2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/09214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 29

191/ШШ2025/09214

 

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: ******* ХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******.Т холбогдох

 

Цахим зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 24,932,804.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч *******.******* нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 12 дугаар сарын 02-нд 6000390431 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 29,140,000 төгрөгийн зээлийг сарын 1,95%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000390431 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 70 хоног хугацаа хэтрүүлсэн. Тус гэрээний хугацаа 2027 оны 5 дугаар сарын 30-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд, дээрх цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000390431 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 23,740,868.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,118,161.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50,774.86 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 24,932,804.74 төгрөгийг зээлдэгч *******.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболд, хариуцагч *******.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, *******.*******т холбогдох 24,932,804.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрэв.

1. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

2. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

3. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

4. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

5. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

6. 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

7. 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

8. 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

9. 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

10. 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

11. 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг

12. 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,932,804.74 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******.*******т холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 6000390431 тоот Цахим зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалж, цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 24,932,804.74 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. ******* ******* ХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 01/12595 дугаартай итгэмжлэлээр Ө.Өнөболд нарт ... эвлэрэн хэлэлцэх, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******.*******т холбогдох цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 24,932,804.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч *******.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 24,932,804.74 /хорин дөрвөн сая есөн зуун гучин хоёр мянга найман зуун дөрвөн төгрөг, далан дөрвөн мөнгө/ төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,932,804.74 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,614 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 141,307 /нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун долоо/ төгрөгийг ******* *******иар дамжуулан 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 141,307 /нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун долоо/ төгрөгийг хариуцагч *******.*******өөс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ