| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/03817/И |
| Дугаар | 192/ШШ2025/07591 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/07591
|
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, шүүгч Б.Баярмаа, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, . дүгээр хороо, Хунгийн хотхон, . тоотод оршин суух, Б овогт Ц.Б /рд: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 20,456,760 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 02 дугаар сарын 04-ний өглөөний 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо Хийморийн овооны замд Lехus RX450 маркийн . . улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б нь МУ-ын ЗХД-н 1.3, 10.3 дах заалтуудыг зөрчсөний улмаас ВМW 6 Seires маркийн . . улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Т, Toyoto Land Cruiser j300 маркийн . . улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ц жолоочтой тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. . . улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Ц.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол дээр тогтоосон актаар тогтоогдсон бөгөөд түүний гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Ц.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Г.Т би өөрийн эзэмшлийн авто машинд учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-аар үнэлүүлэхэд 34,059,000 төгрөг болсон. Үүнээс М ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 2025 оны 03 сарын 04-ний өдөр 13,602,239.64 төгрөгийг тус байгууллагатай байгуулсан даатгалын гэрээний дагуу надад олгосон. Иймд иргэн Ц.Б үлдэх хохирол 20,456,760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Г.Т нэхэмжилсэн үнийн дүн болох 20,456,760 төгрөгийн талаар маргаан байхгүй, хариуцагчаас төлбөрийг төлөхөд хугацаа шаардлагатай буюу сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Т нь хариуцагч Ц.Б холбогдуулан 20,456,760 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б нь нэхэмжлэгч Г.Т нэхэмжлэлийн шаардлага болох 20,456,760 төгрөгийг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг гаргасан.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 261,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Т нэхэмжилсэн 20,456,760 төгрөгийг хариуцагч Ц.Б хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б 261,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН
ШҮҮГЧИД Б.БАЯРМАА
Ш.ОЮУНТУУЛ