Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 116/ШШ2026/0018

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* дүгнэлттэй, Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* хяналтын улсын байцаагч ******* холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Холбогдогч ******* нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн сумын 2 дугаар багийн нутгаас аймаг руу , тээвэрлэсэн үндэслэлээр түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан байна.

Харин эрх бүхий албан тушаалнаас дээрх зөрчилд шийтгэл оногдуулахдаа ... Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ ..., 2 дахь хэсэгт ... Торгох шийтгэлийн хэмжээ нь хүнд арваас хорин мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг зуугаас хоёр зуун мянган торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг байна ..., 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ ..., Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ... хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно ... гэж заасныг, мөн Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” (Маягт-2) шийтгэлийн хуудасны загварын шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “шийтгэлийн төрөл, хэмжээ”-г тусгахаар заасныг тус тус зөрчин шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн хэд дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулж байгааг тодорхой тусгаагүй, шийтгэлийн хэмжээг “150,000 төгрөгөөр торгох” гэж мөнгөн дүнгээр тодорхой бичилгүй “нэг зуун тавин нэгжээр торгох” ... гэж бичсэн, дээрх зүйл, заалтад хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар заагаагүй байхад шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад хохирол, нөхөн төлбөрийн 150,000 төгрөгийг ... сайн дураар биелүүлэхийг даалгасан зэрэг нь үндэслэлгүй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан дээрх шийдвэрийг хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн ******* сумын ******* ******* хяналтын улсын байцаагч 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *******д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 150 нэгжээр торгох” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу 150,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөх, шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад “хохирол, нөхөн төлбөрийн 150,000 төгрөг” гэснийг хасаж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэт бичив гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие нь ******* сумын ******* тасагт улсын байцаагчийн ажил эрхэлдэг. Дорнод аймгийн Прокурорын газрын 202 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №1 дүгнэлттэй танилцсан. Прокурорын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шийдвэрийн хуудсанд өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* нь ... ******* нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн сумын 2 дугаар багийн нутгаас аймаг руу , тээвэрлэсэн зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* улсын байцаагч уг зөрчилд 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн хэд дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулж байгааг тодорхой тусгаагүй, шийтгэлийн хэмжээг “150,000 төгрөгөөр торгох” гэж мөнгөн дүнгээр тодорхой бичилгүй “нэг зуун тавин нэгжээр торгох” ... гэж бичсэн, дээрх зүйл, заалтад хохирол, нөхөн төлбөр гаргуулахаар заагаагүй байхад шийтгэлийн хуудасны 2 дахь заалтад хохирол, нөхөн төлбөрийн 150,000 төгрөгийг ... сайн дураар биелүүлэхийг даалгасан зэрэг нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* улсын байцаагч нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* улсын байцаагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                       В.ДАВААНЯМ