Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 615

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                             

                                                                                                                                                                                                                                                                                                                                            

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,

          Улсын яллагч П.Даваасүрэн,

        Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч  Т О холбогдох эрүүгийн 1806 0066 00495 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, " захирал ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Орхон аймгийн Жаргалант тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Баянзүрх дүүргийн 5 дугаар тоотод бүр оршин суудаг, урьд 1996 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 498 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сар хорьж Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 5-д зааснаар журамлан Т.Оргилд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түдгэлзэн тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан, 2004 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Орхон аймгийн Сум дундын шүүхийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Т.Оргилыг 2 жил 3 сарын хугацаагаар хорьж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Т.Оргилд оногдуулсан 2 жил 3 сарын ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, РД:,  Т О.

 

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн гар утсан дахь интернэт банкаар дамжуулан Ц.Сүрэнхорлоогийн дансан дахь 6.790.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч мэхлэн залилсан гэмт хэрэгт холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “Би Сүрэнхорлоотой хүүхдийнх нь эмчилгээний асуудлаар танилцаад уулзаж байсан. Тэгээд Солонгос улс руу эмчилгээ хийлгэхээр явна гэж байхад нь би ”Хөх хот руу эмчилгээнд явуулж өгье, эмнэлэг болон Хөх хотын “Одон” телевизэд танил талаа ашиглаж байгаад мэдээлэл хүргэж өгье” гэж хэлсэн. Дээрхи мэдээллийн хүрээнд уг хүүхдийг эмнэлэгт байх 15 хоногийн хугацаанд 90 гаруй мянган юаны хандив цугларсан. Би Худалдаа хөгжлийн банкинд бизнесийн зээлтэй байсан юм. Намайг Хөх хотоос ирж байх замд Эрээн хотод байхад Худалдаа хөгжлийн банкнаас залгаж “ зээлийн хугацаа болсон байна, яаралтай мөнгө хий” гэсэн учир тухайн үед өөрийн минь дансанд байсан мөнгө зээл төлөхөд дутаад байхаар нь Сүрэнхорлоогийн данснаас 5.500.000 төгрөг нэмж шилжүүлсэн. Би тэр өдрөө хил гарч маргааш нь Улаанбаатарт ирсэн. Сүрэнхорлоо нөгөөдөр нь Улаанбаатарт ирсэн байсан.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Сүрэнхорлоогийн өгсөн мэдүүлэг /хх-22/, шүүгдэгч Т.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44/, ХААН банкны харилцах дансны гүйлгээний хуулга /хх-36-38/, шүүгдэгч Т.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, шүүгдэгч Т.О ял шалгах хуудас /хх-29/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Т.О нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн гар утсан дахь интернэт банкаар дамжуулан Ц.Сүрэнхорлоогийн дансан дахь 6.790.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч мэхлэн залилсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Сүрэнхорлоогийн "манай хүү 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осолд орсон юм. Тэгээд би эмчилгээний зардалд хандив хүсч 2017 оны 08 сард олон нийтийн интернэт сүлжээнд зарлал байршуулсан юм. Тэгтэл Оргил гэх залуу надтай утсаар холбогдоод би танай хүүхдэд туслах гэсэн юм гэж анх танилцаж байсан юм. Тэгээд миний хандивын дансанд 16 сая орчим төгрөг цуглаад Солонгос улсруу эмчилгээ хийлгэхээр явах гэж байтал Оргил гэх залуу би Хөх хотруу явуулж, тэнд эмчилгээ хийлгэх эмнэлэг бэлдээд хүнд зуучлаад өгье Солонгос улсруу зардал өндөр шүү дээ гэж хэлэхэд нь би зөвшөөрөөд 08 сарын 14-нд уулзаад Хөх хотруу явах билетээ бичүүлээд очиж ирсэн юм. Тэгээд миний гар утсанд 5.500.000 төгрөгний зарлага гарсан мессэж ирсэн байсан тэгээд би Амгалан дахь Хаан банкан дээр очоод шүүлгэсэн, би гар утсандаа анх интернэт банк суулгуулахдаа Оргил гэх хүнтэй хамт очиж суулгуулж байсан юм тэр үед надаас нууц үг асуухад надад байхгүй байсан болохоор Оргил миний нууц үгийг ашиглачих гэж хэлэхээр нь би за тэгье гээд интернэт банк нээлгүүлж байсан, тэгээд банкнаас шүүлгээд үзтэл банкнаас банкны хооронд шилжсэн байна та хамт ирээд нээлгүүлж байсан хүнээсээ асуугаад үз, тэр хүний дансруу орсон байна гэж хэлэхээр нь би интернэт банкаа хаалгуулаад Оргил руу утсаар ярихад би шалгуулчихлаа минийхэд орчихсон байна гэж хэлэхээр нь би мөнгөө авъя гэтэл би өгнөө гэхээр нь 3 хоног хүлээгээд шилжүүлээгүй учраас дахин холбогдоод мөнгөө авъя би цагдаад өглөө гэсэн чинь цагдаад хэлэх хэрэггүй араас чинь шилжүүлээд өгнө гэж хэлсэн тэгээд одоог хүртэл мөнгө шилжүүлээгүй байна.” /хх-22/ гэх мэдүүлэг,

                                                                                                                                             

          Мөрдөн байцаалтад Т.О яллагдагчаар өгсөн: “…Би Ц.Сүрэнхорлоод 1.370.000 төгрөгийг буцааж өгсөн. Одоо 5.420.000 төгрөг өгөх дутуу байгаа. Уг мөнгийг би ойрын хугацаанд өгч барагдуулах болно.” /хх-44/ гэх мэдүүлэг,

 

ХААН банкны харилцах дансны гүйлгээний хуулга /хх-36-38/,

 

Шүүгдэгч Т.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/,

 

Шүүгдэгч Т.О ял шалгах хуудас /хх-29/ зэрэг болно.

 

           Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч Т.О нь хохирогч Ц.Сүрэнхорлоог хуурч мэхлэн залилсанг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчид хохирол учирсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Т.О нь 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний хооронд 3 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ өөрийн гар утсан дахь интернэт банкаар дамжуулан Ц.Сүрэнхорлоогийн дансан дахь 6.790.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч мэхлэн залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Т.О нь хохирогч Ц.Сүрэнхорлоод 5.420.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Оргилоос 5.420.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сүрэнхорлоод олгохоор тооцов.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Т.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Т.О 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  Т Оыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Оргилыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.О нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.           

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.О-оос 5.420.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Сүрэнхорлоод олгосугай.

   

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС