2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09045

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/09045

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *** дугаар хороо, ******* ******* хаягт байрлах, ******* банк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, * дүгээр хороо, ** хороолол, *** байр, *** тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 26,703,939 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагуй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөерч, цахим гарын үсэг зурснаар хүчин тегөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэгзурснаар, эсхүл бусад байдлаар техникхэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 1.2-1 Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний едөр ******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 28,000,000 төгрөгийг жилийн 2Ьг4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу уүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд, үндсэн зээлийн үлдэгдэлд 24,496,522 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,155,076 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 52,341 төгрөг, нийт 26,703,939 төгрөг. Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний заалтуудыг үндэслэн хариуцагчаас нийт 26,703,939 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч Д.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Надаас нэхэмжилсэн 26,703,939 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулах болно. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан, Зээлийн гэрээний үүрэгт 26,703,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 26,703,939 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлсэн нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.*******д холбогдох иргэний хэргийн хариуцагч Д.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 26,703,939 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захирамжийг хариуцагч нар нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 291,470 төгрөгийн 145,735 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 145,735 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.*******гээс 145,735 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.БАЯРМАА