| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2026/00648/И |
| Дугаар | 137/ШШ2026/00490 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 137/ШШ2026/00490
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,937,325.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, 2026 оны 06 сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У хот, С дүүрэг, .-р хороо, ..-р хороолол, парисын ..-р барилга, А тауэр .. давхар, ... тоотод байрлах П ББСБ ХХК /ХХД:........., РД: ......, утас: ....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Б нь манай компанитай 2024 оны 11 сарын 19-ний өдөр ...... дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 04 сарын 23-ны өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 1. 2024 оны 11 сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,033,000 төгрөг, шимтгэл 40,660 төгрөг, үндсэн хүү 1,561,009.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,155.61 төгрөг, нийт 3,928,825.42 төгрөг төгрөг байна. Иймд зээлдэгч Б.Буяннэмэх үндсэн зээлийн төлбөрт нийт 2,033,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,561,009.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 294,155.61 төгрөг, шимтгэл 40,660 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 3,937,325.42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д аймаг, З сум, .-р баг .-р хэсэг, гудамж, .... тоотод оршин суух, Н овогт Б.Б /РД: .........., утас: ......../ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б би П ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 3,937,325.42 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,937,325.42 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 3,937,325.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,937,325.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,947 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 38,973.5 төгрөгийг улсын орлогоос, үлдэх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 38,973.5 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.БОЛОРМАА