| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/01507/И |
| Дугаар | 320/ШШ2025/01144 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 320/ШШ2025/01144
| 2025 оны 10 сарын 15 өдөр | Дугаар 320/ШШ2025/01144 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: П*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.М***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 10,922,597.61 (арван сая есөн зуун хорин хоёр мянга таван зуун ерэн долоон төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/01507/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М*** нь манай компанитай 2024 оны 12 сарын 24-ний өдөр L*** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 790,000 /долоон зуун ерөн мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** тоот дансанд,
2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр *** зээлийн дансны дугаартай, 700,000 /долоон зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** тоот дансанд;
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр *** зээлийн дансны дугаартай, 7,000,000 /долоон сая төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн *** тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
2025 оны 01 дүгээр сарын 03-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 758,485.35 /долоон зуун тавин найман мянга дөрвөн зуун наян таван төгрөг гучин таван мөнгө /, үндсэн хүү 85,242.59 /наян таван мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг тавин есөн мөнгө /, нэмэгдүүлсэн хүү: 790.02 /долоон зуун ерөн төгрөг хоёр мөнгө /, нийт 844,517.96 /найман зуун дөчин дөрвөн мянга таван зуун арван долоон төгрөг ерөн зургаан мөнгө /,
2024 оны 12 дугаар сарын 29-ний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 629,999.21 /зургаан зуун хорин есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөгхорин нэгэн мөнгө, шимтгэл 15,749.99 /арван таван мянга долоон зуун дөчин есөн төгрөг ерөн есен мөнгө /, үндсэн хүү 117,438.76 /нэг зуун арван долоон мянга дөрвөн зуун гучин найман төгрөг далан зургаан мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 17,895.43 /арван долоон мянга найман зуун ерөн таван төгрөг дөчин гурван мөнгө /, нийт 781,083.39 /долоон зуун наян нэгэн мянга наян гурван төгрөг гучин есөн мөнгө /
2024 оны 12 дугаар сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 7,000,000.00 /долоон сая төгрөг/, шимтгэл 70,000.00 /далан мянган төгрөг/, үндсэн хүү 2,154,082.19 /хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга наян хоёр төгрөг арван есөн мөнгө /, нэмэгдүүлсэн хүү 65,414.07 /жаран таван мянга дөрвөн зуун арван дөрвөн төгрөг долоон мөнгө /, нийт 9,289,496.26 /есөн сая хоёр зуун наян есөн мянга дөрвөн зуун ерөн зургаан төгрөг хорин зургаан мөнгө /
Иймд зээлдэгч Б.М***гээс үндсэн зээлийн төлбөрт 8,388,484.56 /найман сая гурван зуун наян найман мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг тавин зургаан мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,356,763.54 /хоёр сая гурван зуун тавин зургаан мянга долоон зуун жаран гурван төгрөг тавин дөрвөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,099.52 /наян дөрвөн мянга ерөн есөн төгрөг тавин хоёр мөнгө / төгрөг, шимтгэл 85,749.99 /наян таван мянга долоон зуун дөчин есөн төгрөг ерөн есөн мөнгө / төгрөг, нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 10,922,597.61 /арван сая есөн зуун хорин хоёр мянга таван зуун ерөн долоон төгрөг жаран нэгэн мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.М*** нь П*** ББСБ ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,388,484 төгрөг 56 мөнгө, зээлийн хүү 2,356,763 төгрөг 54 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 84,099 төгрөг, 52 мөнгө, бусад төлбөрт 93,249 төгрөг, 99 мөнгө, нийт 10,922,597 төгрөг 61 мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Би үндсэн зээлийн төлбөрөөс энэ 10 сард 4,000,000 төгрөгийг, үлдэгдэл 6,922,598 төгрөгийг 6 сарын хугацаанд сард 1,153,767 төгрөгөөр сар бүр тэнцүү хуваан төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.М*** холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 10,922,597.61 (арван сая есөн зуун хорин хоёр мянга таван зуун ерэн долоон төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М*** нь нэхэмжлэлийн шаардлага болох цахим зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 10,922,597.61 (арван сая есөн зуун хорин хоёр мянга таван зуун ерэн долоон төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч П*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,712 (нэг зуун наян есөн мянга долоон зуун арван хоёр) төгрөгөөс 94,856 ( ерэн дөрвөн мянга найман зуун тавин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 94,856 ( ерэн дөрвөн мянга найман зуун тавин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М***гээс 189,712 (нэг зуун наян есөн мянга долоон зуун арван хоёр) төгрөгийн тал хувь болох 94,856 ( ерэн дөрвөн мянга найман зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар П*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.М*** холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 10,922,597.61 (арван сая есөн зуун хорин хоёр мянга таван зуун ерэн долоон төгрөг жаран нэгэн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.М*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч П*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 189,712 (нэг зуун наян есөн мянга долоон зуун арван хоёр) төгрөгөөс 94,856 ( ерэн дөрвөн мянга найман зуун тавин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 94,856 ( ерэн дөрвөн мянга найман зуун тавин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.М***гээс 94,856 ( ерэн дөрвөн мянга найман зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА