2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/07968

 

            

               

           

           

          2025             10              06

   192/ШШ2025/07968

 

 

          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Хан-Уул дүүрэг, . дугаар хороо, Дэнжийн . тоотод оршин суух, Боржигин овогт Т.П /рд: ./,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Т.П,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Т.П нь өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1990 оны 2 дугаар сарын 01-нээс 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Мөст сумын хүн эмнэлэгт сантехникийн слесариар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр тушаал бүрэн боловч улсын архивт ороогүй учир энэ хугацааг тогтоож өгнө үү гэжээ.    

 

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 3, 5/, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт /хх 6/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт /хх 5/, Б.Т, Т.Ш нарын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх 8, 9/, Фото зураг /хх 10/,

Алтанцэцэгийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 54-55/, Фото зураг /хх 72/, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлсон нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа /хх 73/,   

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Ховд аймаг Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 616 тоот албан бичиг /хх 17/, гэрч Т.Ш, Б.Т нарын Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 30, 31-32/,   

Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.Т /хх 23-24/, Т.Ш /хх 26-27/ нарыг гэрчээр асуусан тэмдэглэл,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Хүсэлт гаргагч Т.П ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Б овогт Т.П нь 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн Мөст сумын Эрүүл мэндийн төвд сантехникийн слесариар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Т.П . оны . дүгээр сарын 19-ний өдөр олгогдсон 295343 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Т.Ш 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон 12172 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Б.Т 1981 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Т.Ш, Б.Т нарын мэдүүлэг, фото зураг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Т.П 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн Мөст сумын Эрүүл мэндийн төвд сантехникийн слесариар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Т.П /рд: ./-ийг 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд аймгийн Мөст сумын Эрүүл мэндийн төвд сантехникийн слесариар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт дэх хэсгүүдэд заасныг баримтлан Т.П улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ч.БАЯРСҮРЭН