| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Баярсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04696/И |
| Дугаар | 192/ШШ2025/08073 |
| Огноо | 2025-10-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/08073
|
|
|
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ************ дүүрэг, ********** хороо, ********* хороолол, ******** зам, ****, ***** төв ****** тоотод оршин байрлах, “А” ХХК /РД: *****/,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ********* байр, ******* тоотод оршин суух, Ш-ын О /рд: /************/
Нэхэмжлэлийн шаардлага: 37,438,901.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 06 дугаар сарын 07-ний өдөр "А" ХХК, иргэн Ш.О- нар харилцан тохиролцсоны дагуу ТГ 24/50 дугаартай зээлийн гэрээ байгуулж 25,000,000 /хорин таван сая төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь төлбөрийг зээлийн эргэн төлелтийн хуваарийг эээл авсан сараасаа зөрчсөн. Телберийн үүргийг гүйцэтгэхийг шаардсан ч холбогдох арга хэмжээ аваагүй зэрэг хүндрэлүүд гарсан тул шүүхэд хандаж байгаа болно. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д "Зээлдэгч Ш.О- нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн херенге, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ", мөн хуулийн 453-р зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй", Зээлийг дараах нөхцөлөөр олгоно Үүнд: 2.1.1. Үндсэн зээлийн мөнгөн дүн: төгрөг, 2.1.2. Зээлийн хүү /төлбөр/ сарын: 3,5 хувь, 2.1.3. Зээлийн гэрээний хугацаа: 6 сар, 2.1.4 Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20/ хорин/ хувь байна" гэж заасны дагуу Үндсэн зээлийн төлбөр болох 25,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 10,758,902.88 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 1,679,998.64 төгрөг, нийт 37,438,901.52 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч Ш.О- зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 37,438,901.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн үнийн дүн болох 37,438,901.52 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцож 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 3,119,908.42 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Ш.О-т холбогдуулан 37,438,901.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 37,438,901.52 төгрөгийг хариуцагч Ш.О- хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 3,119,908.42 төгрөгөөр төлөхөөр талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,145 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.О-аас 172,572.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжилсэн 37,438,901.52 төгрөгийг хариуцагч Ш.О- хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд хувааж төлөхөөр буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 3,119,908.42 төгрөгөөр төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,145 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.О-аас 172,572.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ы
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН