| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00087/И |
| Дугаар | 157/ШШ2025/00315 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2025/00315
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2, 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн 30,976,722 төгрөгийн үнэлгээ бүхий Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Ногоон төгөл-1, 107 тоотод байрлах хашаа, орон сууцны зориулалтай байшингийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай, Тоёота Приус-30 маркийн 26-44 ХЭҮ улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн 21-71 ХЭН улсын дугаартай, Киа Бонго-3 маркийн 62-23 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн үнэлгээгээр тогтоогдсон үнийн дүнгээс *******, *******, ******* нарт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсгүүдэд зааснаар Киа Бонго-3 маркийн 62-23 ХЭА улсын дугаартай, Тоёота Приус-20 маркийн 21-71 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг хариуцагч А.З*******, Тоёота Приус-30 маркийн 26-44 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Н.М******* өмчлөлд тус тус үлдээж, дээрх тээврийн хэрэгслүүдийн үнийн дүнгийн зөрүү болох 6,492,500 төгрөгийг хариуцагч А.З******* гаргуулж нэхэмжлэгч Н.М олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөгийг, нэхэмжлэгчийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 445,517 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж улсын орлого болгож, хангагдсан нэхэмжлэлийн шаардлага болох 6,492,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 118,830 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР