Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 116/ШШ2026/0020

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Давааням би, Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх ******* дүгнэлттэй, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* улсын байцаагч холбогдуулан гаргасан “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... “ ” ХХК-ий гэрээт ******* бодогч холбогдогч нь ерөнхий ******* бодогчийн хуульд заасан үүргийг биелүүлээгүй үндэслэлээр 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр түүнд 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Харин эрх бүхий албан тушаалтнаас дээрх зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ-г ... тусгана ... гэж заасныг, мөн шийтгэлийн хуудасны маягтад “шийтгэл оногдуулж буй Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалт, шийтгэлийн төрөл, хэмжээ”-г бичихээр заасныг тус тус зөрчин шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад оногдуулж буй шийтгэлийн төрөл, хэмжээг “хялбаршуулсан” шийтгэл оногдуулсугай гэж хуульд байхгүй шийтгэлийн төрөл, хэмжээ бичсэн, маягт-2 шийтгэлийн хуудасны 5 дахь заалтад “үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулах талаар” заасан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  явцад ямар нэгэн зардал гараагүй байхад “2025 оны 11 дүгээр сарын 03-ны дотор 400,000 төгрөгийн зардлыг гаргуулсугай” гэж үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал биш оногдуулсан шийтгэлийн мөнгөн дүнг бичсэн зэрэг нь үндэслэлгүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан дээрх шийдвэрийг хуульд нийцүүлэн зөвтгөх шаардлагатай байх тул Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Засаг даргын тамгын газрын *******, Төрийн ******* ******* Нягтлан ******* ******* улсын байцаагч 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр холбогдогч д шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “хялбаршуулсан шийтгэл оногдуулсугай” гэснийг “400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэж өөрчлөх, шийтгэлийн хуудасны 5 дахь заалтад “2025 оны 11 дүгээр сарын 03-ны дотор 400,000 төгрөгийн зардлыг гаргуулсугай” гэснийг хасаж өөрчлөхийг эрх бүхий албан тушаалтанд даалгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* улсын байцаагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын *******, ******* ******* ******* ******* ******* ******* улсын байцаагч миний бие 2025 оны 11-р сарын 03-ны өдөр “ ” ХХК-ийн ******* бодогч г 400,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Аймгийн прокурорын дүгнэлтээр шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай гаргасан шийдвэрийг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорнод аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх нь ... “ ” ХХК-ийн гэрээт ******* бодогч холбогдогч нь ерөнхий ******* бодогчийн хуульд заасан үүргийг биелүүлээгүй зөрчил үйлдсэн болох нь зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* улсын байцаагч уг зөрчилд 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад ... оногдуулж буй шийтгэлийн төрөл, хэмжээг “хялбаршуулсан” шийтгэл оногдуулсугай гэж хуульд байхгүй шийтгэлийн төрөл, хэмжээ бичсэн, маягт-2 шийтгэлийн хуудасны 5 дахь заалтад “үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан шийтгэл оногдуулсан бол уг үүргээ нөхөн биелүүлэхийг даалгах, эсхүл үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг гаргуулах талаар” заасан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны  явцад ямар нэгэн зардал гараагүй байхад “2025 оны 11 дүгээр сарын 03-ны дотор 400,000 төгрөгийн зардлыг гаргуулсугай” гэж үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал биш оногдуулсан шийтгэлийн мөнгөн дүнг бичсэн зэрэг нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахыг даалгах дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.       

Хэрэг хянан шалгах ажиллагааны явцад Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* улсын байцаагч нь “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах тухай” прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр илэрхийлсэн нь ...бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д  заасныг баримтлан, “Зөрчилд шийтгэл оногдуулсан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг өөрчлөхийг даалгах”-ыг хүссэн Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор ******* дүгнэлтийг, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын тамгын газрын *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* улсын байцаагч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  заасны дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                      В.ДАВААНЯМ