| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шүрэнцэцэгийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 112/2026/0032/З |
| Дугаар | 112/ШШ2026/0032 |
| Огноо | 2026-07-07 |
| Маргааны төрөл | Тендер, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 112/ШШ2026/0032
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Энхцэцэг би “К А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Ч, аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан “Тонхил сумын 284.5м бетон хучилттай авто зам цамхагт гэрэлтүүлгийн ажил ГААХААГ/20260101002-ын захиалагч Худалдан авах ажиллагааны газарт тендерийн шалгаруулалтын үр дүнг хуульд нийцүүлэн хянаж үзэх үнэлэхийг даалгах, Тонхил сумын 284.5м бетон хучилттай авто зам цамхагт гэрэлтүүлгийн ажил ГААХААГ/20260101002-ын Худалдан авах ажиллагааны газрын тендерийн гэрээ байгуулахыг Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Ч-д даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“К А”ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын
1. Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Б-аас 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаар албан бичгийг хүчингүй болгох,
гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлэхийг хүлээн зөвшөөрч байна.
2. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э
Худалдан авах ажиллагааны газраас гэрээ байгуулах зөвлөмж ирүүлсэн тохиолдолд гэрээ байгуулах эрх олгохыг хүлээн зөвшөөрч байна.
3. Нэхэмжлэгч “К А”ХХК-ийн захирал Ц.Э
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нартай эвлэрэхэд татгалзах зүйлгүй болно” гээд талууд эвлэрлийн гэрээндээ гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “худалдан авах ажиллагааны газрын даргын 552 дугаар албан бичгийг хүчингүй болгох, тендер шалгаруулалтад гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлэх, гэрээ байгуулах эрх олгохыг аймгийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлснийг хариуцагч нарт 2026 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гардуулалтыг хийсэн.
“К А”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Ч, аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан “Худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаар албан бичгийг хүчингүй болгох, тендер шалгаруулалтад гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлэх, гэрээ байгуулах эрх олгохыг аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд талууд харилцан тохиролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээг бичгээр, талууд гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч аймгийн Засаг дарга Г.Ч нь 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/770 дугаар албан бичгээр Н.Э-т олгосон итгэмжлэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-д зааснаар эвлэрэх эрхийг олгосон болно.
Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх гэж, хариуцагч 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.
Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, мөн нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасны дагуу нэхэмжлэл гаргагч “К А”ХХК болон хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, аймгийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Б нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, “К А”ХХК-ийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Ч, аймгийн худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдох “аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаар албан бичгийг хүчингүй болгох, тендер шалгаруулалтад гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг аймгийн Засаг даргад хүргүүлэх, гэрээ байгуулах эрх олгохыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ЭНХЦЭЦЭГ