Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 616

 

                      

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч Э.Ундраххэрлэн,

         Шүүгдэгч Ц.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Ж холбогдох эрүүгийн 1706 03180 0686 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл-5 эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн  тоотод оршин суудаг, урьд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 842 дугаар шийтгэх тогтоолтой Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эвлэрсэнээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар /, ЦЖ.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар сургууль дээр 13 настай насанд хүрээгүй хохирогч Д.Сүлдбаярыг "миний хүүг зодлоо" гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас насанд хүрээгүй хохирогч Д.Сүлдбаярын мэдүүлэг /хх-ийн 14-15/, насанд хүрээгүй гэрч Э.Гантогтохын мэдүүлэг /хх-17/, гэрч О.Ариунзаяагийн мэдүүлэг /хх-18/, гэрч М.Ариунжаргалын мэдүүлэг /хх-21/, шүүгдэгч Ц.Ж яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-51/, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14636 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31/, шүүгдэгч Ц.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар сургууль дээр 13 настай насанд хүрээгүй хохирогч Д.Сүлдбаярыг "миний хүүг зодлоо" гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад насанд хохирогч Д.Сүлдбаярын өгсөн: “....Би өчигдөр хичээлээ тараад явах гэж байхад манай ангийн Энх-амгалан Мичидбаяр хоёр миний араас дуудаад наад хүүхдээ бариад ав гэхээр нь би тэхээр нь би тэр хүүхдийг бариад авсан чинь тэр 6 дугаар ангийн хүүхэд газраас чулуу аваад миний гэдэсрүү цохиод байсан тэгээд би тэр хүүхдэд чи болиоч гэсэн чинь тэр хүүхэд болихгүй байсан. Тэгээд би тэр хүүхдийг гараараа хацар хэсэгт нэг удаа цохисон юм. Тэгээд би тэр хүүхдээс салаад явсан. Маргааш нь тэр хүүхдийн аав нь гэх хүн ирээд намайг манай ангиас дуудаж гаргаж ирээд ангийн багш бид хэд хамтдаа сургалтын менежерийн өрөөрүү очсон. Гэтэл өрөөндөө байхгүй байсан ба ангийн багш өрөөрүүгээ орох хооронд намайг тэр ах барьж аваад үснээс зулгааж газар унгаагаад гэдэсрүү өшиглөөд мөн дээрээс нэг удаа дэвсэж, элэгдэж, унгаасан толгойруу гараараа хоёр удаа цохисон. Тэгээд яваад өгсөн. Миний толгой маш их өвдөж зүүн гар, нуруу бас өвдөж байна. Гомдолтой. /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Э.Гантогтохын өгсөн: “...манай ангийн охин Ариунаагийн дүү Сүлдбаярын цамцны захны хойд хэсгээс нь зулгаачихсан Сүлдбаяр уйлчихсан байхаар нь би та болиоч гэж хэлсэн. Өөрөөсөө жоохон хүүхэд зодоод ичдэггүй юм гэж хэлэхэд намайг чи тэр эгчийг нь дуудаад ир гэсэн. ...Сүлдбаяр шатны бариулнаас барьчихаад явахгүй гэхэд нь зүүн мөрлүү нь нэг удаа өвдөглөөд, нуруулуу нь хоёроос гурван удаа гараараа атгаж байгаад цохьсон. ...Тэр Сүлдбаярыг зодсон ах манай урд талын хашаанд байдаг ах байгаа юм.” /хх-17/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ариунзаяагийн өгсөн: “… Тэгээд Баатархуягийн аав нь би танай хүүхдийг 1 удаа л алгадсан гэж байсан. Тэгээд Сүлдбаяр манай өрөөний буланд зогсож байхдаа 2 гарынхаа тохойг бариад ёолоод байхаар нь би яасан бэ гэж асуухад Сүлдбаяр яасан ч үгүй гээд байсан.” /хх-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ариунжаргалын өгсөн: “....нийгмийн ажилтаны өрөөнд орж ирэхэд цамцны дээд талын гурван товч таслагдсан зангиа нь тал дээрээ нь гарсан үс нь арзайчихсан гараа барьчихсан уйлаад зогсож байсан /хх- 21/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Ж өгсөн: “…Би өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Тухайн үед би гурван хүүхэдтэй өрх толгойлсон эцэг хүн учир маш их бухимдсан байсан. Дахиж ийм асуудал гаргахгүй. Би тухайн хүүхдийг эмнэлэгт үзүүлсэн. 120.000 төгрөгийг төлж барагдуусан.” /хх-51/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14636 дугаартай шинжээчийн дүгнэлт

 

1. Д.Сүлдбаярын биед тархи доргилт, баруун зулайн хуйх бүсэлхий нуруу орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-31/ гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ц.Ж иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-39/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-40/,

          -Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь насан хүрээгүй хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, насанд хүрээгүй хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13 цаг 30 минутын орчим Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар сургууль дээр 13 настай насанд хүрээгүй хохирогч Д.Сүлдбаярыг "миний хүүг зодлоо" гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Ц.Ж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ц.Ж 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ц.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Ц Ж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Ц.Ж 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Ж нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС