| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 191/2025/04331/И |
| Дугаар | 191/ШШ2025/08321 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/08321
| 2025 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 191/ШШ2025/08321 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ******* ******* ХХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-т холбогдох,
27,050,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, хариуцагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь "******* Экспресс ******* ХХК-тай 2023 оны 10 сарын 16-ны өдөр "" дугаартай "Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ" байгуулан 21.000.000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлээгүй.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу авсан зээлээ төлөхгүй, зээл авснаас хойш зээлээ хугацаандаа төлөхгүй хоцролтой явж байсан энэ талаар манай байгууллагаас удаа дараа шаардаж, зээлээ төлөхийг анхааруулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлөлт хийгээгүй байна.
Зээлдэгч нь *******-д анх зээл авснаас хойш үндсэн зээлд 174.211 төгрөг, зээлийн хүүнд 5.172.910 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 170.379 төгрөг нийт 5.517.500 төгрөг төлсөн байна. Үүнээс хойш манай байгууллага удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Мөн фидуцын зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авхаар манай байгууллагаас удаа дараа хариуцагчийн хаягаар очиж фидуцын зүйлээр үүргйин гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч ямар нэг үр дүн гараагүй, хариуцагчийн хаягаар очиж үзсэн боловч тээврийн хэрэгсэлт байдаггүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй учир фидуцын гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үүрэг шаардаж байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 20.825.789 төгрөг, зээлийн хүү 5.952.329 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158.065 төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200 төгрөг, нотариатын хөлс 17.500 төгрөг, нийт 27.050.883 төгрөг гаргуулж өгнө үү.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ." гэж 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй." гэж мөн хуулийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т "... зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 20.3-т "... гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж тус тус заасан байна. гэв.
Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "******* овогтой ******* миний бие нь "******* ******* ******* ХХК-тай 2023 оны 10 сарын 16-ны өдөр "" дугаартай "Зээлийн гэрээ" болон "Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ" байгуулан 21.000.000 төгрөгийн зээлийг сарын 2,9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн.
Уг зээлийн гэрээний хугацаа нь 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар харилцан тохиролцсон боловч "******* ******* ******* ХХК-иас гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Миний бие гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргах зай байхгүй, харин гэрээг хугацаагаас өмнө цуцлах талаар "******* ******* ******* ХХК-иас өнөөдрийг хүртэл ямар нэгэн байдлаар бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй, хэдэн төгрөгийн зөрчил үүссэн талаар мэдэгдээгүй, энэ талаар ямар нэгэн баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Миний бие "******* ******* ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 27,050,883 төгрөгийг Иргэний хуулийн 235.4. "Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу фидуцийн зүйл болох улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг 27,050,883 төгрөгт тооцон шилжүүлэн өгч барагдуулах саналтай байна.
Иймд миний хүсэлтийг хүлээн авч фидуцийн гэрээний зүйл болох улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг ******* ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгч зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгч талын баримтаар гаргасан *******ийн зээлийн тооцоолол, Н.*******ийн зээлийн гэрээний мэдээлэл, дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан бичиг, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэр, Автомашин худалдан авах зээлийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар гэрээний хуулбар, Зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар гэрээний хуулбар, ******* ******* ******* ХХК-ийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагч Н.*******т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 20,825,789/хорин сая найман зуун хорин таван мянга долоон зуун наян ес/ төгрөг, зээлийн хүү 5,952,329/таван сая есөн зуун тавин хоёр мянга гурван зуун хорин ес/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 158,065/нэг зуун тавин найман мянга жаран тав/ төгрөг, эрэн сурвалжилсан зардал 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөг, нотариатын хөлс 17,500/арван долоон мянга таван зуу/ төгрөг, нийт 27,050,883/хорин долоон сая тавин мянга найман зуун наян гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.******* нь улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг ******* ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгч зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож өгнө үү гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр № дугаар Автомашин худалдах авах зээлийн гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр № дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулсан болох нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар Автомашин худалдах авах зээлийн гэрээ-ий болон 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар Автомашин худалдах авах зээлийн гэрээ-ий 2-ын 2.1, 2.2, 2.3, 2.4, 3-ын 3.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 21,000,000/хорин нэгэн сая/ төгрөгийг, 36/гучин зургаа/ сарын хугацаатай, жилийн 34.8/гучин дөрөв аравны найм/ хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар Автомашин худалдах авах зээлийн гэрээ-ий болон тоот гэрээний хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид 21,000,000/хорин нэгэн сая/ төгрөг шилжүүлсэн болох нь Зээлийн тооцооллоор тогтоогдож байна.
Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ-ий 1-ийн 1.1, 2-ын 2.1, 2.2, 4-ийн 4.1.1-т зааснаар хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс нэхэмжлэгчийн өмчлөлд улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэх, хариуцагч нь зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн № дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд ... буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Хариуцагч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-ий шинжтэй байх тул тус гэрээг Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/цаашид Фидуцийн гэрээ гэх/ гэж үзнэ.
Фидуцийн гэрээнд зааснаар хариуцагч нь улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар зохигчид маргахгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Зээлийн гэрээнд зааснаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагч нь үндсэн зээлд 21,000,000/хорин нэгэн сая/ төгрөг төлхөөс 174,211/нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун арван нэг/ төгрөг, үндсэн хүүд 11,125,239/арван нэгэн сая нэг зуун хорин таван мянга хоёр зуун гучин ес/ төгрөг төлхөөс 5,172,910/таван сая нэг зуун далан хоёр мянга есөн зуун арав/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,444/гурван зуун хорин найман мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөг төлөхөөс 170,379/нэг зуун далан мянга гурван зуун далан ес/ төгрөг төлсөн болох нь Зээлийн тооцоолол, тоот гэрээний хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлий 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж барагдуулсан болохоо баримтаар нотлохгүй байна.
Хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөрийн тооцооллын талаарх маргахгүй байна.
Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй ... байж болно., 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасан.
Хариуцагчаас үндсэн зээлд 20,825,789/21,000,000-174,211=20,825,789/ /хорин сая найман зуун хорин таван мянга долоон зуун наян ес/ төгрөг, үндсэн хүүд 5,952,329/11,125,239-5,172,910=5,952,329/ /таван сая есөн зуун тавин хоёр мянга гурван зуун хорин ес/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 158,065/328,444-170,379=158,065/нэг зуун тавин найман мянга жаран тав/ төгрөг, нийт 26,936,183/хорин зургаан сая есөн зуун гучин зургаан мянга нэг зуун наян гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй болох нь Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн тооцоолол, тоот гэрээний хавсралт №1-ийн хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 26,936,183/хорин зургаан сая есөн зуун гучин зургаан мянга нэг зуун наян гурав/ төгрөг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрэн сурвалжилсан зардал 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөг, нотариатын хөлс 17,500/арван долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжуулах тухай нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нийт 70,200/далан мянга хорё зуу/ төгрөг төлсөн болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дугаар шийдвэрээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нотариатын хөлсөнд 17,500/арван долоон мянга таван зуу/ төгрөг төлсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч нь Зээлийн гэрээний үүргийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас эрэн сурвалжлуусан зардал 70,200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон үлдсэн 17,500/арван долоон мянга таван зуу/ төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох улсын дугаартай загварын тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж оролдсон боловч үр дүн гараагүй гэх тайлбар гаргаж Фидуцийн гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг бодитой эзэмшээгүй байсан байх ба фидуцийн зүйл болох улсын дугаартай загварын тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсантай холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байсан тул Фидуцийн гэрээнээс татгалзсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд ... үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан.
Хариуцагч нь фидуцийн зүйл болох улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлж өгөөгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Фидуцийн гэрээнээс татгалзсан гэх тайлбар үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.*******ээс нийт 27,006,383/хорин долоон сая зургаан мянга гурван зуун наян гурав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгон, үлдсэн 44,500/дөчин дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 292,981 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,204 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 292,981 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ