| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2025/0968/З |
| Дугаар | 128/ШШ2026/0618 |
| Огноо | 2026-06-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2026/0618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т******* овогт П*******ийн Б*******, РД:ТЗ*******, өмгөөлөгч Д.Ц*******,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Гуравдагч этгээд: С овогт Сгийн Ц, РД:ЧЖ,
Гуравдагч этгээд: Х овогт Бгийн Ө, РД:НН, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э нарын хоорондын “Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамждаа өөрчлөлт оруулж, одоо байгаа хашааны хэмжээгээр 477 мкв талбайгаар захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, миний нэр дээр захирамж гаргуулахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц*******, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд С.Ц, Б.Ө, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд ситын - хаягт байрлах 254 мкв газрыг П.Б*******д ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
1.2. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Ситын дугаар гудамжны тоот хаяг/одоогийнхоор тоот болж өөрчлөгдсөн/-т байрлах 600 мкв газрыг Г.Ц, Т.М нарт өмчлүүлж, 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмчлөх эрхийг С.Ц, Б.Ө нарт шилжсэнийг бүртгэж, 000 тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон.
1.3. П.Б*******аас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандан “... 254 мкв газрын талбайн хэмжээг 447 мкв болгон өөрчлөлт оруулж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлэх” тухай гомдол гаргаж, тус зөвлөлөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар дүгнэлтээр П.Б*******ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03-14/6144 тоот албан бичгээр хүргүүлсэн.
1.4. Нэхэмжлэгчээс 2026 он 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамждаа өөрчлөлт оруулж, одоо байгаа хашааны хэмжээгээр 477 мкв талбайгаар захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, миний нэр дээр захирамж гаргуулахыг даалгах, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар дүгнэлтийн 2-т зааснаар газрын зөрчлийг арилгах ажиллагааг хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, кадастрын зураглалын мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт оруулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2026/1916 дугаар захирамжаар нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар дүгнэлтийн 2-т зааснаар газрын зөрчлийг арилгах ажиллагааг хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, кадастрын зураглалын мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлагад бүрдүүлбэр хангах хугацаа тогтоож шийдвэрлэсэн ба мөн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2026/2204 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч П.Б*******аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие П.Б******* нь 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн захирамжаар Захиргааны ерөнхий хуульд з журмын дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдлоо гаргаж, уг гомдлыг шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус захирамжид давж заалдах гомдол гаргасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоолоор: Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 601.1.3-д заасныг дурдсан нь алдаатай боловч хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч нь дүүргийн газрын албаны өгсөн хариуг эс зөвшөөрсөн гомдлоо Маргаан таслах зөвлөлд гаргаж, өгсөн хариуг эс зөвшөөрвөл улмаар мөн хуулийн 603.6 “Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг оролцогч талууд хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дүгнэлтийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжтой гэж шийдвэрлэсэн.
Ингээд миний бие Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах Зөвлөлд 2025 оны 05 дугаар сарын 19-нд хандан гомдол гаргасан бөгөөд тус Зөвлөлөөс 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03-14/67 дугаар албан бичгээр 46 дугаар дүгнэлтийг ирүүлсэн. Тус дүгнэлтээр миний гаргасан гомдлыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 дах заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд 2 дах заалтаараа маргаан бүхий байршилд газрын зөрчлийг арилгаж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгасан байна.
Үүний дараагаар Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан асуудлаа шийдвэрлүүлэхээр 2025 оны 09 дүгээр сарын 29-нд хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй байгаа бөгөөд өөрийн биеэр очиж уулзахад бичгээр хариу өгөөгүй юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжийн П.Б*******д газар эзэмшүүлсэн 254 мкв газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, 477 мкв болгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой атлаа шийдвэрлээгүй, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчлийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргасан нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа болно.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар”эс үйлдэхүй гэж иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд з хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж з. Үүнээс үзэхэд эс үйлдэхүй гэдэг нь захиргааны байгууллагын идэвхгүй үйл ажиллагаа байна.
Урьд нь тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2025 оны 01 дүгээр сарын 13-нд хандаж байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10-61 албан бичгээр “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128ШШ2824/0976 дугаар шийдвэрээр таны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгч байсан нь маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэхгүйгээр татгалзаж байсан гэж үзэж байна.
Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 603.6-д заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, хашааны газрын хэмжээг нэмэгдүүлэн 477 мкв талбайгаар иргэн П.Б******* миний нэр дээр захирамж гаргахыг даалган, Кадастрын зураглалын мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт оруулахыг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч П.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх 2015 оны 11 сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, - тоот хаягт хоосон хашаа худалдаж авсан. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжийн П.Б*******д газар эзэмшүүлсэн 254 м.кв газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, 477 м.кв болгуулахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой атлаа шийдвэрлээгүй, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчлийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргасан нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэв.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Чингэлтэй дүүргийн Засаг дарга өмнө гаргасан захирамждаа өөрчлөлт оруулж, одоо байгаа 477м.кв талбайгаар захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч П.Б*******ын нэр дээр захирамж гаргахыг даалгах. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох Кадастрын зургийн мэдээллийн санд өөрчлөлт оруулж, 477м.кв талбайгаар мэдээллийн санд буюу улсын газрын улсын бүртгэлд оруулахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах. Зургийн өөрчлөлтийг нь газрын албанд нь даалгаад захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгоно. Тэгээд нэхэмжлэгч П.Б*******ын нэр дээр 477м.кв талбайгаар газар эзэмших эрхийг захирамж гаргуулах тухай шаардлага гаргаж байна.
Бид нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, бодит хашааны хэмжээ 477 м.кв талбайтай байгаа. “А” ХХК-иар кадастрын зургийг хийлгэсэн. ... Энэ кадастрын зураг нь бодит хэмжээнээс өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, агаараас авсан зураглалын багажаар авсан зургуудтай харьцуулахад ч хашааны хэмжээ бодит байдлаасаа өөрчлөгдөөгүй 477 м.кв талбайтай байгаа. Анх П.Б******* авахдаа хашаа хэмжээгээр байдаг юм байна гэх ойлголтыг авсан. Гэтэл бодит байдал дээр хашааныхаа хэмжээгээр байгаагүй, харин 253 м.кв талбайгаар бага байсан. Ийм учраас хашааныхаа бодит хэмжээгээр кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд оруулах зорилгоор энэ ажиллагааг явуулж байгаа юм. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар, П.Б******* газраа хууль бусаар томруулсан гэж нэхэмжлэгчийг хэлээд байна. Газраа хууль бусаар томруулсан гэх ямар ч нотлох баримт энэ 2, 3 дугаар хавтаст хэрэгт огт байхгүй. Анхнаасаа хашаа ямар хэмжээтэй байсан, яг тэр хэмжээгээрээ байгаа. Урд нь н.Ц, н.Б нараас авсан кадастрын зургаар л явж ирсэн. Эдгээр кадастрын зургууд нь бүгд бодит байдалтайгаа нийцэхгүй байсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч энэ асуудлыг өмнөх шүүх хурлаар шийдвэрлэсэн гэж тайлбарлаад байгаа. Тухайлбал, 2003 онд захиргааны хэрэг үүсгэн С.Ц, Б.Ө нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл газар өмчлөлийн захирамжтай холбоотой. Нийслэлийн Засаг даргын газар өмчлөлийн захирамжтай холбоотой маргаан байсан. Бидний өнөөдөр гаргаад байгаа нэхэмжлэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт з Чингэлтэй дүүргийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд захирамждаа өөрчлөлт оруулахгүй байна. Энэ дээр эс үйлдэхүй гараад байна. Иргэн П.Б*******ын өгсөн өргөдлийг шийдвэрлүүлэхгүй байна. Эс үйлдэхүй байна гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх бүхий байгууллага буюу дүүргийн Засаг дарга шийдвэрээ гаргаж, уг шийдвэрийг үндэслэн Газрын алба кадастрын зурагт өөрчлөлт оруулахаар байгаа. Нэгэнт ийм шийдвэрт өөрчлөлт оруулсан тохиолдолд Газрын алба өөрийн эрх хэмжээний хүрээнд мэдээллийн санд байгаа кадастрын зурагт өөрчлөлт оруулах боломжтой. Учир нь мэдээллийн санд байгаа 477 м.кв талбайн зураг болон гуравдагч этгээдийн мэдээллийн санд бүртгэлтэй зураг хоорондоо зөрчилтэй байгаа. Иймээс мэдээллийн сан дахь эдгээр зөрүүтэй зургуудын зөрчлийг арилгаж, зөв мэдээллийг оруулах боломжтой гэж үзэж байна. Тийм учраас Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд мэдээллийн сангийн зургийг зөв байдлаар оруулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/645 дугаар захирамжийн 25 дугаар хавсралтад нэгж талбарын 1864******* дугаартай, 19 дүгээр хороо, Дээд ситын - тоот хаягт ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай 254 мкв газрыг П.Б*******д шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Тус газар эзэмших эрхийг иргэн Болдын Б 2014 оны 10 дугааp сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/372 дугаар захирамжаар эзэмшсэн дээрх газрыг нэхэмжлэгч П.Б*******д газрын эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байдаг. Газар эзэмших эрх олгогдсон дээрх захирамж нь тус дүүргийн Архивын цахим санд бүрэн эхээрээ бус хадгалагдсан байна. Хуульд журамд нийцсэн хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийг гаргах бөгөөд энэхүү захирамжид газрын анхдагч эзэмших эрх үүсгэсэн захирамжийг дурддаг.
... Газрын тухай хуулийн ерөнхий зарчмын дагуу тодорхой этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий Засаг дарга хуульд з журам, зохицуулалтыг удирдлага болгон төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг орон нутгийн захиргааны байгууллага болохын хувьд хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд захиргааны акт гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар захирамж гаргах, 31 дүгээр зүйлийн 31.1.3-д “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” бүрэн эрхийн хэрэгжүүлэх үндсэн эрхтэй.
Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д зааснаар тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрын эрхийн харилцааг зохион байгуулах ажлыг баримтална, мөн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” хэмээн тус тус хуулийг баримтлан дээрх захирамжийг батлан гаргасан.
Иргэн П.Б*******аас дүүргийн Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн нэгдсэн цахим систем болох еrр системээс 2016-2025 онуудад шүүж үзэхэд газрын талбайн хэмжээ нэмэгдүүлэх асуудлаар хүсэлтийг ирүүлээгүй байна. Иймд дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/645 дугаар захирамжийн 25 дугаар хавсралтад нэгж талбарын 1864******* дугаартай, 19 дүгээр хороо, Дээд ситын - тоот хаягт ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаатай 254 мкв газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, 477 мкв болгон нэмэгдүүлэх эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргах боломжтой атлаа шийдвэрлээгүй, мөн тухайн асуудлаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Засаг даргад хандсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдож буй дүүргийн Засаг дарга захирамждаа өөрчлөлт оруулж, одоо байгаа хашааны хэмжээгээр 477 мкв талбайгаар захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, миний нэр дээр захирамж гаргуулахыг даалгуулах хууль зүйн үндэслэл, эрх ашгийг хамгаалах нөхцөл бүрдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар дүгнэлтийг үндэслэн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 57.4 дэх заалтад заасны дагуу маргаан бүхий байршилд газрын зөрчлийг арилгахад шаардагдах төсөв хөрөнгийг 2026 оны зөрчил арилгах төсөвт суулгасан тул 2026 оны 06 дугаар сарын 15-ний дотор газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах болно. Мөн иргэн П.Б*******ын 1501 нэгж талбар бүхий газрын талбайн хэмжээг нэмэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж байгаа болно” гэжээ.
3.3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Б*******ын эзэмшлийн 254 м.кв газар нь С.Цгийн өмчлөлийн газартай бодит байдал дээрээ давхцалгүй. Харин мэдээллийн санд энэ хоёрын кадастрын зураг хоёулаа зөрчилтэй байна. Учир нь С.Цгийн кадастрын зураг зам руу илүү талбайтай орсон. П.Б*******ын кадастрын зураг С.Цгийн газар руу орсон байдалтай байгаа. П.Б*******ын зүгээс талбайн хэмжээг өөрчилж, кадастрын зургийг засах боломжтой байхад хариуцагч байгууллага ажлаа хийхгүй байна гэж тайлбарлаж байна. Гэвч ийм байдлаар өөрчлөлт оруулах боломжгүй. Учир нь мэдээллийн санд хоёр нэгж талбар давхацсан тохиолдолд нэг талыг нь дангаар нь засах боломжгүй. Ялангуяа өмчлөгдсөн газрын талбайн хэмжээнд дур мэдэн өөрчлөлт оруулах эрх зүйн үндэслэл байхгүй. Харин өмчлөгч өөрөө хүсэлт гаргаж, кадастрын зургийн солбицлыг өөрчлөх, засварлуулах хүсэлтэй байвал мэдээллийн санд хоёр талын мэдээлэлд зэрэг өөрчлөлт оруулах боломжтой. Тэгэхээр энэ хоёр нэгж талбар хоёулаа зөрчилтэй байгаа нь тодорхой асуудал. Маргаан таслах зөвлөлөөс ч хоёр тал хоёулаа зөрчлөө арилгах тухай дүгнэлт гаргасан. Тухайлбал, аль аль нь илүүдэл, давхцалын зөрчилтэй байгаа. Харин энэ зөрчлийг арилгахгүй гэвэл манай байгууллагын зүгээс өөр хийх ажил байхгүй. Манай байгууллага Маргаан таслах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хоёр талын газрын зөрчлийг арилгах ажиллагааг л хэрэгжүүлнэ. Хэрэв энэ хоёр тал харилцан зөвшилцөж, кадастрын зургаа засъя, өөрчилье гэвэл мэдээллийн санд засвар оруулах боломжтой гэдгийг өмнөх шүүх хурал дээр ч тодорхой тайлбарласан. Тиймээс П.Б*******ын хүсээд байгаа талбайн хэмжээг өөрчилж өгөх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Учир нь С.Цгийн өмчлөлийн газрын нэгж талбартай давхацсан байдал үүссэн нөхцөлд нэг талын кадастрын зургийг дангаар нь өөрчилж, мэдээллийн санд бүртгэх эрх зүйн боломж байхгүй. П.Б*******ын хүсэлт нь С.Цгийн өмчлөлийн нэгж талбар руу давхцуулсан байдлаар кадастрын зургийг мэдээллийн санд бүртгүүлэхийг хүсэж байгаа. Гэвч ийм байдлаар бүртгэл хийх боломжгүй. Тэгэхээр С.Ц өөрөө хүсэлт гаргаж, кадастрын зургаа засуулахыг зөвшөөрвөл хоёр талын мэдээллийг хамтад нь өөрчлөх боломжтой. С.Ц анх 2006 онд газраа өмчилсөн байдаг. Харин П.Б******* 2014 онд газар эзэмших эрх авсан. Газрын тухай хуульд зааснаар эдлэн газрын эргэлтийн цэгийг эзэмшигч, өмчлөгч өөрөө мэргэжлийн байгууллагаар газар дээр нь тогтоолгож, газраа хамгаалах үүрэгтэй. Тиймээс энэ асуудлыг газрын алба ажлаа хийгээгүй, эсвэл Засаг дарга үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Харин газар эзэмшигч, өмчлөгч нар өөрсдийн үүргээ хэрэгжүүлээгүйгээс газрын зөрчил үүсэж, хоорондын маргалдах үндэслэл болсон. Иймд хоёр тал зөвшилцөж шийдвэрлэхээс өөр аргагүй. Хэрэв зөвшилцөлд хүрэхгүй бол газрын зөрчлийг арилгаж, газрыг чөлөөлөх асуудал яригдана.
... Энэ асуудлыг шүүх шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн холбогдох өөрчлөлтийг хийх боломжтой. Харин талууд хоорондоо тохиролцсон тохиолдолд мэдээллийн санд одоо байгаа хэмжээгээр нь өөрчлөлт оруулж, бүртгэх боломжтой” гэв.
Дөрөв.Гуравдагч этгээдийн тайлбар:
4.1. Гуравдагч этгээд С.Ц, Б.Ө нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “С.Ц, Б.Ө бид 2006 онд иргэн Г.Ц, Т.М нараас худалдах, худалдан авах гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Дээд ситын гудамж, тоот хаягт, 18649347483 нэгж талбарын дугаартай, 600 мкв талбайтай “Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай” газар өмчлөх эрхийг баталгаажуулсан 00066 дугаартай гэрчилгээтэй газрыг худалдан авч өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Бид анх газраа шилжүүлж аваад хашаа барих үед П.Б*******ын газрын анхны эзэмшигч Г.Ц******* гэх хүн “Манайх ийм жижиг талбайтай биш, гэр барих газар түр үлдээж өгчих гэж гуйгаад” хашаа бариулсан. Дараа нь тэр газрыг Г.Ц*******ээс Б.Б, Б.Бгаас П.Б******* авсан баримт байдаг.
Түүнээс хойш манай гудамжны хаяг, хашаа хаалганы дугаар солигдсон тул 2023 оны 05 сард өөрсдийн газрын гэрчилгээний бүртгэлийг шинэчлэн солиулах ажлаар явж байгаад “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба”-ны мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зургийн бүртгэлийн дагуу 260 орчим мкв талбайгаар манай газрын хил хязгаарыг П.Б*******ынх гэх хөрш залгаа айл эзэмшилдээ авч ашиглаж байгаа тухай мэдэж газраа чөлөөлүүлж авах тухай шаардлага тавихад татгалзаад зогсохгүй бидний газар өмчлөх эрх, Нийслэлийн Засаг даргын 2006 оны А/430 захирамж мөн нэхэмжлэгч өөрийнхөө Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны А/645 захирамж, кадастрын зураг, бүртгэлийг өөрчлүүлж, хүчингүй болгуулахаар холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч, гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийн хянан шийдвэрлэсэн.
Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд нь нэхэмжлэгч П.Б*******ын 254 мкв талбайтай газар, гуравдагч этгээд С.Ц, Б.Ө нарын өмчилсөн 600 мкв талбайтай газрууд нь Газрын кадастрын мэдээллийн санд тус тус давхцалгүй бүртгэлтэй бөгөөд иргэн П.Б*******ыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 дахь хэсгийг зөрчиж эзэмшил газрын талбайн хэмжээнээс илүү томруулж бусдын өмчлөлийн газартай давхацсан зөрчилтэй байгаа тухай хариуг шүүхэд ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн Захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, зүйл, агуулга бүхий маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128/Ш32024/021 дугаар “Нэхэмжлэлийн зарим шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, буцаах” тухай захирамжийн 2, 3 хэсэг “П.Б*******д эзэмшүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, кадастрын зурагт өөрчлөлт оруулах шаардлагыг буцааж захирамжилсан” бөгөөд уг захирамжид талууд гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа тул нэхэмжлэгч дахин өөрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/645 захирамжтай холбоотой маргаан үүсгэх үндэслэлгүй.
Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0976 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг үндэслэн П.Б*******ын гаргасан нэхэмжлэлийн төгөлдөр шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин шийдвэр хүчинтэй байгаа нь бидний Нийслэлийн Засаг даргын А/430 захирамжийн дагуу олгосон 600 мкв талбай бүхий газар, кадастрын зураг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн эрх хүчинтэй байгаа бөгөөд дахин шүүхэд хандах, актыг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй юм.
“Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл"-ийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 46 дүгнэлт нь “Газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх” гэх үндэслэлийн тухайд: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5 дах хэсэгт “Газар эзэмших гэрээнд з нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж заасныг зөрчсөн тул П.Б*******ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, маргаан бүхий байршилд газрын зөрчлийг арилгах хуульд нийцсэн дүгнэлт.
Иймд нэхэмжлэгч П.Б*******ын бидний хууль ёсны өмчлөлийн газраас таслан авч, хууль зөрчин газрын хэмжээг томруулан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл”-ийн дүгнэлтийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээд Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2006 онд иргэн Г.Ц, Т.М нараас худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Д.Ситын дугаар гудамж, тоот хаягт байрлах, 600 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан авч, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Үүнээс хойш манай гудамжны хаяг, хашаа, хаалганы дугаар өөрчлөгдсөн тул 2023 оны 05 дугаар сард газрын өмчлөх эрхийн гэрчилгээний бүртгэлээ шинэчлэх, гэрчилгээгээ солиулахаар холбогдох байгууллагад хандсан. Ингэхэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэдээллийн санд бүртгэлтэй кадастрын зурагтай харьцуулахад ойролцоогоор 260 м.кв талбайгаар манай газрын хил хязгаарт нэхэмжлэгч П.Б******* эзэмшил тогтоож, ашиглаж байгааг мэдсэн. Газраа чөлөөлүүлэх тухай шаардлага тавихад нэхэмжлэгч татгалзсан. Үүгээр зогсохгүй бидний газар өмчлөх эрхийн үндэс болсон Нийслэлийн Засаг даргын 2006 оны 430 дугаар захирамж, мөн өөрийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 645 дугаар захирамжтай холбоотой асуудлаар кадастрын зураг, бүртгэлийг өөрчлүүлэх, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, биднийг гуравдагч этгээдээр татан оролцуулан хэргийг хянан шийдвэрлүүлсэн. Иймд нэхэмжлэгч П.Б******* бидний хууль ёсны өмчлөлд байгаа газраас таслан авч, хууль зөрчин газрын хэмжээг нэмэгдүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
4.3. Гуравдагч этгээд С.Ц, Б.Ө нарын өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн үгэнд тайлбар хэлье. Нотлох баримтын хамт хавтаст хэрэгт өгөөд байгаа эрх бүхий байгууллагад ирсэн газрын кадастрын зураг, эргэлтийн цэгийн хэмжээснүүд байгаа. Тухайлбал, 1-2 дугаар цэг нь 8.41 метр, 2-3 дугаар цэг нь 30.25 метр, 3-4 дүгээр цэг нь 8.72 метр, 4-1 дүгээр цэг нь 29.9 метр гэж тэмдэглэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, шоо дөрвөлжин хэлбэртэй газрын зураг байна. Нийт 254 м.кв талбайтайг анх н.Б гэдэг хүн 2014 онд уг газрыг эзэмшиж авсан. Өмчлөгч нараас 10 жилийн дараа шинээр эзэмших эрх авч, дараа нь шилжүүлсэн байна. Шилжүүлсэнтэй холбоотой баримтууд хэрэгт ирсэн бөгөөд сая нотлох баримтыг шинжлэн судлах үед гэрч болон нэхэмжлэгч өөрөө ч үүнийг зөвшөөрсөн. Миний хэлэх гэсэн зүйл бол энэ кадастрын зураг анхнаасаа зөвшөөрөгдсөн байгаа боловч ямар нэгэн бүртгэлгүй байна. Мөн төрийн байгууллагаас шалтгаалсан зөрчил байхгүй. Хоёрдугаарт, үүнтэй холбогдуулан гаргасан Газрын маргаан таслах комиссын дүгнэлттэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хэвээр нь үлдээсэн байгаа. Тэгэхээр бүртгэлтэй холбоотой энэ маргааны талаар дахин ярих хууль зүйн үндэслэлгүй, мөн энэ талаар бие д нэхэмжлэлийн шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин зөвхөн захирамжид өөрчлөлт оруулах асуудлыг ярьж болно. Гэтэл энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмнө нь ярьж байна. Өмнөх хэрэгт энэ асуудлыг шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн захирамжтай холбоотой маргааныг бүх талаас нь шинжлэн судалж, өмнө нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд з зохицуулалттай холбоотой. Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нийтэд илэрхий үйл баримт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж з. Тэгэхээр энэ кадастрын асуудлыг шүүх шийдэх байх гэж бодож байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учраас асуудлыг шийдвэрлэхгүй.
... энэ хэрэгт хамааралгүй 900 м.кв, 327 м.кв гэж яриад байна. Хавтаст хэрэгт н.Б гуайн өгсөн хүсэлт байгаа. Газрын тухай хуульд газар эзэмшихэд ямар баримтаар шийдвэрлэхийг з байдаг. Тухайлбал, цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан газар эзэмших хүсэлт, холбогдох нотлох баримтууд, газрын кадастрын зураг, иргэний үнэмлэх, төлбөр туш баримтуудаар нотлогддог. н.Б гуайн хувьд ч Газар зохион байгуулалтын газраас ирүүлсэн баримт л байгаа. Өөр ямар нэгэн баримт байхгүй. Бусад баримтууд нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Тиймээс төрийн байгууллага, шүүх эрх зүйн актын хэмжээнд тэдгээр баримтыг үнэлэхгүй гэж үзэж байна. Газрын тухай хуульд газрын өмчлөх эрхтэй холбоотой хэд хэдэн заалт байдаг. Нэгдүгээрт, тухайн газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж батлагдсан байх ёстой. Хоёрдугаарт, тухайн газрыг түрүүлж хүсэлт гаргасан этгээд эзэмших эрхтэй. Хүсэлтийг онлайнаар, цахимаар, эсхүл гараар гаргаж болно. Сүүлийн үед онлайнаар, цахимаар гаргадаг болсон. Харин өмнө нь, тухайлбал 2004, 2014 онд гараар авдаг байсан. Тэр гараар өгсөн хүсэлтүүд нь хавтаст хэрэгт байгаа. Тухайлбал, эрх шилжүүлэх гэрээ, хүсэлтүүд, нотариатаар баталгаажуулсан хүсэлтүүд хэрэгт авагдсан. Гуравдугаарт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрын хуульд з зориулалт, хугацаа, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр газар эзэмшүүлнэ гэж з байдаг. Эрхийн гэрчилгээтэй холбоотой асуудал өмнө нь хэд хэдэн маргаанд гарч байсан. Тухайлбал, 20 жил газар эзэмшсэн боловч хүсэлт гаргаагүй, газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй, тухайн газартай холбоотой харилцаанд оролцож байсан хэдий ч газрын эрхийн гэрчилгээ байхгүй гэсэн үндэслэлээр газрыг чөлөөлөх шийдвэрүүд гарч байсан байдаг. Тийм учраас Газрын тухай хуульд зааснаар хэдэн жил эзэмшиж байгаагаас үл хамааран газрын гэрчилгээнд з хэмжээ, талбайн хүрээнд газар эзэмших ёстой. Өөрөөр хэлбэл, газрын гэрчилгээнд 254 м.кв гэж з бол 255 м.кв-аар эзэмших боломжгүй гэсэн зохицуулалттай. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1 дэх хэсэгт зааснаар нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байх. Газрын гэрчилгээнд з талбайн хэмжээ нь 254 м.кв гэж 645 дугаар захирамжаар шилжүүлж авсан байдаг. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр газрын гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж з байна. Мөн газар эзэмшихэд тавигдах шаардлагын хүрээнд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцахгүй байх ёстой гэж з байдаг. Газрын давхцалгүй байна гэтэл 10 жилийн дараа 2006 онд эзэмшүүлээд авсан байдаг. Тэрийг шүүхээр тогтоочихсон, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй газарт дахин хүсэлт гаргаад нэхэмжлэгч нарын газрыг эзэмшилдээ авна, захирамжаа үргэлжлүүлнэ гэж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь хориглосон заалттай. Түрүүлж эзэмшсэн этгээд л тухайн газрыг эзэмшинэ гэсэн хуулийн заалт байгаа. Энэ нь зөвхөн метр квадрат болон газрын гэрчилгээгээр тодорхойлогдож, батална. Энэтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт байгаа. Тухайлбал, өмчлөгч, гуравдагч этгээдүүдийн холбогдох баримтууд, мөн нэхэмжлэгчийн холбогдох баримтууд бүгд байгаа. Газар анх хэзээ 254 м.кв байсан, хэзээ хэрхэн шилжсэн, хэн хэн авч хэрэгжүүлсэн зэрэг баримтууд хэрэгт авагдсан байгаа. Газар шилжүүлэх талаар мөн яригдаж байгаа. Одоо бас дахин шилжүүлэг хийгдсэн байгаа. 2014 оны захирамжаар анх 372 м.кв-аар эзэмшиж, шинээр эзэмшээд, улмаар А/615 дугаартай захирамжаар А/645 дугаартай захирамжаар шилжүүлж авсан. Газрыг шилжүүлэхэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт з газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг талууд хамтран гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана гэж з байдаг. Гэрчээс асууж тодруулахад болон нэхэмжлэгчээс асуухад дурдагдсан баримтууд, тухайлбал хүсэлтүүд, нотариатаар баталгаажуулсан хүсэлтүүд, мөн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ бүгд хэрэгт авагдсан байна. Газрыг шилжүүлэхэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлж байгаа этгээд нь үүрэг, нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Газрыг шилжүүлэхэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2 дахь хэсэгт газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа нотлох баримт болно гэж з байна. Шилжүүлэгтэй холбоотойгоор газрын татвар, төлбөр, хураамжийг холбогдох журмын дагуу шийдвэрлэх зохицуулалттай. н.Б гэдэг хүн 23 мянган төгрөг төлж 254 м.кв газрын эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан байдаг. Тиймээс бусдын өмчилсөн газрыг цаг хугацааны хувьд 10 жилийн дараа эзэмшиж авсан, 254 м.кв талбайтай, газрын зургийн дагуу бүртгэлтэй уг газрыг бүх төрийн байгууллагаар явж, нотариатаар батлуулж, хүсэлтээ гарган шийдвэрлүүлж эзэмшиж авсан байна. Ийм нөхцөлд бусдын өмчилсөн газрыг 10 жилийн өмнө, мөн одоогоос 20 жилийн өмнө өмчилсөн газрыг дахин авах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Төрийн байгууллагууд, эрх бүхий захиргааны байгууллагууд энэ асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, хариу өгсөн байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж з байдаг. Мөн хуулийн 34.3 дахь хэсэгт шүүхээс урьдчилан дүгнэлт хийж, үнэн зөв тогтоогдоогүй нотлох баримтад үндэслэж болохгүй гэж з байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой нотлох баримтад үндэслэн гаргана гэж з байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаангүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэсэн зохицуулалт байгаа талаар шүүх анхаарч үзнэ үү. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн Газрын тухай хууль болон Үндсэн хууль, бусад холбогдох хуульд заасны дагуу газрыг шинээр эзэмших эрхтэй гэж з байна. Ямар нэгэн аав, эхнэр гэсэн ойлголт байхгүй, иргэн бүр газар эзэмших эрхтэй. Гол нь хүсэлтээ түрүүлж өгсөн байх, газрыг түрүүлж эзэмшиж ашигласан байх, хүсэлтийг төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор гаргасан байх шаардлагатай. Тэр хүсэлт гэдэг нь өмнө нь цаасаар албан бичгээр, сүүлийн үед онлайн цахимаар гаргадаг болсон байна. Иймд бусдын 20 жилийн өмнө өмчилсөн газрыг чөлөөлж өгөх асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө эргээд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд з зорилттой уялдаж байна. Тухайлбал, төрийн байгууллагуудын гаргасан хууль бус эс үйлдэхүй, шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалуулах зорилготой байдаг. Гэтэл энэ хэрэгт төрийн байгууллагын хууль бус шийдвэр, эс үйлдэхүй байгаа эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд ямар нэг байдлаар эрх зөрчсөн үйлдэл хийсэн гэх нөхцөл хангалттай тогтоогдохгүй байна. Ийм нөхцөлд нэхэмжлэлийн үндэслэл сулрах бөгөөд зөрчигдсөн эрх тогтоогдох үндэслэлгүй байна. Харин гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд халдсан байгаа үйлдэл тогтоогдож байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тухайн хэргийг өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Тэр нь үйл баримтын хувьд тогтоогдсон шүүхийн шийдвэр байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. П.Б*******аас анх Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг дарга захирамждаа өөрчлөлт оруулж, одоо байгаа хашааны хэмжээгээр 477 мкв талбайгаар захирамж гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, миний нэр дээр захирамж гаргуулахыг даалгах, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар дүгнэлтийн 2-т зааснаар газрын зөрчлийг арилгах ажиллагааг хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, кадастрын зураглалын мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт оруулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэлийн “Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар дүгнэлтийн 2-т зааснаар газрын зөрчлийг арилгах ажиллагааг хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, кадастрын зураглалын мэдээллийн сангийн зурагт өөрчлөлт оруулахыг даалгах” шаардлагад шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2026/1916 дугаар захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу бүрдүүлбэр хангаж ирүүлсэн “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 03-14/67 дугаар албан бичгээр ирүүлсэн 2025 оны 46 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШЗ2026/2204 тоот шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 221/ШТ2026/0296 тоот тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Нэхэмжлэгч дээрх шаардлагыг дахин тодруулж бичгээр ирүүлээгүй боловч 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага буюу маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэл зоригоо “миний болон хөршийн барьсан хашааны хэмжээгээр газрын кадастрын зургийг өөрчлүүлэх зорилготой” гэж тайлбарласан.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшиж буй газрын кадастрын зургуудыг тэдний хашаалсан бодитоор эзэмшиж буй газарт шилжүүлэн мэдээллийн санд бүртгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүнд:
5. Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0976 дугаар шийдвэрээр П.Б*******ын Нийслэлийн Засаг дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.М нарт өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, С.Ц, Б.Ө нарын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүсээд байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг, гуравдагч этгээд С.Ц, Б.Ө нарын Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “С.Ц, Б. Ө нарын газрын хилийг тогтоож, иргэн П.Б*******ыг хашаа, байшинг буулгаж татуулах, хууль бусаар эзэмшилдээ авч ашиглаж байгаа бидний өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлж бидэнд хүлээлгэн өгүүлэхийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ
- ... нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хэн аль нь кадастрын зургийн дагуу хашаагаа бариагүй,
- ... уг газрууд мэдээллийн сангийн зургийн хувьд болон бодит байдалд давхцалгүй,
- ... хэргийн оролцогчдын газар эзэмших болон өмчлөх эрх зэрэг үүссэн гэж үзэхээр,
- ... нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд газар өмчлүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч маргах эрхтэй гэж үзэхээр,
- ... энэхүү маргаан нь дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээдийн өмчилж авсан газрын зургийг газрын кадастрын мэдээллийн сангийн зөрүүтэй бүртгэснээс үүдэлтэй...”,
- ... Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийг зөвтгөхтэй холбоотой асуудлаар гомдол хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй зэрэг дүгнэлтүүдийг хийжээ.
6. Шүүхийн энэхүү шийдвэрт хэргийн оролцогчдын хэн аль нь гомдол гаргаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “Анхан шатны шүүхийн шийдвэр дараахь тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болно:”, 110.1.1-т “энэ хуулийн 114.1-д з хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй” гэж зчлан хуулийн хүчин төгөлдөр болсон.
7. П.Б*******аас 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргад хандаж “... Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжийн надад газар эзэмшүүлсэн 254 мкв газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, 477 мкв болгон иргэн П.Б******* миний хашааны газрын хэмжээгээр үйлдсэн кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 10-/61 тоот албан бичгээр “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2024/0976 дугаар шийдвэрээр таны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариу өгсөн, улмаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 46 дугаар дүгнэлтээр “1 дэх заалтаар гомдол гаргагч П.Б*******ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар маргаан бүхий байршилд газрын зөрчлийг арилгаж ажиллахыг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэжээ.
8. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т “эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах”, 23.4.3-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-т “газрын мэдээллийн санг эрхлэх” чиг үүргийг дүүргийн газрын алба хэрэгжүүлэхээр заасны зэрэгцээ эзэмшүүлэх газрын хэмжээ, байршил, газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зохицуулсан байдаг.
9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба нь гуравдагч этгээдийн өмчлөлийн газрын солбицлыг анх тогтоохдоо буруу тогтоож, газрын байршлыг бодит байдлаас зөрүүтэйгээр мэдээллийн санд бүртгэсний улмаас нэхэмжлэгч нь өөрийн бодитоор хашаалан эзэмшиж буй газрын хэмжээгээр мэдээллийн санд бүртгүүлэх боломжгүй болсон байхад хариуцагчаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг хэрэгжүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан байна. Тодруулбал,
9.1. Гуравдагч этгээдүүдийн өмчилж буй 600 мкв газрыг анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Ситын дугаар гудамжны тоот хаягтайгаар Г.Цд эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын мөн оны 430 дугаар шийдвэрээр Г.Ц, Т.М нарт өмчлүүлсэн, улмаар өмчлөх эрх С.Ц, Б.Ө нарт шилжсэн байх ба тухайн газрын кадастрын зургийг анх 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн мэргэжилтэн үйлдэж, 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын зурган мэдээлэлд бүртгэгдсэн болох нь гуравдагч этгээдээс ирүүлсэн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт хадгалагдсан кадастрын зургаар тогтоогдсон,
9.2. Дээрх 600 мкв газрын мэдээллийн санд анх бүртгэгдсэн байршил болон хэмжээ өөрчлөгдөөгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/453 дугаар албан бичиг, түүний хавсралт зургууд, мөн газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/26 тоот дүгнэлтээр тогтоогдсон,
9.3. Эдгээр нөхцөл байдал нь хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хуулиар хүлээсэн чиг үүргээ алдаагүй зөв хэрэгжүүлээгүй алдааны улмаас бий болсон, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн байхад хариуцагч нь өөрийн алдаатай шийдвэрийн улмаас газар эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөнийг таслан зогсоох боломжтой байжээ.
9.4 Мөн дээрх 9 дахь хэсэгт дурьдсан хуулийн зохицуулалт нь төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн улмаас газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй байх эрх зүйн хамгаалалт тогтоож, ийм нөхцөл үүссэн тохиолдолд таслан зогсоох үүргийн захиргааны байгууллагад ногдуулсан агуулгатай байна.
10. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн “...хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулгыг буруу тайлбарлан өөрийн алдаатай үйл ажиллагаанаас үүссэн зөрчлийг арилгаагүй, тодруулбал, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь гуравдагч этгээдүүдийн өмчилж буй газрын байршлыг мэдээллийн санд анх 2006 онд бодит байдлаас зөрүүтэй бүртгэсэн, үүний улмаас нэхэмжлэгч болон түүнд газар эзэмших эрхээ шилжүүлсэн өмнөх эзэмшигч Б.Б нь бодитоор хашаалан эзэмшиж буй газрын хэмжээгээр газар эзэмших эрхээ баталгаажуулах, зургийг мэдээллийн санд бүртгүүлэх боломжгүй болсон байхад хариуцагч өөрийн алдааг залруулаагүй, өөрийн алдаатай бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгааг таслан зогсоогоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... гуравдагч этгээдүүдээс өөрсдийн кадастрын зургийг давхцалгүй байдлаар өөчлөн зуруулж хүсэлт гаргасан тохиолдолд мэдээллийн сангийн зургийг өөрчлөн бүртгэх боломжтой, П.Б*******ын газрын хэмжээг нэмэх боломжгүй...”, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн “... гол нь хүсэлтээ түрүүлж өгсөн байх, газрыг түрүүлж эзэмшиж ашигласан байх, хүсэлтийг төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор гаргасан байх шаардлагыг хангаагүй” гэх тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
11. Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1458 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 21.2.7-д “энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д з бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.5.4-т “энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д з шийдвэр гаргах” гэж з бүрэн эрхийг дүүргийн Засаг дарга хэрэгжүүлж байх ба энэхүү захирамж хүчин төгөлдөр байгаа тухайд хариуцагч маргаагүй хэдий ч маргаан бүхий байршилд 2006 оноос өмнө суурьшил үүссэн, шинээр газар эзэмшүүлэх харилцаанд хамаарахгүй байх тул 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхыг шаардахгүй, хуулийн энэхүү зохицуулалт хэрэглэгдэхгүй.
12. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн бодитоор хашаалан амьдарч буй газрын талбайн хэмжээг Засаг даргын захирамжид дурьдсан 254 мкв эсхүл хэмжилтээр тодорхойлогдсон 455 мкв талбайтай эсэхийг, гуравдагч этгээдүүдийн хувьд бодитоор хашаалан өмчилж буй газрын талбайн хэмжээг мөн захирамжаар олгогдсон 600 мкв, эсхүл шинжээчийн хэмжилтээр тодорхойлогдсон 706 мкв эсэхийг энгийн нөхцөлд шууд тодорхойлох боломжгүй, зөвхөн тусгай зориулалтын багаж, төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлохоор байх ба нэхэмжлэгчийн эзэмшилд олгогдсон 254 мкв талбай бүхий газарт нэхэмжлэгчийн байшин, гуравдагч этгээдийн өмчлөлд олгогдсон 600 мкв талбай бүхий газарт тэдний байшин тус тус багтаагүй нь шинжээчээс хийсэн хэмжилтээр тодорхойлогдсон тул Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 46 дугаар тогтоолын 2 дахь заалтын хэрэгжилтийн явцад тус байшингуудыг аль алиныг нь чөлөөлөхөөр байна.
13. Гуравдагч этгээдүүдээс “маргаан таслан зөвлөлийн шийдвэрийн дагуу өөрийн байшинг нураана” гэх агуулга бүхий тайлбаруудыг шүүх хуралдаануудад удаа дараа гаргасан боловч өөрсдийн өмчлөлийн 600 мкв газрын кадастрын зургийг өөрийн байшинг багт байдлаар хөндлөн болгосон зураг, илүү гарсан талбайд гэр бүлийн гишүүн Л.Б, Б.Ө нарын нэр дээр кадастрын зургуудыг тус тус “Л*******” ХХК-иар хийлгэсэн хийлгэсэн болох нь гэрч Д.А*******ийн мэдүүлгээр, илүү талбайд гэр бүлийн гишүүн Л.Бгийн нэрээр “жимсний мод, хүнсний ногоо тарьж ургуулах” зориулалтаар 372 мкв газар эзэмших хүсэлт гаргасан болох нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн хүсэлт, хавсаргасан баримтуудаар тогтоогдов.
14. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т з газар эзэмших, ашиглах, өмчлүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д з захиргааны акт бодит нөхцөлд тохирсон байх зарчмуудын хүрээнд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил өмчлөлийн газрын хэмжээ, байршил/кадастрын зургийн/-ыг анх байсан, мөн одоо байгаа хэмжээ, байршлаар зөвтгөөгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзнэ.
15. Улмаар дээрх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж з зарчмыг хэрэгжүүлж захиргааны байгууллага нь өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн үр дагаврыг хариуцан арилгах нь зүйтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, 2024/26 тоот шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон 455 мкв хэмжээгээр П.Б*******ын эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
16. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 30 дугаартай “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 8-д “...Нэхэмжлэгчийн хүсэл зориг нь түүний сонгосон нэхэмжлэлийн шаардлагатай илтэд тохирохгүй, эсхүл энэ нь бичгээр гаргасан нэхэмжлэлээс шууд тодорхойлогдож ойлгогдохгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд тодруулах, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах замаар тодруулна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болно. ... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлно, ингэхдээ шүүх нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн эцсийн зорилго зэргийг бүхэлд нь нэгдмэл байдлаар дүгнэн үзэж нэхэмжлэгчийн шүүхэд хандсан буюу эрх зүйн хамгаалал хүссэн бодит үндэслэлд тулгуурлан тогтооно...” гэж тайлбарласан.
. Нэхэмжлэгч нь анх 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 430 дугаар захирамжаар иргэн Г.Ц, Т.М нарт өмчлүүлсэн захирамжийн холбогдох заалтыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, С.Ц, Б.Ө нарын өмчилсөн газар нь миний эзэмшлийн газартай давхцал үүсээд байгаа тул өмчлөгчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн.
18. Улмаар 2025 онд дахин гаргасан нэхэмжлэлд шүүхээс 3 удаа бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон боловч нэхэмжлэлийн шаардлагаа бичгийн хэлбэрээр томъёолж чадаагүй тул шүүх хуралдаанд тайлбарласан/үндэслэх нь хэсгийн 4/ нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн хүсэл зорилгод тулгуурлан тогтоогдсон нөхцөл байдалд нэгдсэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8-д заасныг тус тус баримтлан П.Б*******аас гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/645 дугаар захирамжийн П.Б*******д холбогдох хэсгийг одоо байгаа хашааны хэмжээгээр өөрчлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, П.Б*******ын эзэмшил газрын хэмжээг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/26 тоот дүгнэлтэд дурьдсан 455 мкв талбайгаар өөрчлөхийг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ