Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00313

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бор-Өндөр тооцооны төвийн захирал Б.Ц******* нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б*******, Э.Р******* нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 60,121,599.92 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад             

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......... тооцооны төвийн захирал Б.Цогтб*******  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* овогтой Б******* нь ******* Бор-Өндөр тооцооны төвөөс 2024 оны 05 сарын 08-ны өдөр 1430088304 дугаартай эргэлтийн хөрөнгийн зориулалттай жижиг бичил бизнесийн Зээлийн гэрээ байгуулан 85,000,000 /наян таван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 22.44 хувийн хүүтэй авсан. Банк нь 2024 оны 05 сарын 08-ны өдөр зээлдэгч Б.Б*******ий ХасБанк дахь 5001131170 тоот дансанд 85,000,000/0 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 29,692,461.75 төгрөг, зээлийн хүү 15,583,622.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,728.41 төгрөг төлсөн байна.

Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430088304 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 100 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1/Иргэн хуулийн 453 дугаар зүйлийн 453,1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24,3 дахь заалт болон 1430088304 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 55,307,538.25 төгрөг, 2025 оны 09 сарын 02-ны өдрийн байдлаарх хүү 4,714,121.27 нэмэгдүүлсэн хүү 99,940.40 төгрөг нийт 60,121,599.92 төгрөгийг зээлдэгч Б.Б******* болон батлан даагч Э.Р*******-р гаргуулах,

2/Зээлдэгч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү.

Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно.” гэжээ.

 

Хариуцагч ******* овогтой Б*******, овогтой Р******* нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:  Хас банкнаас нэхэмжилсэн 60,121,599.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2025.09.08-ны өдөр 5.000.000 төгрөг, 2025.09.12-ны өдөр 2.000.000 төгрөг, 2025.09.18-ны өдөр 4.000.000 төгрөгийг төлсөн. Цаашид 2025 оны 09 сарын 30-ны өдөр хугацаа хэтэрсэн дүнг барагдуулж, сар бүр хэвийн төлөх болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бор-Өндөр тооцооны төвийн захирал Б.Цогтб******* нь хариуцагч Б.Б******* /үндсэн зээлдэгч/, Э.Р******* /батлан даагч/ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,121,599.92 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б*******, Э.Р******* нар нь 60,121,599.92 төгрөгийг “*******” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1430088304 дугаартай Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1430088304-01 дугаартай Барьцааны гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1430088304-02 дугаартай  Ипотекийн гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1430088304-03 дугаартай Батлан даалтын гэрээ, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 60,121,599.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 60,121,599.92 (жаран сая нэг зуун хорин нэгэн мянга таван зуун ерэн есөн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,558 төгрөгийн тавин хувь 229,279 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 229,279 төгрөгийг, хариуцагч Б.Б*******, Э.Р******* нараас улсын тэмдэгтийн хураамж 229,279 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бор-Өндөр тооцооны төвийн захирал Б.Ц******* нэхэмжилсэн 60,121,599.92 (жаран сая нэг зуун хорин нэгэн мянга таван зуун ерэн есөн төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Б*******, Э.Р******* нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,558 төгрөгийн тавин хувь 229,279 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 229,279 төгрөгийг, хариуцагч Б.Б*******, Э.Р******* нараас улсын тэмдэгтийн хураамж 229,279 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Б*******, Э.Р******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР