| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Болормаа |
| Хэргийн индекс | 119/2026/0036/з |
| Дугаар | 119/ШШ2026/0045 |
| Огноо | 2026-06-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 119/ШШ2026/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “**” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: **
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга,
Хариуцагч: Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн Үнэлгээний хороо /дарга **/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **,
Хариуцагчийн өмгөөлөгч: **
Гуравдагч этгээд: “**” ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **, **, **
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: ““Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 2 дугаар сард зарласан “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/” нэр бүхий ажлын дахин тендерийг хүчингүйд тооцуулж, уг тендерийн сонгон шалгаруулалтын үр дүнд шинэ гүйцэтгэгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын өмнөх гүйцэтгэгчтэй /нэхэмжлэгч “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бусад тооцуулах, улмаар нэхэмжлэгч “**” ХХК болон хариуцагч Орхон аймгийн Засаг даргын хооронд байгуулсан “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/” нэр бүхий ажлын дугаар УТ-09/19 тоот Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, уг гэрээний дагуу тухайн барилга угсралтын ажлын үлдсэн хэсгийг үргэлжлүүлэн гүйцэтгэх эрхийг сэргээн тогтоож, уг тендерийн ажлын барилга байгууламжийн үлдсэн ажлыг үндсэн гүйцэтгэгч, нэхэмжлэгч “**” ХХК-иар гүйцэтгүүлэхийг хариуцагч Орхон аймгийн Засаг даргад даалгах” тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, **, хариуцагчийн өмгөөлөгч **, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, **, гуравдагч этгээдийн өмгөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ““**” ХХК Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 2 дугаар сард зарласан “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/” нэр бүхий ажлын дахин тендерийг хүчингүйд тооцуулж, уг тендерийн сонгон шалгаруулалтын үр дүнд шинэ гүйцэтгэгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын өмнөх гүйцэтгэгчтэй /нэхэмжлэгч “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бусад тооцуулах, улмаар нэхэмжлэгч “**” ХХК болон хариуцагч Орхон аймгийн Засаг даргын хооронд байгуулсан “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/” нэр бүхий ажлын дугаар УТ-09/19 тоот Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, уг гэрээний дагуу тухайн барилга угсралтын ажлын үлдсэн хэсгийг үргэлжлүүлэн гүйцэтгэх эрхийг сэргээн тогтоож, уг тендерийн ажлын барилга байгууламжийн үлдсэн ажлыг үндсэн гүйцэтгэгч, нэхэмжлэгч “**” ХХК-иар гүйцэтгүүлэхийг хариуцагч Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “**” ХХК “Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ20260101114 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, тэмдэглэл зөвлөмжийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/958 тоот “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/957 тоот ”**” ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын “**” ХХК-тай байгуулсан ХЗА-59/26 тоот Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах, Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот тоот тендерийг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/1988 тоот “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулсан болно.
3. Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаар захирамжаар “Сургуулийн барилга” 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/ ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан ба 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дугаар захирамжаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.
4 . “**” ХХК нь уг зарласан “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцсон байна.
5 . 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
6. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн гүйцэтгэх захирал ** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот тендерт “**” ХХК-ийг шалгаруулж, гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрүүд нь хууль бус болох нь дараах баримтаас харагдаж байна. Үүнд:
1.1. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тoд үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасан. Энэ нь тендерийн оролцогч нарыг ижил мэдээллээр хангах, ижил боломж олгохыг шаардаж байгаа болно.
Тендерийн цахим сайтад тавигдсан Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот урилгад 2026 оны 03 сарын 04-ний өдрийн 17:40 минутад “Сонирхогч оролцогч нарын анхааралд!!! Оролцогчоос зураг төсвийн мэдээлэл дутуу байна гэх тодруулга утсаар ирсэн ба зураг төсвийн мэдээлэл дутуу орсон байж болзошгүй байгаа тул зураг төсвийн мэдээллийг шинэчлэн ТЭЗҮ хэсэгт оруулсан болно. Сонирхогч, оролцогч та бүхэн цахим системийн ТЭЗҮ хэсгээс зураг төсвийг нягталж оролцохыг хүсье” гэсэн тодруулгыг оруулсан байна. Үүний дагуу шинэчлэлт орсон байна.
Гэтэл “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас харахад 2026 оны 02 сарын 27-ны өдөр 02/59 тоотоор төсөвт өртгийн үнэлгээг 5,608,189,248 төгрөгөөр ирүүлсэн байх бөгөөд түүнд хавсаргасан мэргэшсэн төсөвчин **ийн төсөв нь 2025.03.05-ны өдрийнх байна. Барилгын төсвийг дор хаяж 2-3 хоног хийдэг. Үүнээс харахад дутуу байсан зураг төсвийн мэдээллийг “**” ХХК нь 2026.02.27-ны өдөр гэхэд мэдэж байсан бөгөөд дутуу мэдээлэлд шинэчлэх цаг хугацаа ч байхгүй байхад шинэчлэн оруулсан байна. Энэ нь хуулийн дээрх өрсөлдөх тэгш боломжтой, ил тод байх зарчмыг зөрчсөн төдийгүй “**” ХХК-д давуу байдал үүсгэсэн гэх нөхцөл байдал бий болж байна.
1.2. Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 18.1-д "Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ болон түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийг аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно” гээд Үүнд: Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /Банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий тодорхойлолт нь зохих журмын дагуу өмнө нь судлагдчихсан, тендерт шалгарсан тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр шууд олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт гэж ойлгоно. Тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолт, мөн Банк бус байгууллагын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхаарна уу/ гэж заасан байна.
Гэтэл “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас үзэхэд Капитрон банкны 2026.02.16-ны өдрийн 26/82 тоот тодорхойлолтыг ирүүлсэн байх бөгөөд түүнд “тус сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 5,723,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт олгох боломжтойг тодорхойлж байна ” гэж тусгасан байна.
Үүнээс үзэхэд Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 18.1-д заасныг зөрчсөн баримт ирүүлсэн байхад түүнийг үнэлж хууль бусаар шалгаруулсан байна.
1.3. Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.1-д Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагын талаар заасан байх бөгөөд 19.1-ийн 1-д “Ажиллах хүч хүний нөөцөөр санал болгож буй ажилчдыг тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар захирлын тушаалаар томилсон байх бөгөөд тэдгээрийн мэдээллийг V дугаар бүлгийн Маягт 2. Хүний нөөцийн мэдээлэл хүснэгтээр гарган ирүүлэх ба ажлын туршлага чадавхын мэдээллийг ажилтан тус бүрээр гаргаж ирүүлнэ.”, 11-д “Тухайн ажлын гэрээний гүйцэтгэлд дээрх санал болгосон ажилтнуудаас өөр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэн эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл болохыг анхаарна уу.” гэж заасан байна. “**” ХХК нь 2025 онд 23-н ажилтантай, 2026 онд 26-н үндсэн ажилтантай байна.
Гэтэл Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.1-д 19-өөс доошгүй ажилтантай байх шаардлагыг заасан байх бөгөөд үүний 8 нь өөрийн ажилтан байх шаардлагыг тавьсан байна. “**” ХХК нь 2026-03-09-ний өдөр Тээвэр ложистикийн төвийн ажлын байрны их засварын ажил ЭҮТӨҮГ/20260101839/01/01 тоот тендер, 2026-03-02-ны өдөр Төв агуулах 1, 2-ын барилгуудын их засварын ажил ЭҮТӨҮГ/20260101977/01/01 тоот тендер, 2026-04-21-ний өдөр Ирээдүй Одод сургуулийн Спорт заал барих ажил ОРАХААГ/20260101007/01/01 тоот тендер, 2026-02-10-ны өдөр Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114/01/01 тоот тендер, 2026-01-23-ны өдөр Эрдэнэтэд үйлдвэрлэв худалдаа үйлчилгээний төсвийн барилгын гадна инженерийн шугам сүлжээ ОРАХААГ/20260101197/01/01 тоот тендерт орж шалгаран гэрээ байгуулсан байна. Мөн Эрдэнэтэд үйлдвэрлэв барилга барих 2024.10.14-2026.08.15-н, Дэнж багийн хэрэглэгчдийг төвлөрсөн шугамд холбож, өргөлтийн насос станц шинээр барих ажил 2025.06.16-2026.05.06, Баян-Өндөр сум соёл амралтын хүрээлэн байгуулах ажил 2026.04.15-2026.09.19-н хүртэл гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд нэг ажилтан болон техник тоног төхөөрөмж, технологийг давхар олон тендерт санал болгосон байхаар байна. Үүнд үндсэн болон хөлсөөр ажиллах ажилчид бүгд хамаарна. Үндсэн ажилтнаар тооцон үзэхэд нь шалгарсан 8-н тендерт яагаад ч хүрэлцэхгүй байхаар байна.
Тиймээс Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.1, 19.1-ийн 1, 11-д заасныг зөрчсөн тендерийн материал ирүүлсэн “**” ХХК-ийг шалгаруулсан байна.
1.4. Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 17.1-д ХАБЭА-н ажилтан 1 Үндсэн ажилтан байхаар заасан байна. Мөн ТШЗ-ийн 19.1-ийн 11-д зааснаар тухайн ажилтан нь өөр ажил албан тушаалд ажиллаж болохгүй талаар заасан.
Гэтэл “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас үзэхэд ХАБЭА-н ажилтнаар санал болгосон ** нь 2022 оноос хойш “**” ХХК-д давхар ажил эрхэлдэг байна. “**” ХХК нь мөн тендерт шалгаруулалтад орж ажилладаг компани байх бөгөөд 2026-02-24-ний өдөр ОРАБӨСЗДТГ/20260201010/02/01 тоот Бүрэнбүст багт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын ажил, 2026-02-24-ний өдөр ОРАБӨСЗДТГ/20260201031/02/01 тоот Чандмань багт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилтын ажил, 2026-03-24-ний өдөр ЭҮТӨҮГ/20260101930/01/01 тоот Үерийн сувгийн засвар хийх, шороо нурахаас хамгаалсан хашлагыг солих ажлын тендер авч ажиллаж байна. Мөн “**” ХХК-ийн **ын талаарх танилцуулгад 2017 оноос хойш “**” ХХК-д ажиллаж байгаа талаар бичсэн байх ба 2025 оны 12 сарын болон 2026 оны 01 сарын даатгуулагчийн төрөл нь 25002 буюу Улирлын шинж чанартай ажилтны кодоор төлсөн байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасан. ХАБЭА-н ажилтан нь үндсэн цагт ажиллах чухал ажил бөгөөд зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулан хоёр байгууллагын үндсэн ажлын цагт ажиллах боломжгүй ажил болно.
Энэ нь Тендерийн баримт бичгийн 17.1, 19.1-ийн 1, 11-д заасныг зөрчсөн шаардлагыг зөрчсөн зөрчил болж байна.
1.5. “**” ХХК-ийн Халаалт агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон ** нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас харахад ** ХХК, ** Төрийн өмчит ХК-д ажилладаг байна. ** Төрийн өмчит ХК-д даатгуулагчийн төрөл нь 01001 буюу үндсэн ажилтан байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй. ” гэж заасан. Төрийн өмчит компанид ажиллаж байгаа хүн хувийн хуулийн этгээдэд давхар ажил эрхлэх боломжгүй юм.
Энэ нь Тендерийн баримт бичгийн 17.1, 19.1-ийн 1, 11-д заасныг зөрчсөн шаардлагыг зөрчсөн зөрчил болж байна.
1.6. “**” ХХК-ийн Сантехникчээр санал болгосон **д олгосон “**” ХХК-ийн олгосон №Ма20-5757 Сертификат нь хүчингүй сертификат байна.
Учир нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. Тус хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олгоно. Харин 4.1.4-т заасан мэргэжлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгодог.
Гэтэл “**” ХХК нь Сантехникчийн буюу "мэргэжлийн сургалт" явуулах эрхгүй байгууллага байна. Энэ нь хуулийн этгээдийн opendata мэдээллийн сайт болон яамны мэдээллээс харагдаж байна
Энэ нь Тендерийн баримт бичгийн 19.1-ийн 5-д заасан шаардлагыг зөрчсөн зөрчил болж байна.
1.7. “**” ХХК-ийн Өрлөгчингөөр санал болгосон **ад олгосон Барилгын хөгжлийн төвийн олгосон гэх Өрөг угсрагчийн үнэмлэх нь хүчингүй үнэмлэх байна.
Учир нь тухайн үнэмлэх дээр Барилгын хөгжлийн төвийн тамга дарагдаагүй байх ба шалгалтын комиссын дарга, комиссын гишүүдийн гарын үсэг нь программаар засаж оруулсан хуурамч гарын үсэг байгаа нь илэрхий харагдаж байна.
1.8. “**” ХХК-ийн Холбооны инженерээр санал болгосон ** нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанаас харахад ** Төрийн өмчид ХК-д ажилладаг байна. **Төрийн өмчит ХК-д даатгуулагчийн төрөл нь 01001 буюу үндсэн ажилтан байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасан. Төрийн өмчит компанид ажиллаж байгаа хүн хувийн хуулийн этгээдэд давхар ажил эрхлэх боломжгүй юм.
1.9. “**” ХХК-ийн санал болгосон ажилчдаас **, **, **, ** нар нь үндсэн ажилтан биш байна.
Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.1-ийн 9-д “Гэрээгээр ажиллах ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг ирүүлнэ. Хөлсөөр ажиллуулах гэрээ нь зөвхөн тухайн төсөл, арга хэмжээнд зориулсан байх бөгөөд гэрээний хугацаа, үнийн дүн болон бусад нөхцөлийг тодорхой тусгасан байх ба ажил гүйцэтгэх хугацаанд хүчин төгөлдөр байх”. шаардлагыг заасан байна.
Гэтэл дээрх санал болгосон инженер техникийн ажилчид нь Хөлсөөр ажиллах гэрээ байгуулаагүй буюу тендерт баримтаар өгөөгүй байна.
Энэ нь Тендерийн баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 19.1-ийн 9-д заасныг зөрчсөн гэх үндэслэл болж байна.
1.10. Төрийн байгууллагын зүгээс өмнө дурдсан байдлаар хууль тогтоомжийн зохицуулалтыг зөрчиж, уг гэрээт ажлыг цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдалд гүйцэтгэгчийг оруулсан байж, энэ нөхцөл байдлын буруутай этгээдээр тухайн тендер шалгаруулалтын ажлын гүйцэтгэл, сургуулийн барилгын ажлыг өгөгдсөн хязгаарлагдмал төсвийн хүрээнд (2,496,445,905 төгрөг)-нд Барилгын тухай хуулийн 40.1.9-д заасны дагуу уг барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан бүрэн гүйцэтгэсэн үндсэн гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг нэг талын санаачилгаар, хууль бусаар, үндэслэлгүйгээр цуцалсан байдаг. Одоо дахин зарласан тендер шалгаруулалтын үр дүнд хийгдэх үлдсэн ажил бол гадна, дотно засал, гадны тохижилт, дэд бүтцийн ажил (тавигдсан төсөвт өртөг, санхүүжилтийн хэмжээ: 5,722,835,326 төгрөг) байгаа болно.
ТБОНӨХБАҮХАтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.", 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.” гэж заасан. Гэтэл шаардлага хангаагүй “**” ХХК-ийг шалгаруулж Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлт, зөвлөмж гаргасан нь хууль бус бөгөөд түүнийг үндэслэн байгуулсан гэрээ хууль бус байна.
Дээрх үндэслэлээр хууль бус маргаан бүхий тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, тендерээс татгалзсан мэдэгдэл, байгуулсан гэрээний улмаас ТБОНӨХБАҮХАтХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тoд, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан зарчим зөрчигдөж байх бөгөөд хууль зөрчин тендерээс татгалзаж, “**” ХХК-ийг шалгаруулсан нь нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерт оролцох эрх, гэрээ байгуулах эрх, тендерт өрсөлдөх тэгш боломж болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.” гэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сургуулийн барилга 250 суудал” БЯ20260101114 тоот тендерт “**” ХХК-ийг шалгаруулж, гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрүүд нь хууль бус болох нь дараах баримтаас харагдаж байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа баримт гэдгийг дурдах нь зүйтэй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан байдаг. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т “энэ хуулийн 29.2-т зааснаар тендертэй танилцах эрхийг хязгаарласан” тендерийг илт хууль бус байна гэж заасан байдаг. 29 дүгээр зүйлийн 29.2-т “Шалгарсан оролцогчийн тендерийн нууцлаагүй хэсэг, тендерийн талаар оролцогчоос өгсөн тодруулгыг гэрээ байгуулах эрх олгосноос хойш ажлын таван өдрийн хугацаанд цахим системээр бусад оролцогчид ил болгоно” гэж заасан байдаг. Тендерийн цахим сайтад тавигдсан тус тендерийн урилгын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17:40 минутад “сонирхогч оролцогч нарын анхааралд” гээд “...Оролцогчоос зураг төсвийн мэдээлэл дутуу байна гэсэн тодруулга утсаар ирсэн ба зураг төсвийн мэдээлэл дутуу орсон байж болзошгүй байгаа тул зураг төсвийн мэдээллийг шинэчлэн ТЗҮ хэсэгт оруулсан болно. Сонирхогч оролцогч та бүхэн цахим системийн ТЗҮ хэсгээс зураг төсвийг нягталж оролцохыг хүсье...” гэсэн байна. Энэ бол тендер нээхээс 5 хоногийн гаргах тодруулга гэдэгт нийцэж байгаа. Гэхдээ үүнийг “**” ХХК түрүүлээд мэдсэн байсан гэж үзэж байна. “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас харахад 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 0259 тоот төсөвт өртгийн үнэлгээг 5,608,189,248 төгрөгөөр ирүүлээд, төсөв нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар гарсан байгаа. Тодруулга ч ирэхээс өмнө төсвөө гаргаад, батлаад ирүүлчихсэн байсан. Тендерт оролцогч “**” ХХК нь 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бусад оролцогчийн нэгэн адил мэдэж байгаа юм. Тендерт оролцогчийг тэгш мэдээллээр хангах нөхцөл байдал үүсдэг. Гэтэл энэ эрхийг нь хязгаарласнаараа хэн нэгэн этгээдэд давуу байдал үүсгэж байгаа хэлбэр болж байна. Өөр бусад тендерт ч иймэрхүү зүйл ажиглагдаад байгаа. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 18.1-д “Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээ болон төгрөгт хөрвөх чадамжтай хөрөнгө авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр тодорхойлно. Үүнд арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ...” гэсэн байна. Үүнд “**” ХХК шаардлага хангуулахаар Капитрон банкны баримт бичиг өгсөн байна. Гэтэл үүн дээр нь шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга агуулга байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тус сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 5,723,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт олгох боломжтой гэж 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2682 тоот тодорхойлолт ирүүлсэн байна. Яг ингэж ирүүлсэн тохиолдолд шаардлагад нийцэхгүй шүү гэдгийг хашилт дотор анхааруулаад 18.1-д “...харгалзан үзэхгүй болохыг анхаарна уу” гэж байдаг. Гэтэл энэ шаардлагыг Үнэлгээний хороо хараагүй байна. Нөгөө талаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны гарч байна уу үгүй юу гэдгийг захиалагч хянах үүрэгтэй. Иймд 18.1-д заасныг болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчсөн байна гэж үзэж байна. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.1-д ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагын талаар заасан байх бөгөөд, 19.1.1-д ажиллах хүчний нөөцөд санал болгож буй ажилчдыг тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар захирлын тушаалаар томилсон байх бөгөөд тэдгээрийн мэдээллийг 5-р бүлгийн маягт, хүний нөөцийн мэдээлэл хүснэгтээр гарган ирүүлэх ба ажлын туршлага чадавхын мэдээллийг ажилтан тус бүрээр гаргаж ирүүлнэ”, 19.1.11-д нь “Тухайн ажлын гэрээний гүйцэтгэлд санал болгосон ажилтнуудаас өөр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэж эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл болохыг анхаарна уу” гэж заасан байна. “**” ХХК 2025 онд 23 үндсэн ажилтантай, 2026 онд 26 үндсэн ажилтантай гэдэг байдлаар нийгмийн даатгалын тодорхойлолт ирүүлсэн материалын “Рашаант сургууль 2 мэдэгдэл, тодорхойлолт” гэдгийн 22-р хуудаст байгаа. Гэтэл өгөгдлийн хүснэгтийн 17.1-д 19-өөс доошгүй ажилтан зайлшгүй байх шаардлага заасан байх бөгөөд үүний 8 нь өөрийн ажилтан байх шаардлага тавьсан. Гэтэл “**” ХХК 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Тээвэр ложистикийн төвийн ажлын байрны их засварын ажил, мөн төв агуулах 1, 2 барилгуудын их засварын ажил, **сургуулийн спорт заал барих ажил, мөн энэ тендер болон Эрдэнэтэд үйлдвэрлэв худалдаа үйлчилгээний төсвийн барилгын гадна инженерийн шугам сүлжээ зэрэг тоот тендерүүдэд гэрээ байгуулаад шалгарсан нөхцөл байна. Мөн Эрдэнэтэд үйлдвэрлэв барилга барих тендер болон Дэнж багийн хэрэглэгчдийг төвлөрсөн шугамд холбож өргөтгөлийн насос, станц барих ажил, Баян-Өндөр сум соёл амралтын хүрээлэн барих ажил зэрэгт шалгараад, энэ ажлаа гүйцэтгээд явж байгаа нөхцөл байдал байна. Логикийн хувьд энэ 8 тендерт энэ 26 ажилтан яагаад ч үндсэн ажилтны тоонд хүрэхгүй нөхцөл байдал үүсэж байна. Үндсэн болон хөлсөөр ажиллах ажилчид үүнд бүгд хамаардаг. Үндсэн ажилтнаар тооцон үзэхэд л шалгарсан 8 тендерт яагаад ч хүрэлцэхгүй байна. Иймд тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.1, 19.1.1, 19.1.11-д заасныг зөрчсөн “**” ХХК-ийг шалгаруулсан байна. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 17.1-д ХАБ-н үндсэн ажилтан 1 байх гэж заасан. ТШЗ-н 19.1.11 тухайн ажилтан өөр ажил албан тушаал эрхэлж болохгүй гэж заасан. Гэтэл санал ирүүлсэн ** гэдэг хүн 2022 оноос хойш “**” ХХК-д давхар ажил эрхэлдэг гэж нийгмийн даатгалын шимтгэл төлөлт ирж байна. “**” ХХК нь мөн тендер шалгаруулалтад оролцоод 3 тендер авсан, ажил гүйцэтгэж байгаа юм байна. **ын талаарх танилцуулга хавтаст хэргийн Рашаант сургууль гэдэг цахим тендерийн материалын 6-н хүний нөөцийн 9-р хуудаст байна. 2017 оноос хойш “**” ХХК-д ажиллаж байгаа талаар бичсэн байх ба 2025 оны 12 дугаар сарын болон 2026 оны 01 дүгээр сард даатгуулагчийн төрөл нь 25002 буюу улирлын шинж чанартай ажилтны кодоор төлсөн байна. Үндсэн ажилтан 25001 гэж төлдөг. Гэтэл ** нь үндсэн ажилтан биш байна. Мөн адил үйл ажиллагаа эрхэлдэг “**” ХХК ажилладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлийг ихэнхдээ яриад байдаг. Шинэчлэн батлагдсан хуулийн 57 дугаар зүйл бол үндсэн ажлын бусад цагаар өөр зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллахыг зөвшөөрч байгаа. Түүнээс биш үндсэн ажлын цагаараа давхар ажил гүйцэтгэхийг зөвшөөрөхгүй. Нийгмийн даатгалын шимтгэлийн код ч буруу, үндсэн ажилтан биш нөхцөл байдалтай байна. Халаалт агаар техникийн инженерээр санал болгосон **ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг харахад “** ХХК, “**” ТӨХК-д ажилладаг, 3 газарт нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нөхцөл байдал байна. “**” ТӨХК-д даатгуулагчийн төрөл нь 0101 байна. Үндсэн ажил нь энэ юм шиг байгаа юм. Бусад газарт үндсэн бус ажилтан гэж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Үүнийгээ ч бас зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж тайлбарлаад байдаг. Мөн “**” ХХК-ийн сантехникчээр санал болгосон **д “**” ХХК-ийн олгосон сертификат хүчингүй байна. Учир нь 2021 сертификат байх шиг байгаа юм. 2023 оноос өмнө мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрлийг Хөдөлмөрийн яамнаас өгч байсан. 2023 оны 08 дугаар сараас хойш Боловсролын яам өгч байгаа. Гэсэн ч мэдээлэл нэгтгэгдээд Боловсролын яамны сайтад тусгай зөвшөөрлийн хэсэг байгаа. Эндээс харахад “**” ХХК нь мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй компани байна. Мөн open data хуулийн этгээдийн мэдээллийн сайтаас шалгахад ямар нэг тусгай зөвшөөрөл байхгүй. Мөн license.mn тусгай зөвшөөрлийг шалгадаг сайт бас байгаа. Цахим тендерийн онцлог нь цахим байдлаар шалгах боломжтой мэдээллийг оролцогчоос ирүүлэхийг шаардахыг хориглодог. Энэ хүрээндээ шалгаад мэдэх боломжтой мэдээлэл байсан. Сантехникч гэдэг нь маш чухал мэргэжил. Мэргэжлийн боловсролын сертификат олгох эрхгүй компаниас хүчингүй сертификат хавсаргаад явж байгаа нь маш их аюул дагуулж байна. Иймд тендерийн баримт бичгийн 19.1.5-д заасан шаардлага зөрчсөн зөрчил болж байна. “**” ХХК-ийн өрлөгчнөөр санал болгосон **ийн барилга угсрагчийн үнэмлэх нь хүчингүй, тамга тэмдэггүй байна. Хүчингүй гэдгийг нь мэдээд Барилга хөгжлийн төвөөс лавлагаа авахад тийм үнэмлэх олгож байгаагүй гэсэн тодорхойлолт ирсэн. Шалгаад явчих боломжтой байгаа. Хуурамч баримт бичиг өгөөд гэмт хэрэг болсон эсэх нь дараагийн асуудал. Яг одоогийн байдлаар хуурамч бичиг баримт өгсөн нь илэрчхээд байхад энэ компанийн тендерийг хүчингүй болгохгүй бол өөр ямар компанийн тендерийг хүчингүй болгохыг мэдэхгүй байна. Холбооны инженерээр санал болгосон ** гэсэн хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг харахад “**” ТӨХК-д ажилладаг бөгөөд 001 гэсэн үндсэн ажилтан байгаа. Яг л Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсэж байна. Санал болгоод байгаа чухал ажлууд болох өрлөгч, сантехникч, цахилгаан холбооны инженер нь дандаа шаардлага хангахгүй хүмүүс байна. **, **, **, ** нар нь үндсэн ажилтан биш гэж “**” ХХК баримт бичиг ирүүлсэн. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1.9-д “Гэрээгээр ажиллах ажилтнууд хөлсөөр ажиллах гэрээ ирүүлнэ” гэж заасан. Гэтэл **, **, **, ** гэх хүмүүсийн хөлсөөр ажиллах гэрээ байхгүй. Нэгийнх нь л гэрээ байхгүй байхад хүчингүй болгоно. Гэтэл 4 хүний гэрээ байхгүй атал Үнэлгээний хороо үүнийг хараагүй, мэдээгүй байх боломжгүй гэж үзэж байна. Хууль бус захиргааны актыг үндэслээд байгуулсан гэрээ өөрөө хууль бус байдаг. Дээрх “**” ХХК-ийг тендерт шалгаруулсан захиалагчийн шийдвэр, Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж хууль бус байх юм бол түүнийг үндэслээд байгуулсан гэрээ хууль бус байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ” гээд 26.3-т “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл “**” ХХК энэ мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцна гэдэг. Түүнээс тендерийн материал бэлдээд байгаа хэн нэгэнт этгээд биш. Мөн хуулийн 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэдэг шаардлагыг хангаагүй байна. Иймд “**” ХХК-ийн тендер хууль бус байна. Түүнийг үндэслээд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хууль бус байна. Эдгээр хууль бус актуудын улмаас “**” ХХК-ийн ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа юм бэ гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан заасан ил тод байдал, үр ашигтай, хэмнэлттэй байх, өрсөлдөх тэгш боломж хаана байна вэ? 2.6 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэж төсөв гаргаж байхад 5.7 тэрбум төгрөгөөр баталсан асуудал байна. Иймд хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үр дагавар үүснэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Худалдан авах ажиллагааны газар, Үнэлгээний хороо хариуцагчаар орсон байгаа. Нэгдүгээрт “**” ХХК анх 2019 онд гэрээ байгуулаад он дамжаад, удаа дараа сунгах хүсэлт гаргаад гэрээ дуусгавар болсон, 03 тоот актаар захиалагч батлаад өмнөх гэрээ дуусгавар болсон. 2.5 тэрбум төгрөг гэдгээс зөрж байгаа нь зардлыг хасаад бодит гүйцэтгэл. Энэ гэрээг сэргээх тухай шаардлага гаргаад байгаа. Нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан ажил яагаад зогссон гэхээр барилгын ажлыг үргэлжлүүлэх улсын төсөв байгаагүй. “**” ХХК 2021 онд дууссан ажлыг, улсын төсөвгүй ажлыг, Засаг дарга ** гэрээ цуцалсан мэдэгдэл өгсөн юм байна. Энэ бол Засаг даргын буруутай үйл ажиллагаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. 2024 оны улсын төсөвт 100 сая төгрөгийг суулгасан. “**” ХХК хуучин гэрээгээ үргэлжлүүлье гэсэн хүсэлт ирүүлээгүй. Он дамжсан дуусаагүй сургуулийн барилгын ажлыг цааш нь гүйцэтгэж дуусгах ашиг сонирхол байсан учраас барилгын хөгжлийн төвөөр төсвийн магадлагаа хийсэн. 2026 оны төсөвт 2,386,500,000 төгрөг, 6,075 сая төгрөгөөр барилгын өртөг тодорхойлогдоод, аймгийн иргэдийн Хурал үүнийг он дамжуулж хүлээлгүйгээр орон нутгийн нөөц бололцоогоор төсөв нэмээд тендерийг шалгаруулсан. “**” ХХК-ийн ямар эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргаад байгаа нь тодорхойгүй. 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “**” ХХК өмгөөлөгчтэй болж, хуульч орж ирээд энэ хүсэл зориг өөрчлөгдсөн. Сүүлд нэмэгдүүлсэн болон өөрчилсөн шаардлага нь “**” ХХК-ийн биш хуульчийн үзэл бодол юм байна гэж би үзэж байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24, 25, 26, 27, 47-р зүйлийг зөрчсөн учраас хууль бус гэсэн агуулга байгаа. Сүүлд тодруулж байгаа шаардлагыг харьцуулж ярья гэж хүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 22-р зүйлд заасан захиргааны акт гаргах ажиллагаа биш. Хуулиар зохицуулсан 3.4-т заасан энэ үйл ажиллагаанд хамаарч байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24-27 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг энэ хууль хангаж байгаа. Хуульд зохицуулсан энэхүү шинжийг зарим талаараа хангадаг. Дүгнэлтээ гаргаад шалгарсан этгээдтэй гэрээ байгуулахаар иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээ рүү ордог. Эс үйлдэхүйгээр хангаагүй. 2020 онд ажлыг үргэлжлүүлэх, 2026 онд давуу эрхээр ажлыг гүйцэтгэнэ гэсэн хүсэлтийг гаргаж байсан. 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн тайлбар хэсэгт төсөвт магадлал, хийх болсон, барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн. Төсвийн тухай хуулийн 2.2, Барилгын хөгжлийн тухай хуульд зааснаар боломгүй нөхцөл байдалд гүйцэтгэгчийг оруулсан, хууль бусаар цуцалсан, үүнийг давхцуулах шаардлагагүй. Өмнөх ажил гүйцэтгэх гэрээний 6.5-д эцсийн үнэ, 8.1-д гэрээг сунгах нэмэлт өөрчлөлт гэж тусгасан байдаг. Энэ заалтуудыг үзэхэд ийм шаардлага гаргах боломжгүй юм. Өмнө дурдсан гэрээнүүд сунгагдсан, ажлын гүйцэтгэлийг баталсан, өмнөх ажил гүйцэтгэж байсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд давуу эрх олгодог 2 л зүйл байдаг. Үүнд “**” ХХК хамаарах ямар ч үндэслэл байхгүй. Шинээр батлагдсан төсвийн хүрээнд нээлттэй зарласан. Үүнд “**” ХХК өөрөө оролцсон. Хууль зөрчсөн байдал үүсээгүй. Сангийн яаманд “**” ХХК гомдол гаргасан ба гомдлыг хянаад гомдол үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Уг хариутай маргасан зүйл байхгүй. “**” ХХК-д давуу байдал олгосон гэсэн байна. Нягтлан бодогч ** гэдэг хүний боловсруулсан төсөв, Зураг төслийг зөрчсөн гэсэн үндэслэл баримт энэ хэрэгт байхгүй. Өмнө боловсруулсан төсвийг 2026 оны тендерт ашиглаж болохгүй гэсэн цаг хугацааны хязгаарлалт байхгүй. Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.1-д заасан Капитрон банкны баталгааг яриад байгаа. Санхүүжилт олгох боломжтой гэсэн байгаа. Авах зээлийн боломжит дүнд нийцэж байна гэж үзэж байна. Зээлийн зориулалт, эргэн төлөгдөх боломжийг харгалзан урьдчилсан байдлаар ийм байж болно гэсэн бол үүнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй. Одоо тендерт оролцож байгаа гэсэн нь тухайн хуулийн этгээд, барилгын компани хэд хэдэн ажлыг зэрэгцэн гүйцэтгэх чадамж нь байвал, өөр ажил гүйцэтгэхийг хориглосон зүйл байхгүй. Тухайн тендертээ хяналт хэрэгжүүлээд явах зохицуулалттай. Баян-Өндөр сумын ... зөрчилгүй гэж дурдсан байна. “**” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Засаг дарга нэгэнт шалгарсан компанитай гэрээ байгуулахаас татгалзах эрх байхгүй. “**” ХХК өнөөдөр өөрийг нь шалгаруулалтаас татгалзсан шийдвэрт заасан шаардлага хангасан талаарх үндэслэлээ тайлбарлахгүй байгаа нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. “**“ ХХК хангаагүй гэсэн нь үндэслэлтэй бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. Ажил гүйцэтгэх гэрээ бол иргэний эрх зүйн харилцаа болно. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна..” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн тендер шалгаруулалт нь 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулагдсан. 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн нэхэмжлэлийн агуулга дээр нэхэмжлэгч өөрөө ч хэлж байна. Ерөнхийдөө хуульд нийцсэн байна, 03 дугаар сарын 04-ний өдөр тодруулга цахим системд орсон, ТШЗ 9.1 дээр ажлын утасны дугаар байна. 70358570 гэсэн утасны дугаараар сонирхогч этгээд маань тодруулга авах бүрэн боломжтой байдаг. Үүний дагуу сонирхогч этгээд тодруулга аваад захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19.2-т заасны дагуу захиалагч тодруулга авах хүсэлт хүлээн авсны дараа тодруулгыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 2-с доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана, мөн хуулийн 19.3-т тодруулгыг цахим системд нээлттэй байршуулснаар сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно гэсэн зүйл байгаа. Тийм учраас энэ нь үндэслэлгүй байна. 2 дугаарт “**” ХХК-ийн тендер шалгаруулалтад ирүүлсэн Капитрон банкны албан бичгийг шаардлага хангахгүй гэж нэхэмжлэгч талаас үзээд байна. Капитрон банкны 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 26/82 дугаар албан бичгээр Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан 250 хүүхдийн сургуулийн барилга, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БЯ-20260101114 тоот тендерт оролцож байгаатай холбогдуулан тус сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломжтой гэж албан бичиг ирүүлсэн. Нэхэмжлэгч талаас тайлбарлаад байгаа тухайн төсөл сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд гэж тайлбарлаад байгаа. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өргөдлийн хүснэгтийн ТШЗ-ийн 18.1 дээр түргэн үрэх хөрөнгөтэй холбогдох шаардлагыг 3 янзаар нотолдог. Үүний 1 дүгээрт байгууллагын харилцагч банкин дахь дансны үлдэгдлээр, 2 дугаарт арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ. Энэ нь банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий тодорхойлолт нь зохих журмын дагуу өмнө нь судлагдсан, тендерт шалгарсан тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр шууд олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт гэж ойлгоно. Тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга агуулга бүхий, мөн банк бус байгууллагын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхаарна уу гэж байгаа. Энэ нь өөрөө ямар утгыг илэрхийлж байна гэхээр би тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд нарийн бичгээр орж ажилладаг. Хаан банкны тодорхойлолтоос тухайн тэдэн тоот тендерт тэнцсэн тохиолдолд зээл олгох бодлого, нөхцөл журмыг хангасан тохиолдолд гэж бас 2 утга яваад байдаг. Энэ нь тухайн сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр олгохоор тодорхойлолт ирүүлсэн байгаа. Тухайн банкны зээлийн бодлого журмыг дахиж судалсны үндсэн дээр гэсэн утга агуулга байхгүй.
3 дугаарт “**” ХХК-ийн мэргэжилтэй ажилчид болон ажиллах хүч, хүний нөөц нь өөр тендер шалгаруулалтад давхацсан тохиолдолд гэж нэхэмжлэгчээс ярьж байна. 2 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан. 3 дугаар сарын 04-ний өдөр цахим системд тодруулга орсон. Ингэхдээ сонирхогч этгээдээс захиалагч руу төсвийн талаар зарим нэг хэсэг дутуу орсон байх магадлалтай гэсэн тодруулга ирсэн. Бид бүхэн төсвийн ТЭЗҮ хэсэгт байршуулахдаа нэг бүрчлэн сканердаж оруулдаг. Энэ тохиолдолд нэг хуудас алдсан байх магадлалтай юм гээд дээр нь хуулийн 19.2-т захиалагч тендер хүлээж авах эцсийн хугацаанаас 2 хоногийн өмнө тодруулгад хариу өгнө, тэрийг цахим системээр хариу өгсөнд тооцно гэсний дагуу бид нар хариу өгсөн. Энэ нь ямар нэгэн байдлаар “**” ХХК-д урьдчилсан байдлаар харуулсан, өгсөн зүйл байхгүй. Ажиллах хүч, хүний нөөцийг олон ажил зэрэг авсан, гүйцэтгэх боломжгүй мөн дээрээс нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1, 19.1.11 дээр тухайн ажлын гэрээний гүйцэтгэл дээр дээрх санал болгосон ажилтнуудаас өөр ажилтнаар ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэж эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нөхцөл болохыг анхаарна уу гэж тендерт оролцогч нарт энэ шаардлага анхааруулж байгаа шаардлага. Магадгүй “**” ХХК гэрээ байгуулах мэдэгдэл аваад тухайн ажлын гэрээгээ байгуулаад тухайн ажлаа хийж байх явцад захиалагчийн хяналтаас магадгүй очоод энэ тендерт та бүхэн ажиллах хүч, хүний нөөцдөө ийм ажилчин санал болгосон байна. Энэ ажилчин чинь ажлын талбай дээрээ байгаа эсэхийг хянаж, байхгүй бол та тендерт шалгарсан шаардлагыг биелүүлээгүй байна. Таныг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллагад эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг хүргүүлнэ гэсэн утга агуулга бүхий шаардлага юм. Үүний дараа “**” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар санал болгосон ** гэдэг ажилтан нь тухайн байгууллагын үндсэн ажилтан биш байхад шаардлагад нийцсэн гэж шалгаруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байдаг. Үүнд “**” ХХК-ийн Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болон ажиллах хүч, хүний нөөцийн мэдээллийн маягт 2-т **ыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар санал болгосон байдаг. Тухайн **ын бид бүхний тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1 дээр хүний нөөцийг мөн юм, бид нар энэ ажилтныг ажиллуулах юм гэсэн нотлох баримт юм. 19.1.8-д ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагад шаардсан тухайн байгууллагын үндсэн ажилтан байхаар тусгагдсан инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 сар тендерт оролцогч тасралтгүй төлсөн болохыг төрийн мэдээлэл солилцооны Хур системээр дамжуулан шалгах тул нийгмийн даатгалын 8-р маягт гаргасан тайланг гаргасан байхыг шаардахгүй гэж заасан. **ын сүүлийн 3 нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг төрийн худалдан авалтын цахим системээр шалгадаг. Ингэхдээ ** нь 2025 оны 12 дугаар сард “**” ХХК-д 001 буюу үндсэн ажилтны кодоор төлөгдсөн. 2026 оны 01 дүгэр сард “**” ХХК-д 25002 кодоор, 2026 оны 02 дугаар сард “**” ХХК-д 25002 кодоор төлөгдсөн байгаа. 25002 нь улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан ажил зогссон үед төлдөг. Энэ нь нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлал дээр байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 116.4-т зааснаар улирлын шинжтэй ажил гүйцэтгэдэг, хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэдэг ажилтны кодоор нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгддөг болохоор нь тухайн ажилтныг үндсэн ажилтан биш гэж үзэх боломжгүй. Зэрэгцээ хөдөлмөр эрхлэх гэдэг нь Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлалд 40001 кодоор төлөгддөг. Бид бүхэн үнэлэхдээ нийгмийн даатгалын сүүлийн 3 сард төлөгдсөн кодоор үнэлдэг. Сүүлд манайх 06 дугаар сарын 26-ны өдөр тайлбартаа мөн нотлох баримт хавсаргаж өгсөн байгаа. Тавдугаарт “**” ХХК санал болгосон ** гэх ажилтны тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байгаа. Энэ нь тухайн ажилтны эрх үүрэг. Зургаадугаарт “**” ХХК-ийн сантехникчээр санал болгосон **гийн “**” ХХК олгосон сертификат хүчингүй байна гэж дурдсан. Тендерт оролцогч ирүүлсэн материалын үнэн зөвийг өөрөө хариуцаж ирүүлдэг. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1.5-д мэргэшсэн үнэмлэхийг зөвхөн эх хувиас скандаж ирүүлнэ гэж заасан. Тухайн оролцогч эх хувиас сканердаад ирүүлсэн байхад үүнийг бид хүчингүй гэж үзэх боломжгүй. ** дээр мөн адил тайлбартай. Наймдугаарт холбооны инженер **гийн асуудал байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу давхар хөдөлмөр эрхлэх боломжгүй талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан. 57 дугаар зүйлд ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй гэж заасан тул үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна. Есдүгээрт “**” ХХК-ийн **, **, **, ** зэрэг инженер техникийн ажилчдын хөлсөөр ажиллах гэрээ ирүүлээгүй байна гэсэн. Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-н 17.1-д ерөнхий инженер үндсэн ажилтан, дулааны инженер, зэргийг бид тухайн байгууллагын болон гэрээт байна гэж заасан. Сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг өгсөн байгаа. Тухайн ажилтнууд ямар нэг байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд тухайн байгууллагын ажилтан байгаа тул хөлсөөр ажиллах гэрээг ирүүлэх шаардлагагүй гэж үзээд байгаа юм. “**” ХХК-иас татгалзсан мэдэгдлийг захиалагчаас өгсөн байдаг. “**” ХХК өөрийн тендерээс ямар үндэслэлээр яаж татгалзсаныг тайлбарлаагүй. Бид нар шаардлага хангасан гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдлыг гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн байхад эрх бүхий байгууллагаас гаргасан гомдлоос өөр үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан сонирхогч этгээд эсвэл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын эсвэл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно. Мөн хуулийн 60.2-т заасны дагуу энэ хуулийн 59.2-т зааснаар урьдчилан шийдвэрлэх журмаар санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдол хянан шийдвэрлэхээс бусад тохиолдолд худалдан авах гэрээ байгуулснаас гаргасан гомдлыг шүүхэд гаргана гэж заасныг тус тус хангахгүй байна.” гэв.
10. Хариуцагчийн ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээний хороо бол Аймгийн Засаг даргын даргын захирамжаар байгуулагдсан. Үнэлгээний хороо хуульд заасан 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна гэсэн шаардлагыг хангаад 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо байгуулагдсан. 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг, 250 хүний суудалтай сургуулийн барилгын тендер сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, цахим системд тендер сонгон шалгаруулалтын урилгыг нээлттэй нийтэд мэдээлсэн. Үүний дагуу хуульд заасан хугацаагаа тоолоод 2026 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бид уг тендерийн нээлтийг хийсэн. Нээлт хийхэд 2 компани оролцсон. Нэг нь нэхэмжлэгч “**” ХХК, нөгөө нь гуравдагч этгээд “**” ХХК оролцсон. Бид тендерт оролцогчдын материалыг үнэлээд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тендерийг хянан үзэх хуралдааныг зохион байгуулсан. Уг хуралдаанаар “**” ХХК-ийн тендерт санал болгосон баримтыг хянаж үзэхэд “**” ХХК 8-9 төрлийн алдаатай байсан. Энэ талаар бид “**” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/958 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой “**” ХХК-ын алдаануудыг дурдъя. Нэгдүгээрт тендерийн баримт бичигт заасан холбогдох мэдэгдлийг ирүүлээгүй. Энэ нь ажил үйлчилгээг үзүүлэхдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа материал ашиглана гэдэг тодорхойлолтыг ирүүлээгүй. Хоёрдугаарт холбоо дохиолол мэдээллийн инженерээр санал болгосон ** гэдэг хүний ХУР системээс шалгахад сургууль төгссөн диплом нь гарч ирдэггүй, төгссөн гэдэг нь нотлогддоггүй. Дараагийн асуудал нь мэргэжилтэй ажилтнаар **, ** нарыг санал болгосон. Энэ санал болгосон этгээдүүдийн мэргэжлийн үнэмлэхийг хуулбар хувиас сканердаж ирүүлсэн байсан. Зөвхөн эх хувиас нь сканердаж ирүүлнэ гэсэн байгаа. Дараагийн асуудал бол дулааны инженерээр санал болгосон **, ариутгах татуургын инженерээр санал болгосон ** гэдэг хүмүүсийг ажилласан жилийг нотлохын тулд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг ирүүл гэсэн боловч лавлагаа нь 2024 оны буюу хугацаа дууссан лавлагаа ирүүлсэн байсан. Тэгэхээр энэ ажилласан жил нь нотлогдохгүй. **, **, ** гэдэг хүмүүсийг мөн адил мэргэжилтэй ажилтнаар санал болгосон байдаг. Гэтэл тэдгээр ажилтнууд нь “**” ХХК дээр болон түншлэлээр оролцож байгаа байгууллагын хэн дээр нь ч шимтгэл төлөөгүй, үндсэн ажилтан биш хүмүүс байсан. Үнэхээр үндсэн ажилтан биш бол хөлсөөр ажиллах гэрээ байгуулаад орж ирж болно. Үүнийг бид хориглоогүй. Гэтэл хөлсөөр ажиллах гэрээ нь байгаагүй. Дараагийн асуудал нь ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээллийг бид шаарддаг. Төсөвт өртгийн 50-аас доошгүй хувь гэж шаардсан. Гэтэл “**” ХХК-ийн санал болгоод байгаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хийсэн 3.8 тэрбумын гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Дундуур нь гэрээг 2021 онд байгуулаад 2025 онд сунгасан байсан боловч гэрээний үнийн дүн, сунгалтын эцсийн дүн хоёр нь зөрүүтэй гарч ирсэн. 2021 онд анх 3.8 тэрбум төгрөгөөр гэрээ хийчхээд 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр сунгасан сунгалтын гэрээн дээр төсөвт өртгийг 235,000,000 төгрөгөөр нэмэгдүүллээ гэсэн байдаг. Тэгэхээр 3.8 тэрбум төгрөг дээр 235,000,000 төгрөгийг нэмэхээр 4 тэрбум гаруй төгрөг болох ёстой байтал гэрээний үнийн дүн гэнэт 5 тэрбум 76 сая төгрөг болж байгаа нь ойлгомжгүй баримтыг ирүүлсэн байдаг. Мөн ижил төстэй ажил дээр манайхаас захиалагч болон ашиглагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ гэсэн шаардлагыг худалдан авах ажиллагаан дээр тавьж явдаг. Гэтэл сая ярьсан гэрээтэй холбоотой ашиглагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлээгүй байдаг. Мөн түншлэгч компани бол тендерийн баримт бичигт заасан бүхий л шаардлагуудыг мөн адил оролцогчийн адил хангах шаардлагатай байдаг. Тэгтэл түншлэгч компани нь бас эдгээр тодорхойлолтыг ирүүлээгүй байсан. Ингээд эдгээр үндэслэлүүдээр Үнэлгээний хороо тендерт оролцогч нарыг үнэлээд “**” ХХК-иас сая дурдсан үндэслэлүүдээр татгалздаг. “**” ХХК-ийг бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан туршлагын болон санхүүгийн, техникийн чадавхуудыг хангаж, хамгийн сайн тендер ирүүлсэн гэж дүгнэж, уг 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуульд заасны дагуу олонхын саналаар “**” ХХК-ийг шалгаруулсан. Энэ шалгаруулсантай холбоотой хуулийн 28.1-т заасны дагуу захиалагчийн шийдвэр гарна. Энэ шийдвэрт оролцогч “**” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргадаг. Сангийн яам гомдлыг хүлээж аваад уг тендер сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлээд уг түдгэлзээтэй байгаа хугацаанд гомдлыг бүхэлд нь хянасан. Сангийн яам хянаад “**” ХХК-ийн гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй байна. Үнэлгээний хорооноос гарсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна, түдгэлзүүлсэн шийдвэрийг бид нар хүчингүй болголоо, сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлээд явуул гэсэн хариуг 2026 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2897 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар уг захиргааны актад хэргийн оролцогчдоос хэн аль нь гомдол гаргаагүй, уг захиргааны акт хүчинтэй хэвээр байна. Үнэлгээний хорооны 3 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, дүгнэлтийг хүчингүй болгуулъя, “**” ХХК-д өгсөн мэдэгдлийг хүчингүй болгуулъя, “**” ХХК-тай байгуулсан гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулъя, гэрээг хүчингүй болгуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагын 5 дээр уг тендерийг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч худалдан авах ажиллагааны газарт даалгуулах гэж байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой холбогдох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаас харахад хуулиар хориглосон зүйл байгаад байгаа. Нэгэнт хуульд заасны дагуу Үнэлгээний хороо хуульд заасны дагуу туршлагын болон санхүүгийн, техникийн чадавхуудыг нэг бүрчлэн ярилцаж үнэлээд хамгийн сайн тендер ирүүлсэн буюу “**” ХХК-ийг сонгон шалгаруулсан үйлдэл нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, энэ Үнэлгээний хорооны үйлдлийг хянан шалгасан Сангийн яамны Үнэлгээний хороо зөв шийдвэр гаргасан байна гэсэн бичиг хүчинтэй байгаа. Эдгээр тохиолдлууд дээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа Үнэлгээний хороонд сүүлд холбогдож гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тодруулсан шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
11. Гуравдагч этгээд “**” ХХК-ийн захирал ** шүүхэд гаргасан тайлбартаа: ““**” ХХК нь 2026-02-27-ны өдөр гэхэд дутуу байсан зураг төсвийн мэдээллийг мэдэж байсан гэх үндэслэлийн тухай:
Тендер 2026 оны 02 сарын 10-ны зар мэдээлэл нь тавигдаж 2026 оны 03 сарын 09-ний өдөр нээгдсэн ба манай компаний хувьд тендер зарлагдсаны дараа мэргэшсэн төсөвчин **ээр төсвөө хийлгэж 2026 оны 03 сарын 05-ны өдөр төсвөө авч улмаар 2026 оны 03 сарын 06-ны өдөр тендерийн баримт бичгээ цахимаар илгээсэн. Төсвийг хэрхэн яаж ямар хугацаанд хийлгэх нь тухайн оролцогч компанийн эрхийн асуудал түүнээс энэ талаар урьдчилан мэдээлэлтэй байсан гэж үзэх үндэслэлгүй. Тодруулга оруулснаас хойш буюу 2026 оны 03 сарын 05-ны өдрийн огноотой төсөв тендерийн материалд хавсаргасан.
ШЗ-ийн 18.1-д заасныг зөрчсөн баримт ирүүлсэн байхад хууль бусаар шалгаруулсан гэх үндэслэлийн тухай:
ТШЗ-ны 18.1-д “Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий тодорхойлолт ирүүлнэ. /Тендер шалгарсан тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр шууд олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт гэж ойлгоно. Тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхаарна уу/ гэсэн байх бөгөөд Капитрон банкны 2026 оны 02 сарын 16-ны өдрийн 26/82 дугаартай тодорхойлолтод “БЯ/20260101114 тоот тендерт оролцож байгаатай холбогдуулан тус шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 5,723,000,0000 төгрөгийн зээлийн санхүүжилт олгох боломжтойг тодорхойлж байна” гэж маш ойлгомжтой бичсэн бөгөөд тендерт шалгарсан тохиолдолд судалж, зээл олгох боломжтой гэж огт бичээгүй тул нэхэмжлэгчийн энэхүү үндэслэл нь нотлох баримтаар няцаагдаж байна.
ШЗ-ийн 17.1, 19.1-ийн 1, 11-д заасныг зөрчсөн материал ирүүлсэн буюу үндсэн ажилтнаар тооцоход шалгарсан 8 тендерт ажиллах хүч хүрэлцэхгүй гэх үндэслэлийн тухай:
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд ажиллах хүч нь өөр ажилтай давхцахгүй эсхүл уг компани өөр тендерт оролцохгүй, өөр ажил гүйцэтгэж болохгүй гэсэн шаардлага тавигдаагүй. Компани өөрийн нөөц бололцоонд тулгуурлан дотоод зохион байгуулалтаа хийж, гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжтой учир уг тендерт оролцсон бөгөөд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байна. Нэхэмжлэлд дурдагдсан тендер сонгон шалгаруулалтад орж гэрээ байгуулсан ажлуудын тухайд дараах явцтай байна. Тухайлбал:
“Дэнж багийн иргэдийн төвлөрсөн шугамд холбож, өргөлтийн насос станц шинээр барих ажил”-ын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд техникийн комисс ажиллаж, улсын комисс ажиллахаар хүлээгдэж байна.
“Эрдэнэтэд үйлдвэрлэв” төвийн барилгын ажлын гүйцэтгэл 95 хувьтай техникийн комисс ажиллаж, улсын комисс ажиллахаар хүлээгдэж байна. “Эрдэнэтэд үйлдвэрлэв” төвийн барилгын гадна инженерийн шугамын ажил 2026 оны 04 сарын 15-аас 2026 оны 06 сарын 14-ний өдөр хүртэл хугацаатай гэрээтэй бөгөөд ажлын гүйцэтгэл 100 дууссан бөгөөд хувьтай техникийн комисс ажиллаж, улсын комисс ажиллахаар хүлээгдэж байна. Баян-Өндөр сумын соёл амралтын хүрээлэн байгуулах ажлын зураг төсөв батлагдаж 2026 оны 06 сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн, ажил эхлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа тул ажил эхлээгүй байна. ** сургуулийн Спорт заал барих ажлын хувьд 2026 оны 07 сарын 01-2027 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийгдэх ажил юм. Тээвэр ложистикийн төвийн ажлын байрны их засварын ажил гүйцэтгэх ажлын хувьд 2026 оны 05 сарын 05-аас 2026 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх гэрээтэй ажлын гүйцэтгэл ... хувьтай байна. Төв агуулах 1, 2-р барилгуудын их засварын ажил гүйцэтгэх ажлын хувь 2026 оны 04 сарын 16-аас 2026 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэх гэрээтэй ажлын гүйцэтгэл ... хувьтай явагдаж байна.
Харин маргаан бүхий Рашаант багийн 250 хүүхдийн суудалтай дутуу барилгын ажил 2026 оны 06 сарын 05-ны өдөр эхэлсэн ба ажлын гүйцэтгэл 2026 оны 06 сарын 25-ны байдлаар 20 хувтай явагдаж байна.
Иймд тендер сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заагдаагүй асуудлаар нэхэмжлэл гаргасан, түүнчлэн тухайн компани ажлын үе шат дарааллаас шалтгаалан, дотоод зохион байгуулалтаа хийж гэрээт ажлыг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгөх боломжтой төдийгүй 2018 оноос хойш тендер сонгон шалгаруулалтаар авсан бүх ажлаа гэрээний хугацаанд бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн тул үндэслэлгүй байна.
ШЗ-ийн 17.1-д заасныг зөрчиж ХАБЭА-н ажилтан ** нь зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжгүй гэх үндэслэлийн тухай:
** нь “**” ХХК-ийн үндсэн ажилтан бөгөөд энэ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон “**” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаар нотлогдоно.
Халаалт, агаар сэлгэлтийн инженерээр санал болгосон ** нь давхар ажил эрхэлдэг гэх үндэслэлийн тухай:
** ОНӨХК-ны ажилтан нь төрийн албан хаагч биш тул Төрийн албаны тухай хуульд заасан давхар ажил эрхлэх хориглолт, хязгаарлалтад хамаарахгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Сантехникчээр санал болгосон **гийн сертификат хүчингүй гэх үндэслэлийн тухай:
Тендерт санал болгосон ** нь манай компанийн үндсэн ажилтан бөгөөд 2024 оны 08 сараас хойш ажиллаж байгаа бөгөөд сантехникчийн МА20-5757 дугаартай сертификаттай ба уг сертификатыг эх хувиас нь сканердан тендерийн баримт бичигт хавсаргасан тул хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна. Сертификатыг эх хувиас нь нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар гарган өгч байна.
Өрлөгчийнгөөр санал болгосон **ын өрөгч угсрагчийн үнэмлэх хүчингүй гэх үндэслэлийн тухай:
Өрлөгчийнгөөр санал болгосон **ын 15/264 дугаартай “өрөгч угсрагч” мэргэжлийн 4-р зэргийн үнэмлэхийг эх хувиас сканердан тендерийн баримт бичигт хавсаргасан бөгөөд шүүхэд нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар гарган өгч байна,
Холбооны инженерээр санал болгосон **давхар ажил эрхэлдэг гэх үндэслэлийн тухай.
Холбооны инженерээр санал болгосон **нь **хувьцаат компанийн ажилтан бөгөөд уг компанийн ажилтан нь төрийн албан хаагч биш тул Төрийн албаны тухай хуульд заасан давхар ажил эрхлэх хориглолт, хязгаарлалтад хамаарахгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд **хувьцаат компаниас давхар ажил эрхлэх зөвшөөрлийг авч тендерийн баримт бичигт хавсаргасан болно.
**, **, **, ** нар нь үндсэн ажилтан биш гэх үндэслэлийн тухай:
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон “**” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар дээрх ажилчид нь тус компанид зэрэгцээ хөдөлмөрийн гэрээтэй ажилладаг болох нь нотлогдох ба энэ тохиолдолд нэгэнт хөлсөөр ажиллах гэрээгүй учир хөлсөөр ажиллах гэрээг хавсаргах шаардлагагүй бөгөөд боломжгүй юм.
Манай компани тендерийн баримт бичигт заагдсан шаардлага, шалгуурыг хангасан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 28-р зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасны дагуу болон гэрээ байгуулах эрх олж авч, 2026 оны 04 сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан улмаар ажлыг гэрээний хугацаанд шуурхай чанартай гүйцэтгэхэд анхааран ажиллаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ** шүүх хуралдаан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн “**” ХХК-ийн ирүүлсэн тендерт ийм ийм алдаа дутагдал байна гэдэг агуулгаар нэхэмжлэлийн үндэслэл дотор тодорхой бичсэн. “**” ХХК нь зураг төсвийн мэдээ дутуу байсныг мэдэж байсан гэж яриад байна. Өөрөөр хэлбэл зураг төслийн мэдээллийг урьдчилж аваад төсвөө хийлгэсэн байна гэдэг агуулгаар тайлбарладаг.
Гэтэл тодруулга бол цахим систем дээр ч байгаа. 3 дугаар сарын 04-ний өдөр тодруулга хийгдсэн. “**” ХХК 3 дугаар сарын 06-ны өдөр тендерийн баримт бичгээ цахимаар илгээсэн. Төсөв бол 03 дугаар сарын 05-ны өдрийн төсөвтэй. Тэгэхээр тодруулга хийгдсэнээс хойш төсвийн огноо явагдаж байгаа. 02 дугаар сарын 10-ны өдөр зар мэдээ тавигдсанаас хойш төсөвчнөөр төсвөө хийлгээд цаг хугацааны хувьд ингэж таарч байгаа юм. Тодруулга гарсны дараа маргааш өдрийнх нь огноогоор төсвөө хийлгээд шинэчлээд 03 дугаар сарын 06-ны өдөр юмнуудаа оруулсан. Хоёрдугаарт арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий тодорхойлолт ирүүлнэ гэж байна. Тэгэхээр “Капитрон банк” ХХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт бол тендер сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 5 тэрбум 723 сая төгрөгийн зээлийн санхүүжилт олгох боломжтой гэсэн. Түүнээс тэнцсэний дараа судална, хэрэв судлаад шаардлага хангаж байвал олгоно гэсэн агуулга биш олгогдох боломжтой гэдгийг илэрхийлсэн ойлголт. Тэгэхээр нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар “Капитрон банк” ХХК-ийн энэ тодорхойлолтоос тэнцвэл судална гэсэн үг хаанаас нь олж хараад байгааг ойлгохгүй байна. Тэнцсэн тохиолдолд л олгоно гэж байна. Тэнцээгүй бол тэндээс зээл авах шаардлага байхгүй шүү дээ. Тэнцсэн тохиолдолд олгоно. Мэдээж тэнцээгүй тохиолдолд олгохгүй байх л даа. Олгох боломжтой дүнгээ л бичсэн байна. Түүнээс тендер сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ18.1 дээр тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээлийг олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг харгалзаж үзэхгүй гэж байгаа. Тэгэхээр судлагдаад энэ зээлийг олгох боломжтой гэдэг агуулгаар тодорхойлолт бичигдээд өгсөн. Тэгэхээр тендер авчихаад дахиад зээлээ судлуулаад авна гэсэн ойлголт энэ тодорхойлолтоос харагдахгүй байгааг анхаарна уу. Дээрээс нь 8 тендерт ажиллах хүч хүрэхгүй гэдэг агуулга бүхий гомдол бий. Тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт өөр тендерт оролцохгүй байх, давхар өөр тендер авахгүй байх гэдэг шаардлага байхгүй.
Ийм шаардлага тавих боломж байхгүй. Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компанийг хэдэн тендерт орохыг захиалагч байгууллага байтугай хуулиар ч хязгаарлахгүй. Тийм учраас хүн хүч нь байгаад дотоод зохион байгуулалтаа хангаад тухайн гэрээт ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадаж байвал хэдэн ч ажил авах боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд ийм хязгаарлалт байхгүй. Өөр бусад хуульд ч ийм хязгаарлалт байхгүй. 8 тендерийн тус бүрийн гүйцэтгэлийн хувийг тодорхойлоод гаргасан байгаа. Жишээлбэл Дэнж багийн иргэдийг төвлөрсөн шугамд холбож өргөлтийн насос, станц шинээр барих ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа. Техникийн комисс ажилласан, улсын комисс маргааш буюу 06 дугаар сарын 30-ны өдөр ажиллана гэсэн хуваарь гарсан байгаа. Энэ талаар баримтаа мөн өгсөн. Эрдэнэтэд үйлдвэрлэв барилгын ажил мөн 95 хувьтай, техникийн комисс ажилласан. Улсын комисс мөн ажиллана. Мөн Эрдэнэтэд үйлдвэрлэв барилгын гадна инженерийн шугам сүлжээ мөн адил 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл гэрээтэй, ажил 100 хувь дууссан, техникийн комисс ажиллаад улсын комисс ажиллахаар хүлээгдэж байгаа. Энэ ажлуудаас эхний 3 ажил үндсэндээ дууссан. Баян-Өндөр сумын соёл амралтын хүрээлэн байгуулах ажлын зураг төсөл нь батлагдаад 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэж өгсөн. Ажил эхлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа. Ажил эхлээгүй байгаа. **спорт зал барих ажил гэрээний хувьд 2027 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой. Үүнийг гүйцэтгэгч компанийн хувьд дотоод зохион байгуулалтаа хийгээд ажиллах бололцоотой. Мөн тээвэр ложистикийн төвийн барилгын ажил бол мөн 70 хувьтай байгаа. Төв агуулах 1,2 дугаар өрлөгийн их засварын ажил 50 хувьтай явж байгаа гэсэн захиалагч байгууллагын тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байгаа. Одоо авсан байгаа Рашаант багийн 250 хүүхдийн суудалтай дутуу барилгын ажлууд 06 дугаар сарын 05-ны өдөр эхэлсэн. Ажлын гүйцэтгэл 6 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 20 хувьтай байгаа гэсэн захиалагчийн тодорхойлолт байгаа. Тэгэхээр энэ шаардлагын үндэслэл бол тендер сонгон шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт буюу тендерийн баримт бичигт огт заагдаагүй, өөр тендер авч болохгүй, өөр тендерт оролцож болохгүй гэдэг шаардлага огт байхгүй. “**” ХХК-ийн хувьд зөвхөн энэ жил анх удаа тендерт оролцож байгаа биш өмнө нь олон тендерт оролцож байсан ажил гүйцэтгэж байсан үүх түүхтэй компани юм. Ямар нэгэн байдлаар гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргаж байгаагүй. Хэрэв тийм байсан бол аль эрт эрхээ хязгаарлуулах нөхцөл байдал үүсэх байсан. Үүн дээр тусгайлан шаардлага тавигдаагүй учраас хангахгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ ажлууд байгуулагдсан гэрээ хэлцлийн дагуу явж байгаа. Энэ дээр тусгайлан шаардлага тавигдаагүй учраас үүнийг хангахгүй гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй. Энэ бол тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудал. ТШЗ-ийн 17.1-д заасныг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ** нь зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжгүй гэсэн үндэслэл тавьсан байна. “**” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаан дээр 01 кодоор үндсэн ажилтнаар төлөгддөг. Сая төлөөлөгч дурдлаа. Улирлын чанартай учраас өвлийн улиралд сул зогсолтоор төлөөд явдаг учраас код нь өөр байдаг гэдгийг оролцож байгаа бүх хүмүүс мэдэж байгаа. 5-т ** нь давхар ажил эрхэлдэг гэдэг үндэслэл байгаа. “**” ОНӨХК-ийн ажилтан юм байна. Энэ хүн төрийн албан хаагч биш учраас Төрийн албаны тухай хуульд заасан давхар ажил эрхлэхийг хориглох хязгаарлалтад хамаарахгүй, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоороо үндсэн ажил олгогчдоо мэдэгдээд зэрэгцээ хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллах эрх нь нээлттэй. Сантехникчээр санал болгосон **гийн сертификат хүчингүй гэж байна. Тендер санал болгосон ** нь “**” ХХК-ийн үндсэн ажилтан. 2024 оны 8 сараас хойш ажиллаж байгаа. Сантехникчийн сертификатыг тендерийн баримт бичигт эх хувиас нь сканердаж өгсөн. Хүчингүй гэж байгаа учраас эх хувиас нь нотариатаар гэрчлүүлээд гаргаж өгсөн байгаа. Нотариат үүнийг нь эх хувь мөн гэж үзсэн. **ийн өрөг угсрагчийн үнэмлэх хүчингүй гэсэн байна. Өрөгч угсрагч мэргэжлийн 4 дүгээр зэргийн үнэмлэхийг мөн эх хувиас нь сканердаад өгсөн. Ийм маргаан байгаа учраас мөн нотариатаар батлуулаад өгсөн. Нэхэмжлэгч талаас мэдээлэл байхгүй гэсэн бичиг гаргаж өгч байна. Мэдээлэл байхгүй гэснээс үнэмлэх олгож байгаагүй гэсэн бичиг биш гэж харж байна. Орхон аймагт ийм шалгалт зохион байгуулсан, шалгалтын комиссын тушаалыг Барилга хөгжлийн төвөөс гаргаж өгсөн байна. Ямар шалтгаанаар байхгүйг би болон бусад оролцогч нар мэдэхгүй. Ямар ч байсан шалгалтад хамрагдаад, угсрагч өрөгч гэсэн үнэмлэх баримт бичгээ ажилд орохдоо өгсөн тул түүнийг нь сканердаж өгсөн байгаа. Мэдээлэл нь хаана хадгалагдахыг “**”ХХК хариуцахгүй. Холбооны инженер ** давхар ажил эрхэлдэг гэж байна. **ны ажилтан бол төрийн албан хаагч биш. Давхар ажил хийх хориглолт хязгаарлалтад хамаарахгүй. Мөн зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажилтны эрхийн асуудал. **, **, **, ** нар нь үндсэн ажилтан байх шаардлага нь зөвхөн ерөнхий болон талбайн инженерт тавигдана. Бусад ажилтанд ийм шаардлага тавигдаагүй. Тухайн байгууллагын ажилтан гэдгийн нотлох баримт л гэж байгаа. Сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын лавлагаа, компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэрэг баримтуудаар үзэхэд энэ хүмүүсийг “**” ХХК-ийн ажилтан биш гэж үзэх үндэслэл байхгүй. Гуравдагч этгээдээр оролцож байгаа “**”ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Харин хүчингүй болгуулахаар гаргаж буй нэхэмжлэл нэгдүгээрт үндэслэлгүй, хоёрдугаарт нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчөөд байгаа нь тодорхойгүй байна. Энэ компани зөвхөн хянан үзэх шатанд хасагдсан. Манайх шалгарах ёстой байсан, гэрээ байгуулах эрхийг манайд өгөх ёстой байсан гэж маргаж байгаа бол шүүх хянаж үзэх ёстой. Гэтэл ийм маргаан байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж байгаа. “**” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хуульд нийцсэн, энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Гүйцэтгэсэн ажлаасаа илүү төлбөр тооцоо авсан байж болзошгүй асуудал байдал байдаг юм байна. Мэдэгдэл дээр хангагдаагүй шаардлагыг дурдаж байгаад татгалзсан. Энэ татгалзсан үндэслэлийн талаар ярихгүй байна. Үүнийг нь татгалзсан нь зөв байсан гэж үзэж байгаа юм байна гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:
1.1. “**” ХХК Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тус тус холбогдуулан “Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2026 оны 2 дугаар сард зарласан “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/” нэр бүхий ажлын дахин тендерийг хүчингүйд тооцуулж, уг тендерийн сонгон шалгаруулалтын үр дүнд шинэ гүйцэтгэгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, “Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын өмнөх гүйцэтгэгчтэй /нэхэмжлэгч “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бусад тооцуулах, улмаар нэхэмжлэгч “**” ХХК болон хариуцагч Орхон аймгийн Засаг даргын хооронд байгуулсан “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/” нэр бүхий ажлын дугаар УТ-09/19 тоот Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, уг гэрээний дагуу тухайн барилга угсралтын ажлын үлдсэн хэсгийг үргэлжлүүлэн гүйцэтгэх эрхийг сэргээн тогтоож, уг тендерийн ажлын барилга байгууламжийн үлдсэн ажлыг үндсэн гүйцэтгэгч, нэхэмжлэгч “**” ХХК-иар гүйцэтгүүлэхийг хариуцагч Орхон аймгийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “**” ХХК “Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ20260101114 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, тэмдэглэл зөвлөмжийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/958 тоот “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/957 тоот ”**” ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын “**” ХХК-тай байгуулсан ХЗА-59/26 тоот Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах, Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот тендерийг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/1988 тоот “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, тодруулсан.
1.2. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хоёр: Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газарт Монгол Улсын Боловсролын Сайдын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэх тухай” А/02 дугаар тушаалаар Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ нийт төсөвт өртөг 6.075.000.000 төгрөгөөр батлагдаж, Орхон аймгийн худалдан авах ажиллагааны газарт Төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим системээр Монгол Улсын Боловсролын сайдын 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1а/181 дүгээр албан бичгээр эрх шилжиж ирсэн байна.
2.2. Нийт төсөвт өртөг болох 6.075.000.000 төгрөгийн 2026 онд улсын төсвөөс 2.389.500.000 төгрөгийг, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 2.1.36-д зааснаар Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ барилгын ажлын төсөвт орон нутгийн төсвөөс 2.053.600.000 төгрөгийг нэмж нийт 2026 оны 4.443.100.000 төгрөгөөр аймгийн 2026 оны Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусган баталсан байна.
2.3. Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/111 дугаар захирамжаар “Сургуулийн барилга” 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/ ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгуулсан, 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дугаар Засаг даргын захирамжаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулсан ба нээлттэй тендер шалгаруулалтыг зарлан, тендерийг нээж, хянан үзсэн байна.
2.4. “Сургуулийн барилга” 250 суудал /Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант баг/ ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар хуралдаанаар Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 дугаартай тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулсан тухай зөвлөмжийг гаргажээ.
2.5. Тендерийн Үнэлгээний хороо нь Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны газраас БЯ/20260101114 дугаартай “Сургуулийн барилга, “250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тендерийг нээсэн байна.
2.6. Үнэлгээний хороо 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж 03 дугаартай хуралдаанаар “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
2.7. Захиалагчаас Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн тендерт оролцогч “**” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/957 дугаартай мэдэгдлийг, “**” ХХК-д 01/958 дугаартай мэдэгдлээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.
2.8. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэр болон захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “**” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2897 дугаартай “Гомдол хянасан тухай” шийдвэрээр “....захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, тендер шалгаруулалтыг хууль, журамд заасны дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй.” гэж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:
3.1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэг. “Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ20260101114 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, тэмдэглэл зөвлөмжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
1.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4.2-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Тендер үнэлэх”, 30 дугаар зүйлийн 30.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.
1.2. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т “Тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.” гэж зааснаар 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай хуралдааны тэмдэглэл гарчээ.
1.3. Үнэлгээний хороо 03 дугаар хурлаар Үнэлгээний хорооны 100 хувийн саналаар 2026 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр, Рашаант баг/ БЯ/20260101114 дугаар тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн материал ирүүлсэн “**” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
1.4. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар тендерийн шаардлага хангаагүй “**” ХХК-д давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан зарчмыг зөрчсөн, нэхэмжлэгч талаас хүссэн тодруулгыг цаг хугацааны хувьд богино, төсөв хийх боломжит хугацаанд өгөөгүй гэж маргасан.
1.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан асуудлаар тодруулга авах хүсэлтийг захиалагчид тендерийн нээлтээс ажлын таваас доошгүй өдрийн өмнө бичгээр гаргаж болно.”, 19.2-т “Захиалагч тодруулга авах хүсэлт хүлээн авснаас хойш тодруулгыг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө бичгээр гаргана.”,19.3-д Тодруулгыг цахим системд нээлттэй байршуулснаар сонирхогч этгээдэд хүргүүлсэнд тооцно. “тендерийн талаар тодруулга авах” гэсэн 20 дугаар зүйлийн 20.6-д “Захиалагч тендер нээхээс ажлын таван өдрийн дотор тендер шалгаруулалтын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим системд нийтэлсэн бол тендер хүлээн авах эцсийн хугацааг ажлын таваас доошгүй өдөр байхаар тооцож, шаардлагатай хугацаагаар сунгана.” гэсний дагуу захиалагч зураг төсвийг нягтлан оролцох тухай мэдээллийг цахим системд оруулсан нь хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.6. Нэхэмжлэгч компани “**” ХХК-ийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02/59 тоот албан бичгээр 5.608.189.248 төгрөгийн үнийн санал ирүүлсэн боловч мэргэшсэн төсөвчин **ын төсөв нь 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийнх байгаа нь зураг төсвийн мэдээллийг “**” ХХК урьдчилж гаргасан байсан, цаг хугацааны хувьд зөрчилтэй байгаа нь өрсөлдөх тэгж боломж, ил тод байх зарчмыг зөрчиж “**” ХХК-д давуу байдал үүсгэсэн гэж тайлбарлан маргасан.
1.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна”, 21.1.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулах, холбогдох этгээдээс лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн байх”, 21.1.3-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх”, тендер шалгаруулалтын баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны ТШЗ 13.1-д “Оролцогч нь тендер шалгаруулалтын баримт бичгийн V бүлэг дэх маягтын мэдээллийг хуулийн 21.1.3-т зааснаар цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээнэ.”, өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 1-д “Ажлын тоо хэмжээ бүрэн, ажлын зургийн дагуу тооцсон төсвийг эрх бүхий төсөвчнөөр хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн программаар хийж баталгаажуулна.” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч компанийн дээрхи тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
1.8. Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлээр “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлага хангасан гэж үзэж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн хурлын тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаар захирамжилсан, заавал биелэгдэх шинжтэй, эрх зүйн шууд үр дагавар бүхий бичгээр гаргасан захиргааны актад хамаарна.
1.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.” 26.4.1-д “энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршилтын доод шаардлагыг хангасан байх” гэж зааснаар Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ20260101114 дугаар ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Үнэлгээний хороо хянан үзэж, “**” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, тендерийн баримт бичигт тавигдах нөхцөл шаардлагын дагуу тендерийг хянан үзсэн байна.
Хоёр. “Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/957 тоот ”**” ХХК-тай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
2.1. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “ ...Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /Банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий тодорхойлолт нь зохих журмын дагуу өмнө нь судлагдчихсан, тендерт шалгарсан тохиолдолд ямар нэгэн саадгүйгээр шууд олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт гэж ойлгоно. Тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолт ...-ыг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхаарна уу/” гэж заасныг зөрчсөн баримт ирүүлсэн байхад түүнийг үнэлж хуль бусаар шалгаруулсан гэж нэхэмжлэгч тал маргасан.
2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д харилцагч банкны мэдэгдэл”-ийг санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримтыг тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д шаардахаар зохицуулсан ба Капитрон банк 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 26/82 дугаар тодорхойлолтод ““**” ХХК /РД:5982405/ нь Капитрон банкны ** тоот төгрөгийн харилцах данстай бөгөөд Орхон аймгийн ЗДТГ-с зарласан “Сургуулийн барилга.250 суудал /Орхон Байн-Өндөр сум, Рашаант баг/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БЯ/20260101114 тоот тендерт оролцож байгаатай холбогдуулан тус сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд 5.723.000.000 төгрөгийн зээлийн санхүүжилт олгох боломжтойг тодорхойлж байна.” гэжээ.
2.3. Дээрхи тодорхойлолтод “ ...боломжтой ...” гэж тодорхойлсон нь ТШЗ 18.1-д заасан “ ...Тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолт ...-ыг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхааруулсныг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан болно.
2.4. Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д “ ...Тендерт шалгарсан нөхцөлд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолт ...-ыг үнэлгээнд харгалзан үзэхгүйг анхаарна уу” гэсэн нь тендер шалгаруулалт явагдсаны дараа буюу тендерт оролцогч тендерт оролцоод, шалгарсны дараа зээлийг судлуулж,дараа нь зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг үнэлгээнд үнэлэхгүй гэсэн ойлголт учраас нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2.5. Нэхэмжлэгч “**” ХХК тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагын талаар, 19.1-д Ажил гүйцэтгэх хүний нөөцийн нотлох баримтыг ирүүлэхийг шаардсан, “**” ХХК нь 2025 онд 23 ажилтантай, 2026 онд 26 үндсэн ажилтантай байж 2026 онд 8 тендерт шалгарч ажил гүйцэтгэж байгаа нь ажиллах хүч хүрэлцэхгүйг нотолж байна гэж маргасан.
2.6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Гуравдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан бөгөөд тухайлбал, хуулийн 26 дугаар зүйлд “Тендер хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 26.4-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 27 дугаар зүйлийн “Тендер үнэлэх”, 28 дугаар зүйлийн “Захиалагч шийдвэр гаргах, түүнийг мэдэгдэх”, 30 дугаар зүйлд “Гэрээ байгуулах” зэрэг тендерийн шат дараалсан ажиллагаанууд хийгдэхээр хуульд зохицуулсан.
2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “Тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичгийн бүрдэл хэсэгт хамаарна. Тендерийн Үнэлгээний хороо нь хүчин төгөлдөр тендерийн баримт бичгийн хүрээнд тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээ хийсэн байна.
2.8. Энэ нь тендерт оролцож байгаа оролцогчдын өөр тендерт шалгарч ажил гүйцэтгэж байгаа бол түүнтэй холбоотой баримт ирүүлэхийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаагүй, шаардаагүй байна гэж шүүх үзлээ.
2.9. Түүнчлэн “**” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан ** нь давхар ажил эрхэлдэг, даатгуулагчийн төрөл нь 25002 буюу улирлын шинж чанартай ажилтны кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ** нь халаалт агаарын сэлгэлтийн инженер, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг харахад ** Төрийн өмчит ХК-ийн үндсэн ажилтан ба 01001 кодоор шимтгэл төлдөг, **, **, ** нар нь мөн үндсэн ажилтан биш, тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ19.1-ийн 1, 9, 11-д заасныг тус тус зөрчсөн,
сантехникчээр санал болгосон **гийн мэргэжлийн Ма20-5757 дугаар “Сертификат” олгосон гэх “**” ХХК нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг явуулах эрхгүй учраас “Сертификат” хуурамч, энэ нь тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-ийн 5-ыг зөрчсөн,
өрөгч угсрагч **ийн үнэмлэх дээр Барилга хөгжлийн төвийн тамга дарагдаагүй, шалгалтын комиссын дарга, комиссын гишүүдийн гарын үсэг нь программаар засаж оруулсан хуурамч гарын үсэг байгаа нь илэрхий харагдаж байгаа тул “Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/957 тоот ”**” ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хууль бус бөгөөд хүчингүй болгох үндэслэлтэй гэж маргасан.
2.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн “Техникийн чадавх болон туршлагын шаардлага” гэсэн 17 дугаар зүйлийн 17.1-д “Захиалагч техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.”, тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ19.1-ийн 1-д “Ажиллах хүч хүний нөөцөөр санал болгож буй ажилчдын тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар захирлын тушаалаар томилсон байх бөгөөд тэдгээрийн мэдээллийг V дугаар бүлгийн Маягт 2. Хүний нөөцийн мэдээлэл хүснэгтээр гарган ирүүлэх ба ажлын туршлага чадавхын мэдээллийг ажилтан тус бүрээр гаргаж ирүүлнэ.”, 5-д “Мэргэшсэн инженерийн гэрчилгээ, мэргэжилтэй ажилчдын мэргэжлийн үнэмлэхийг зөвхөн эх хувиас сканердаж ирүүлнэ.”, 8-д “Ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагад шаардсан тухайн байгууллагын болон тухайн байгууллагын үндсэн ажилтан байхаар тусгагдсан инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 3 сар тендерт оролцогч тасралтгүй төлсөн болохыг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан шалгах тул НД-8 маягтаар гаргасан тайланг ирүүлэх шаардлагагүй.” 9-д “Гэрээгээр ажиллах ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг ирүүлнэ. ...” гэж тус тус тусгажээ.
2.11. Хөдөлмөрийн тухай хуулийн “Зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулах” гэсэн 57 дугаар зүйлийн 57.1-д “Ажилтан үндсэн ажлын цагаас бусад цагт үндсэн ажил олгогчоос өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд үндсэн ажил олгогчдоо мэдэгдэх үүрэгтэй.”, 57.2-т “Дараах тохиолдолд ажилтан зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа үндсэн ажил олгогчоос зөвшөөрөл авна” гэж, харин хуулийн 57.2.3-д “ажилтан цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэдэг бол” үндсэн ажил олгогчоос заавал зөвшөөрөл авахаар хуульчилсан байна.
2.12. “**” ХХК-ийн цахилгааны инженер ** нь Орхон аймгийн 18 дугаар цэцэрлэгийн үндсэн ажилтан ба 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаар 18 дугаар цэцэрлэгийн албан бичгээр зэрэгцээ хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгосон, холбоо дохиоллын инженер **д “**” ХК-ийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/37 дугаар албан бичгээр “**” ХХК-д зөвлөх инженерээр давхар ажил эрхэлж болохыг тус тус зөвшөөрсөн баримт тендерийн баримт бичигт ирүүлсэн байна.
2.13. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн “Маягтын загвар, аргачлал батлах тухай” А/44/А/40 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар “Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх аргачлал”-ыг баталсан байна.
2.14.“**” ХХК-ийн санал болгосон **, **, **, ** ** нарын сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан авахад 2025 оны 12 сар, 2026 оны 1, 2 дугаар саруудад хоёр, хоёр удаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, даатгуулагчийн төрлийн код нь хөдөлмөр эрхлэлтээр өөр өөр байх ба хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа үндсэн ажилтан бол 01001, улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан /ажил зогссон үед/ бол 25002, Үндсэн ажлаас гадуур зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан бол 40001, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ажилтан (тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй) бол 22011 кодоор нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна.
2.15. Барилгын ажилчид нь улирлын чанартай ажил, үүрэг гүйцэтгэдэг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.4-д “Улирлын шинжтэй ажил үүргийг гүйцэтгэдэг, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож ажил олгогч төлнө.” гэж зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт нь 25002 кодоор /улирлын шинжтэй ажил үүргийг байнга эрхэлдэг ажилтан /ажил зогссон үед/ / төлөлт хийгдсэнийг тухайн компанийн үндсэн ажилтан биш гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
2.16. “**” ХХК-ийн өрөг угсрагч мэргэжилтэй **ийн “Барилгын хөгжлийн төв”-өөс олгосон мэргэжлийн үнэмлэх дээрх зураг дээр тамга байхгүй, шалгалтын комиссын дарга, гишүүдийн гарын үсгийг программаар засан оруулсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан боловч 15/264 дугаартай мэргэжлийн үнэмлэхийг гуравдагч этгээд нотариатаар батлуулсан хувийг нотлох баримтаар ирүүлсэн ба уг мэргэжлийн үнэмлэх дээрх шалгалтын комиссын дарга, гишүүдийн гарын үсгийг хуурамч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.17. Сантехникч **гийн мэргэжлийн үнэмлэх олгосон “**” ХХК нь мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлгүй учраас Ма20-5757 “Сертификат”-ыг хүчингүй гэж тайлбарлан барилгын хөгжлийн төвөөс **ад өрөг угсрагчийн үнэмлэх олгож байсан талаарх мэдээлэл байхгүй талаарх 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/1401 дугаар албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч ** нь“**” ХХК-ийн дэргэдэх “Карьерийн эхлэл сургалтын төв”-ийн мэргэжлийн үнэмлэхтэй байна.
2.18. Дээрх үндэслэлүүдээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.”, 16.2-т “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно”, 16.2.1-д “харилцагч банкны мэдэгдэл”, тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д заасан шаардлагуудыг хангасан гэж үзэн зөвлөмжөө гаргасныг хуульд нийцсэн гэж шүүх өмнө нь дүгнэсэн учраас “**” ХХК-тай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/957 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Гурав: “Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/958 тоот “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:
3.1. Захиалагч Орхон аймгийн Засаг дарга 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/958 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр ““2026 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/, БЯ/20260101114 дугаартай тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангаагүй тул татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. ... гэжээ.
3.2. Нэхэмжлэгч “**” ХХК-ийн тендерээс тендерийн баримт бичгийн ТШЗ 16.1 “Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: “Шаардана” 5. Эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээний тогтвортой байдлыг хангах, байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа материал ашиглах бол энэ талаар нотлох баримт ирүүлэх мөн уг ажлыг гүйцэтгэхдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, ногоон орчныг бүрдүүлж ажиллах талаар мэдэгдэл ирүүлнэ” гэснийг, ТШЗ 19.1-д “Ажил гүйцэтгэх хүний нөөц: Шаардана. Холбоо дохиолол, мэдээллийн инженер, Туршлага тухайн мэргэжлээрээ ажилласан жил-3 ба түүнээс дээш жил, Ажил гүйцэтгэх хүний нөөцийн нотлох баримтууд: 3, 5, 6, 9 мөн “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын нотлох баримт болох гүйцэтгэсэн ажлын гэрээ, актыг ирүүлнэ.” гэснийг тус тус хангаагүй гэсэн үндэслэлээр захиалагч “**” ХХК-ийн тендерээс татгалзжээ.
3.3. Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ ... тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-ийн 1-д заасан “...Дулааны инженерээр санал болгосон **, ус хангамж ариутгах татуургын инженерээр санал болгосон ** нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг 2024 оны байдлаар гаргаж өгсөн ба хүчинтэй хугацаа дууссан баримт ирүүлснээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэж тайлбарласан ба тендерийн баримт бичиг ирүүлсэн баримтад **гийн сүүлийн 3 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа нь “хоосон” гэсэн илэрцтэй байна.
3.4. Мөн “**” ХХК-ийн Дулааны инженерээр санал болгосон **гийн **, мэргэжилтэй ажилтнаар санал болгосон **ийн ** нарын “Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт”-ыг “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээс татан үзсэн “тендерт оролцогчдын лавлагаа” гэсэн нотлох баримтаар ирсэн файлаас үзэхэд “олдсонгүй” гэсэн илэрцтэй, ТШЗ 16.1-д заасан мэдэгдэл ирүүлээгүй зэрэг тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
3.5. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26 дугаар зүйлийн 26.3-д “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-д “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасны дагуу “**” ХХК-ийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр хуульд нийцсэн, захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/958 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /шийдвэр/ нь захиалагч нэхэмжлэгч “**” ХХК-ийн эрхийг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ.” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.
3.7. Тодруулбал Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/958 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиалагчийн шийдвэр нь нэхэмжлэгч “**” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, захиалагч хуулийн дагуу шийдвэрлэсэн байна гэж шүүх үзлээ.
Дөрөв: Орхон аймгийн Засаг даргын “**” ХХК-тай байгуулсан ХЗА-59/26 тоот Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ “ Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах”нэхэмжлэлийн тухайд:
4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” зааснаар “**” ХХК-д 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 01/957 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүргүүлж, 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” зааснаар аймгийн Засаг дарга, “**” ХХК-тай 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ХЗА-59/26 дугаартай, УТ-2001550575 дугаартай гэрээнүүдийг байгуулсан байна.
4.2. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр сургуулийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх учраас УТ-2001550575, ХЗА-59/26 дугаартай гэрээнүүд байгуулагддаг ба гэрээний нөхцөл адилхан гэж хэргийн оролцогчид тайлбарласан болно.
4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” зааснаар захиалагч “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр үнэлсэн Үнэлгээний хорооны 03 дугаар зөвлөмж, захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/957 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг тус тус хуульд нийцсэн, нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн учраас Үнэлгээний хорооны 03 дугаар зөвлөмж, захиалагчийн 01/957 дугаар мэдэгдлийн үндсэн дээр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгох үндэслэлгүй.
4.4. Тодруулбал, гэрээ байгуулах үндэслэл болсон тендер сонгон шалгаруулалтын үндсэн дээр гарсан захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тул эдгээр захиргааны актын үндсэн дээр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэсэн хуулийн заалттай захиалагчийн шийдвэр нийцсэн гэж шүүх дүгнэлээ.
Тав: “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот тендерийг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” нэхэмжлэлийн тухайд:
5.1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тодруулахдаа “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот тендерийг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” гэсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот тендерийг хууль журамд нийцүүлэн дахин тендер зарлахыг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” гэж тодруулсан.
5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “ ... захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж тус тус зааснаар захиргааны акт гаргахыг даалгах нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхаар зохицуулжээ.
5.3. Нэгэнт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Захиалагч бүх тендерээс татгалзсантай холбоотойгоор дахин тендер шалгаруулалт зарлах тохиолдолд ...” заасан ба “**” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн захиалагчийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/957 дугаартай мэдэгдлийг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэсэн учраас нэхэмжлэгч компанийн дахин тендер зарлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
Зургаа: “2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/1988 тоот “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”” нэхэмжлэлийн тухайд:
6.1. Орхон аймгийн Засаг дарга, “**” ХХК-ийн хооронд “Сургуулийн барилга 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/-ын ажлын захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан УТ-09/19 дугаартай гэрээ байгуулагдсан ба тухайн ажлыг 100 хоногт хийж гүйцэтгэхээр гэрээнд тусгагджээ. Гэрээнд заагдсан хугацаанд ажил гүйцэтгэгдэж дуусаагүй учраас хэд хэдэн удаа гэрээг сунгасан, 2021, 2022, 2023 онуудад тухайн сургуулийн барилгын ажлыг үргэлжлүүлэх төсөв улсын төсөвт тусгагдаагүй, Орхон аймгийн засаг дарга болон “**” ХХК-ийн хооронд байгуулсан Монгол Улсын Төсвийн тухай 2019, 2020 оны хуулийн хавсралтаар баталсан 2.500.000.000 төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр хийгдсэн гэрээт ажил дууссан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон гэж хариуцагч тайлбарласан ба холбогдох баримтууд хэрэгт авагдсан болно.
6.2. Нэхэмжлэгч “**” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/1988 тоот “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй, тухайн Рашаант багт барих 25 суудалтай сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барихаар 2019 онд УТ-09/19 дугаартай гэрээ байгуулагдаж байсан, тухайн гэрээний хэрэгжилтийн хүрээнд улсын төсвөөс 2.5 тэрбум төгрөг зарцуулагдаж, “**” ХХК-ийн гэрээгээр гүйцэтгэх ажил дуусаж, үлдэх ажилд 2026 оны 2 сард дахин тендер зарлагдаж, “**” ХХК оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
6.3. Иймээс нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/1988 тоот “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 16 дугаар зүйлийн 16.2.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “**” ХХК-ийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газар, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ20260101114 дугаар тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, тэмдэглэл зөвлөмжийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/958 тоот “**” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1/957 тоот ”**” ХХК-тай Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Орхон аймгийн Засаг даргын “**” ХХК-тай байгуулсан ХЗА-59/26 тоот Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ “ Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгуулах, Сургуулийн барилга, 250 суудал /Орхон, Баян-Өндөр сум, Рашаант баг/ БЯ/20260101114 тоот тендерийг хууль журамд нийцүүлэн дахин тендер зарлахыг хариуцагч Худалдан авах ажиллагааны газарт даалгуулах, Орхон аймгийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/1988 тоот “**” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “**” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА