2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/08390

 


 

 

2025 10 17

192/ШШ2025/08390

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: *********** дүүрэг, ******* хороо, *******хороолол, **** чөлөө гудамж, *** байр, ** тоот хаягт оршин суух, Г овогт Б-ийн Х- /рд:**********/,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Х-,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Төвсайхан хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Х- нь өөрийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1981 онд Нийгмийн ажиллах засварын техник сургуулийг элсэн орж 1983 онд барилга засварын нэгдсэн трестийн газар ажилд анх орсон. Дараа нь 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн тушаалаар Ардын боловсролын яамны Сургалтын тоног төхөөрөмж засварын үйлдвэрт ажилд орсон. Энэ газраа 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажиллаад ажлаас гарсан. Тухайн ажлаас гарах тушаал нь миний хөдөлмөрийн дэвтэрт тусгасан байгаа. Одоо миний бие тэтгэвэрт гарах насанд хүрээд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль-аас тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч тухайн 1985-1994 онд ажиллаж байсан үйлдвэр маань дампуурч, нийгмийн даатгалын өөрчлөлт шинэчлэлттэй холбоотойгоор миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч тухайн газарт ажиллаж байсан ажилд авах тушаал болон гарсан тушаал зэрэг нь Нийслэлийн архив болон Үндэсний төв архивт хадгалагдаагүй, ямар нэгэн тодорхойлолт гаргах боломжгүй гэсэн хариуг надад өгсөн. Энэ хугацаанд миний бие боловсролын яамны тэргүүн Цагаан Лавай гэдэг тэмдгээр шагнуулж байсан боловч нүүдэл суудлаар ихэнх бичиг баримт минь үрэгдэж алга болсон. Тухайн үед ажиллаж байсан үеийн гэрэл зургуудыг энэхүү нэхэмжлэлдээ хавсаргав. Иймд миний бие 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын боловсролын яамны Сургалтын тоног төхөөрөмж засварын үйлдвэрт ажилласан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 4, 5-7/, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль төв эмнэлгийн захирлын Б/43 дугаар Батмөнх овогтой Х-ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх 8/, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт /хх 9/, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын тодорхойлолт /хх 10/, М.Төмөр-Очирын шүүхэд гаргасан торхойлолт /хх 11/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1433 дугаар шийдвэр /хх 12/, Б.А-ын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх 13/, хүсэлт гаргагч Б.Х-од 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон №20 дугаартай Мэргэжлийн үнэмлэх /хх 15/.

 

3. Шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Хүсэлт гаргагчийн хүсэлтээр М.Т /хх 18/-ыг гэрчээр асуусан тэмдэглэл,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Х-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Г овогт Б-ийн Х- нь 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын боловсролын яамны харьяа Сургалтын тоног төхөөрөмж засварын үйлдвэрт мужаанаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Б.Х-од 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон 022490 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, 1987 оны 8 дугаар сарын 10-ны өдөр олгогдсон №20 дугаартай Мэргэжлийн үнэмлэх, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 1433 дугаартай шийдвэр, гэрч М.Төмөр-Очирын мэдүүлэг баримтуудаар нотлогдож байна.

 

3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Х-ыг 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын боловсролын яамны харьяа Сургалтын тоног төхөөрөмж засварын үйлдвэрт мужаанаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

4. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Г овогт Б-ийн Х- /рд:***********/-ийг 1985 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Ардын боловсролын яамны харьяа Сургалтын тоног төхөөрөмж засварын үйлдвэрт мужаанаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.Х-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЯРСҮРЭН