| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00588/И |
| Дугаар | 103/ШШ2025/00756 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00756
| 2025 оны 09 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2025/00756 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******, ******* овгийн ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.******* нь охин М.******* эх Б.*******гийн асрамжид, охин М.*******д хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан насанд хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр төлөхөөр, Geely Tugella маркын арлын дугаартай **-** УЕЕ улсын дугаартай автомашиныг эвлэрлийн гэрээг батлуулсан өдөрт багтаан нэхэмжлэгч Б.*******д хүлээлгэн өгч, уг автомашины өмчлөх эрхийг Голомт банкны зээлийн барьцаанаас чөлөөлмөгц (эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 10 сарын дотор) Б.*******гийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхээр, өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй болсон тохиолдолд автомашины үнэд 120,000,000 төгрөгийг төлөхөөр, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, ** дугаар байрны *** тоот Ү-2205********* улсын бүртгэлийн дугаартай, 45.868 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Голомт банкны зээлийн барьцаанаас чөлөөлмөгц (эвлэрлийн гэрээ байгуулснаас хойш 10 сарын дотор) Б.*******гийн өмчлөлд шилжүүлэхээр, орон сууцыг барьцаанаас чөлөөлж Б.*******гийн нэр дээр шилжүүлэн өгөх боломжгүй тохиолдолд орон сууцны үнэ болох 180,000,000 төгрөгийг төлөхөөр, гэр бүлийн дундын хөрөнгөөс охин М.******* болон нэхэмжлэгч Б.******* нарт 300,000,000 төгрөгийг 10 сарын дотор төлөхөөр, охин М.*******ы өмнө хуулиар хүлээсэн үүргээ ижил тэгш хэрэгжүүлэх ёстойг ухамсарлаж тэтгэлгийн үүргээс гадна хэрэгцээний зардал болон цаашид гарах хүүхдийн сургалтын төлбөрийг эн тэнцүү хариуцахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, холбогдох хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хариуцагч Н. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ хүссэн үедээ уулзах, тодорхой хугацаагаар хамтдаа байх эрхийг хориглох эрхгүй болохыг нэхэмжлэгч Б.*******д анхааруулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Норжинлхамд даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******ас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ