2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07920

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07920

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ... дугаар хороо, ...дүгээр хороолол, .... дугаар байрны .... тоот хаягт оршин суух, ...... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .... дүүрэг, ..... дугаар хороо, . ...мянгат, ..... тоот хаягт оршин суух, Г.......олбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс Toyota Land cruiser маркийн, .... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэр,

Хариуцагч Б.Ба,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Цол

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч Б.Баод холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Ба миний бие нь ..... финанс ББСБ ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, 80,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн үед .... УНЧ улсын дугаартай Toyota Land cruiser маркийн, арлын ..... дугаартай автомашин нь ..... финанс ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Дээрх зээлийн гэрээг анх 3 сарын хугацаагаар байгуулж, гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор сунгаж явсан боловч зээлийн төлбөр болон хүү огт төлөхгүй байсан. Иймд тухайн автомашины өмчлөх эрхийг надад шилжүүлсэн.

Гэвч автомашины эзэмшлийг ..... финанс ББСБ ХХК-ийн толгой компани Чо групп ХХК-ийн ажилтан гэх хариуцагч Б.Ба нь шилжүүлэхгүй, өөрийн өмч гэж маргалдаж, биетээр хүлээлгэж өгөхөөс татгалзаж, одоог хүртэл хууль бусаар миний өмчлөлийн автомашиныг эзэмшилдээ байлгасаар байна. ..... финанс ББСБ ХХК-ийн зүгээс надтай харилцан тохиролцсоны дагуу автомашины эзэмших эрхийг надад шилжүүлсэн, бодит байдал дээр автомашин тус байгууллагын эзэмшилд байхгүй байгаа нь үнэн. Иймд тухайн компанитай маргаангүй болсон гэж үзэж, бодит байдал дээр эзэмшилдээ байлгаж, хууль ёсны дагуу өмчийн эзэн болсон надад автомашиныг өгөхөөс зайлсхийж, маргаж байгаа Б.Баын хууль бус эзэмшлээс автомашинаа гаргуулахаар нэхэмжилж байна.

Хууль зүйн хувьд, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл, уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу өөрийн өмчлөлийн зүйлээ миний эрхийг зөрчиж байгаа этгээдээс шаардах эрхтэй гэж үзэж байна.

Мөн миний өмчлөлийн автомашиныг хууль бусаар өөр этгээд эзэмшиж байгаад аливаа авто осол, эсхүл зөрчил гаргаж, төлбөр торгууль ногдуулсан тохиолдолд өмчийн эзэн болох миний бие хариуцлага хүлээхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцна гэж заасан байх тул цаашид хариуцагчийн хууль бус эзэмшилд байлгах нь надад дээрх эрсдэлийг бий болгож байна.

Анх 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ..... финанс ББСБ ХХК бонд гаргана гээд бондод нь 60,000,000 төгрөг, түүний барьцаа хөрөнгөд нь дээрх автомашиныг миний нэр дээр шилжүүлсэн. ..... финанс ББСБ ХХК-ийн захирал н.Ня нь төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхгүй бол тээврийн хэрэгслийг миний эзэмшилд шилжүүлнэ гэсэн. Түүнээс хойш дахин уулзах гэтэл хайж олоогүй.

Иймд хариуцагч Б.Баын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч миний өмчлөлийн .... УНЧ улсын дугаартай .............cruiser маркийн, арлын ..... дугаартай автомашиныг гаргуулан өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Баоос нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Миний бие .... УНЧ улсын дугаартай, Toyota Land cruiser маркийн автомашиныг 2012 оноос хойш тасралтгүй эзэмшсээр ирсэн. Өөрийн өмчлөлийн автомашиныг өөрт хамааралгүй өрийн төлбөрт тооцож шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсаргасан Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ, ..... финанс ББСБ ХХК-д гаргасан хүсэлт зэрэгт дурдагдсан .... УНЧ улсын дугаартай автомашин нь миний тээврийн хэрэгсэл мөн эсэх буюу нэг автомашины талаар яригдаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа ч дараах тайлбарыг гаргаж байна.

.... УНЧ улсын дугаартай автомашин нь 2011 онд үйлдвэрлэгдэж, 2012 онд Монгол Улсад орж ирсэн. Тухайн үед миний бие Чо групп ХХК-ийн охин компанид ажиллаж байсан бөгөөд ажилдаа гаргаж байгаа хичээл зүтгэлийг минь үнэлж, компаниас шагнасан. Автомашиныг лизингээр авч, төлбөрийг компани хариуцан төлж барагдуулаад миний нэр дээр автомашиныг шилжүүлсэн. Үүнээс хойш одоог хүртэл миний бие уг автомашинаа тасралтгүй өмчилж, ашиглаж, техникийн үзлэг, татвар хураамж, торгуулиа өөрөө төлөөд явдаг. 2018 онд Чо групп ХХК-ийн нэг охин компанид үйл ажиллагааны зардал хэрэг болж, нөгөө охин компани болох Чо финанс ББСБ ХХК-аас зээл авах шаардлага гарч, зээлийн барьцаанд миний автомашиныг тавьсан. Тухайн үед Чо финанс ББСБ ХХК-ийн захирал н.Ня манай байгууллагад санхүүгийн шалгалт ордог, барьцаа хөрөнгөгүй зээл гаргаж болохгүй гэж тайлбарлан шилжүүлж байсан.

2020 онд н.Ня захирал утсаар залгаад цирк дээр автомашинаа унаад хүрээд ир, хүнд автомашиныг чинь харуулна. Чи өөрийгөө жолооч нь гэж хэлээрэй гэсэн. Тухайн үед энэ нэхэмжлэлд дурдсан хаалттай өрийн бичиг хийгдсэн байж магадгүй юм. Өөрөөр миний автомашиныг бусдын өрийн бичгийн барьцаанд барьцаалсан талаар надад мэдэгдээгүй.

Нэхэмжлэлд дурдсан үндсэн гэрээ болох Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу бодитоор 60,000,000 төгрөгийг Чо финанс ББСБ ХХК-д хэзээ шилжүүлсэн, өрийн бичгийн эргэн төлөлтийг мөн хэрхэн төлсөн, хэдэн төгрөгийн төлбөр үлдсэн зэрэг үүргийн гүйцэтгэлийн мэдээлэл тодорхойгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч нь Чо финанс ББСБ ХХК-тай маргаангүй гэх боловч тухайн ББСБ-аас нэхэмжлэлд нь дурдсан зарим ойлгомжгүй зүйлсийг тодруулах шаардлагатай байна. Үндсэн үүрэг гүйцэтгэгч болох Чо финанс ББСБ ХХК-аас тайлбар, тодруулга авах нь зүйтэй. Би 2023 оны 6 дугаар сард ажлаас гарсан. ..... финанс ББСБ ХХК-аас буцааж авахаар хөөцөлдөж эхэлж байсан. Өнөөдрийг хүртэлх автомашины татвар оношилгоо, төлбөр тооцоо бүх зүйлийг өөрийнхөө зүгээс хувь данснаасаа төлдөг байсан. Миний хувьд, тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх гэж явдаг гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-4/, Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа /хх-5/, Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ /хх-6-7/, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Чо финанс ББСБ-д хүсэлт гаргах нь гэсэн баримт /хх-9/

 

4. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ416-2012/0002 дугаартай Зээлийн гэрээ /хх-39-44/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг /хх-45/, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 416000029 тоот дансны хуулга /хх-46/, Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 416000391 тоот дансны хуулга - /хх-47-48/, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗГН46/17 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ- /хх56/, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ФГ104/15 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/- /хх-57-58/, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГН65/16 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ- /хх-59/ 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ105/15 дугаартай Зээлийн гэрээ - /хх-60-62/

 

5. Хариуцагч талын хүсэлтийг үндэслэн Автотээврийн Үндэсний төвөөс нотлох баримт бүрдүүлсэн байна. /хх-25-26/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч Б.Баод холбогдуулан .... УНЧ улсын дугаартай, Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ нэхэмжлэгч нь ..... финанс ББСБ ХХК-тай Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор сунгасан боловч ..... финанс ББСБ ХХК-аас зээлийн төлбөр болон хүүг огт төлөхгүй байсан учир маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. ..... төв ТӨҮГ-т хандан тээврийн хэрэгслийн бүртгэлийг өөрчилж, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болсон. ..... финанс ББСБ ХХК-ийг эрэн сурвалжлуулж, түүнтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан боловч олохгүй байгаа. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч тал нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндэслэлээ Миний бие ..... финанс ББСБ ХХК-ийн толгой компани болох Чо групп ХХК-ийн өөр охин компанид 2023 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлж, 70 хувийг өөрийн эцгийнхээ орон сууцыг барьцаалж зээл авч төлж дуусгасан, 2012 оноос хойш тасралтгүй эзэмшсээр ирсэн. Компаниас миний ажилдаа гаргасан хичээл зүтгэлийг үнэлж тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байсан. 2018 онд Чо групп ХХК-ийн нэг охин компанид үйл ажиллагааны зардал хэрэг болж, нөгөө охин компани болох Чо финанс ББСБ ХХК-аас зээл авах шаардлага гарч, зээлийн барьцаанд миний тээврийн хэрэгслийг тавьсан. Тухайн үед Чо финанс ББСБ ХХК-ийн захирал н.Ня манай байгууллагад санхүүгийн шалгалт ордог, барьцаа хөрөнгөгүй зээл гаргаж болохгүй байна гэж тайлбарлан шилжүүлж байсан. 2020 онд н.Ня захирал утсаар залгаад цирк дээр автомашинаа унаад хүрээд ир, чи өөрийгөө жолооч нь гэж хэлээрэй гэж хэлсэн. Тухайн үед нэхэмжлэлд дурдсан хаалттай өрийн бичиг хийгдсэн байж магадгүй боловч тээврийн хэрэгслийг бусдын өрийн бичгийн барьцаанд барьцаалсан талаар надад мэдэгдээгүй.

Нэхэмжлэлд дурдсан үндсэн гэрээ болох Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ-ний талууд үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна гэж татгалзсан байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа, Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч Б.Ба нь .... УНЧ улсын дугаартай, ..... арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч гэж бүртгэгджээ.

 

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байхаас гадна шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Ба нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч байх тохиолдолд бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг шаардах эрх үүснэ.

 

6. Талууд маргаан бүхий тээврийн хэрэгсэл нь бодитоор хариуцагчийн эзэмшилд байгаа талаар маргаагүй ба тээврийн хэрэгслийн өмчлөгч хэн болох, хариуцагчийн эзэмшил хууль бус эсэх талаар маргаантай байна.

 

7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн эзэмшлээс тээврийн хэрэгслийг шаардахдаа 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б Чо финанс ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан Хаалттай өрийн бичиг худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.Баээс Чо финанс ББСБ ХХК-д гаргасан хүсэлт зэргийг үндэслэн гэрээний үүрэгтэй холбоотойгоор хөдлөх эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн өмчлөгч болж, эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр өмчлөх эрх баталгаажсан гэж тайлбарлаж байна.

 

8. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Б Чо финанс ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 010121 дугаартай Хаалттай өрийн бичиг худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээний 7.1 дэх хэсэгт өрийн бичгийн барьцаа хөрөнгө: Чофинанс ББСБ ХХК нь өөрийн өмчлөлийн .... УНЧ улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн автомашиныг худалдан авагчид унах нөхцөлтэй барьцаалав. ББСБ нь хаалттай өрийн бичгийг эргүүлэн төлмөгц худалдан авагч нь барьцаа хөрөнгийн эзэмшлийг ББСБ-д шилжүүлнэ гэж тохиролцжээ.

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б.Баээс Чо финанс ББСБ ХХК-д гаргасан хүсэлтэд гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнүүдийг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор дуусгавар болгож, тооцоо нийлэхээс гадна 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №010121 тоот гэрээний барьцаа хөрөнгө болох .... УНЧ Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд хүлээлгэн өгөх талаар дурдаж, уг албан бичгийн зүүн доод талд 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрөө төлөхгүй тохиолдолд машинаа шилжүүлэхээр тохиролцов 2023-05-11, ерөнхий захирал гэх бичилт хийгдэж гарын үсэг зурагдсан байна.

 

9. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг харьцуулан үзвэл дээрх гэрээ, хүсэлтэд дурдсан .... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг маргааны зүйл болох .... УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна гэрээний талууд болох Б.Б Чо финанс ББСБ ХХК нь үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах талаар харилцан тохиролцож, маргаан бүхий тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэж үзэхээр байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас үүрэг гүйцэтгэгч Чо финанс ББСБ ХХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, талуудын тохиролцсон хугацаа болох 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өнгөрсөн тул тээврийн хэрэгслийг шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгчийн оршин байгаа газар тодорхойгүй байгаа гэх боловч Чо финанс ББСБ ХХК-ийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэх боломжгүй.

 

10. Энэ тохиолдолд Хаалттай өрийн бичиг худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, баримтыг Чо финанс ББСБ ХХК-аас Б.Бад тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, Б.Бад өмчлөх эрхийг үүсгэсэн гэрээ, хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

11. Хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлийг 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт зохицуулсан.

Түүнчлэн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих талаар зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ба нь тээврийн хэрэгслийг эзэмшилдээ шилжүүлж авч байгаагүй талаар тайлбар гаргасан ба дээрх хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрх шилжсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

12. Тээврийн хэрэгслийн лавлагаанаас үзвэл нэхэмжлэгч Б.Ба нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчөөр бүртгэгдсэн хэдий ч дээрх үндэслэлээр тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзээгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх нэхэмжлэгч Б.Бад үүсээгүй.

 

13. Иймд нэхэмжлэгч Б.Баийн .... УНЧ улсын дугаартай, ..... арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Баын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

14. Нэхэмжлэгч Б.Баийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Баод холбогдуулан гаргасан .... УНЧ улсын дугаартай, .......маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Баийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ