2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08544

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 08

191/ШШ2025/08544

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/, хариуцагч ******* ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч Г.*******аас гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс ногдох хувь болох 44,940,500 /дөчин дөрвөн сая есөн зуун дөчин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Ч.*******т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 37,020,263 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******т олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 302,652 /гурван зуун хоёр мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг хариуцагч Ч.*******ээс нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 382,652 /гурван зуун наян хоёр мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж, хариуцагч Ч.*******т олгосугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ