| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04161/И |
| Дугаар | 191/ШШ2025/09106 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09106
| 2025 10 27 | 191/ШШ2025/09106 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ө
Хариуцагч: Э.У
Хамтран хариуцагч: А.А нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 187,371,949.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.*******, Э.******* нар нь ******* банк ХК-ийн цахим тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/201743260513 тоот зээлийн гэрээ байгуулан 98,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай лизингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/201743260513 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр БГХ/201743260513 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө барьцааны гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, жанжин 3 гудамж 90 тоот хаягт байрлах Б.*******ын өмчлөлийн, арлын ******* дугаартай, ******* ******* улсын дугаартай, Land cruiser 150 Prado маркын автомашин болон гэрийн эд хогшил зэргийг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч Б.*******, Э.******* нар нь 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/201743260513 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 17,640,935 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18,635,361 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,374.7 төгрөг, нийт 36,281,671 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.*******, Э.******* нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.7, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Б.*******, Э.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж байна.
Иймд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/201743260513 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 80,359,064.9 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 96,781,595 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,181,289.8 төгрөг, нотариатын зардал 50,000 төгрөг, нийт 187,371,949.71 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б.*******ын өмчлөлийн, арлын ******* дугаартай, ******* ******* улсын дугаартай, Land cruiser 150 Prado маркын автомашин зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус шүүхэд ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй Б.*******, Э.******* нарт холбогдох иргэний хэрэг хянагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байдаг. Тухайн барьцаа хөрөнгө нь А.*******ын өмчлөлд шилжсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн өмчлөгч болох А.*******ыг хариуцагчаар нэмж татсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргаж буй хүсэлт нь тухайн хэрэгтэй холбоотой байж, хуулийн үндэслэл шаардлагаа заасан байх хэрэгтэй байдаг. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч хариуцагчаас татгалзах хуулийн үндэслэл байхгүй байх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч А.******* түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, хариуцагч Б.*******, Э.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нар шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
******* банк ХК-ийн Б.*******, Э.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 187,321,949 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 50,000 төгрөг, нийт 187,371,949.71 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу дараах байдлаар нийт үнийн дүнг 12 сард хувааж төлөхөөр эвлэрэв. Үүнд: 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 176,371,949.71 төгрөг, нийт 187,371,949.71 төгрөг. ******* банк ХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан бөгөөд тус барьцаа хөрөнгө нь иргэн А.*******ын өмчлөлд шилжсэн байх бөгөөд А.*******ын банкны зүгээс маргахгүй гэх эрх бүхий хорооны шийдвэр гарсан байдаг тул түүнд холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэв.
4. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэлүүд, нотариатын төлбөрийн баримт, 2017.10.25-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн буцаан төлөх хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2017.10.13-ны өдрийн хүсэлт, зээл хүсэгчийн анкет, Б.*******, Э.******* нарын иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, 2024.11.28-ны Б.*******ын хүсэлт, 2025.03.10-ны өдрийн 307 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,
Хариуцагч нарын итгэмжлэл, хариуцагч Б.*******, Э.******* нарын хариу тайлбар, хариуцагч А.*******ын хариу тайлбар, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, ******* банкны шилжүүлгийн мэдээлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус хариуцагч нар нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
Зохигчийн шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээ.
5. Зохигчийн хүсэлтээр хийгдсэн ажиллагаа: Нийслэлийн Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр 50 хуудас баримт ирүүлсэн, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрч А.өөс авсан мэдүүлгийг тус тус бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б.*******, Э.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 187,371,494.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б.*******ын өмчлөлийн, арлын ******* дугаартай, ******* ******* улсын дугаартай, Land cruiser 150 Prado маркын автомашин зэргээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар А.*******ыг барьцаа хөрөнгөтэй холбоотой татсан.
1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хамтран хариуцагч А.*******т холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсан тул энэхүү татгалзлыг батлах нь зүйтэй.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 187,371,494.71 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
3. Дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,252,713 /1,101,580+30,370+120,763/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчийн эвлэрсэн үнийн дүн болох 187,371,494.71 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 1,094,810 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч ******* банк ХК нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 34/543 дугаартай итгэмжлэлээр Н.*******д, хариуцагч Б.*******, Э.******* нар нь 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0404 бүртгэлийн дугаартай итгэмжлэлээр М.*******д тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүрэг, эвлэрэн хэлэлцэх зэрэг эрхийг олгосон нь хуульд нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******, Э.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 187,371,494.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Б.*******ын өмчлөлийн, арлын ******* дугаартай, ******* ******* улсын дугаартай, Land cruiser 150 Prado маркын автомашин зэргээр хангуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Б.*******, Э.******* нар нь 187,371,494.71 /нэг зуун наян долоон сая гурван зуун далан нэгэн мянга дөрвөн зуун ерэн дөрвөн төгрөг далан нэгэн мөнгө/ төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 176,371,949.71 төгрөг, нийт 187,371,949.71 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,252,713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Э.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,094,810 /нэг сая ерэн дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хамтран хариуцагч А.*******т холбогдох шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Э.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ