| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/11001/И |
| Дугаар | 192/ШШ2025/09029 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 192/ШШ2025/09029
2025 11 07 192/ШШ2025/09029
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19,756,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “*******” ХК нь зээлдэгч *******тай 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр №MN610030003095013809 тоот зээлийн гэрээг байгуулж 28,018,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний Капитрон банк дахь 3095013809 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч *******аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул гэрээг цуцалж дараах төлбөрийн шаардаж байна. ******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,138,153 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 601,052 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,165 төгрөг нийт 19,756,370 төгрөгийн төлбөртэй байна. Иймд *******аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19,756,370 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,756,370 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,646,366 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19,756,370 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,646,364 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,646,366 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 128,366 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,732 төгрөгөөс 128,366 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан “*******” ХК-ид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***