2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/08967

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 21 191/ШШ2025/08967

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:*******/,

Хариуцагч: ******* овогт *******ы /рд:/ нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 35,826,238 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.

Хариуцагч: Э.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

Хариуцагч Б.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

"******* *******" ХХК нь хариуцагч нартай 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 23082436 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу түүний эзэмшилд 40,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Prius маркийн автомашиныг шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь дээрх 40,000,000 төгрөгийн 25 хувь буюу 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулах үед урьдчилгаа болгон төлсөн бөгөөд үлдэх 30,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаанд буюу сар бүр 1,480,009 төгрөг төлөх замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон. Гэвч хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үндсэн төлбөрт 2,982,911 төгрөг, хүүд 10,915,249 төгрөг, алдангид 1,861,849 төгрөг, нийт 15,760,009 төгрөгийн төлбөр төлсөн боловч түүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Улмаар үндсэн төлбөр 30,000,000 төгрөгөөс 2,982,911 төгрөг төлөгдөж 27,017,089 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт төлөх хүү 16,398,500 төгрөгөөс 10,915,249 төгрөг төлөгдөж, 5,483,251 төгрөгийн үлдэгдэлтэй, алданги 3,325,898 төгрөгийн үлдэгдэл, нийт 35,826,238 төгрөгийн өр төлбөр үүссэн. Хэдийгээр хариуцагч нь тодорхой хэмжээний төлөлт хийж байсан боловч, цаг тухайд нь төлбөрийг төлөөгүйн улмаас хүүний хуримтлал, түүнд ногдох алданги үүссэн байдаг. Ингээд хариуцагчид нь төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй тул "******* *******" ХХК- ийн зүгээс түүнд хангалттай хугацаа олгосон боловч удахгүй төлбөрийг бүрэн төлж барагдуулна" гэх тайлбарыг гаргасаар төлбөрийг төлөөгүй. Хариуцагч нар нь шилжүүлэн авсан автомашиныг ашиглаж эзэмшиж байгаа бөгөөд дээрх үүссэн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулан, төлбөр тооцоог дуусгах талаар амаар харилцан тохирсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас тайлбар гаргуулах замаар тус үйл баримтыг нотлох боломжтой юм. Хариуцагч нар нь төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн боловч төлөөгүй байгаа тул шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагч нараас 35,826,238 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ерөнхийдөө нэхэмжлэлийн шаардлагыг 35,826,238 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ үнийн дүнг төлөх асуудал дээр хугацаа авч, нэхэмжлэгч талтай ярилцаж, хугацаа тохирч графикийн дагуу төлөх боломжтой

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 250129/4 дугаар Б.Амгаланбаатар, А. нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23082436 дугаар Автомашин ******* (Санхүүгийн түрээс)-ийн гэрээний хуулбар, санхүүгийн түрээсийн төлбөрийн эргэн төлөлтийн хуваарь, ******* төлөлтийн дансны хуулга, Хаан үнэлгээ ХХК-ийн нэхэмжлэх, Бан хас ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, оношилгооны хуудас, Э.Бат-Эрдэнийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, Бат-Эрдэнийн ******* ******* ХХК-д гаргасан гараар бичсэн өргөдөл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч Б.*******, Э. нарт холбогдуулж гэрээний үүрэгт 35,826,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: "******* *******" ХХК нь хариуцагч нартай 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 23082436 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу түүний эзэмшилд 40,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Toyota Prius маркийн автомашиныг шилжүүлсэн байдаг. Хариуцагч нь дээрх 40,000,000 төгрөгийн 25 хувь буюу 10,000,000 төгрөгийг гэрээ байгуулах үед урьдчилгаа болгон төлсөн бөгөөд үлдэх 30,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаанд буюу сар бүр 1,480,009 төгрөг төлөх замаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохирсон. Гэвч хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үндсэн төлбөрт 2,982,911 төгрөг, хүүд 10,915,249 төгрөг, алдангид 1,861,849 төгрөг, нийт 15,760,009 төгрөгийн төлбөр төлсөн боловч түүнээс хойш нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй. Улмаар үндсэн төлбөр 30,000,000 төгрөгөөс 2,982,911 төгрөг төлөгдөж 27,017,089 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт төлөх хүү 16,398,500 төгрөгөөс 10,915,249 төгрөг төлөгдөж, 5,483,251 төгрөгийн үлдэгдэлтэй, алданги 3,325,898 төгрөгийн үлдэгдэл, нийт 35,826,238 төгрөгийн өр төлбөр үүссэн. Иймд хариуцагч нараас 35,826,238 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж тайлбарласан.

3. Хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбарласан. Зээл зээлийн хүү, алданги бодсон тооцололтой маргаагүй.

4. Хариуцагч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

5. ******* ******* ХХК болон Э., Б.******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23082436 дугаар Автомашин ******* (Санхүүгийн түрээс)-ийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авч буцаан төлөхөөр тохирчээ.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

7. Хариуцагч Э., Б.******* нараас 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23082436 гэрээний дагуу үндсэн төлбөр 27,017,089 төгрөг, нийт төлөх хүү 5,483,251 төгрөг, алданги 3,325,892 төгрөг, нийт 35,826,238 төгрөгийг гаргуулж, ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 337,082 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э., Б.******* нараас 35,826,238 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э., Б.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 337,082 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР