Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/1028

 

 

 

 

 

   2024            09           10                                       2024/ДШМ/1028

 

 

  Б.М-т холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/755 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар эсэргүүцлийг үндэслэн Б.М-т холбогдох 2308010360293 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

....................., ......................... оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................/;

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн .. дүгээр гудамжны ....тоотод хамтран амьдарч байсан хохирогч Ч.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн мөр, бугалгад цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М-ыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүх нь ...хууль хэрэгжүүлэгч субъектүүд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Үндсэн хууль бусад хуулийн заалтыг чанд сахина гэснийг зөрчвөл мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...шийдвэрийг ...хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэснийг дурдаж хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зорилт ...гэмт хэргийг ...бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг ...олж тогтоон шударгаар ял оногдуулах, ...зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтуудыг зөрчиж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлд “Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн ...гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн ...хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ.” гэж, мөн хуулийн 30.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “прокурор энэ хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэж.” гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон ба Б.М Дорнод аймгийн Халх гол сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангид цэргийн алба хааж байгаа болохыг хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мөрдөгч тогтоосон байна.

Энэ талаар мөрдөгч прокурорт танилцуулж, Хил хамгаалах ерөнхий газраас албан бичгээр хариу авах хугацаандаа буюу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “...Б.М-ыг ...гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн ...хаана байгаа нь тодорхой” үндэслэлээр Б.М-т эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь
хэсэгт “Мөрдөгчийн саналыг прокурор хүлээн авснаас хойш ажпын 3 хоногийн дотор хянаад үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокуророос мөрдөгчийн саналыг хянах явцад буюу 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөн өдрийн 2в/400 дугаартай Хил хамгаалах ерөнхий газрын албан бичиг ирсэн тул прокурор мөрдөгчийн саналыг үндэслэл бүхий гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах шийдвэрийг гаргасан нь хуульд нийцсэн.

Прокуророос 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2308010360293 дугаар
эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын “тодорхойлох” хэсэгт “...Б-ийн М-ыг /РД:............../ 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн .. дүгээр гудамжны ....тоотод хамтран амьдарч байсан Ч.Б-ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсон дүгнэж, холбогдох нотлох баримтуудыг дурдсан байх бөгөөд тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дэх хэсэгт яллагдагчаар татаж буй Б-ийн М-ын эцгийн болон өөрийн нэрийг дурдаагүй боловч 2 дахь хэсэгт дурдсаар байтал “...1 дэх хэсэгт бичээгүй техник алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн.

Прокурор, мөрдөгчөөс санаатайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд уг ажиллагаа, шийдвэрийг хүчингүй болгох нь зүйн хэрэг бөгөөд санамсаргүй гаргасан бичиг хэргийн техникийн шинжтэй алдааг дээрх байдлаар дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг хэт нэг талыг барьсан үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тогтоох” хэсэгт гэснээс бус “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “...эцгийн болон өөрийн нэрийг бичнэ” гэж хуульчлаагүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно гэж тус тус заасан.

 

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн болох нь тогтоогддог бөгөөд прокуророос 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргаж, гэмт этгээдийг яллагдагчаар татаж шийдвэрлэсэн нь хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны дотор багтааж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл, заалтад нийцэж байна.

Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол танилцуулах хүртэл хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох талаар утга агуулгатай зүйл, заалт огт байхгүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасан ажиллагааг мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хугацаанд хийгээгүй тул хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлан дүгнэж, Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын бүхий л
нотлох баримтуудыг бүхэлд нь харьцуулан судалж, хэргийн бодит байдлыг тогтоох учиртай байхад гэм буруугийн шүүх хуралданаар хэлэлцэж гаргасан шүүхийн
шийдвэрт дурдагдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэж заасныг зөрчсөн.

Бусад нөхцөл байдлын талаар:

Мөрдөх байгууллагаас хуульд заасан чиг үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа яллагдагчаар татагдвал зохих этгээдийн байгаа газрыг тогтооход Б.М нь Дорнод аймгийн Халх гол сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсны улмаас хугацаат цэргийн алба хаагч Б.М-тай мөрдөгч холбогдох, дуудах боломжгүй, нөгөө талаас тус цэргийн анги нь алслагдсан орон нутагт, хилийн бүсэд байрладгаас мөрдөх байгууллагаас шуурхай очиж тогтоол танилцуулах, мэдүүлэг авах ажиллагааг явуулахад хүндрэлтэй байсан тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг танилцуулаагүй байхад “Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах” таслан сэргийлэх арга хэмжээг авч, цэргийн алба хааж буй Б.М-ыг тус ангиар дамжуулан дуудах, түүнтэй уулзаж тогтоол танилцуулахаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр уг таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Мөн прокуророос Б.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаарх гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн ба мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Б.М-ын эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримтыг шалгахад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул Г.Бийг яллагдагчаар татаагүй байна.

Прокурор дээрх нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч энэ нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд “Б.М-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэм бурууг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхгүй байхад хэргийг цагаатгах үндэслэлд хамааруулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Үүнээс гадна шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйл” гэх заалтыг баримталсан нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн, мөн дор дурдсанаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиин 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтыг шүүх хуралдаанаар тоггоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэхэд дүгнэлт хийхдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгджээ гэж дүгнэсэн мөртлөө цагаатгах тогтоол гаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, шийдвэртэйгээ хоорондоо зөрүүтэй, 5.2 дахь заалтад заасан тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхэд нотлох баримтуудыг харьцуулан дүгнэлт хийгдээгүй, 5.3 дахь заалтад заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, 5.4 дэх заалтад  заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах эсэхэд мөн адил дүгнэлт хийхгүйгээр шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүхийн цагаатгах тогтоолыг тухайн шүүгдэгчийн холбогдсон үйлдэл гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн гэмт хэргийг гэм буруугаа хэлэлцүүлж байгаа этгээд үйлдээгүй тохиолдолд л гаргахаар хуульд тусгасан бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан заалтыг ноцтой зөрчсөн байна.

Мөн дээрх шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй.

Иймд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/755 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ. 

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн 755 дугаар цагаатгах тогтоолыг эсэргүүцэж дээд шатны прокуророос эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан гэдэг үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил бөгөөд уг хэргийн хувьд, 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэтэл прокуророос 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдож байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан. Шүүхийн цагаатгах тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөгчөөс саналыг прокурорт хүргүүлсэн. Ингэхдээ шүүгдэгч Б.М-ыг Дорнод аймагт цэргийн ангид алба хааж байгаа болохыг тогтоосны үндсэн дээр мөрдөгч саналыг хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорт хүргүүлсэн. Прокуророос саналыг хянаж үзээд яллагдагчийн хаана байгаа нь тодорхой болсон тул хавтаст хэрэгт цугларсан баримтыг үндэслэн прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөн цагаатгах тогтоолд хэргийн хохирогч Бийг яллагдагчаар татаагүй асуудлыг үндэслэх хэсэгт дурдсан байдаг. Хэрэгт Д.Мягмаржавын гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал болсон.

Гэтэл хэргийн хохирогч Бийн асуудлыг шийдвэрлээгүй гэдэг үндэслэлийг цагаатгах үндэслэлд дурдсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч Б, шүүгдэгч Б.М нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогддог. Гэхдээ хавтаст хэрэгт цугларсан баримтууд болох хохирогч Бийн мэдүүлэг, яллагдагч Б.М нарын мэдүүлэгээс харахад, хохирогч Бийн хувьд индүүгээр толгойруугаа цохиулсан. Индүүний уяа хэсгээр нь хүзүү толгойгоо ороолгуулсан, толгой руу нь шилэн аягаар цохиж хагалсан нөхцөл байдлууд байсан учраас үүний эсрэг Б.М-ын биед халдаж эсэргүүцсэн байдлаар халдсан нөхцөл байдал тогтоогдсон. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж харсан. Хэрвээ хохирогч Бийг яллагдагчаар татах байсан гэж шүүх дүгнэж байгаа бол урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад хэргийг прокурорт буцаах заалтыг анхан шатны шүүх баримтлах байсан. Хохирогч Бийг яллагдагчаар татагдаагүй үндэслэлийг Б.М-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх асуудал дээр дурдаж цагаатгаж байгаа нь шүүгдэгч Б.Мд ял завшуулах боломж нөхцлийг бүрдүүлсэн.

Үүнээс гадна шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйл” гэх заалтыг баримталсан нь тус хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг ноцтой зөрчсөн, мөн дор дурдсанаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Иймд шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/755 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.

Прокуророос Б.М-ыг “2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд Нарангийн .. дүгээр гудамжны ....тоотод хамтран амьдарч байсан хохирогч Ч.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, зүүн мөр, бугалгад цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, “...Б.М нь 2023 оны 02 дугаар сарын 24 өдөр гэмт хэрэг үйлдсэн байхад 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө прокурор Монгол Улсын үндсэн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахилгүй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй буюу үндэслэх хэсэгтээ Мягмардорж, яллагдагч нь хаа байгаа нь тодорхойгүй байхад хаа байгаа нь тодорхой гэсэн, тогтоох хэсэгтээ эзэн биегүй тогтоол үйлдэж прокурорын нэгдсэн  санд бүртгүүлсэн, энэхүү алдаатай тогтоолоо Б.М-т 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулсан нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсанд тооцогдоно. ...Мөн мөрдөгч нь 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “...Ч.Б нь Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18-560 тоотод байгаа нь тодорхой байгаа тул ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал /хх 134-135/-ыг гаргасан байхад прокурор тухайн саналыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Тодруулбал, хуулийн дээрх хэсгийг хууль тогтоогч үүрэг болгон хуульчилсан буюу заавал шийдвэр гаргахаар зохицуулсаныг ноцтой зөрчсөн. Нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлэгт Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн хэдий ч түүний эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагаанд татаж оруулаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”-ыг зөрчсөнд тооцогдоно. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахин биелүүлээгүй яллагдагчаар татах тогтоолыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны явсан гэж үзэхгүй тул “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасугай. ...” гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Б.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад,

Б.М-ыг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймагт цэргийн алба хааж байх хугацаанд мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ.” гэж заасныг зөрчин 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “...Яллагдагчийг Дорнод аймагт цэргийн алба хааж байгаа нь тодорхой байна...” гэж баримтгүй буюу Хил хамгаалах ерөнхий газраас дээрх албан бичиг ирээгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт гаргасан байна. /хх 136/,

Гэтэл Хил хамгаалах ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2в/400 дүгээр “...Мягмаржав нь Дорнод аймгийн Халх гол сум дахь хилийн цэргийн 0198 дугаар ангид алба хааж байгааг үүгээр мэдэгдье. ...” гэх албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст ирүүлсэн /хх 116/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт “…ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр … заана.” гэж заасан байхад прокурор 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ тогтоох хэсгийн 1 дэх заалтад сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг бичээгүй, мөн 3 дахь заалтад “Б.Мягмардорж” гэж хүнийг яллагдагчаар татахаар үндэслэл бичсэн хэрнээ, тогтоолыг “Б.М”-т танилцуулж, яллагдагчаар мэдүүлэг авахыг ... даалгасан” зэрэг нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт
“Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан
сэжигтнийг яллагдагч гэнэ.” гэж тодорхойлсон.

Хэргийн материалаас үзэхэд, Б.М-т 2024 оны 04 дүгээр  сарын 05-ны өдөр яллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан байна.

Өөрөөр хэлбэл, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байхад 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө дээрх хуульд заасны дагуу хийгээгүй тогтоолоо Б.М-т 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр танилцуулсан нь байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Мөн хохирогч гэх Ч.Б нь Б.М-т “баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, баруун зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд язарсан шарх, баруун сарвуун зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан байхад энэ талаарх шалгавал зохих ажиллагааг шалгалгүй орхигдуулсан болохыг дурьдав.  

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/755 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 58 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                  Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                  Д.ОЧМАНДАХ

 

                     ШҮҮГЧ                                                  Т.ШИНЭБАЯР