Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 586

 

 

 

                                       

                                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч М.Цэнд-Аюуш,

          шүүгдэгч Э.Мнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.М холбогдох эрүүгийн 1806 00815 0635 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 23 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын цэцэрлэгт туслах багшаар ажилладаг,  бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай,  Э М.

 

            Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Э.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зүүн 4 замын баруун талд байрлах “Миний дэлгүүр”-ийн 1 давхарын иргэн Л.Отгонтуяагийн түрээслэн ажиллуулдаг цэцэг бэлэг дурсгалын лангуунд худалдагчаар ажиллах хугацаандаа орлогын мөнгөнөөс 753.700 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ммэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл

оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

   Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.Отгонтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-17-20/, гэрч Н.Цэвэлийн өгсөн мэдүүлэг /хх-26-27/, шүүгдэгч Э.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-112-113/, шүүгдэгч Э.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-107/, шүүгдэгч Э.М иргэний үнэмлэхний лавлагаа /хх-105/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Э.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зүүн 4 замын баруун талд байрлах “Миний дэлгүүр”-ийн 1 давхарын иргэн Л.Отгонтуяагийн түрээслэн ажиллуулдаг цэцэг бэлэг дурсгалын лангуунд худалдагчаар ажиллах хугацаандаа орлогын мөнгөнөөс 753.700 төгрөгийг хувьдаа завшсан болох нь:

 

 Мөрдөн байцаалтад хохирогч Л.Отгонтуяагийн өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын эхээр би зар өгөөд тухайн зарын дагуу Э.Мгэж охин ирж уулзан манай лангуун дээр худалдагчаар ажиллах болсон. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Торгоны зам” төвийн 1 дүгээр давхарт байрлах цэцэг бэлэг дурсгалын лангуун дээр ажиллах болсон…2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс Э.Мнь “гэнэт би хөдөө ажилд явах шаардлага гараад байна” гэж ярих болсон…лангууны барааг шалгахад жижиг сажиг зүйлс зөндөө алдагдсан байсан бөгөөд байгаа бүх бараанаас 1-2 ширхэг бараа дутсан байсан. Э.Мнь надаас авсан бараагаа нөгөө ээлжийн худалдагчдаа тоолж өгөхгүй өөрөө зараад мөнгийг нь авсан байсан. Энэ талаар би мэдээд 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр өөрт нь хэлэхэд “дутааснаа мэдэж байгаа, гэхдээ одоо төлөх боломж байхгүй байна, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд би төлнө гэсэн ба би тэгэхээр нь чи өрөндөө 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилла, тэгээд өргүй гээд орхиё” гэхэд Э.М“үгүй би ажиллаж байгаад цувруулж мөнгийг чинь өгнө гэсэн. Тэгээд Э.Ммөнгө байхүй гээд явсан…753.700 төгрөгийн  хохирол бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй.” /хх-17-20/ гэх мэдүүлэг, 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Цэвэлийн өгсөн: “…Би уг лангуун дээр 2017 оны 11 сараас ажиллаж эхэлсэн ба зөвхөн хагас, бүтэн сайн өдөр 10-аас орой 20 цагийн хооронд ганцаараа ажилладаг. Анх зараас хараад зарын дагуу Л.Отгонтуяа гэх эгчтэй очиж уулзан тэр өдрөө шууд л ажилд орсон. Миний хувьд амралтын өдөр ажилладаг учраас цаанаасаа өгсөн хүснэгтийн дагуу ажил авах болгондоо бараагаа тоолж аваад ирсэн бараагаа нэмэлт гэж нэмж бичдэг байсан. Тэгээд Э.Мэгч өөрөө нэмэлтээр ирсэн бараагаа бичдэггүй байсан болохоор “нэмэлтээр бараа ирсэн. Би тэр хүснэгтийн нэмэгдэсэн барааны хэсэгт бүртгээгүй, өөрийнхөө дэвтэр дээр бичээд авсан” гэж байсан. Тэгэхээр нь угаасаа тухайн бараанууд нь надад байхгүй болохоор би тоолгүй орхисон бөгөөд зөвхөн лангууг хүлээн авахад л байсан бараагаа бүртгэж авсан. Мөн би орой болгон ашгаа захирлын дансанд хийдэг байсан. Э.Мэгч ажлаасаа гэнэт гарлаа гэхээр нь бид 3 хамтдаа сууж байгаад тооцоогоо хийхэд дутуу бараанууд гарч ирсэн. Э.Мэгч урдаас ирсэн шинэ бараануудаа нэмж бичихгүй иддэг байсан юм шиг байна лээ. Нэмэлт дээрээ бичээд явж байсан бол ийм асуудал гарахгүй байсан юм. Нийлж тоолоход 800.000 орчим төгрөгийн бараа дутсан бөгөөд захирал Э.Мэгч 2 хоорондоо ярилцаад яг одоо төлөх юм бол зарим барааг нь хөнгөлөөд хасъя гэж ярьж байсан. Э.Мбарааны тооцоо хийгээд дутагдах үед тооцоог хүлээн зөвшөөрч байсан. Надаас бараа дутаагүй.” /хх-26-27/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Түмэндэлгэрийн өгсөн: “…Хайхрамжгүй байдлаасаа болж л хэрэгт холбогдсон байна. Манай охин над дээр 1 сарын сүүлээр ирээд “ээж би хотод өрөнд орлоо, мөнгөний хэрэг байна, та ажилд оруулж өгч чадах уу” гэж асуусан. Тухайн үед нь би анзаарч тоосонгүй. Хэрвээ ийм асуудалд орсон байсныг нь мэдсэн бол мөнгө зээлээд ч хамаагүй өгөх байлаа, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өөрийн ажилладаг цэцэрлэгтээ туслах багшаар түр оруулсан бөгөөд одоо ажиллаж байгаа. 750.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгч байна.” /хх-30-31/ гэх мэдүүлэг,   

Мөрдөн байцаалтад Э.М яллагдагчаар өгсөн: “…Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Миний зах” дэлгүүрийн дотор байрлах цэцэг бэлэг дурсгалын дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа орлогын мөнгөнөөс нь тухайн үед мөнгөний хэрэгцээ гараад түрээслэж байсан байрны мөнгө зэрэгт өгөөд дууссан. Нэг дор олон мөнгө авч байгаагүй баг багаар авсаар байгаад л ийм байдалд хүрсэн. Мөнгө авахдаа зарсан барааны орлогоос нь бэлнээр нь авдаг байсан ба мөнгөний зарагдсан барааг борлуулалтын хүснэгтэнд дээр бичдэггүй байсан. Бас бараа нийлүүлэлт ирдэг байсныг нь бичдэггүй байсан бөгөөд тэрэн дээр алдаа гарсан.” /хх-112-113/,

 

 -“DAMNO” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-33-35/,

 -Тооцооны дэвтрийн хуулбар /хх-41-94/,

          -Шүүгдэгч Э.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-107/ зэрэг болно.

           

         Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

         Иймд шүүгдэгч Э.М 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Зүүн 4 замын баруун талд байрлах “Миний дэлгүүр”-ийн 1 давхарын иргэн Л.Отгонтуяагийн түрээслэн ажиллуулдаг цэцэг бэлэг дурсгалын лангуунд худалдагчаар ажиллах хугацаандаа орлогын мөнгөнөөс 753.700 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

          Хохирогч Л.Отгонтуяа нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Э.М бусдад төлөх төлбөргүйд тооцсон ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Харин хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүхээс шүүгдэгч Э.М ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Мнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36 дугаар зүйлийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч  Э Мг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан 6 сарын хугацаагаар

хорих ялаас чөлөөлсүгэй.

         4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

         5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Э.М урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС