Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2025/00314

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*******” ХК-ийн .......... тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Үл-Олдох, ******* нарт холбогдох “3,322,730.03 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад    

                                       

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн ....... тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн ******* овогтой Үл-Олдох нь *******ны Бор-Өндөр тооцооны төвөөс 2023 оны 05 сарын 03-ны 1430084723 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 13,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 05 сарын 03-ны  өдөр зээлдэгч ******* ******* дахь 5005632713 тоот дансанд 13,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1430084723 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 03 сарын 10-ны өдрөөс эхлэн төлөлгүй 185 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд

 

Нэхэмжлэлийн шаардлага:

 Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 09 сарын 11-ний байдлаарх 3,322,730.03/ гурван сая гурван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин төгрөг гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч А.Ү-с гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Хариуцагч А.Ү нь шүүхэд гаргасан тайлбартаа: “*******наас нэхэмжилж байгаа 3,322,730.03 төгрөгийг төлж барагдуулна. 2025 оны 9 сарын 30 -ны өмнө төлөлт хийж эхэлнэ.” гэжээ

 

Хариуцагч А.Ж нь шүүхэд гаргасан тайлбартаа: “*******наас нэхэмжилж байгаа 3,322,730.03 төгрөгийг төлж барагдуулна. 2025 оны 9 сарын 30-ны өмнө төлөлт хийж эхэлнэ.” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч А.Ү, А.Ж /А.Ж нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд оролцсон/ нарт холбогдуулан 3,322,730.03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.Ү, А.Ж нар нь 3,322,730.03 төгрөгийг “*******” ХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №1430084723 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,322,730.03  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,322,730.03 (гурван сая гурван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин төгрөг, гурван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “О.Б-н” гэж дурдсан боловч хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ, хариуцагч нарын хариу тайлбар зэргээр тухайн этгээд нь А.Ү болох нь тогтоогдсон тул үүнийг техникийн шинжтэй алдаа гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,114 төгрөгийн тавин хувь 34,057 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 34,057 төгрөгийг, хариуцагч А.Ү, А.Жнараас улсын тэмдэгтийн хураамж 34,057 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн .... тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХК-ийн .... тооцооны төвийн нэхэмжилсэн 3,322,730.03 (гурван сая гурван зуун хорин хоёр мянга долоон зуун гучин төгрөг, гурван мөнгө) төгрөгийг хариуцагч А.Ү, А.Ж нар нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,114 төгрөгийн тавин хувь 34,057 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 34,057 төгрөгийг, хариуцагч А.Ү, А.Ж нараас улсын тэмдэгтийн хураамж 34,057 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” ХК-ийн .... тооцооны төвд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Д А.Ү, А.Ж нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР