| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00301/И |
| Дугаар | 157/ШШ2025/00312 |
| Огноо | 2025-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 157/ШШ2025/00312
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Б*******баяр би нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... тооцооны төвийн захирал Б.Ц*******, хариуцагч Б.У******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт “8,318,814.59 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... тооцооны төвийн захирал Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Б.У нь УБТЗ-Замын 3 дугаар ангид ажиллаж байхдаа манай банкнаас онлайнаар цалингийн зээл авсан. 2025 оны 2 сараас ажлаасаа гарсан ба хувийн уурхайд тээвэрт явж байгаа гэсэн. Б.У*******ай удаа дараа ч*******аар холбогдож зээлээ төлөх талаар хэлж сануулж байсан. Гэвч цалин орохгүй байна гэсэн тайлбарыг байнга тавьсаар өдийг хүртэл зээлээ төлсөнгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 8,318,814.59 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б*******-Э******* У******* нь /АЙ98033035/ шүүхэд гаргасан тайлбартаа: “ Б.У******* миний бие нь *******наас авсан 8,318,814.59 төгрөгийг төлөх нь үнэн. Хугацаа 2025 оны 10 сарын 05-ны өдөр төлнө. 2026 оны 01 сарын 05-ны өдөр төлж дуусгана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бор-Өндөр тооцооны төвийн захирал Б.Ц нь хариуцагч Б.У холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,318,814.59 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.У******* нь 8,318,814.59 төгрөгийг “*******” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 07 сарын 05-ны өдрийн 2010109721 дугаартай зээлийн гэрээ, нэхэмжлэл, Б.У-Э******* банкин дахь дансны хуулгууд, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.У******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,318,814.59 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,318,814.59 (найман сая гурван зуун арван найман мянга найман зуун арван дөрвөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,051 төгрөгийн тавин хувь 74,025.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 74,025.5 төгрөгийг, хариуцагч Б.У*******аас улсын тэмдэгтийн хураамж 74,025.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..... тооцооны төвийн захирал Б.Ц******* нэхэмжилсэн 8,318,814.59 (найман сая гурван зуун арван найман мянга найман зуун арван дөрвөн төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг хариуцагч Б.У нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг б*******алж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,051 төгрөгийн тавин хувь 74,025.5 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 74,025.5 төгрөгийг, хариуцагч Б.У-аас улсын тэмдэгтийн хураамж 74,025.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.У нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан ш*******ны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР