| Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Давааням |
| Хэргийн индекс | 116/2026/0013/З |
| Дугаар | 116/ШШ2026/0019 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 116/ШШ2026/0019
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд ******* тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх *******ын дүгнэлттэй, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ******* *******, ******* ******* ******* *******ын улсын байцаагч *******ад холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд ******* тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... “******* ” ХХК нь ******* *******ын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус компанид 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Харин эрх бүхий албан тушаалнаас дээрх зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна ... 1.3 дахь заалтад ... тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх ... гэж заасныг зөрчин Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад “төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон” үйлдэлд оногдуулах шийтгэлийг заасан мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан дээрх шийдвэрийг хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Засаг даргын тамгын газрын ******* *******, ******* ******* ******* *******ын улсын байцаагч ******* 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “******* ” ХХК-д 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу” гэснийг “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу” гэж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэт бичив гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ******* *******, ******* ******* ******* *******ын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ******* *******, ******* ******* ******* *******ын улсын байцаагч ******* нь уг зөрчлийн хэрэгтэй холбоотой гаргасан шийдвэр болон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Иймд уг асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд ******* тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* нь ... “******* ” ХХК нь ******* *******ын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ******* *******, ******* ******* ******* *******ын улсын байцаагч ******* уг зөрчилд 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад “төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон” үйлдэлд оногдуулах шийтгэлийг заасан мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ******* *******, ******* ******* ******* *******ын улсын байцаагч ******* нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд ******* тавих ахлах прокурор *******ын дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын ******* *******, ******* ******* ******* *******ын улсын байцаагч ******* хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ В.ДАВААНЯМ