Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 137/ШШ2025/00350

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                            хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                   хэрэгсэхгүй болгох тухай

      

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч  Ю.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 31,309,116.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д аймаг З сум, С баг Т талбай, байранд байрлах Х банк ХК /ХХД:.........., РД:............, утас: ............/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ю.О нь  2024 оны  08 дугаар сарын 28-ны өдөр Хас банктай ..... дугаартай зээл байгуулж, 37,000,000 төгрөгийн зээлийг 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зээл авсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлөх үүрэгтэй боловч 2025 оны 03 дугаар сараас хойш хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөр төлөлгүй 114 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээл төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өдийг хүргэсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 543.1 дэх заалт, банкны эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390089320 дугаартай зээлийн гэрээг үндэслэн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 29,819,239.03 төгрөг, зээлийн хүү 1,467,068.05 төгрөг нийт 31,309,116.05 төгрөг нэмэгдүүлсэн хүү 22,808.97 төгрөг хариуцагчаас гаргуулах. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйл заасны дагуу Ю-ийн Ог банк дахь харилцах, хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зээлийн нийт төлбөрийн хэмжээгээр зогсоох захирамж гаргаж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Даймгийн З сумын ..-р баг, Б . р гудамж . тоотод оршин суух, Довогт Ю О /РД: .........., утас: ........../ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ю.О миний бие  Х банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х банкнаас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 31,309,116.05 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХК  нь хариуцагч Ю.О холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,309,116.05 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ю.О нь зээлийн гэрээний үүрэгт 31,309,116.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ю.О холбогдох зээлийн гэрээний үүрэг 31,309,116.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ю.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,496 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 157,248 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 157,248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

            3. Хариуцагч Ю.О нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА