| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00406/И |
| Дугаар | 137/ШШ2025/00345 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00345
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Н холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,550,063.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот С дүүрэг ..-р хороо, С гудамж, А, ... давхарт байрлах “О ББСБ” ХХК /ХХД:.............. РД:........, утас: .........../-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Н "О ББСБ" ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ...... дугаартай цахим кредит картын гэрээгээр 3,600,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 1 сарын 3.5 хувийн хүүтэй цахим хэтэвчээр зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.2 заасны дагуу сар бүрийн 20-ны өдөр тус гэрээний 2.2.1 заасны дагуу эргэн төлөлт хийж үндсэн зээлийг хүүгийн хамт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй байсан боловч авсан цагаас хойш нэг ч удаа хуваарийн дагуу төлөөгүй, зээлээ төлөх талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй. Зээлдэгч М.Н нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар .....дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 3,599,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,805,763.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, торгуулын төлбөр 140,300 төгрөг буюу нийт 5,545,063.90 төгрөгийг "О ББСБ” ХХК-д төлөх тооцоо байна. "О ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг иргэний хуулийн 451.1, зээлийн гэрээний 7.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлдэгчээс шаардах эрхтэй. Мөн манай байгууллага нь иргэний хуулийн 219.1 дэх хэсэг буюу үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, зээлийн гэрээний 4.1.2-т энэхүү гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ББСБ-д учруулсан хохирлыг нэхэмжлэх гэж тус тус заасны дагуу зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох нотариатын зардал 5,000 төгрөгийг зээлдэгчээс шаардах эрхтэй юм. Иймд харилцагч М.Н байгуулсан ....... дугаартай зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 5,545,063.90 төгрөг, учирсан хохиролд 5,000 төгрөг буюу нийт 5,550,063.90 төгрөгийг гаргуулж "О ББСБ" ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймгийн З сумын ..-р баг, Н гудамж .... тоотод оршин суух, У овогт М Н /РД: ..........., утас:......../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч М.Н миний бие “О ББСБ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. М.Н би тус ББСБ-аас 5,550,063.90 төгрөгийн зээл авсан нь үнэн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК хариуцагч М.Н холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,550,063.90 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Н нь зээлийн гэрээний үүрэгт 5,550,063.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Н холбогдох зээлийн гэрээний үүрэг 5,550,063.90 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Н нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,951 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 86,975.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 86,975.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч М.Н нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА