнгийг болно яахын гээд мөнгө аваагүй бөгөөд тэр хэд өөрсдөө зохицуулсан. ...” /16 хх 169/,

иргэний нэхэмжлэгч Д.Э-гийн “...манай ломбардад тухайн хүн нь 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн биеэр иргэний үнэмлэхтэй Төмөр замын “Нандин ломбард”-д зээлийн ажилтан С.А-тэй ломбардын журмын дагуу гэрээ байгуулаад алтан бөгж сорьцгүй 18,8 гр, алтан гинж 995 сорьцтой түгжээ 18 крат нийт 38,4 гр-ын үнэт эдлэл барьцаанд тавиад 8.000.000 төгрөгийн зээл зээлийн гэрээ байгуулж Насанбат овогтой Б нь авсан байсан. Тухайн хүний үндсэн зээл нь 5.000.000 төгрөг, хүү алданги нь нийт 428.100 төгрөг болсон нийлээд 5.428.100 төгрөгийн хохирол учирсан. Манай байгууллагын хохирол бүрэн барагдаагүй. Манайх нийт 5.428.100 төгрөг нэхэмжилж байна. ...” /16 хх 170-171/,

иргэний нэхэмжлэгч Ж.Ж-ийн “... 2021 оны 07 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 30 минутад Насанбат овогтой Б нь орж ирээд иргэний үнэмлэхээ үзүүлээд алтан кольцоо 24 крат, монетон гинж 750 сорьц хоёрыг барьцаанд 2.500.000 төгрөгийн зээл авсан бөгөөд өөрөө зүүж явж байгаад өөрийн эд хөрөнгө гээд барьцаанд тавьсан бөгөөд 2 хоногийн дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирээд өөрийн иргэний үнэмлэхээр нэмж 400.000 төгрөг авсан үндсэн зээл нь 2.900.000 төгрөг болсон. Хүү болох 113.150 төгрөгийн хүү нийт 3.013.150 төгрөгийг буруутай Н.Б-аас нэхэмжилж байна. ...” /16 хх 173/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б31-21-566 дугаар “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 18.141.750 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /16 хх 174-178/ гэсэн дүгнэлт,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /18 хх 45-47/,

хохирогч Э.Ц-ын эзэмшлийн 5077056334 тоот дансны хуулга /18
хх 47-48/,

шүүгдэгч Б.У-гийн эзэмшлийн 5779215062 тоотдансны хуулга /18 хх 49-50/,

хохирогч Э.Ц-ын “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө нэг эмэгтэй залгаад “хүргэлтээс ярьж байна, та надад өөрийн регистрийн дугаараа хэлээч” гэхээр нь би тэр эмэгтэйд итгэж өөрийн регистрийн дугаарыг хэлсний маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн орчимд миний дугаар болох 99994642 гэх дугаарын утас руу 85883272 гэх дугаарын утаснаас үл таних хүн “Хаан банкнаас холбогдож байна. Таны Хаан банкны дансыг хамгаалалтад авч байна. Таны нэг удаагийн код чинь утсанд чинь ирнэ. Тэрийг явуулаач” гэж хэлээд төд удалгүй миний дансанд байсан 17.882.158 төгрөг байснаас Хаан банкны 5759215062 дугаарын данс руу 10.000.000 төгрөг
авсан. Харин 2.400.000 төгрөгийг үл мэдэх данс руу шилжүүлсэн боловч 11 цагийн орчимд нөгөө үл мэдэх данс руу шилжүүлсэн 2.400.000 төгрөг ороод ирсэн. Тэгээд
л би цагдаагийн байгууллагад хандах болсон. Надад нийт 10.400.000 төгрөгийн хохирол учирсан. Миний өмнөх 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт 12.400.000 төгрөг алдагдаж хохирол учирсан гэдэг нь эндүүрэл гарсан бөгөөд надад буцаад 2.000.000 төгрөг нь орж ирсэн тул надад нийт 10.400.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /18 хх 54-55, 58-59/,

“Хаан” банкнаас ирүүлсэн сиди бүхий файлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн
тэмдэглэл /18 хх 107-110/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /19 хх 13/,

Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн
дуудлагын лавлагааны хуудас /19 хх 15/,

2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19 хх 21-24/,

насанд хүрээгүй хохирогч Д.Б-ын “...2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн оройн 19 цагийн үед би утас зарна гээд фэйсбүүк дээр зар тавьсан байсан. Тэгээд Гандангийн буудал дээрээс гэр лүүгээ харих гэж байсан чинь В b гэх хаягаас над руу чат бичсэн. Гадан дээрээ байж бай би одоо очиж байна уулзаад авна гэсэн. Би найз болох Эрхэмшагайтай хамт явж байсан. Тухайн үед над руу фэйсбүүкийн видео каллаар утас авна гэсэн хүн холбогдсон. Гандангийн автобусны буудал дээр уулзахаар тохирсон. Миний утсыг 920.000 төгрөгөөр авна гэсэн. Надтай ирж уулзаад утас нэлээн сайн шалгаж авсан. Миний утасны симийг салгаад надад өгсөн “ах надад дансаар мөнгө шилжүүлбэл мэдээлэл ирнэ ш дээ” гэсэн чинь “өө зүгээр зүгээр одоо ах нь
шилжүүлнэ” гэсэн. Би дансныхаа дугаарыг өгсөн чинь “Д Б чиний
данс мөн үү?” гэхээр нь би “мөн” гэсэн тэгтэл “за шилжүүлчихлээ шүү ах нь” гээд
утсан дээрээ дансныхаа мэдээллийг надад харуулсан. Тэгээд “одоо ахын дүү замын
эсрэг талд АТМ байгаа очоод орсон үгүйг нь харчих” гээд яваад өгсөн. Би АТМ дээр
очоод дансаа шалгасан мөнгө нь орж ирээгүй байсан тэр АТМ дээр нэг цаг хүлээсэн.
Дахин дахин картаа хийж хараад байсан. Тэгээд ерөөсөө цаг хүлээгээд орж ирэхгүй
болохоор нь цагдаагийн 102 дугаарт мэдэгдсэн. ...” 19 хх 25-32/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-922/4388
дугаар: “...Дээр дурдагдсан гар утасны нийт бодит үнэ цэнийг 1.000.000 төгрөг байх
боломжтойг тодорхойллоо. ...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /19 хх 46-47/,

 

7. Шүүгдэгч Х.М нь Н.А, Б.Б нартай гэмт хэрэгт хамтран оролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг олох арга замыг заах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчийн үүрэгтэйгээр, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яргайтын Богинын ам” задгайд байрлах Н.А, Б.Б нарын гэрт худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан болох нь:

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны
нутаг дэвсгэрт байрлах Яргайтын богинын аманд байрлах хувийн байшинд нэгжлэг
хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 33-42/,

шүүгдэгч Х.М-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлт /1 хх 67-68/,

шүүгдэгч Х.М-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 70-71/,

шүүгдэгч Х.М-ийн гар утсанд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 70-74/,

“Жигүүрт:99492820, 96095155” гэх бичиглэлтэй, гадуураа бүхэлдээ скочоор
ороосон, цагаан өнгийн цаасан дотор Бээжингийн Амарбилиг гэх хүний цахим үнэмлэх,
Nokia гэсэн бичиглэлтэй, дотроо 2 симтэй, жижиг хэлбэртэй гар утас, гар бичмэл захиаг эд мөрийн баримтаар тооцсон тэмдэглэл /1 хх 126-127/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4691 дүгээр дүгнэлт /2 хх 115-116/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4702 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Х.М НЙ92092336 2020.08.25”, “А ТА98081817 2020.08.26” гэж хаягласан /2ш шээсний дээж тус бүрээс Метамфетамин /МАМР/ илэрсэн. Метамфетамин /МАМР/, тетрагидроканнабинол /ТНС/ нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт /2 хх 145-146/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны
өдрийн 871 дүгээр “...Х.М нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Х.М нь сэтгэцийн өвчингүй байна. Х.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Х.М нь мансууруулах, донтуулах бодисын хамааралтай гэх баримт үгүй байна. ...” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хх 196-198/,

гэрч Д.Б-гийн /2 хх 27/ мэдүүлэг,

шүүгдэгч Х.М-ийн эзэмшдэг Хаан банкны ...... тоот дансанд
үзлэг хийсэн тэмдэглэл /5 хх 61-75/,

8. Шүүгдэгч О.Э нь 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчим Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц’’-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 0.8149 грамм жинтэй “өвс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч О.Э-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 76-77/,

шүүгдэгч О.Э-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд
нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 79-81/,

гэрч М.М-ийн /2 хх 31-32/, Ё.Сарангуагийн /2 хх 33-34/ гэсэн мэдүүлгүүд,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны
өдрийн 874 дүгээр “...О.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх эмнэлгийн баримт бичиг үгүй байна. О.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. О.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. О.Э нь мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна....” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /2 хх 210-211/,

9. Шүүгдэгч Б.М нь А.А-тай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 207 дугаар байрны 27 тоотод иргэн А.Б-ын гарыг нь мушгин доош дарах, цээж рүү нь цохих зэргээр хүч хэрэглэн цаг, гинж, бөгж, гар утас, ээмэг, хөөрөг зэрэг эд зүйлсийг авч нийт 18.141.750 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Н.Б, Б.У, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Ц-ын и-мейл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдан компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Ц-ын Хаан банкны 5077056334 тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5779215062, 5302486152 тоот дансаар шилжүүлэн авсан,

ганцаараа 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд “гар утас зарна” гэсэн фейсбүүк дээр тавьсан зарын дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрлийн байрны орчимд иргэн Н.А-тай уулзаж “Iphone 13” маркийн гар утсыг нь худалдаж авна гэж итгүүлэн авч, мөнгө шилжүүлсэн гэсэн хуурамч баримтыг утаснаасаа харуулан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “гар утас зарна” гэсэн фейсбүүк дээр тавьсан зарын дагуу хохирогч Ц.Т-тэй холбогдож, 18 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ 7 дугаар төвийн ойролцоо уулзаж, түүний эзэмшлийн “Iphone 13 pro max” загварын гар утсыг худалдаж авахаар тохирч, мөнгөө шилжүүлчихлээ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 6.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /16 хх 107/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16 хх 109-112/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /16 хх 116-121/,

иргэний нэхэмжлэгч Ж.Жүгдэр “Завьяа тэгш/ ломбарданд 400.000 төгрөг
хүлээлгэн өгсөн тэмдэглэл /16 хх 115/,

2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 103 дугаар “Эд мөрийн баримт /эд зүйл,
баримт бичиг/-ыг хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл /16 хх 125-132/,

хохирогч А.Б-ын /16 хх 137-139, 142-143/, 146, 19 хх 93/ гэсэн мэдүүлэг,

 гэрч Э.М-ийн /16 хх 159/, Н.Б-ын /16 хх 162-163, 17 хх 216/, гэрч М.М-ын /16 хх 165/, гэрч Э.А-гийн /16 хх 167/, Б.М-гийн /16 хх 169/ гэсэн мэдүүлгүүд,

иргэний нэхэмжлэгч Д.Э-гийн /16 хх 170-171/, Ж.Ж-ийн /16 хх 173/, 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б31-21-566 дугаар “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 18.141.750 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /16 хх 174-178/ гэсэн дүгнэлт,

Б.М-гийн нас тоолсон тэмдэглэл /17 хх 199/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /17 хх 225/,

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /17 хх 227/,

хохирогч Ц.Т-гийн “... 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Эрүүл мэндийн төвийн зүүн талын байрны орчимд өөрийн эзэмшлийн ногоон өнгийн ‘Iphone 13 рrо mах” загварын гар утсаа иргэн Б-ын М гэх залууд /сүүлд нэрийг нь мэдсэн/ 3.500.000 сая төгрөгөөр худалдахаар хүлээлгэн өгсөн. Тэгэхэд Б.М нь мөнгийг чинь шилжүүлчихлээ гэж хэлэхээр нь би түр хүлээж бай гэж хэлээд байж байхад Б.М нь байр тойроод зугтаагаад алга болчихсон юм. Тухайн Б.М гэх хүүхэд нь хуурамч фэйсбүүк хаягаас ‘Iphone 13 рrо mах” загварын гар утас авна гэсэн зар байршуулсан байсан бөгөөд холбогдоход над руу дугаараа нууцлаад залгаж ярьсан. Улмаар тухайн эрэгтэйг цагдаагийн байгууллагад шалгуулж олсон бөгөөд миний гар утсыг “Смарт” нэртэй ломбард-д 2.700.000 төгрөгөөр барьцаанд тавьчихсан байсан. Миний бие гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Нэхэмжлэх зүйлгүй. ...” /17  хх 232-233/,

иргэний нэхэмжлэгч Ж.Б “...Миний бие нь тухайн гар утсыг гэмт хэргийн улмаас алдагдсан гар утас гэдгийг мэдээгүй бөгөөд миний өөрийн эзэмшлийн гар утас гэж хэлж байсан. Манай байгууллагад 2.700.000 төгрөгөөр хохироод байгаа тул тус хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /17 хх 246-247/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-922/4355
дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /18 хх 1-5/,

2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 77 дугаар “Эд мөрийн баримт хураан
авах тухай” прокурорын зөвшөөрөл, хураан авсан тэмдэглэл /18 хх 17-19/,

эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /18 хх 20/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /18 хх 45-47/,

хохирогч Э.Ц-ын эзэмшлийн ............. тоот дансны хуулга /18 хх 47-48/,

шүүгдэгч Б.У-гийн эзэмшлийн 5779215062 тоот дансны хуулга /18 хх 49-50/,

хохирогч Э.Ц.-ын “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө нэг эмэгтэй залгаад “хүргэлтээс ярьж байна, та надад өөрийн регистрийн дугаараа хэлээч” гэхээр нь би тэр эмэгтэйд итгэж өөрийн регистрийн дугаарыг хэлсний маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн орчимд миний дугаар болох 99994642 гэх дугаарын утас руу 85883272 гэх дугаарын утаснаас үл таних хүн “Хаан банкнаас холбогдож байна. Таны Хаан банкны дансыг хамгаалалтад авч байна. Таны нэг удаагийн код чинь утсанд чинь ирнэ. Тэрийг явуулаач” гэж хэлээд төд удалгүй миний дансанд байсан 17.882.158 төгрөг байснаас Хаан банкны 5759215062 дугаарын данс руу 10.000.000 төгрөг
авсан. Харин 2.400.000 төгрөгийг үл мэдэх данс руу шилжүүлсэн боловч 11 цагийн орчимд нөгөө үл мэдэх данс руу шилжүүлсэн 2.400.000 төгрөг ороод ирсэн. Тэгээд
л би цагдаагийн байгууллагад хандах болсон. Надад нийт 10.400.000 төгрөгийн хохирол учирсан. Миний өмнөх 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт 12.400.000 төгрөг алдагдаж хохирол учирсан гэдэг нь эндүүрэл гарсан бөгөөд надад буцаад 2.000.000 төгрөг нь орж ирсэн тул надад нийт 10.400.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /18 хх 54-55, 58-59/,

“Хаан” банкнаас ирүүлсэн сиди бүхий файлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн
тэмдэглэл /18 хх 107-110/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээг авсан тэмдэглэл /18 хх 199-200/,

хохирогч Н.А-гийн “...2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк дээр “Iphone 13” маркийн гар утас яаралтай зарна гэж зар оруулсны дагуу 8588**** гэсэн дугаараас холбоо бариад миний гар утсыг авахаар болсон бөгөөд 19 цаг 14 минутын үед 165-170 см өндөртэй, цайвар царайтай, 20-22 орчим насны хүзүүндээ шивээстэй, доогуураа цайвар өнгийн жинс, дээгүүрээ хар оруулгатай цамцтай, саравчтай малгай өмссөн хүн “шилжсэн” гэсэн баримт харуулахаар нь итгээд утсаа өгөөд явуулаад 21 цагийн үед өөр гар утас худалдаж авах гэж гар утасны дэлгүүр дээр очоод дансаа харахад ямар нэгэн мөнгө ороогүй байсан тул залилуулсан талаараа мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. 2022 оны 4 дүгээр сард 3.030.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо зах зээлийн ханш болох 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /18 хх 207-208/ гэсэн мэдүүлэг,

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-122/0116
дугаар дүгнэлт /18 хх 233-236/,

10. Шүүгдэгч Н.Б нь Б.У, Б.М, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Цогбадрахын и-мейл хаяг, интернэт банкинд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдан компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Цогбадрахын Хаан банкны 5077056334 тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хаан банкны 5779215062, 5302486152 тоот дансаар шилжүүлэн авсан,

11. Шүүгдэгч Б.У нь Н.Б, Б.М, А.А нартай бүлэглэн 2022 оны 1 дүгээр сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Цогбадрахын и-мейл хаяг, интернэт банканд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын системд нэвтэрсэн, улмаар хохирогч Э.Цогбадрахын хаан банкны 5077056334 тоот данснаас 10.400.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хаан банкны 5779215062, 5302486152 тоот дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /18 хх 45-47/,

хохирогч Э.Ц-ын эзэмшлийн ........... тоот дансны хуулга /18
хх 47-48/,

шүүгдэгч Б.У-гийн эзэмшлийн 5779215062 тоотдансны хуулга /18 хх 49-50/,

хохирогч Э.Ц-ын “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө нэг эмэгтэй залгаад “хүргэлтээс ярьж байна, та надад өөрийн регистрийн дугаараа хэлээч” гэхээр нь би тэр эмэгтэйд итгэж өөрийн регистрийн дугаарыг хэлсний маргааш буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 03 цагийн орчимд миний дугаар болох ... гэх дугаарын утас руу ... гэх дугаарын утаснаас үл таних хүн “Хаан банкнаас холбогдож байна. Таны Хаан банкны дансыг хамгаалалтад авч байна. Таны нэг удаагийн код чинь утсанд чинь ирнэ. Тэрийг явуулаач” гэж хэлээд төд удалгүй миний дансанд байсан 17.882.158 төгрөг байснаас Хаан банкны ... дугаарын данс руу 10.000.000 төгрөгавсан. Харин 2.400.000 төгрөгийг үл мэдэх данс руу шилжүүлсэн боловч 11 цагийн орчимд нөгөө үл мэдэх данс руу шилжүүлсэн 2.400.000 төгрөг ороод ирсэн. Тэгээдл би цагдаагийн байгууллагад хандах болсон. Надад нийт 10.400.000 төгрөгийн хохирол учирсан. Миний өмнөх 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт 12.400.000 төгрөг алдагдаж хохирол учирсан гэдэг нь эндүүрэл гарсан бөгөөд надад буцаад 2.000.000 төгрөг нь орж ирсэн тул надад нийт 10.400.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /18 хх 54-55, 58-59/,

“Хаан” банкнаас ирүүлсэн сиди бүхий файлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн
тэмдэглэл /18 хх 107-110/
зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэргийг байнга тогтвортой Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Л.Б-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Э.Б-г “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Б.Б-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Н.А-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч Х.М-ийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд, шүүгдэгч О.Эг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутайд, шүүгдэгч А.А-ыг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан”, гэмт хэрэг үйлдсэн, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн хамтран оролцсон, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Мг ““Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэгт үйлдлээрээ нэгдэн гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Б, Б.У нарыг “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж, мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Х.М-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга, И.Хонгор нарын хамтран “...Х.М энэ гэмт хэрэгт ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэр болох “Үйлдлээрээ санаатай нэгдэх” гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцож, үйлдэл оролцоог хуваарилж, урьдаас төлөвлөөгүй боловч гэмт хэрэг үйлдэх тухайн цаг мөчид бие биеийнхээ үйлдэл, оролцоог үйлдэл, эс үйлдлээр дэмжиж, гэмт үйлдлийн улмаас бий болох үр дагаврыг хүсч бий болгосон байхыг ойлгодог.

Хэрэг авагдсан гэрч Д.Баасансүрэн, шүүгдэгч Н.А, Б.Б нарын мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Б.Б, Н.А нарын амьдарч байсан гэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамин агууламжтай нийт 8.6545 грамм жинтэй “мөс” нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худаалдах зорилгоор хууль бусаар хадгалж байсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.М-ийг Б.Б, Н.А нарын гэрт  метамфетамин агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис байсныг мэдээгүйг нотлох, эсхүл мэдсэнийг, санаатай хадгалж байсныг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх баримт хэрэгт алга.

Шүүгдэгч Х.М-ийн дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2 хавтаст хэргийн 196-198 дугаар талуудад авагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 871 дугаар дүгнэлтээр шүүгдэгч Х.М-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй бөгөөд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь зөв байна.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.

Тодруулбал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, анхан шатны шүүх, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн, ял тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байх тул “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох” агуулга бүхий шүүгдэгч Х.М-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1011 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.М-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Л.Б, Э.Б, Б.Б, Х.М, А.А, Б.М, Н.Б, Н.А нарын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/1011 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.М-ийн өмгөөлөгч С.Мөнхтулга, И.Хонгор нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Л.Б, Э.Б, Б.Б, Х.М, А.А, Б.М, Н.Б, Н.А нарын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг тус тусын ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

                                                ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР